Monday 22 December 2008

Манай эдийн засаг

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн эдийн руу шилжээд өдгөө 20-иод жилийн нvvрийг vзэх гэж байна.

Хязгаарлагдмал, ухаад аваад явчихвал дуусчих нөөц баялагаар, чиний хязгааргvй их хэрэгцээг чинь яаж хангах вэ гэж дэлхийн олон эрдэмтэд толгойгоо гашилгаж, зарим нь шинэ онол гаргаж, тэр нь няцаагдаж, зарим нь батлагдаж байдаг.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системийн vед эдийн засгийг удирддаг гол зvйл нь төлөвлөгөө байсан. Бvгдийг 5, 10, 20 жилээр толовлоод, яг ижил өнгийн бор пальто 10000-г vйлдвэрлэхээр төлөвлөнө. Хавар болонгуут чи болон чиний хөрш, чиний хараад vзэн яддаг баагий чинь гээд эргэн тойрныхон чинь бvгдээрээ бор пальтогоо өмсөөд, ихэр юм шиг л явдаг байсан байх нь. Чи улаан пальто өмсмөөр байдаг, чамд мөнгө нь байгаад хайсан ч дэлгvvрийн лангуу бор пальтогоор л дvvрэн. Чамд улаан пальто нийлvvлчих vйлдвэрлэгч байхгvй. Хэдэн ширхэг бор пальто vйлдвэрлэхийг төлөвлөгөөний комисс гээч нь шууд төлөвлөнө, чиний ямар пальто өмсөхийг хvсэж байгаа чинь тэд нарт падлий ч байхгvй. Тэгээд хэн ч хэл ам хийхгvй. Жишээ нь би энэ бичлэгийг бичсэний дараа хэн ч чи мөн хуцваа гэж хэлэхгvй. Бvх vйлдвэрvvд нь улсын мэдлийнх, vйлдвэрийн даргад төлөвлөгөө тасалчихгvйхэн шиг цалингаа л аваад гэлдэрч байвал бvтээгдэхvvн борлогдож байна уу, хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна уу, бараагаа яаж хэрэглэгчидэд хvргэх vv, падлий ч байхгvй.

Ийм эдийн засгийн системийг ямар ирээдvй хvлээх нь ойлгомжтой.

За тэгээд зах зээлийн эдийн засагт шилжлээ. Ямар ч төлвөлөгөө, 5, 10 жил байхгvй, чи юу юу хэрэглэмээр байна, чамд худалдан авах чадвараар баталгаажсан ямар хэрэгцээ байна, тэрийг чинь хангахын тулд vйлдвэрлэгчид биеэ биетэйгээ хайр найргvй өрсөлдөж, тэмцэлдэж тэр дундаас хэн чадвартай нь чамд улаан пальтог чинь нийлvvлэх юм. Төвлөрсөн биш шийдвэр хvлээж авна. Зах зээл гэж нэрлээд байгаа зvйл чинь тус тусдаа өөрсдөө мэдээд юугаа яаахаа бие даагаад шийдчихдэг аж ахуй эрхлэгчдийн холбоо харилцаа юм. Эдгээр аж ахуй эрхлэгчид нь өнөөх дуусчих нөөцөөр, хэнд, юуг зориулж яаж vйлдвэрлэх вэ гэдгээ өөрсдөө мэдээд vйлдвэрлэчихнэ гэсэн vг.


Б
vх юм эрэлт нийлvvлэлтийн хуулиар зохицуулагдана. Чи юуг хэдэн төгрөгөөр авахыг хvсэж байна, цаад vйлдвэрлэгчид чинь тэр зvйлийг чинь чамд хэдэн төгрөгөөр нийлvvлэх боломжтой байна, энэ 2 н тэнцвэр дээр vнэ ханш нь тогтож байна. Гол нь цэвэр өрсөлдөөн, хэн чадвартай нь зах зээлийн ширvvн өрсөлдөөнд vлдэж, хэн чадваргvй, худлаа нөхдvvд зайлуулагдаж байх ёстой. Төр нь хууль баталж, орлого олж буй хэн бугайгаас ч татвар хураагаад л сууж байх нь.

Зах зээлийн системийн буянаар урьдах нийгэмд vvссэн ар өврийн хаалга, орос дэлгvvрийн жижvvр ахад таван төгрөг атгуулж дэлгvvрт нь орох, бэлэнчилэх, бусдын гар харж амьдрах, юу ч хийхгvй суухад л цалин аваад байж болох тэр vзэгдэл арилах ёстой байсан юм. Гэхдээ одоо ажиглаарай, зурагтын 60 секунд энээ тэрээ бас бус нэвтрvvлгээр иргэдээс сурвалжлага авахаар хэлдэг ганц vг нь, ийм ч юм болохгvй байна, тийм ч юм болохгvй байна, энэ тор засаг нь анхаарч vзэх хэрэгтэй ш дээ гэдэг нь тэр vеийн сэтгэлгээнээсээ салж чадаагvй л яваад байгаа байхгvй юу. Тэр хадгаламж зээлийн хоршооний нөхөд албатай юм шиг мөнгөө хулхи гаруудад өөрсдөө май гэж өгчихөөд төрөөс бидний мөнгийг аль гээд талбай дээр очоод хөлөө жийгээд хэвтчихдэг. Амар амар, энэ зун би Монголд очоод хамаг сургалтын төлбөрөөрөө баранд орж архи гударчаад, энэ барныхан өндөр vнээр надад архи дамласан, миний сургалтын төлбөрийг аль гээд талбай дээр хөлөө жийгээд хэвтчихдэг хэрэг.

Гэхдээ зах зээлийн энэ хэлбэр нь дотроо бас төрийн оролцоотой болон чөлөөт гэж 2 янз байдаг юм байна. Байгалийн шалгаралаар байгаль дэлхийдээ хамгийн сайн зохицож чадсан, хоолоо олоод идчих чадвартайнууд нь vлдээд, чадваргvйнvvд нь устдаг. Яг vvн шиг зах зээлийн чөлөөт эдийн засаг ийм л жамаар явах ёстой, бусад хэлбэрvvдээсээ арай эрvvл хэлбэр нь юм.

Хөгжиж байгаа орнуудад зах зээл анх төлөвшин байх vед тодорхой хэмжээгээр төрийн зохицуулалт байхаас аргагvй байдаг. Ялангуяа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн эдийн засаг руу шилжиж байгаа шилжилтийн онцлог vед төрийн зохицуулалт бvvр ч их хэрэгтэй. Гэхдээ манайд угаасаа юм хэвийн явагдана гэж юу байхав, энэ нь хэтрээд, төр нь давраад, давралт нь жолоогоо алджээ. Энэ давралаас болж Монголын эдийн засаг их уналтанд орж нийгэм, иргэд, чи, би их хохирол хvлээж байна. Эрдэнэт үйлдвэрийн ноогдол ашгаас бий болж байгаа монгоор төсвийн ажилчдын цалинг нэмнэ ч гэж байх шиг. Хvн бvрийн 50000 төгрөг ч гэж байх шиг. Хэн нь баяжихгvй, хэн нь ч ядуурахгvй орлогын тэгш хуваарилалт. Пийдаал баячуудын хоронгийг хурааж, нэгдэл байгуулж байсан аль эртний vе шиг. (Тэнэг жишээ байна).

Уг нь бол эдийн засгийн гол зорилго нь хөрөнгийг яаж хуваарилах вэ гэж толгойгоо хуваарилалтын асуудалд гашилгах биш харин баялгийг яаж бий болгох вэ гэсэн бvтээмжийн асуудалд толгойгоо гашилгах хэрэгтэй байсан юм. Орлогын хуваарилалт гээд чиний хөлсөө гоожуулж ухаж авсан алтыг хажууд чинь өдөржин дэмий суудаг, юу ч хийсэн хийсэн юм нь бvтдэггvй vйлс нь хазайчихсан баагийд талыг нь өгөх нь. Ядарсан нэгнээ өөд нь татая л даа. Гэхдээ энэ чамд шудрага санагдаж байна уу.

Ийм хандлага шийдвэрлэх нөлөөтэй байгаагаас манай улсын эдийн засаг олигтой хөгжихгүй, цаашлаад зах зээлийн эдийн засгийн цэвэр өрсөлдөөн дунд бий болж болох байсан нийгмийн сайн сайхан байдлыг vгvй хийж байгаа юм. Ганц том жишээ, баялагыг бий болгож чаддаг, орлогын өсөлт нь бvхний хорхойг хvргээд байгаа уул уурхайн салбар. Гэхдээ энэ тухай жичдээ дараа ярих болно.

Коммунист сэтгэлгээ, баялагийг бий болгох асуудал чухал биш орлогын хуваарилалт чухал. За яахав ядарсан бацаануудад арван мянган төгрөг өгөөд нөгөөдvvл нь талхаа авч идэг, vvнийг буруутгаад яахав.

Гол нь баялагийг бvтээх гол хэсэг болох жижиг дунд vйлдвэрлэгчдийг өвдгөн дээр нь сохортол нь дарамталж байж олж авсан өнөөх татварын орлого, баян тарганаараа ад шоод vзэгдэн байж баахан татвар толсон уул уурхайнхны татварын мөнгө хаана байна. Хэний чинь амьдрал өөдөлчив.

Vнэндээ бол манай зах зээлийг хорлож байгаа зүйл бол төрийн оролцоо, төрөөс аж ахуй эрхлэгчидэд vзvvлж байгаа дарамт. Тэгээд бас энэ энэ дарамт нь аж ахуй эрхлэгчдийн том жижгээс шалтгаалж өөр байдаг гэж байна шvv. Мэдээж том компаниудын танил тал том, жижиг компаниудын танил тал жижиг. Тэдэнд шударгаар өрсөлдөх ямар ч боломж алга, хэрэгтэй хэрэггvй бөөн хууль эрх зvйн заалт, бөөн татварын дарамт. Эдийн засаг дахь баялагийг тэнд vйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчид л бvтээнэ, эдгээр аж ахуй эрхлэгчдийн бvтээмж сайн байвал манай улсын олон улс дахь өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Vнэндээ эдийн засгийн эрх чөлөө хаана сайн байна, хаана цэвэр өрсөлдөөн явагдаж байна, тэнд өсөлт явагддаг гэдэг нь аль хэдийн батлагдчихсан асуудал. Улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөг нь тооцоолоод, ямар нэг авилгалд идэгдэж, таван цаас харж тоо бичдэггvй байгууллагууд байна цаана чинь. Тэдний тооцоолсноор баярлууштай нь Монгол адгаасаа нэгд л лав байхгvй байна гэхдээ мэдээж юу гэж дундаас дээгvvр давхихав.

Эцэст нь хэлэхэд төгс vнэн гэж байхгvй. Тэр тусмаа эдийн засгийн эдгээр онол баримтлалууд байнга л няцаагдаж шинэчлэгдэж байдаг асууудал. Аль нь vнэн гэдгийг цаг хугацаа л харуулдаг. 1 дээр 1-ийг нэмэхээр 2 болно гэдгийг захын тэнэг ч мэдэж байгаа ч усны нэг дусал дээр бас нэг дуслыг нэмэхээр арай томхон нэг л дусал болдог юм.

No comments:

Post a Comment