Tuesday 10 May 2016

Бурхан өвөрт багтаагүй будант шөнөөр
Бүгээн сэтгэлд буг үүрлэх
Бүсгүй хүний хоёр төрх
Бүүр цүүрхэн ээлжилж тодрох...
Хан жигүүртэй юм шиг
Халгин дэлгэн хайрлах ...
Хүйтэн сэтгэлт шулам мэт
Хорсон занан шивхэрдэх ...
Бурхан, чөтгөр хоёрын илгээсэн
Бүсгүй хүнд агуулагдах хоёр өөр зүрх..

(Зургийг: http://www.persepolis.nu/zoroastrian.htm-с)

Oyuka Oko 


Хүүхэд гэдэг орчин тойрон, аав ээж, өөрт нь харагдаж үзэгдсэн бүхий л зүйлсээр хорвоог хэмжиж, ертөнцийг үзэж, өөрийн үзэл бодол, зан төлөв, хэн байхаа тодорхойлж байдаг "Бяцхан Агуу Ертөнц". Заримдаа хүмүүс хүүхдийнхээ дэргэд хэлэх хэлэхгүй үг хэлж, хоорондоо хэрэлдэж, тэр бүү хэл зодолдож байгаа харагддаг. Энэ үйлдэл томчуудын хувьд нэгэн өдрийн тохиол байж болох ч дэргэд нь байгаа бяцхан хүний амьдралд хандах ирээдүйн хандлага, сэтгэл зүй, амьдралынх нь хэв маягийг тодорхойлж байгаа гэдгийг бодолцмоор. 

Kelly Clarkson-ы "Танаас болж" гэдэг нэртэй ээждээ зориулсан үгтэй энэ дуунд ээж нь аавтай нь муудалцсаар, салснаас болж охин нь хэрхэн сэтгэл зүйн дарамт авч байсан, түүнээсээ болоод нөхөртэйгөө хэрхэн муудалцаж байгааг харуулдаг. Гэхдээ ээжийнхээ түүхийг давтахгүйн тулд ухаалгаар шийдвэрлэж, эвлэрч байгааг харуулна. Зарим хүнд ийм ухаарал, тэвчээр хэрэгтэй байх. 

https://www.youtube.com/watch?v=Ra-Om7UMSJc

Friday 19 November 2010

Чадахгүй

Шүлэг шиг асгарч
Сэтгэл шиг урваж
Мэдрэмж надаас хөвөрнө

Уйлах шиг шархируулж
Уйдах шиг цөхрүүлж
Хорвоо чи надаар тоглоно

Хүн шиг хорлож
Хөрс шиг гэмтээж
Зүрхийг минь цаг хугацаа захирна

Цэл хүйтэн болоод
Үл хайлахуйд л би мэдрэхгүй оршино
Цэвдэг хатуу болоод
Үл шаналахуйд л би тайван оршино
Цусгүй ангид болоод
Үл амьсгалахуйд л би хайрлахгүй оршино

2010.11.19. 21:04

Wednesday 17 November 2010

Бла бла бла

Сархад амттай сайхан чамайг

Сэтгэлээрээ үргэлж сөгнөмөөр санагдахын

Бурхнаас надад аз жаргалыг

Бяцхан чамтай минь хамт өгсөн учраас

Зүрхэн дундуур чинь туучиж

Зөвхөн өөрийгөө л тэнд мөнхлөх гэсийн

Сэтгэлд чинь би сархад шиг асгарч

Сөгнөхийн чинь хирээр согтоох гэсэн учраас

Monday 1 November 2010

Mind

Zurh sharhaldaggui gedegt chi namaig itguulj hairlasan
Zuud shig amidral biylne gedegt chi namaig itguulj jargaasan
Zuurdiin bish uurdiin gedegt chi namaig itguulj tewersen
Zunduun udaan hamt bna gedegt chi namaig itguulj enhriilsen

Nawchis uildag namraar tsalgisan ineedtei hutlultsun alhaj
Nar hurgasan jihuun udruur dulaahan gertee hugjildun yariltsaj
Nasan turshdaa l chamtaigaa jargana gej tusuulsun
Nairag shuleg hooson bdag shig ter buhen hooson bsan

Hunees iluu gej hundelj, hairlaj
Hunleg setgel, uhaand ni durlaj
Hunees haramlaj, denduu nandignaj
Harin gantshan uuruusuun l tulhej ...

Sunday 14 March 2010

Бодисадвын ерөөл

Бодь явдалд орохуйг туурвисан
Буй тэр хамаг буянаар минь
Булт хамаг амьтан бүхэн ч
Бодийн дээд явдалд ороосой

Этгээд зүг бүхэнд бие, сэтгэлийн
Элдэв зовлонт өвчтөн буй бөгөөс
Даамай миний буянаар тэд бүхэн
Далай мэт амар баясалд умбаасай

Алимэд тэд бас орчлонг төгстөл
Аливаа амгалангаас хэзээ ч үл буураг
Асар ханьцашгүй, тасралтгүй үргэлжлэх
Амгалан нирваанд амьтан бүгд хүрээсэй

Ертөнц дахинд хичнээн буй бөгөөс
Ер тамын тэдгээр бүх оронд
Элдэв бүх амьтан хотлоороо
Энхжингийн жаргалд цэнгэх болтугай

Хүйтнээр зовогсод бүлээцэх болтугай
Хүчит бодисадвын нүсэр үүлнээс
Хур болон орох өргөн их ус
Халуунд зовсныг сэрүүцүүлэх болтугай

Илдэн навчит ой шугуй ч тэдэнд
Илбийн үзэмжит цэцэрлэг болтугай
Гамшиг тарих шалмали мод ч
Галбарваасан мод болон ургатугай

Нугас, ангир, хун, галуу тэргүүтэн
Нэн яруу дуут шувуудаар чимэгдтүгэй
Анхилуун үнэр ихт лянхуат нуур олшрон
Аюулт тамын ертөнц амар тухтай болог

Улалзсан галт нүүрс нь эрдэнийн их овоолго
Нүргэлэн шатах газар нь зүлгэмэл болор дэлхий
Цуглуулан няцлагч уулс ч тахилын үлэшгүй харш болж
Амгаланд ажирагч бурхдаар зайгүй дүүрэх болтугай

Омголон цог, галт чулуу, мэсэн бороо
Одооноос эхлэн цэцгийн хур болтугай
Хатгалдан мэсээр тэмцэгсэд ч өнөөдрөөс
Хайрын цэцгээ шидэлцэх болтугай

Гал мэт, ёроолгүй мөрөнд живэн мах нь язраад
Гүмүдийн цагаан өнгөт ясан хэлхээ бологсод
Тэнгэрийн биед буяны минь хүчээр төрөөд
Тэнгэр охидтой цуг намуун хүрхрээнд орштугай

Харгис хэрцгий хүн, эрлэг, хэрээ, тас
Хамаг бүгдээр энд айн дагжихын учир юун?
Харанхуй балар хөөгдөж амгалантай
Хачин баяртай болов! хэний хүч вэ? хэмээж
Өөд өндийн харахад нь огторгуйн төв дунд
Өнөөх мутартаа очир бадруулагч үзэгдэхэд
Өр зүрхнээсээ баярлаж хилэнцээсээ ангижран
Өнө мөнхөд түүнтэй нөхөрлөн явах болтугай

Анхилуун үнэрт устай
Ариун цэцгийн хур орсноор
Аюулт тамын гал цог
Шархийн сөнөхийг үзэж
Гэнэтийн амгаланд цэнгэхийн минь
Учир юунд вэ гэж санахад
Гэсгээлт амьтны тамынханд
Мутартаа цэцэгт үзэгдсүгэй

Айдсыг умартан үтэр түргэн дэргэд минь ир анд нар минь!
Аюулт зовлонгоос салгаад баяр жаргалын бэлэглэдэг
Амьтныг бүгдээс аврах энэрлийг төрүүлсэн бодисадва
Асар залуу, тоорцогт, бадрангуй, аюулыг сөнөөгч нэгэн ирэв

Нэн олон тэнгэр тэргүүн титмээ өлмийн лянхуад нь тахил болгож
Нигүүлслийн шүүдрээр (нулимс гэдэг үг) нүд нь норсон, тэргүүнд нь зүйлийн цэцгээр хур орж
Давхар харшийн мянга мянган тэнгэр охидод эгшгээр магтуулахыг нь үз гэж
Зөөлөн эгшигтийг тийнхүү харж амьтны тамынхан сая л шуугих болтугай

Тийнхүү миний буяны ёзоороор
Самантабадра тэргүүтэн
Түйтгэргүй ариун бодисадвын арвин их үүлнээс
Амгалан, сэрүүн анхилуун, шимтэй хур орохыг үзээд
Амьтны тамын аливаа амьтад илхэн баясах болтугай

Адгуус амьтад нэг нь нэгийгээ
Амьдаар нь идэх аюулгүй болтугай
Яруу бус дуут хүмүүстэй адилаар
Ямагт бэрдүүд ч амгалан болтугай

Эрхэмт мэлмийгээр болгоогч хутагтын
Эрхэм мутраас буусан сүүн урсгал
Өлгөлөн бэрдийг цэнгүүлж, бас угааснаар
Өнө үргэлж сэрүүцүүлж байх болтугай

Харалган сохрууд дүрсийг харж
Хатуу дүлийс дууг сонстугай
Хатан Маяа тэнгэр охин шиг
Хамаг жирэмсэд өвдөлгүй нярайлтугай

Нүцгэн нөмгөд хувцастай болж
Нүнжиггүй өлсөгдсөд идээтэй болж
Хатаж харангадсан нь уух ус ба
Хамгийн амттай ундыг олоосой

Гачигдалт ядуус эд таваартай болж
Гаслан шаналагсад баяртай болтугай
Гансран цөхрөгсөд тайтгаран амраад
Ганхашгүй төгс буурьтай болтугай

Өвчлөн зовсон бүхий л амьтан
Өвчин шаналлаасаа үтэр салаг
Өтгөс амьтны аливаа өвчин
Өнө мөнхөд гарахгүй болтугай

Айн дагжсан нь аюултгүй болж
Хүлүүлсэн нэгний хүлээс алдарч
Хүчин мөхөс нь чадал төгсөөд
Харилцан сэтгэл нь дотно болтугай

Зүсэн зүйлийн бүх зорчигсдод
Зүг бүхэн амгалан болтугай
Алив зорьсон явдал хэрэг нь
Алжаал шамдалгүй бүтэх болтугай

Эгэл онгоц, их хөлөгт суугсад
Эгээрсэн санаа нь сэтгэлчлэн бүтээд
Усны оломд мэнд амар хүрээд
Ураг хотлоороо баярлах болтугай

Зэлүүд хөдөө төөрөн хэсэгсэд
Зорчигч хүнтэй учран олдоод
Хулгай дээрэм чонын аюулгүй
Амар мэнд алжаалгүй одтугай

Зах замгүй жихүүцэм хөдөө тэргүүтэнд
Зүйрмэглэн бөгөөд гүн нойрсон унтах
Харгалзах эзэнгүй нялхас, настан өтгөсийг
Хамгаалан сахих тэнгэр байх болтугай

Чөлөө бус нөхцөлгүй бүхнээс салаад
Чин сүжиг билиг оюун, энэрэлтэй болж
Хоол хүнс, явдал мөр хотол чуулаад
Хэзээ мөнхөд төрөл бүхнээ санатугай

Огторгуйн баялаг сан мэт хотлоороо
Огоот үргэлж эдлэлээр үл дутаг
Хямралдах тэмцэл, хөнөөл үгүйгээр
Хэзээд өөрийн зөнгөөр явтугай

Сүр сүлдгүй аливаа амьтан
Сүрлэг их жавхаатай болтугай
Зүс нь буурсан аливаа хатуужигч
Зүс нь төгс сайхан болтугай

Хар доордсууд өөдлөн дээшлээд
Харин омгоо дарж явах болтугай

Өөрийн минь энэ буян заяагаар
Өтгөс амьтан үлдэлгүй бүгдээрээ
Өөдгүй нүглээ тэвчээд харин жич
Өнө мөнхөд буянаа хичээх болтугай

Бодийн дээд сэтгэлээс салалгүй
Бодь явдлаар зоримог тууштай явж
Хамаг бурхдын ивээлд багтаад
Хар шулмасын үйлийг цээрлэтүгэй

Хэтдээ тэдгээр хамаг амьтан
Хэмжээгүй урт настай болтугай
Мөнхөд амгалан аж төрөөд бас
Мөхөл үхлийг дуулах ч үгүй байг

Гоц яруу номын дуу дуурсгасан
Галбарваасан модны таримал цэцэрлэгт
Эрдэнэт бурхан, бурхны хөвгүүдээр
Энэ зүг бүхэн дүүрэх болтугай

Хаа бүхнээ газар дэлхий
Хайрга тэргүүтэн үгүй ба
Алтан толио тэгш, биндэръяа чанарт
Амгалан зөөлөн болох болтугай

Хотол тойрон хүрээлэгсэд доторх
Хязгааргүй их олон бодисадвууд
Өөрийн эрдмээр газар дээрхийг
Өчиггүй чимэн орших болтугай

Хамаг бүх амьтан ч шувуу хийгээд
Хавийн мод, аливаа гэрлүүд ба
Хаяалах огторгуйгаас ч номын дууг
Хором ч тасралтгүй сонсох болтугай

Бүхий л амьтан хотлоор үргэлжид
Бурхан, хөвгүүдтэй нь учрах болтугай
Хэмжээгүй их тахилын үүлээр
Хэзээд амьтан багшаа тахиасай

Тэнгэр хурмаст цагтаа хур оруулж
Тариа ургац төгс боловсортугай
Эзэн хаан нь номын дагуу байж
Эргэх ертөнц ч дэгжих болтугай

Уух эм нь эдгээх хүчтэй болтугай
Урьж өгүүлэх нууц тарни бүттүгэй
Дагина хийгээд мангас тэргүүтэн
Энэрэх сэтгэлтэй байх болтугай

Аль ч амьтан зовлонгүй
Аюул занал, бас өвчингүй
Айдас хүйдэс, доромжлолгүй
Аливаад сэтгэл бүү зовтугай

Ариун сүмүүд хурал уншлага
Амны уншлагаар дүүрэн орштугай
Хэзээ хуврагууд эвээ эрхэмлээд
Хэрэг үйлс нь ч бүтэх болтугай

Суртгаал хүссэн гэлэнгүүд
Сайхан аглагийг ч олтугай
Сарнин алгасрахаа цээрлээд
Сэтгэлээ болгон бясалгатугай

Гэлэнмаа нар олзтой байж
Тэмцэл, хорлолыг цээрлэтүгэй
Тэрчлэн аливаа гэрээс гарагсад
Тэрслэн бүү ёсоо цалхайруулаг

Цалхай ёсноосоо жигших сэтгэлээр
Цаашид үргэлж хилэнцээ бартугай
Амгалан сайн заяаг олж төрөөд
Авир ёсоо тэнд ч бүү дордуултугай

Сацлалгүй мэргэд өргөн хүндлүүлж
Саадгүй бинавадаа ч олох болтугай
Сэтгэл үндэс нь бүрэн ариусаад
Сайн алдраар зүг бүрт түгтүгэй

Муу заяаны зовлонг амсалгүй
Мундашгүй бэрхшээл ч эдлэлгүй
Тэнгэрээс илүү сайн биеэр явж
Тэд нар түргэн бурхан болтугай

Бүхий л амьтан олон удаа
Бүх бурхдыг тахих болоод
Санаанд багташгүй бурхны жаргалаар
Сац үргэлж амгалан болтугай

Санасан хэрэг, амьтны тусаа
Саадгүй бодисадвууд бүтээтүгэй
Аливаа итгэлийн таалдаг хэрэг
Амьтан бүхнийг түүнтэй учруултугай
Бас тэрчлэн өөрөө ялагч
Бүх шарвагууд ч амгалан болтугай

Мөнхүү би ч Зөөлөн эгшигтийн (Манзушир бурхны нэр) ачаар
Машид баясах газарт хүртлээ
Мөнхөд үргэлж төрлөө санаад
Мөн бас гэрээс гарах болтугай

Аар саархан идээ хоолоор ч би
Амар хэвийн амьдрах болтугай
Төгс нөхцөлтэй аглаг сайхан орныг
Төрөл тутамдаа олох болтугай

Хэрэвзаяа харахыг хүсэх юм уу
Хэтдээ асуух асуулт байваас
Хэзээд итгэлт Зөөлөн эгшигт бурхныг
Хэрхэвч саадгүй хардаг болтугай

Арван зүгийн хязгаарт тулсан
Аливаа амьтны тусын төлөөх
Зөөлөн эгшигтийг явдал цадигтай
Миний явдал ч адил болтугай

Огторгуйн эн хэдүйг түгнэ
Олон амьтад ч төдий оршино
Тэр хүртэл би бээр оршоод
Тэдний зовлонг арилгах болтугай

Аливаа амьтны ямар ч зовлон
Алгасралгүй бүгд надад боловсроосой
Бодь сэтгэлт хуврагийн хүчээр
Булт амьтан амгаланг эдэлтүгэй

Амьтан бүхний гагцхан эм нь
Амгалан жаргалан бүгдийн уурхай
Авралт шашин өргөл, хүндлэлтэй
Ашид удаан орших болтугай

Буянт оюуныг төрүүлсэн ачтай
Бурхан зөөлөн эгшигтэд мөргөмүй
Ачлал буянаараа намайг дэгжээсэн
Авралт буяны садандаа мөргөмой