Friday 12 December 2008

Их Британийн эдийн засаг

4. Их Британийн эдийн засаг

Их Британийн эдийн засаг


Мөнгөн тэмдэгт Фунт стерлинг £
(=100 пенсов)




Дараах байгууллагуудад гишүүн WTO, OECD

ДНБ (оны үнээр) 1903 млрд (2005)

Худалдан авах чадварын паритетаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 31 400$
Инфляци 2,3% (2006)

Хөдөлмөрийн насын хүн ам 29,6 сая хүн.
Ажилгүйдэл
5,4%
Салбарууд авто машин үйлдвэрлэл, электрон хэрэгслүүд, электрон багаж төхөөрөмж, харилцаа холбоо, төмөрлөг боловсруулах үйлдвэр, химийн бүтээгдэхүүн, нефть, хүнсний бараа
Экспортын түншүүд АНУ (15%)
Германи (11,4%)
Франци (9,7%)
Ирланд (7,4%)
Нидерланд (6,3%)
Бельги (5,5%)
Испани (4,8%)
Итали (4,4%)

Импортын түншүүд Герман (14,1%)
АНУ (8,7%)
Франц (8%)
Нидерланд (7,2%)
Бельги (5,5%)
Итали (4,9%)
Хятад (4,1%)
Ирланд (4%)

Улсын өр
ДНБ-ий 42,2%
Улсын орлого
$973 млрд
Улсын зардал
1040 млрд



Дээр тусгайлан заагаагүй бол бүх цифрүүд Ам.Доллараар байгаа

Их Британийн хүн ам бөмбөрцөг дэлхийн хүн амын дөнгөж 1%-ийг эзэлдэг ч гэсээн тус улс худалдаагаараа дэлхийд 4-рт ордог. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд нь машин үйлдвэрлэл, зам тээвэр, үйлдвэрлэлийн ба химийн бүтээгдэгэхүүн байдаг 70-аад оноос эхлээд нефть олборлож эхлэсэн нь нецтийн бүтээгдэхүүний импортыг багасгаад зогсохгүй гадаад худалдаанд тодорхой хэмжээний ашиг авчирчээ. British Petrolium нь Их Британийн хамгийн тоё үйлдвэр бөгөөд Европтоо хоёр дугаарт ордог.
Британи улс банк, даатгал, брокер, зөвлөгөөний болон компьютерийн программчлалын чиглэлээр дэлхийн нийт экспортын 10%-ийг хангадаг.
Тус улс үйлдвэрлэлийн барааг түүхий эдийн бүтээгдэхүүнээс даруй 6 дахин илүү импортолдог ба Их Британийн хамгийн том экспортлогч нь АНУ юм. Их Британийн барааг захиалагч /худалдан авагч/ арван орны долоо нь Европын Холбооных.
Британийн эдийн засгийн тэргүүлэгч салбар нь 2006 онд ДНБ-ий нийт өсөлтийн темп /2,8%/-ээс давсан өсөлтийн темп /3,6%/ - тэй үйлчилгээний салбар /ДНБ-ийн 74%-ийг эзэлдэг/ юм. Энэ салбар дотор лидер нь тус орны онцлогийг дэлхийн эдийн засгийн системд тодорхойлогч санхүүгийн салбар /ДНБ-ий 27%/ байна. Британийн аж ахуйн хоёр дахь чухал салбар нь үйлдвэрлэл /ДНБ-ий 18,6%/ бөгөөд уулын баяжуулах үйлдвэр /ДНБ-ий 2,2%, 2006 онд 9,2%-аар багассан үзүүлэлт/, боловсруулах үйлдвэр /ДНБ-ий 14,7%, 2006 онд 11,4%-аар өссөн/ гэсэн хоёр дэд салбарт хуваагдана.
Дотоодын хүнсний хэрэгцээний гуравны хоёрыг нь хангадаг ХАА-н салбарт ДНБ-ийн дөнгөж 1% ногддог /үйлдвэрлэлийн хэмжээ нь 1,8%-аар багассан/ , харин барилга байгуулалтад – 6,1% ногдоно, энэ нь 1,1%-аар өссөн хэмжээ юм.
Эдийн засгийн бодлого
Их Британийн эдийн засгийн тогтвортой, нийгмийн сайн сайхан байдлыг бий болгох бодлого 2005 оны улсын төсөв, санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдсан байдаг. Баримт бичигт Их Британийн засгийн газрын өмнө тавигдаад байгаа нийгэм-эдийн засгийн цаашдын зорилт, үндэсний эдийн засаг ба улсын санхүүгийн байдлын хөгжлийн үнэлгээ, прогноз,түүнчлэн тавьсан зорилтдоо хүрэх засгийн газрын хөтөлбөрүүдийг дурьдсан байна.
Британийн эдийн засгийн явц сүүлийн жилүүдэд улсын түлхүү зохицуулалтын хажуугаар макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн тогтвортой байдал руу шилжжээ. Мөн инфляци, ажилгүйдлийн түвшин нилээн доогуур байгаа нь сайшаалтай.
Эдийн засаг дахь төрийн зөв бодлогын ачаар бий болсон британийн эдийн засгийн дотоод тогтвортой байдал нь сүүлийн үеийн дэлхийн өөрчлөлтийн үр дүнд бий болоод байсан сөрөг үйл явдлуудыг засч залруулахад ихээхэн тус дөхөм болжээ. Сүүлийн гурван жилд Их Британийн бүтээгдэхүүний үйлдэрлэл зөвхөн ганц улиралд л бууралттай гарсан бөгөөд ДНБ-ий өсөлт нь 4-н жилийн турш огт буураагүй байна /сүүлийн хагас зуун жилд энэ нь өөрийн гэсэн рекордыг тогтоогоод байгаа/.

Үйлдвэрүүд:
Нефть дахин боловсруулах үйлдвэрүүд: Шелл-Хейвен, Фоли, Грейнджмут, Милфорд-Хейвен, Пембрук, Барри, Коритон, Лландарси, Стэнлоу-Каррингтон, Биллингем-Уилтон, Тиспорт.
Хар төмөрлөгийн орд: Шеффилд-Ротерем, Порт-Толбот, Лланверн, Сканторп, Скин-нингров, Редкар, Лланелли, Каррон, Клайд-Айрон, Мидлсбро, Равенскрег, Кардифф.
Өнгөт төмөрлөгийн орд: Суонси, Лондон и его пригороды, Холихед, Линмут, Эйвон-мут, Прескот.
Хөнгөн цагааны үйлдвэрлэл: Бернтайленд, Долгаррог, Ньюпорт, Кинлохливен, Фойерс, Форт-Уильям, Холихед, Инвергордон.
Тугалган цайрын үйлдвэрлэл: Эйвонмут, Манчестер, Нортфлит, Глазго.
Зэсийн үйлдвэрлэл: Бутл, Ливерпуль.
Электрон техникүүд ба багаж хэрэгслүүд: Большой Лондон, Глазго, Эдинбург, Ист-Килбрайт, Ливингстон, Бирмингем, Ковентри, Данди, Ньюкасл-апон-Тайн, Ливерпуль, Манчестер.
Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл: Бирмингем, Большой Лондон, Ковентри, Лестер.
Авто машины үйлдвэрлэл: Большой Лондон, Бирмингем, Ковентри, Лутон, Оксфорд, Дерби, Сандерленд, Ливерпуль.
Агаарын тээврийн болон сансрын судалгааны хөлөг бүтээх үйлдвэр: Большой Лондон, Бри-столь с пригородом Филтон, Дерби, Глостер, Уайт, Йовил, Лутон, Манчестер, Престон.
Усан онгоцны үйлдвэр: Клайдсайд, Барроу-ин-Фернесс, Белфаст, Сандерленд, Беркенхед, Ньюкасл, Глазго, Гринок, Портсмут, Плимут, Саутгемптон.
Химийн үйлдвэрлэл: Большой Лондон, Фоли-Саутгемптон, Стэнлоу-Каррингтон, Биллингем-Уилтон, Норт-Тис, Грейнджмут, Моссморан, Бристоль с пригородами, Иммингем, Лондондерри, Глазго, Бирмингем, Ньюкасл, Мидлсбро с пригородами, Абердин, Хайт, Ливерпуль, Манчестер, Гулль, Шелл-Хейвен.
Атомын үйлдвэрлэл: Амершем, Харуэлл, Олдермастон, Спрингфилд, Капенхерст, Райсли, Уонтидж.
Нэхмэлийн үйлдвэрлэл: Лондон, Ноттингем, Лестер, Данди, Лидс, Хад-дерсфилд, Брадфорд, Арброт, Монтроз, Маклсфилд, Гринфилд, Гримсби, Вулвер-гемптон, Престон, Уилтон, Ковентри, Килруд, Манчестер, Белфаст.
Цахилгаан дулааны үйлдвэрлэл
Британийн эдийн засгийн давуу тал нь үйлдвэрлэлийн болон хэрэглээний секторууд бүгд электроэнерги / дулааны эрчим хүч/-ээр хангагдсан байдаг. Дулааны эрчим хүчний 86%-ийг дулааны цахилгаан станцууд, 12%-ийг атомын, 2%-ийг гидроэлекиростанцууд хангадаг.
Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 382,7 млрд кВт•ч (2004)

Экспорт 0,77 %
Боловсруулалтын бүтэц
горючее топливо
гидроэнерги
цөмийн эрчим хүч
возобновимые источники
импорт (2004)
74,13 %
1,1 %
19,26 %
3,55 %
1,96 %
Дулааны эрчим хүчний хэрэглээ 337,4 млрд кВт•ч (2003)
Экспорт 2,959 млрд кВт•ч (2003)
Импорт 5,119 млрд кВт•ч (2003)

Үйлчилгээний салбар
Их Британийн үйлчилгээний салбар нь ДНБ-ий 2/3-г эзэлдэг. Түүнээс үндсэн хэсгийг /ойролцоогоор 40%/ нь ажил хэргийн, санхззгийн үйлчилгээнүүд эзэлнэ.
Улсын үйлчилгээ 35%, худалдаа 19%. Зочин үйлчилгээ нь нийт үйлчилгээний салбарын 5%-ийг эзэлдэг. Энэ салбар дахь бараа эргэлт 2006 онд 221,5 млрд.фунт стерлинг байсан нь өмнөх онтой харьцуулахад 8,4-аар өссөн тоо байлаа. Үйлчилгээний гадаад худалдаа нь эерэг сальдотой гарсан (17,2 млрд.ф.ст.).
2006 онд экспортын нийт хэмжээ нь үйлчилгээний салбарт 125,6 млрд.ф.ст. буюу өмнөх оноос 9,8% өссөн байна.

No comments:

Post a Comment