
Миний гэсэн сэтгэл чинийх болоод дууссан
Мэлмэрэх энэ нулимс чамд урсаад дууссан
Нүднээс нулимс унах нь чиний л тухай бодол
Минийх болоогүй хүний, сэтгэл эзэмдсэн төрөл.
Бүхэлд чинь би чамайг хайрлаад
Булиглах зүрхэндээ нандигнасан, бас мөрөөдсөн
"Би чинийх болохгүй ээ" гэж үг бүхэн чинь хэлсэн
Бүлээн нулимсыг унагаж чаддаг нь чиний л тухай бодол.
Сэтгэл хөдлөхгүй байж чаддаггүйдээ
Сэм сэмхэн чамайгаа санаж, тэмүүлнэ
Санаа амар мэт байх гэсэндээ
Сэм сэмхэн нулимсаа залниж, инээвхийлнэ.
Үнэн үг бүхэн ганц чамд л зориулагддаг
Үнэхээр миний сэтгэл чамайг л дагаад явсан
Өөр хүнийг багтаашгүй зүрх минь, тэгээд сэтгэл минь
Өөдтэй бүхнээ бариад чиний л араас одсон.
Одоо би хов хоосон
Ондоо хүнд өгөх юу ч үгүй.
No comments:
Post a Comment