Monday 29 December 2008

Жижиг бизнес ба эхний сая

Жижиг бизнес хаана байна тэнд мөнгө эргэлдэж байдаг. Ерөнхийлөгч Кальвин Кулиж нэгэнтээ "Америк бизнес. Энэ бол их мөнгө, жижиг бизнес хоёр юм" гэжээ.
Жижиг бизнес эрхлэгч нэг өдөрт компанийн захирлын сарын дотор хийдэг ажлыг амжуулна. Том компаниас бас нэг ялгарах зүйл гэвэл, жижиг бизнес эрхлэгч өөрөө борлуултаа хийнэ. Бас худалдаж авна. Зээл хөөцөлдөнө, тооцоогоо гаргана. Мөнгө авна, төлбөрөө хийнэ, шинэ санаа олно. Өөрчлөлт хийнэ, бодлого шийдвэр гаргана, эрсдэлтэй алхам хийнэ. Тэр энэ бүгдийг өдөр бүр хийнэ.
Том компанийн удирдлагууд шинэ зүйл сэдэж бүтээхийн төлөө ихээхэн ярьдаг ч хэрэг дээрээ түүнийгээ огтхон ч биелүүлдэггүй. Хэрвээ чи иймэрхүү томоохон пүүс компанид ажилладаг бол аливаад тун соргог хандаж, нилээд чих тавьсан байдалтай байх хэрэгтэй.
Компани байгуулахдаа тун түргэн хугацаанд хөл дээрээ босох салбарыг сонгох нь чухал.
Бусдад хэцүү, өөрт чинь хялбар байх бизнесийг сонго.
Юуны өмнө чи өөрийнхөө дуртайяа хийх ажлийг ол. Дасгал сургууль сайн хий.
Авъяас чадвараа улам өөрийн болго. Мөн түүнийгээ сайн сурталчил. Сайн үнэл. Тэгээд худалд. Түүн дээрээ өөрийн бизнесийг босгох хэрэгтэй.
Ер нь бурхан шүтээндээ харшлаагүй, хууль номноос гажаагүй, хүний эрэлт хэрэгцээг хангаж байвал ямар ч бизнес муухай биш.
"Хамгийн гол нь чанар" гэдэг уриа буруу юм. Бүтээгдэхүүний борлуулалт жижиг бизнес эрхлэгчийн хувьд амин чухал асуудал.
Алдар нэр бүү хай. Эд хөрөнгө хай. Медалиас мөнгө нь дээр.
Таны бизнес тун хэмнэлттэй байхын зэрэгцээ асар энгийн байх шаардлагатай.
Ажилд авахдаа хамгийн бага хөлсөөр хамгийн их үр дүн гаргах хүнийг сонго.
Бэлэн мөнгө гэдэг бол компанийн хувьд агаар ус шиг хэрэгтэй зүйл. Бэлэн мөнгө энэ бол үнэт баялаг. Хайрла. Хураа. Хадгал.
Цаасан дээр бичээгүй зүйл байхгүйтэй адил.
Удирдах зөвлөлд бүү ор. Элдэв хуралдаанд бүү суу. Нэрээ битгий дэвшүүл. Маш их цаг үрсэн ажил шүү.
Цагаа өөртөө, амьдралдаа, гэр бүлдээ, бизнестээ зарцуул. Хүүхэддээ цаг гаргана гэдэг асар том хөрөнгө оруулалт. Хариу нь эргэж ирэх тийм л зүйлд үнэт цагаа зориул.
Чиний баримтлах 9 алтан зарчим - хэрэглэгч - бэлэн мөнгө - хуримтлал - итгэл - зардал - гүйцэтгэл - өөрийн хүчинд итгэ-Ялагчийг хүн бүхэн хайрладаг тайван байдал - үүрэг хариуцлага - Шаварт унасан шарын эзэн чи шүү Хэрэглэгч нь төлсөн мөнгөнөөсөө арай илүү зүйл авахыг хүсдэг. Ялангуяа "үнэгүй" зүйлд нугасгүй. Тиймээс ямар нэг сюрприз байнга барьдаг компанийн зүг ихээхэн хошуурдаг. Жижиг бизнесийн үндсэн 2 төрөл байдаг 1. Амьдралын тодорхой хүрээнд өөрийнхөө эзний эрэлт хэрэгцээг хангаж яваа компани. 2. Удахгүй худалдагдах компани. АНУ-д 25 сая компанийн 20 сая нь жижиг бизнес эрхэлдэг бөгөөд тэд зөвхөн эзнийхээ амьдралын баталгааг хангадаг. Эдгээрээс 1 сая гаруй нь жилдээ 500.000$ орлого олдог. Өөрийн гэсэн бизнесээ эхлэхэд хэзээ ч оройтдоггүй юм. Бизнесээ эхлэхэд нэг их олон зүйл огтхон ч шаардлагагүй. Үнэнийг хэлэхэд ганцхан зүйл л хэрэгтэй. Чи гагцхүү үйлчлүүлэгч, хэрэглэгчтэй байх ёстой. Тэднийгээ хайж олоорой. Хэрэглээгээ багасга, багасга, бас дахин багасга. Ертөнцийн эрээн мяраан элдэв юмсыг бүгдийг эдэлж хэрэглэнэ гэвэл нас чинь хүрэхгүй шүү. Юу чаддагаасаа эхэл. Бүх бодол санаа, сэтгэл зүрхээ зориул. Аз завшаан чамайг заавал олно. Урагшлахын тулд эхлэх хэрэгтэй. Эхлэхийн тулд том ажлыг жижигхэн хэсгүүдэд хуваагаад эхнийхээс нь эхлэх хэрэгтэй. Дэлхий дээр мөнгөний дутагдал гэж байдаггүй юм. Харин түүнийг олж авах л хэрэгтэй. Шинэ санаа, сайн үйлсэд ашиглах мөнгө заавал олдоно. Бид хөдлөх хэрэгтэй, риск хийх ёстой. Бүтэлгүйтэл гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Энэ бол амжилтын замд бидний сурах ёстой процессийн нэг хэсэг л юм. Бизнесмэн, юуны өмнө яг юунд хүрэхийг хүсч байгаагаа яв цав тодорхойлсон байх хэрэгтэй.


http://chaddag.blog.banjig.net/index.php?tag=%D0%96%D0%B8%D0%B6%D0%B8%D0%B3%20%D0%B1%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81%20%D0%B1%D0%B0%20%D1%8D%D1%85%D0%BD%D0%B8%D0%B9%20%D1%81%D0%B0%D1%8F

No comments:

Post a Comment