Saturday 27 December 2008

Хубилай хаан гайхамшигтай тансаг шvлэг тэрлэж байжээ


Монголчууд Тєв Азиас Ази-Европыг байлдан дагуулахдаа Хятад газарт хятад хэл бичгийг, Тєв Азид араб хәл бичгийг, баруун Азид перс хэл бичгийг, Орост орос хэл бичгийг хэрэглэж байжээ.

Ийм билэг танхай, хэлний авьяастай улс ховор гэж Рашид-ад-Дин судар бичигтээ уулга алдсан байдаг. Шvлэг тэрлэж, торгон бийрээр зураг зурж, ханз vсгээр уран бичиж чаддаггvй хvнийг эртний соёлт Хятадад угаас боловсролгvй, бvдvvлэг хvнд тооцдог байсан билээ. Гэтэл тооцоо судалгаанаас vзэхэд Юань улсын vед тєвд, манж, хятад хэлээр зохиол бvтээлээ туурвиж байсан сурвалжит монголчуудын тоо 250 шахам, vvнээс хятадаар туурвисан шvлэг найраг 160 гаруй байна. Юуны ємнє Юань гvрнийг vндэслэн байгуулагч Хубилай сэцэн хааныг дурдах ёстой. Тэрбээр хятад хэл бичигт тєгс тайлагдсан, хятадын эртний соёлын баялаг уламжлалыг бvрэн дvvрэн сурч мэдсэн, тэргvvний боловсролтой, хятадаар зохиол бvтээл туурвидаг, шvлэг найраг тэрлэдэг гэгээн хаан байжээ.

Харамсалтай нь "Юань улсын бvх шvлэг найргийн эмхтгэл"-д ердєє л ганц шvлэг нь орсон байна. Гэвч ганц энэ шvлгээс нь vзэхэд хятад хэлний ямархан их тансаг мэдрэмжтэй, авьяас билэгтэй хvн байсныг нь тєвєггvй мэдэж болно.

Хубилай сэцэн хаан
/1260-1294 онд хаан ширээнд суусан/

Хаврын уулнаа зугаацаад урамшин тэмдэглэсэн шvлэглэл
Хавар цагийн найрамдуу улиралд
Анхилам уулнаа авирлаа
Халшрашгvй оргилд нь гарч,
Алтан нvvрт бурханд бараалвай
Хvйс цэцэг туялзан мяралзаад,
Єлзийт єнгє солонгормуй
Хvлисийн утаа хvдэнтэн тунараад,
Билэгт саран аацармуй
Хадны дэргэдэх хаш хулснаа
Хурын дусал бємбєлзєнхєн
Халил давааны ногоон нарснаа
Сэрчигнэх салхи хєгжимдмvй
Буддын сvмд, бурхны ємнє
Хvж єргєн аяарлаад,
Буцах замдаа хєх муу сvйх тэрэг хєлєглєвэй.
Заяат хаан хэмээх Тугтємєр
/1329-1332 онд хаан ширээнд суусан/
Зянь Ганаас нийслэл орох замд санамсаргvй гиншсэн нь
Хурган vст дээлээ ємсєєд мал сvргээ эргvvллээ
Хавирган саран нэгэнт зурваст удын мєчирт єлгєгджээ
Хэдэн шvvдэр мэлмэс мэлмэс бороо мэт дусалмуй
Хэдэн мичид гялс, гялс огторгуй дээр тормолзмуй
Хулсан шивнээ нохой хуцан боргохуй хvмvvс хэлэлцмvй
Хуучин саравчнаа тахиа дуугарч, хоногийн зочид сэрмvй
Ургах наранг єргєн мандуулах тэр агшин зуур
Уул хайрхны ноён сарьдаг бvр илрэн тодормой.
Орос хэлнээс орчуулсан: Ю.Энх

No comments:

Post a Comment