Friday 12 December 2008

ХБНГУ-ын эдийн засаг

2. ХБНГУ-ын эдийн засаг

Герман улсын эдийн засаг


2 еврогийн зоос
Мөнгөн тэмдэгт евро

Дараах байгууллагуудад гишүүн: Европын Холбоо, ‘Евро’-гийн бүс, /OECD/ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, /WTO/ Олон улсын худалдааны байгууллага
Статистик
ДНБ (оны үнээр)
2 632 миллиард (2006)

ДНБ Худалдан Авах Чадварын Паритетаар 2 875 миллиардов (2006)
Худалдан Авах Чадварын Паритетаар ДНБ-ий эзлэх байр хэмжээгээрээ: 5-р байр
нэг хүнд ногдох хэмжээгээр: 27-р байр
ДНБ-ий өсөлт
2,8% (2006)
Худалдан авах чадварын паритетаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 31 900 (2006)
ДНБ салбараар ХАА: 1%
үйлдвэрлэл: 30%
үйлчилгээ: 69,1% (2006)
Инфляци 1,7% (2006)

Ядуу хүн амын хэмжээ 11% (2001)
Хүний хөгжлийн индекс
21-р байр (2006)
Хөдөлмөрийн насны хүн ам 43,57 сая хүн.
Ажилгүйдэл
ХАА: 2,8%
үйлдвэрлэл: 33,4%
үйлчилгээ: 63,8% (1999)
Салбарууд 7,1% (2006)
Гадаад худалдаа авто машины үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, машин үйлдвэрлэл, химийн …
Экспорт
1 131 миллиард (2006)
Экспортын бүтэц
Экспортын түншүүд Франц (9,7%), АНУ (8,6%), Их Британи (7,3%), Итали (6,7%), Нидерланд (6,2%), Бельги (5,5%), Австри (5,5%), Испани (4,7%) (2006)
Импорт
934 миллиард (2006)
Импортын бүтэц машин, авто машин, химийн бүтээгдэхүүнүүд…
Импортын түншүүд Нидерланд (11,7%), Франц (8,7%), Бельги (7,6%), Их Британи (5,9%), Хятад (5,9%), Итали (5,5%), АНУ (5,1%), Австри (4,3%), ОХУ (4%) (2006)
Улсын санхүү
Улсын өр ДНБ-ий 67,8% (2006)
Гадаад өр

Улсын орлого
1 281 миллиард (2006)
Улсын зарлага
1 331 миллиард (2006)
Эдийн засгийн тусламж
3,9 миллиард (2006)
Дээр тусгайлан заагаагүй бол, бүх цифрүүд ам.доллараар өгөгдсөн
ХБНГУ нь дэлхийн эдийн засагт тэргүүлэгч орон юм. 2004 онд ДНБ-ий нийт хэмжээгээрээ дэлхийд АНУ, Япон улсуудын араас 3-т орсон байна. Гэвч Хятад, Энэтхэг зэрэг улсуудын эдийн засгийн огцом өсөлтийн улмаас 2007 онд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 5-т орох улс болжээ. Өнөөгийн байдлаар худалдан авах чадварын паритетаар ДНБ-ий хэмжээ нь 2,833 триллион доллар буюу нэг хүнд ногдох хэмжээгээрээ 34,400 ам.доллар байна. Гэвч тус улсын ДНБ-ий өсөлт нь 2007 онд 2,6% байсан бол Бундес банк /Холбооны банк/ -ны мэдээлсэнээр 2008 онд 2%, 2009 онд 1,5% болох төлөвтэй байгаа нь сонирхолтой.

Германы эдийн засгийн системийн онцлогууд
Германы эдийн засаг цэцэглэн хөгжиж, дэд бүтцийн сайн хөгжил, чадварлаг ажиллах хүчин, хүн амын дунд хөдөлмөрлөх өндөр мотивацитайгийнхаа ачаар хөрөнгө оруулалтын ихээхэн хэмжээг бий болгож байна.
ХБНГУ-ын эдийн засгийн системд хэд хэдэн онцлог шинжүүдийг нэрлэж болно.
Нэг дүгээрт, эдийн засаг нь нийгмийн баланс болон зах зээлийн эрх чөлөөнд суурилсан “нийгмийн зах зээлийн эдийн засаг” гэж нэрлэгддэг зарчмаар байгуулагдсан байдаг.Энэ нь хувь хүний давуу тал /ажиллах ангийн өндөр мотивацийг нэрлэж байна/ -тай уялдаатайгаар орлого ба ашгийн ахин хуваарилалттай зэрэгцээд нийлүүлэлтийн өсөлт, дифференциацийг бий болгож байна.
Эдийн засгийн ийм системийн үндсэн шинжүүд нь дараах зүйлс байдаг: -хүн амын хөдөлмөр эрхлэлтийн бүрэн байдал хадгалагддаг, - нийгмийн аюулгүй байдал, - нийгмийн тэнцвэрт байдал ба нийгмийн прогресс, - үйлдвэрлэлийн хэрэгсэл хувийн өмчийн байдаг ба үнийг тогтоох чөлөөт зах зээлтэй, - өрсөлдөөны нөхцлийг бүрдүүлж хангадаг, - эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг бэхжүүлэх уххамсартай бодлого баримталдаг, - тогтвортой валютын бодлоготой, - гадаад худалдаа болон валютын арилжаа чөлөөтэй байдаг.
Энэ мэтчилэн “нийгмийн зах зээлийн аж ахуйн загвар” нь эдийн засгийн өсөлт ба баялгийн тэнцвэртэй хуваарилалтын компромисс /зөвшилцөл, харилцан тохирсон байдал/-ыг агуулж байдаг. Системийн төвд нь их-бага х эмжээгээр нийгмийн баялгийг нийгэмд хуваарилдаг төр засгийн үйлдвэрлэх үйл ажиллагаа тавигддаг. Үйлдвэрчний эвлэл ба ажил олгогчдын хоорондын нийгмийн хамтын ажиллагааг хангалттай прочный нийгмийн энх тайван байдал хангадаг. Нийгмийн даатгалын систем дэх реформууд болон хөдөлмөрийн зах зээл дээрх реформууд нь ажиллах хүчний зардлыг багасгах зорилготой байдаг ба нөгөөтэйгүүр Европын холбооны бусад орнуудтай харьцуулахад илүү бага эдийн засгийн өсөлт рүү тэмүүлж байдаг.
Гэвч сүүлийн үед Герман улс нь өөрийн нийгэм-зах зээлийн аж ахуйгаас хамаарсан тодорхой хүндрэлүүдтэй тулгараад байгаа. Нийгмийн баталгааны өндөр түвшин нь германий компаниудын цэвэр орлогын 40-өөд хувь нь ажилчдын хөдөлмөрийн хөлс, нийгмийн сангийн төлбөрт явж байна. Цэвэр хөдөлмөрийн хөлсний 100 еврогоосдунджаар 81 еврог ажил олгогчид тооцож, нийгмийн санд оруулдаг. Ажилгүйдлийн маш өндөр тусламж нь германчуудын тэн хагасыг тэжээж байна.
Татвар ногдуулалтын түвшин энэ оронд 1990-ээд оны сүүлээр урьд үзэгдэж байгаагүй хэмжээнд хүрсэн. АНУ-д тэр үеэр татвар хуваарилагдаагүй ашгийн 32 орчим %, Их Британид – 45% байхад, Германд 65% байжээ. Харин одоо ХБНГУ-д хуваарилагдаагүй ашгийн татвар 50% байгаа.
Хөгшрөлтийн түвшин өндөр байгаагаас тэтгэвэр олгох асуудлаар нийгмийн халамжийн зардлыг нилээд нэмэгдүүлж байна. Ажилгүйчүүдэд өгөх тусламж тэтгэмж өндөр байгаагаа нийгэмд улсаар тэжээлгэж амьдрах хүсэл бий болж, үүний үр дүнд ажилгүйдлийн түвшин /7,8-8,5%/ өндөрсөж байна.
2000-н оны сүүлээр Германы үндэсний эдийн засгийн загвар асуудал үүсгэснээр бодит шинэчлэл хэрэгтэй болсон юм.

Хоёр дугаарт, Германы эдийн засгийн хөгжлийн онцлог нь улс орны эдийн засагт банкны үүргийг үлэмжхэн харгалздаг “рейнийн капитализм” хэмээх зам юм. Тус оронд банкууд нь үйлдвэрлэл, үйлчилгээний компаниудын томоохон хувьцаа нийлүүлэгчид байдаг учраас бизнесийн орчинд банкны оролцоо маш их. Тиймээс ч Германы эдийн засагт банкнуудын байр суурь бусад орнуудаас илүү хүчтэй байдаг.
Гурав дугаарт, Үйлдвэржилтийн өндөр хөгжил Германы эдийн засгийг тодорхойлно. Дэлхийн бусад олон орнуудтай харьцуулахад энэ улсын ДНБ-ий бүтцэд үйлвэрлэл ихэнх хувийг эзэлдэг, өөрөөр хэлбэл үйлдвэрлэл нь ХБНГУ-ын дэлхийн эдийн засагт дагнан оролцдог томоохон чиглэл юм.

Дөрөв дүгээрт, тухайн улсын түүхэн замналаас шалтгаалан газар нутгийн хэмжээнд тэнцвэргүй эдийн засгийн хөгжил ажиглагддаг. Зүүн германы интеграцчлал, модернизаци одоог хүртэл их хэмжээний санхүүгийн зардал, цаг шаардсан асуудалтай хэвээр байна. Холбооны засаг захиргааны жилийн нөөц энд ойролцоогоор 100 млрд.доллар байгаа.
Өөр нэг германы эдийн засгийн онцлог шинж бол экспортын хандлага. Энэ улс нээлттэй зах зээлийг ихэд сонирхож, сүүлийн арваад жжилд дэлхийн эдийн засгийн худалдаан дахь оролцоогоо эрс нэмэгдүүлсэн. Олон улсын валютын сангийн мэдээлж байгаагаар Германы бараа үйлчилгээний экспорт маш эрчтэй нэмэгдэж байгааг дурьдаад, 1997 оноос хойш дулхийн худалдааны хэмжээнээс илүү хүчтэй өссөн гэжээ. Түүнчлэн, 2001 онд дэлхийн худалдааны хэмжээ 0,2%-аар буурсан байхад ХБНГУ-ын экспорт 6,7%-аар өсч байж. Гадаад худалдааны чухал түншүүдэд Европын Холбооны улсууд багтдаг ба ялангуяа Франц , Их Британи, АНУ, Энэтхэг, Хятад, сүүлд Европын холбооны тэлэлттэй холбоотойгоор Зүүн Европын улсуудтай хамтран ажилладаг.
Эдийн засгийн хамгийн чухал салбарууд
Уламжлал ёсоор Германы томоохон салбар нь ДНБ-ий 29%-ийг /2003 он/ , нийт экспортын 87%-ыг /2006 он/ эзэлдэг үйлдвэрлэлийн салбар юм. Мөн ХАА, эрчим хүчний салбар хөгжиж байгаа. Сүүлийн үед эдийн засгийн салбарын бүтэц өөрчлөгдөж, үйлчилгээний салбарын хувийн жин мэдэгдэхүйц өссөн ба үйлдвэрлэлийн салбартай бараг дүйцэж очоод байгаа билээ. Дэлхийд германы мэдээллийн ба био-технологи, дулаан эрчимхүчийг шинэчлэн хэрэглэх эх үүсвэрүүдийн технологи, байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологиуд чухал байр суурийг эзэлнэ.
Үйлчилгээний салбар нь 2007 онд Герман улсын ДНБ-ий 70%-ийг эзэлсэн байна. Харин газар нутгийн нилээд хэсэг нь ХАА-н зориулалтаар ашиглагддаг ч хөдөлмөрийн насны хүн амын 2-3% нь л тус салбөарт ажилладаг.
ХБНГУ экспортын хэмжээгээрээ дэлхийд 1-рт орж байгаагаас гадна 2,07 триллион евро давсан ҮНБ-ий түвшингээрээ тус улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжил дэлхийд 3-рт орж байна.
XXI зууны эхээр Геранд ажилгүйдлийн түвшин маш өндөр, эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүд харьцангуй доогуур байв. Ажилгүйдлийн хамгийн хурц хэсэг нь зүүн Германд байсан байна. Эдийн засгийн уналтын шалтгааныг эрэлхийлэн хүмүүс хоёр хэсэгт хуваагдаж байгаагийн нэг хэсэг нь, энэхүү эдийн засгийн уналтын шалтгаан нь хавтгайрсан нийгмийн халамж, түүний хэмжээ гэж үзсэн бол нөгөө хэсэг нь, дотоодын эрэлт буурахад хүргэсэн иргэдийн дундах орлогын ялгаатай байдал ихэсч байгаад буруу өгч байлаа.
2005 оны 2-р сарын сүүлээр албан ёсны мэдээллээр ХБНГУ-ын 5,216 сая иргэн /хүн амын 12,6%/ байнгын ажлын байргүй байгааг мэдэгдсэн байна.

No comments:

Post a Comment