Friday 12 December 2008

Япон улсын эдийн засаг

3. ЯПОН-ы эдийн засаг



Мөнгөн тэмдэгт Японы иен (JPY)

Дараах байгууллагуудад гишүүн: APEC, WTO and OECD

Статистик

ДНБ Худалдан Авах Чадварын Паритетаар $4,28 трлн (2007)

ДНБ-ий эзлэх байр Хэмжээгээр/ Худалдан Авах Чадварын Паритетаар/: 3-р байр
хэмжээгээр /оны үнээр/: 2-р байр
ДНБ-ий өсөлт
2,8% (2006)
Худалдан авах чадварын паритетаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ $38,500 (2006)
ДНБ салбараар ХАА: 1,6%
үйлдвэрлэл: 25,3%
үйлчилгээ: 73,1% (2006)
Инфляци 0,3% (2006)

Ядуу хүн амын хэмжээ 13,5% (2001)
Хөдөлмөрийн хүч
66,44 сая хүн. (2006)

Хөдөлмөрийн хүч салбараар ХАА /4,6%/
Үйлдвэрлэл /27,8%/
Үйлчилгээ /67,7%/ (2004)
Ажилгүйдэл
4,1% (2006)
Гол үйлдвэрлэл тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн болон тээврийн тоног төхөөрөмж, электрон бараа, химийн бүтээгдэхүүн, ган, машин хэрэгсэл,боловсруулсан хүнс, төмөр агуулаагүй металлууд
Гадаад худалдаа
Экспорт
$590.3 млрд FOB (2006)
Экспортын түншүүд АНУ (22,9%), Хятад (13,4%), Солонгос (7,8%), Тайвань (7,3%) , Хонг – Конг (6,1%) (2005)
Импорт
$524.1 млрд FOB (2006)
Импортын түншүүд Хятад (21%), АНУ (12,7%), Саудын Араб (5,5%), Араын Нэгдсэн Эмират (5,5%), Австри (4,7%), Өмнөд Солонгос (4,7%), Индонези (4%)

Улсын санхүү
Улсын өр ДНБ-ий 176,2 % (2006)
Гадаад өр
$1.547 трлн (2006 оны 6 сарын 30)
Улсын орлого
$1.411 трлн (2006)
Улсын зарлага
$1.639 трлн (2006)
Эдийн засгийн тусламж
$9.7 млрд ODA (2007 оны 2 сар)
Дээр тусгайлан заагаагүй бол, бүх цифрүүд ам.доллараар өгөгдсөн

Өндөр технологи хөгжсөн /электроник, ажлын техникууд/. Мөн авто машин үйлдвэрлэл хөгжсөн. ХАА нь төрөөс дэмжигддэг. “Синкансэн” гэдэг хурдны төмөр замын сүлжээтэй.
Экспортын бүтэц нь: компьютер, электрон техник, авто машин.
Импортын бүтэц нь: Химийн бүтээгдэхүүн, дулаан, хүдэр болон бусад эрдэс баялгууд, хүнсний бараа.
Аж ахуйн голлох салбарууд:
• Үйлчилгээ 61%
• Үйлдвэрлэл 37%
• ХАА 2%
Ажилгүйдлийн түвшин 5,55%.
1962 онд тус улсад анх удаа иргэний нисэх онгоц бүтээсэн. 2003 онд Японд 2008 оны 2 дугаар хагас жил хүртэл агаарын тээврийг хөгжүүлэх хөтөлбөр 428 сая долларын өртөгтэйгөөр өрнөсөн байна.
2006 онд Японы атомын энергийн станцууд нь дулааны энергийн үйлдвэрлэлийн 30 орчим хувийг хангасан байна. Цөмийн дулааны 60%-г тус улс Австрали, Канадаас авдаг байна. Японд хэрэглэдэг нийт ураны хэмжээ 8,7 мян.тонн.
ДНБ
2004 онд ДНБ-ий өсөлт 1,9% байв. Харин 2005 онд ДНБ 1,3%-иар өсч, 4,96 трлн доллар /нэг хүнд ногдох хэмжээ нь 38,9 мян.долл/ болжээ.
Япон улсын эдийн засаг нь дэлхийн эдийн засагт 2 дахь том байр суурийг эзэлж, 4,5 трлн.ам.доллар ДНБ /оны үнээр/-тэйгээр дэлхийд АНУ-гийн дараа орох орон юм. Худалдаа, эрх мэдлийн эрх тэгш байдал зэргээрээ дэлхийд АНУ, Хятад улсын дараа 3-рт ордог. Японы ажилчдын хөдөлмөрийн бүтээмж 2006 оны байдлаар 1 цагт үйлдвэрлэх ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 18-т орно.
Сүүлийн хэдэн арван жилд Японы эдийн засгийн бодит өсөлт дараах байдалтай байжээ: 1960-аад онд 10%, 70-аад онд 5%, 80-аад онд 4% байж.
Бодит ДНБ-ий хэмжээ 1991-1999 онд жил бүр ойролцоогоор 1,5% байсан нь 1980-аад оны 4%-ийн өсөлттэй байсан хэмжээ нь буурсаныг харуулж байгаа юм.
1990-ээд онд Японы өсөлт бусад үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад удаан буюу Франц, Герман улсуудынхтай адил хэмжээнд байсан байна. Засгийн газрынх нь улс орныхоо эдийн засгийн өсөлтийг сэргээх хүчин чармайлт бага зэргийн амжилт авчирч, 2000-2001 онд дэлхийн эдийн засгийн өсөлт удаашралтай байх үед Японы эдийн засаг ахицтай хөгжжээ. 1993-2007 онуудад нэг ажилчинд ногдох ДНБ-ий хэмжээ маш шаргуу өссөн ч, нийт хүн амын 10-аад хувь нь хөдөлмөрийн наснаас ахимаг нас руу шилжиж, өөрөөр хэлбэл хүн амын хөгшрөлт их явагдсан байна.
2003 оноос эхлэн Японы эдийн засаг сэргэж, 2003, 2004 онд эдийн засгийн өсөлт нь 2,0% болоод, 2005 онд 2,8% хүрэв. Эдийн засгийн эрчимжилт нь 2006-2007 онд үргэлжилж байна.

Macro-economic trend

Trend of Historical value of Japanese Yen
Олон Улсын Валютын Сангаас авсан тооггор Японы ДНБ-ий хэмжээ ба ам.доллартай харьцах ханш, инфляцийн түвшинг доорх хүснэгтэнд харуулав.
Он Дотоодын Нийт Бүтээгдэхүүн Ам.долларын харьцаа (2000=100)
1955 8,369,500 ¥360.00
1960 16,009,700 ¥360.00
1965 32,866,000 ¥360.00
1970 73,344,900 ¥360.00
1975 148,327,100 ¥297.26
1980 240,707,315 ¥225.82
1985 323,541,300 ¥236.79
1990 440,124,900 ¥144.15
1995 493,271,700 ¥122.78
2000 501,068,100 ¥107.73
2005 502,905,400 ¥110.01
Үйлчилгээ
Японы эдийн засгийн үйлчилгээний салбар нь нийт экспортын дөрөвний гурван хувийг эзэлдэг. Банкны бизнес, даатгал, жижиглэн худалдаа, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо зэрэг салбарууд нь дэлхийн томоохон компаниудын нэг болох Mitsubishi UFJ, Mizuho, NTT, TEPCO, Nomura, Mitsubishi Estate, Tokio Marine, JR East, Seven & I, ANA зэрэг корпорациудад харъяалагдана. Койзумигийн засгийн газар Япон орон даяар хадгаламж, даатгалын үйлчилгээний Japan POSt хэмээх хамгийн том бүтцийг бий болгосон нь 2014 онд төлөвлөж буй өмч хувьчлалын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэнэ.
Японы 6-н том корпорацид Mitsubishi, Sumitomo, Fuyo, Mitsui, Dai-Ichi Kangyo, Sanwa групууд орно.

No comments:

Post a Comment