Friday 19 December 2008

2008-3-1 Urnudiin shinjleh uhaand garah garts baihgui




Сомагийн билүү дээ, илтгэлийг харж байгаад бичсэн санагдаж байна. :)

Өрнөдийн шинжлэх ухаанд гарах гарц байхгүй.
Өрнөдийн шинжлэх ухаан бидний үед гацаанд орж, гарах газаргүй болох тавилантай байжээ. Физик биеийн гэх шинжлэх ухаан өөрийн постулатууддаа боомилогдоод байна. Өөрөөр хэлбэл, энерги ор хоосноос үүсэхгүй, устаж үгүй болохгүй, зөвхөн нэг дүрсээс нөгөөд шилжинэ гэсэн термодинамикийн гурван хууль байдаг даа. Тэгэхээр энерги байваас амьдрал мэдээж байна. Буддын гүн ухаанд энэ талаар хангалттай их хэлдэг бөгөөд энэ нь сэтгэл, энерги болоод амьдралд эхлэл үгүй гэж үздэг. Үүнийг термодинамикийн дээрх гурван хууль ч хэлж байгаа. Гэтэл шинжлэх ухаан юу гэдэг билээ? Их тэсрэлтээс орчлон ертөнц, амьдрал үүссэн гэдэг. Өөрөө өөрийгөө үгүйсгэсэн олон нээлт, хуулиуд гараад цааш алхах газаргүй болсон болохоор өрнөдийн шинжлэх ухаан өнөөдрөөр цэглэгдэж байна. Чулуу хүртэл халж хөрдөг, өөрийн гэсэн энергитэй. Тэгэхээр энэ дэлхийн бүх юм амьд бөгөөд энергитэй. Тэгсэн мөртлөө амьдрал хэзээ, хэрхэн үүссэн гэдгийг хайн суух хүн төрөлхтөн даанч хөөрхийлөлтэй. Энерги, амьдрал ор хоосноос үүсэхгүйг гайхамшигтай сайхан тунхагласан биш билүү. Өдгөөгөөс 200 жилийн өмнө тунхагласан Декартын онолоор хүн төрөлхтөн зөвхөн бодит зүйлсийг судлах гээд буруу замаар будаа тээчихжээ. Тухайлбал, биологийн шинжлэх ухаан эс, эсийн бөөм, түүн дотор орших эрхтэнцэр, РНХ, ДНХ уурганд агуулагдах генээс цааш алхахаа байв. Физикийн шинжлэх ухаан гэрлийн хурд, 300000 км/сек гэсэн хэмжээсээс хэтрэхгүй нь. Тэгэхээр одоо ямар нэг матери хайхдаа биш, энергийн мөн чанарыг ухахад л гол нь оршино. Тиймээс матери гэж юу вэ гэдэг туйлын тэнэг асуулт тавихаа болих хэрэгтэй. Барууны ертөнцөд ингэхээ болиод хагас зуун жил өнгөрч байна. Сэрэхүйд орших бүхэн матери болохоор, Ганаа чамайг хэн гэдэг вэ гэсэнтэй адилхан асуулт сонсогдож байгаа. Багаж техникээр биш, бясалгаж судлах цаг ирлээ.
Өрнөдийн шинжлэх ухаан материйг олоод атом болтол задалжээ. Тэр нь эгэл бөөмст тулаад зогсож орхиж. Яаж ч оролдоод цааш явах газаргvй болж. Харин эгэл бөөмс нь vржиж олшроод бараг 500 хvрч байгаа гэх. Ертөнцийн бvтэц физик вакуумд оржээ. Ийнхvv орчин vеийн шинжлэх ухааны тулгуур ойлголт "хөлджээ". Vvнээс гарахын тулд багаж, техникээр биш, бясалгаж (сэтгэж) судлахаас аргагvй гэнэ. Тэгэхдээ хvрвэл торсион орон гэгчтэй харьцаж таарах нь. Тэнд энерги маш нягтаас бидний амин эрчим хөгжих vндэстэй юм байна. Хvн хэзээ төрөх, хэнтэй суух, ямар мэргэжил эзэмших, өвчин тусах, хэрхэн амьдрах, vхэх нь кодлогдож, программчлагдсан байдаг. Энэ ертөнцөд санамсаргvй, зvй тогтолгvй зvйл нэгээхэн бээр ч vгvй. Буддын гүн ухаан үүнийг аль эртнээс хэлсээр л ирсэн. Бид гурван хэмжээст орчинд оршдог гэдэг ч, vнэн хэрэгтээ огторгуйн 10 гаруй хэмжээс яригдаж эхэлжээ. Тэдгээрт орж чадвал, эндхийн 24 цагаар зочлоход, 24 мянган жилийн vйл явцтай танилцах боломжтой. Арга нь өөр болохоос шашин, шинжлэх ухаан нэг зорилго чиглэлтэй. Буддизмийн гvн ухааны бясалгалын аргаар олсон зvйлс барууны шинжлэх ухаанд нэг хэсэг тvр дарагдсан байна. Орчин vеийн шинжлэх ухаанд нээлт гэгдсэн хуулиуд угтаа аль дээр олдчихсон тvvхтэй. Харин нээлт хийсэн эрдэмтэд томьёолох төдий нэмэлт оруулж л дээ. Энэ нь тийм ч шальтай биш, бидний ядмаг мэдээллийн тvвшинд хэрэглэгдэх эгшин зуурын vзэгдэл.Альберт Эйнштейн, шинжлэх ухаан төгсгөл болох цаг ирлээ. Бусдыг Буддын гvн ухаан шийдвэрлэнэ гэх утгатай vг хэлсэн. Тvvнийг нь vзэл суртлын vед цайруулах гэхдээ, шинжлэх ухаанд ойр шашин байдаг бол тэр нь Буддизм гэж буулгасан. Тvvний намтраас гурван жил сох дутдаг. Сонирхсон чинь, тэр хугацаанд Энэтхэгт Буддын гvн ухаан судалсан юм билээ. Өрнөдийн шинжлэх ухааны явах зам дууссан.

No comments:

Post a Comment