Tuesday 30 December 2008

Сургамжит өгүүллэг

Вьетнамын дайны дараа... Гэртээ харих гэж буй нэгэн цэрэг Сан Францискогоос гэрлүүгээ залгалаа.

- " Ааваа, ээжээ би харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болох уу? Би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм."
- " Тэгэлгүй яахав найзтай чинь танилцахдаа баяртай байх болно."
- " Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байна. Найз маань дайны үеэр тэсрэх бөмбөгт өртөж шархтаад нэг хөл нэг гаргүй болчихсон. Өөр очих газар байхгүй болохоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч"
- " Үүнийг сонсоход харамсалтай байна, хүү минь. Түүнийг байж болох өөр газар олоход нь тусалж болох юм.
- " Үгүй ээ ээжээ, ааваа түүнийг бидэнтэй хамт байхыг би хүсч байна."
- " Хүү минь түүнийг биднээс юу хүсч байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс. Ийм мэт зүйл бидний амьдралд төвөг, дарамт болохыг бид зөвшөөрөхгүй. Чи наад найзаа мартаад гэртээ хүрээд ир" гэжээ.

Яг энэ үед хүү утсаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ сураг сонссонгүй холбоо тасрав. Хэд хоногийн дараа Сан Францискогийн цагдаагийн газраас гэр лүү нь залгаж хүүг нь өндөр байшингийн дээрээс унаж нас барсныг дуулгав. Цагдаа үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ.

Гүн эмгэнэлд автсан эцэг эх хоёр нь тэр дороо Сан Франциско руу нисэн очиж хүүгийнхээ цогцсыг танихаар хотын моорог руу очив. Аав ээж хоёр нь хүүгээ тэр дор нь танилаа. Харин хэзээ ч төсөөлөөгүй зүйлийг мэдээд харамсан амаа барив... Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтэй байлаа.

"Сургамжит өгүүллэгүүд-2" 47-р талв


Энэ өгүүллэгээс нэг зүйл л үнэхээр ойлгогдлоо. Тантай ярилцах гэсэн, таниас зөвлөгөө авах гэсэн хэнтэй ч чин сэтгэлээсээ , нөхцөл байдлыг мэдрэн ярилцаж байх хэрэгтэй гэж... Таньд л итгэн харилцан ярихыг тэр хүн хүссэн шүү дээ. Ам бол хамар доорх хагархай биш , харин бодож, мэдэрч, тунгаасан үгс л түүнээс гарах ёстой ажээ.

http://boginya.blogmn.net/17718/

No comments:

Post a Comment