Friday 26 December 2008

Хубилай хаан ба тал хээрийн монголчууд далайд довтолсон нь




Монголын их эзэнт гvрний vеийн байлдан дагуулалт, цэрэг дайны vйл ажиллагаа, дэлхийг донсолгосон агуу их ялалтуудын дотор байдаг нэгэн гунигтай атлаа бvдэг тvvх бол их далайн хээлэнд агчид орших Наран улсад явуулсан цэргийн vйл ажиллагаа юм. Энэ нь Тєв Азийн эрс тэс уур амьсгалтай тэгш хээр талын энгээр дураараа нvvдэллэн амьдрагч, 4 зvг найман зовхист дэлхийн хуурай газрын дийлэнх талыг эрхшээл ноёрхолдоо нэгэнт оруулаад асан Монголчуудын хувьд тємєр дєрєє мултлан морин дэл дээрээс бууж, хязгаар хярхаггvй их усан далайд хєвєн тулалдах шийдэлд хvргэсэн нь гайхалтай тєдийгvй ихээхэн ухаан, зориг хvч шаардсан цэргийн урлагт урьд ємнє тохиолдоогvй асар том аз туршсан алхам байжээ.
Эл довтолгооны тvvхийн бvдэг зєргєєр мєшгих явцад сонирхолтой мэдээ занги цєєнгvй таарч байна. Ялангуяа цэрэг- улс тєр, дипломатын уян хатан бодлого, Японы арлууд руу довтлох болсон шалтгаан, олон улсын цэргийн хамтын vйл ажиллагааны талаар цуглуулсан зvйлсээ уншигчидтай хуваалцах нь холоос ирсэн хvнээс vг сонсох дуртай манай уншигчдад сонин байж мэдэх юм.

Япон улс дахь тvvхт газрууд

Их Юань гvрний довтолгооны vеийн тvvх, олдворыг цуглуулсан цэргийн тvvхийн музей Японы 4 том арлын нэг болох Кюшv арлын Фукоако мужийн Фукоака хотын Хаката дуургийн Хигаши хэмээх цэцэрлэгт хvрээлэнд байдаг. Энэ музейг 300 иенээр vздэг аж. Музей байгаа газарт анх Юань / Монгол/ цэрэг хєл тавьж, тулалдсан тvvхтэй гэнэ. Далайн хєвєєн дэх бяцхан єндєрлєгт байрлах энэ газрын ойролцоо Монгол цэрэг очихоос ємнє Ничирэн хэмээх нэгэн лам амьдран суудаг байж. Тэр бурхан шашны номд нэвтэрхий нэгэн тєдийгvй, болох зvйлийг урьдчилан мэддэг увидастай vзмэрч хvн байсан гэж Япончууд домоглон ярьцгаана. Шашны бэлгэ тэмдэг болсон жанч нємєрсєн энэ ламтны босоо хєшєє музейн дэргэд буй. Тэрээр Монголчуудын довтолгооноос даруй 14 жилийн ємнє буюу 1260 онд бичсэн номондоо харийн цэрэг энд ирж их дайн дажин болно хэмээн бичсэн аж. Тэр нь Юаны цэргийн довтолгоо байжээ.

Уг музейд 13-р зууны vеийн Японы аж амьдрал, цэрэг, хамгаалалтын тухай тvvхэн явдлаас сэдэвлэсэн уран зураг / зурагт голдуу цэвэр цэмцгэр vндэснийхээ дvрэмг хувцастай, vсээ сайхан самнаж илд юугаа барьсан самурай нар ялан дийлж, vс сахалдаа баригдсан Юань цэрэг ялагдан дийлдэж, бас аллага хvчирхийлэл vйлдэж байгаагаар харуулсан нь Оросын Владимир хотод буй Татар- Монголын довтолгооныг зогсоож байгаа Орос цэргийн сvр Хvчийг бахархалтайяа vзvvлсэн Алтан сvмийн доторх панорамтай агуулгын хувьд яг ижил байсан нь сонирхолтой байлаа/, 1260 оноос хойш хуурай газар, далайн ёроолоос олдсон Юань болон Япон цэргийн жанҗдын хєрєг, байлдааны газрын зураг, зэр зэвсэг, эд єлгийн зvйлс, хувцас хэрэглэл, Юань болон Япон цэргийн далай, хуурай газарт болсон тулалдааны vйл явцыг харуулсан зураг, шарын шашны холбогдолтой эд зvйлс байхын хамт Айну /хойд их арал Хоккойдад амьдардаг/ vндэстний тvvхийн материал, vзмэр байдаг аж. Эдгээрээс сонирхолтой нь Юань цэргийн жанжины мєнгєн тоногтой дуулга, євєрмєц технологоор хийсэн тоосго, чулуун аяга, монгол цэргийн гоёмсог шигтгээтэй морин жад, Нансо /Хятад/ цэргийн дарины бортого. Энэ бортогыг Нагасаки мужийн Такашимагийн ойролцоо далайгаас олжээ. Єєр нэг сонирхолтой vзмэр бол Хубилай хааны эзэнт гvрний цэргийн дээд тушаалын жанжин нар хэрэглэж байсан гэх "Зэс тамга" юм. Тvvнийг "Хубилай хаан Юань цэргийн дээд, дунд тушаалтнуудад хэрэглvvлэхээр тогтоож" зарлигласан гэнэ.

Мєн 1269 онд Хубилай хаан Пагва ламаар Тvвд vсэгт тулгуурласан дєрвєлжин vсэг зохиолгож Юань улсын бичиг гэж зарласан ба зуун гар талаас эхлэн босоо бичдэг энэ vсгийг єєрийн захиргаанд байдаг бvх vндэстний хэлээр бичиж болохуйц vсэг болгохыг зорьж байсан байна. Энэ тамганы дардас талд уг жанжин тушаалтны алба хэргэм, нэрийг сийлж, ар талд нь олгосон он сар єдрийг /Хубилай хааны хаанчлалын 14-р он буюу 1277 он/ бичжээ. Энэ олдворын талаар судлаачид санал зєрvvтэй байдаг аж. Зарим судлаачид Юаны Хятад цэргийн дунд тушаалын даргын тамга гэж vздэг юм байна. Тамга дээрх dzundyin, gogeun гэдэг vгсийг 100-500 хvртэлх цэрэг захирдаг хvний тамга гэж тайлжээ. Тамганы хэмжээ: бариулын єндєр 4.4 см, зузаан 1,2-1,4 см, єргєн 3,1-3,4 см, тамганы єндєр, єргєн тус тус 1 см, дарах хэсгийн эх биеийн зузаан 1,5 см, нийт жин нь 726 гр аж.

Єєр нэг дурсгалт газар бол 1275 онд Хубилай хааны зараалаар очсон 5 элчийг удтал саатуулж, дараа нь цаазалсан газарт булшин дээр нь босгосон гэрэлт чулуун хєшєє юм.. Энэ булш Токиогоос холгvй Сагами хотын ойролцоох Тацунокvчи гэдэг газарт буй. / Энэ туай хойно єгvvлнэ/. Япон улсад илгээсэн Хубилай сэцэн хааны 1 хувь захидал Осаканы ойролцоох Тодажи сvмд хадгалагдан байгаа бєгєєд Япон улсад хийсэн УИХ- ын айлчлаын vеэр тvvний хуулбар, орчуулгыг бэлэглэсэн нь vнэт чухал дурсгал юм. Тусачv тэргvvтэй цаазлагдсан 5 элчийн гэргийдээ зориулсан 4 мєр шvлгийг чулуун дээр сийлсэн дурсгал байдгийг vзэж чадаагvй билээ. Єнєєдєр Японд их Чингис хааны нэртэй, Монголчуудтай холбоотой хоол унд, ууш зууш, аялал жуулчлал, амралын газар олширч буй боловч Хубилай хааны нэртэй зvйл тэр бvр vзэгддэггvй нь бас сонин юм.

Хувилай хааны дипломат бодлого ба тvvний элчис

Хувилай хаан их далайн гvнд нууцлаг аж тєрж суудаг Япон орныг эзлэн авч боол зардасаа болгох, алт эрдэнэсийг нь хуурайлан хамах санаа євєрлєж байгаагvй бололтой. Харин дэлхий дахиныг нэгэн эзний захиргаанд оруулж нэгэн дээвэр дор хураах гэсэн vе vеийн Монголын их хаадын улс тєр- цэргийн бодлогыг vргэлжлvvлэх, тэхдээ эцэг дээдсийн дипломат уран арга, эв эеийг тууштай баримталж байсныг 1274 оны анхдугаар довтолгоо, 1281 оны хоёр дахь довтолгооны ємнє явуулж байсан vйл ажиллагаа, элч нарын хичээл зvртгэл гэрчилдэг юм. 1266-1281 оныг хvртэл урт удаан хугацаанд vргэлжилсэн, далай гатлуулан элчээр дамжуулсан дипломатын энэ оролдлого нь эцсийн дvндээ тvvнийг ялагдалд хvргээ юу даа гэсэн бодол бас тєрvvлдэг. Энэ бvх хугацаанд Японы цэрэг шаардлагатай бvх арга хэмжээг авч хаалт, далан, бэхлэлтээ зузаалан цэргийн хvчээ бэхжvvлж чадсан ажээ. 1274 оны тактикийн чанаотай довтолгооны дараа Япончууд Хаката буланг тойруулан єндєрєєрєє 2,5 м, уртаараа 20 км ханан хэрэм босгожээ.

Хубилай хаан анх 1266 онд Коктеки, Инкоv хэмээх хоёр элчид захидал / тулган шааардах бичиг/ бариулан Япон улс руу илгээжээ. Захидал ерєнхийдєє “ Та бvхэн Юань улсын захиргаан дор нэгдэгтvн" гэсэн утгатай. "Япон улс бидний саналыг эс эс хvлээвээс цэрэг зэвсэгийн хvч хэрэглэнэ" гэсэн тулган шаардсан єнгє аяс нэвтэрхий байсан тул Японы тал энэ захидлыг таагvй хvлээн авчээ. Vvнд нєлєєлсєн гол хvчин зvйл бол гадаадын тvрэмгийлэл vзээгvй Япон vндэстний олон улсын хооронд баримталж заншсан харилцан хvндэтгэх, ойлголцох ёс заншилд харш зvйл байжээ. Тиймээс хариу єгєлгvй элч нарыг буцаасан аж.

1267 оны сvvлээр Хамбv хэмээх Солонгос элчийг Япон руу зарж, тэрээр 1268 оны эхээр Хаката аралд очсон байна. Тэрээр 2 захидал авч очсоны нэг нь Хувилай хааны, нєгєє нь єєрийнх нь сэрэмжлvvлэх захидал байжээ. Энэ vед Солонгос нэгэнт Монгол их гvрний эрхшээлд бvрэн ороод байж. Солонгосчууд Монголын эзэнт гvрэн, Японы хооронд оршиж Япон улстай найрсаг харилцаатай байжээ. Тэр єєрийн сэрэмжлvvлэх захидалд Юань улс хvчирхэг гvрэн учраас тэдний саналыг хvлээн авч сайн харилцаа тогтоох нь та нарт ээлтэй. Бид ч гэсэн Монголын Их хаанд Япон улсыг нэгтгэх гээд хэрэггvй гэж гуйн ятгасан ч тэр саналыг хvлээж авсангvй ээ. Монголчууд, та нартай сайн андын холбоо тогтоож, гэрээ байгуулахыг хvсч байна. Монголчууд дєрвєн далайд буй бvх улс орныг нэгэн жолоонд оруулж их хаан нэр сvрээ мандуулжээ. Танай Япон улс Монголын захиргаанд нэгдвэл тэд та нарыг дуртайяа хvлээн авч найрсаг сайнаар хандах болно. Тиймээс Монголчуудын саналыг хvлээн авах нь дээр... хэмээн зєвлєн ятгасан аж.

Хубилай хааны захидал ч дээрх захидлын агуулгатай тєсєєтэй байв. Япон улсын Багкvхv / Засгийн газрын Цэргийн зєвлєл/ тvvний дээр Чутейн / эзэн хаан/ засаглалтай байв. Эл захидал ирсний дараа Улс тєрийн хэргийг эрхлэх Засгийн газар буюу цэргийн зєвлєл / Багкvхv/ захидлын асуудлыг дангаар шийдэх эрх хэмжээ хvрэхгvи учраас Эзэн хаанд толилуулжээ. Гэвч засгийн газар ч, эзэн хаан ч цємєєр айн мэгдэж цэрэг зэвсгээ бэлтгэхээс илvv эхлээд Хаан сvмд залбиран мєргєж, улмаар Цэргийн зєвлєлд очиж Монголчуудаас авран хамгаалаач гэж гуйцгаажээ. Цэргийн эрхтнvvд хариу захидалдаа "Монгол улсын хааны захидал ёс журамгvй, таатай бус" хэмээгээд “ Элчийн захидлыг хvлээж авахгvй" гэдгээ мэдэгдэхээр шийдсэн боловч ямар нэг шалтгааны улмаас илгээсэнгvй. Энэ vед Эзэн хаан сvтд очин хамгаалалтын торгон цэргээр бэхлэн ажин тvжин суух болсон байна. Энэ зуур элчин Хамбv бvтэн 5 сар хvлээгээд дараа нь хариу єгєхгvй гэдэг vг сонссон байна. Ийнхvv элч Хубилай хаанд очиж ажил хэрэг бvтэмж муутай явснаа мэдэгдэн их хаанаас єршєєл эржээ.

Хубилай хаан зорилгоосоо няцсангvй. 1268 оны 12-р сард Коктеки, Инкоv хэмээх монгол хэлтэй анхны 2 солонгос элчийг дахин томилж, олон дагуулын хамтаар Япон улсруу илгээсэн байна. Эдний бvрэлдэхvvнд Шин ши Сэн, Чин ти Кv / солонгос/ мєн 4 солонгос тєлєєлєгч, 70 дагуулын хамт оржээ. Тэд Японы Цушима аралд очоод "Яагаад Их хааны илгээлд хариу эс єгсєн"-ий учрыг лавлахын зэрэцээ Цушима арлын ард иргэдтэй тар тур хийж, 1269 он гартал тэнд байгаад хариу авч чадаагvй тул тэндэхийн 2 хvнийг барьцаалан буцсан байна. Ингээд 7-р сард 2 монгол элч мєнєєх Цушимагийн хоёр хvнийг дагуулан Солонгосоор дамжин Их хааны ордноо хvрчээ. Гэтэл Хубилай хаан барьцааны хvмvvсийг найрсагаар хvлээн авч зочлохын зэрэгцээ Япон орны тухай дэлгэрэнгvй асуун сонирхсоны дараагаар тэднийг буцааж єгєх далимаар дєрєв дэх элчийг томилсон байна.

Ингээд 1269 онд Урудай хэмээх монгол элч, Кин Юv Се, Ко Жv хэмээх хоёр солонгос элчийн хамтаар Цушимад ирж Их хааны " миний захидлын хариуг яагаад єгєхгvй байна" гэсэн утгатай захиаг Камакурад байгаа Багкvхv / Цэргийн зєвлєлд хvргvvлсэн бєгєєд vvнд Багкvхv хариу бичсэн боловч явуулах эсэхээ шийдэж чадахгvй байсаар багагvй цаг авчээ. 1270 оны эхээр бичсэн тэрхvv захидлын утга нь: ' Манай Япон улсын хувьд Монгол гэж дуулаагvй улс орон билээ. Манай улстай холбоо тогтоохыг хvчээр шахан шаардаад, vгэнд орохгvй бол цэрэг илгээнэ хэмээн айлгах нь бидэнд их таагvй сэтгэл тєрvvлж байна. Манай улс дээр vеээс Ками гэдэг бурхны хамгаалал дор байсаар нэг ч удаа єєр улсын эрхшээл ноёрхолд ороогvй билээ." /энэ нь vнэн бєгєєд Япон улс бvх тvvхийнхээ туршид гадаадын цэргийн тvрэмгийлэлд хоёрхон удаа єртсєн орон юм. 13-р зууны сvvлээр Монголын эзэнт гvрний, XX зууны дундуур Америкийн цэргийн довтолгоонд єртсєн аж/ хэмээн бичжээ. Гэвч ард иргэд нь харь холын хvчирхэг Хаанд таагvй сэтгэгдэл тєрvvлж болохуйц ихэмсэг тоомжиргvй vгтэй эл захидлыг илгээхээс татгалзсан тул Цэргийн зєвлєл улс тєрийн агуулгатай албан ёсны хариу єгєхєє больсон байна. Хувилай хааны олон удаагийн дипломат оролдлого ийнхvv удаа дараа талаар болсон ч илгээхээ зогсоосонгvй.

1271 онд Их хааны элчээр Чо Лю хицv / хятад хvн/ хэмээх хvн далай туулан Хаката хотын Изамv хэмээх Яаманд хvрч очжээ. Тэр 100 гаруй дагалт, бараа бологсдын хамтаар очсон гэдэг. Гол зорилго нь Хубилай хааны захидлын хариуг шаардах явдал байв. Тэрээр хувилсан хоёр хувь эхийг Эзэн хаан болон Засгийн газарт хvргvvлж vндсэн эхийг єєртєє авч, хэрэв 11-р сар хvртэл хариу єгєхгvй бол довтлоно" гэж хатуу анхааруулж элчин Хамбугийн нэг адил хувийн сэрэмжлvvлэг захидал бичсэн ч Их хааны ч, Чо Лю хицvгийн ч захидалд хариу єгсєнгvй. Яг энэ vед буюу 1271 оны 11-р сарын 16-нд Монголын эзэнт улс Юань гvрэн болж байгуулагдаад байв. Хятадын газар нутаг дээрх олон улс /Нансо улсаас бусад/, Солонгос бvхэлдээ улмаар Бирм, Камбож, Вьетнамын зарим нутаг Их Юань гvрний эрхшээлд ороод байв. Энэ vед ихээхэн цаг хожсон Багкvхv буюу Цэргийн зєвлєл " Монголын захиргаанд орохгvй" гэдэг шийдвэр дээр нэгэнт тогтсон байлаа. Ингээд хариу авч эс чадсан Чо Лю хицv 1272 онд бараа бологсдын хамтаар эх газар руу буцжээ. Тэдэнтэй хамт Яширо тэргvvт 12 япон хvн явсан байна. Чо Лю хицv, тvvний нарийн бичгийн дарга Чотакv хоёрт нэгэн боломжийн боловч бvтэшгvй санаа байжээ. Тэр нь дээрх 12 япон хvнийг Япон улсын элч хэмээн Их хаан Хубилайтай уулзуулаад Япон руу хийх довтолгооныг зогсоох санаа байжээ. Харамсалтай нь Их хаан хэргийн нарийн учрыг гадарласан тул тэдгээр "элчийг" хvлээж аваагvйгээр барахгvй Япон руугаа vтэр буцахыг зарлиглажээ.

Ихээхэн туршлага, нарийн ухаантай дипломатч Чо Лю хицv, Чотакv хоёрын санаачлагаар Солонгос элч Кожишvг 12 япон хvний хамт Солонгосын засаг захиргаанаас бичсэн захидлын хамт элчээр илгээсэн байна. Тэр захидалд "Манай улсаас /Солонгос/ хоёр удаа элч илгээж Монголын Их хааны захиаг хvргvvлсэн ч танай улс хариу эс єгч, саналыг хvлээн авсангvй. Тиймээс бид Япон улс руу довтлох болно. Энэ боломжоос хожимдвол юу болохыг тєсєєлж байгаа байх... Аймшигт явдал болно" гэж анхааруулаад "Та нар яаралтай найрсаг харилцаа тогтоох нь зєв зам болно. Ингэвэл манай Солонгос улс Монгол, Япон хоёр улсын дунд байж, чадлын хэрээр туслах болно. Vvнийг сайтар бодож тунгаагтун" гэж зєвлєсєн байлаа. 1273 онд Чо Лю хицv дахин Японд иржээ. Энэ удаа тэрээр зорилгоо мєн л биелvvлж чадаагvй аж. Тэрээр эргэн ирээд Японд довтлох нь ямар ч ашиггvй нєхцєл байдал бvрэддээд байгааг Их хаанд тайлбарласан байна. Гэвч Хубилай хаан 1274 онд Солонгосын далайн цэргийн хєлєг онгоц vйлдвэрлэх газруудад том жижиг нийт 900 хєлєг онгоц угсрах зарлиг буулгажээ. Удалгvй 1275 онд Солонгосын Кин Хо Ке Хубилай хаанд нэгэн єргєх бичиг илгээж, одоогоор манай Солонгос улсын цэрэг, эдийн засаг маш ядуу дорой байгааг харгалзан vзэхийг хvсчээ. Гэвч Хубилай хаан энэ хvсэлтийг сонсохыг хvсэхгvй байгаагаа илэрхийлээд Монголын Их эзэнт гvрний далайн цэрэг Солонгосын хойгт буун Каппо боомт хотод хэсэг хугацаанд хуарагнаж байгаад хєлєг онгоцууд бэлэн болмогц шууд далайд гарчээ. Монголын их гvрний далайд хийсэн анхдугаар довтолгоон ийнхvv эхэлжээ.

1274 оны 10-р сарын 20-нд Юань цэрэг Хаката далай дээр vзэгдэж Хакvзаки, Хаката арлуудад бууж эхэлжээ. Энэ флотын тэн хагас нь монгол, хятад нийлээд 20 мянга, Солонгосын 20 мянган цэрэг тус тус буусан байна. Гэвч маргааш нь буюу 21-нд гэнэт харагдахаа больжээ. Vvнийг Япончууд Камиказе "залгисан" гэж домог лугаа хэлэлцэж тэрхvv бурхны салхи ердєє ганцхан хєлєг онгоцоос бусдыг залгисан, тэр хєлгийн ахмад далай руу vсрэн амиа хорлож бусад 50 цэргийг Япончууд олзлон Локvхара гэдэг газар руу хvргэж тэнд цаазалсан гэж ярих бєлгєє. Энэ тvvх "Бєнэйгийн Эки" буюу 1274 он бєгєєд Бєнэйгийн хаанчлалын 11-р он байсан гэж ном сударт бичжээ. Энэ хэрэг явдлын тvvх нэлээд эргэлзээтэй, бараг домог vлгэрийн шинжтэй болсныг шинэ тvvхчид анхааралтай судалсаар байгаа аж.

Монголын эзэнт гvрний цэргийн анхны довтолгооны зорилгыг янз бvрээр тайлбарлаж байна. 1. Марко Поло Их хаан Хубилайд зvvн далайн гvнд Zipang /Япон/ хэмээх алт эрдэнэсээр баялаг, баян чинээлэг улс бий гэж хэлсэнээс vvдэлтэй гэж ч vзэх нь бий. Мєн нэг солонгос хvн тэгж хэлснээс vvдэлтэй ч гэх нь байна. Ийм шалтгаанаар довтолсон гэж vздэг нэг хэсэг судлаачид байна. Энэ ч бас домог vлгэрийн шинжтэй гаргалагаа аж. Эдгээрээс хамгийн vнэнд ойртсон дvгнэлт бол Монголын эзэнт гvрэнд хараахан эзлэгдээгvй байсан Нансо улс Япон улстай улс тєр, ялангуяа худалдаа эдийн засаг, соёлын салбарт гvн харилцаатай байсан тул Хубилай хааны хувьд Нансог харъяандаа оруулахад Японы тусламж, хэлхээ холбоог таслах нь чухал ач холбогдолтой байсан бололтой. Нансо улс ч улсаа тусгаар байлгахад Далайн хvчирхэг холбоотон хэрэгтэйг ойлгож байсанаас Япон эзлэгдэх нь Нансогийн хvч суларч доройтохын шалтгаан гарна гэж vзэж бvх талаар холбоогоо зузаатгахыг ил далд оролдсоор байжээ. Харамсалтай нь, Монгол цэрэг анх Японд довтолсноос хойш 5 жилийн хойно 1279 онд Монголын эрхшээлд бvрэн орсон тvvхтэй аж. Vvнээс сонирхолтой дvгнэлт хийж болно. Хажуухандаа байгаа Нансод цохилт єгєхєєс ємнє олон жилийн турш элч илгээн эцэст байлдаж сураагvй далайн дайныг эхлvvлсэн нь Монголын цэргийн урлагт хийсэн туйлын зоримог алхам тєдийгvй онц чухал ач холбогдолтой цэрэг дайны уран нарийн тактик, стратегийн чанартай сонголт байжээ. Єєрєєр хэлбэл, эхлээд Нансог, дараа нь Жипанг эзлэх нь ээлжит зорилт байж. Гэвч Нансог эзлэхэд холоос хvч хавсарч болзошгvй Япон улсыг сvрдуvлж холбоо хэлхээг нь таслан тусгаарлах шаардлагатай байсан гэсэн дvгнэлт нэлээд ултай байж мэднэ.

1274 оны анхдугаар довтолгооны vед Монголын эзэнт гvрний цэрэг Цушимад орж, дараа нь Ики орчим Хаката далайд vзэгдээд, удалгvй гэнэт ор сураггуй болсон гэдэг. Цушима арал эх газартай харьцдаг гол боомт байв. Энэ жижиг арал Нансо, Жипангийн харилцааны гол тєв учраас туунийг дахин сэргэхгуй болгох нь Монголчуудын эх газарт даруй хийх дайны ялалтыг хангах ач холбогдолтой байсан гэж Японы судлагчид тайлбарладаг. Тvvгээр ч зогсохгvй "Бєнэйгийн Ики"-н гол зорилго нь Цушимаг эзлэн номхруулахад чиглэж байсан учраас "камиказе" / ямар нэг далдын шидэт хvчин бус далайн хар шуурга буюу тайфун бєгєєд хавар намарт vргэлжид дэгдэж далайд яваа хєлєг буу хэл эх арлууд дээр аймшигт сvйтгэл ямагт учруулдаг байгалийн догшин vзэгдэл болно/-д "залгиулсан бус" зорилгоо хэрэгжvvлээд "гэнэт алга болсон" нь эх газар руугаа буцсан хэрэг хэмээн тайлбарласан нь ч бий. Vнэхээр 1274 оны байлдааны ажиллагааны зураг vvний маш тод нотолгоо болдог. Ийнхvv Монгол цэрэг vvргээ амжилттай биелvvлээд яаран буцсан нь голтой тайлбар гэж болмоор. Далайн шуурганд нэлээд онгоц, цэргийн амь нас эрсдсэн ч буцаж чадсан байж болох юм. Саяхан "Маш нууц"сонины энэ оны сvvлийн дугаарт далайн тvvх судлагч нэгэн хvний єгvvлэл гарчээ. Тэрээр "Монголын флотын vлдэгдлийг олохоор 3 зун ажилласан" гээд "1274 онд живсэн гэгдэх онгоцнууд 200 ба тvvнээс дээш вэссэльд /далайн гvнийг хэмжих нэгж/ байсангvй. Харин Такашимагийн зvvн эргийн орчимд" онгоцны vлдэгдэл нэлээд тохиолддог тухай єгvvлжээ. Энэ vед Монголчууд Азид бvрэн ноёрхож, дайснаа дараалан доройтуулж байсан учраас Японыг эзлэх нь тийм ч хэцvv зvйл байгаагvй. Харин гол дайсан болж байсан Нансо улсыг доройтуулахад Цушимаг довтлох тактикийн чанартай алхам зайлшгvй хийх шаардлага гарсан байна. Харин энэ анхдугаар довтолгооны тухай нууц мэдээллийг Нансогийн хэдэн лам хуврагууд бурхан шашны хэргээр яваа гэдэг нэрийн дор жанч нємрєн Жипанд очиж мэдээлсэн байж магадгvй гэж судлагчид тэмдэглэсэн нь оргvй ч зvйл биш бололтой.

Хубилай хааны далайн цэргийн хоёрдугаар довтолгоон ба бусдад найдсан дипломат бодлогын сvйрэл

1274 онд болсон довтолгоон Кюшv арлын Хаката хотын орчим болж єнгєрсєн тvvхт явдлын ул мєр єдгєє "Монголчууд Японд довтолсон нь" / Ген ко кинен нохи/ гэрэлт хєшєє болой. Монголын эзэнт гvрний удирдагчид Японыг анхаарлынхаа гадна нэг ч єдєр орхиогvй ажээ. Нансо улсыг нэгтгэсний дараа Японыг эзлэх асуудал ээлжээ хvлээж байжээ. Тэрхvv тvvхэн vйл явдлын ємнє ч их Чингис хааны vеэс Монголын тєрийн бодлогын vндэс нь болсон элчин дипломатын бодлого ач холбогдлоо алдаагvй байв. 1281 оны хоёр дахь довтолгооны ємнє олон цэрэг эрсийн амь насыг талаар vрэхгvйн тєлєє Монголын эзэнт гvрэн єєрєєс шалтгаалах бvхнийг хийснийг тvvхийн баримтууд гэрчлэн хоцорчээ. Vvний тул мєн хэд хэдэн элчийн vйл ажиллагааг дурдах ёстой болно. Япон, Нансогийн харилцааны гол тєв болж асан Цушима аралд довтолж, тактикийн чанартай зорилтоо биелvvлсний дараа Юаний 6 хvний бvрэлдэхvvнтэй элчийг Японд илгээсэн байна. Vvнд: Тусачv 34 настай монгол vндэстэн, Хэ Вей Жv 38 настай хятад туслах, Санду Лю дин 32 настай Ислам туслах, Жу Сан 32 настай Гуулин туслах, Ка 32 настай Шvнви vндэстэн туслах, Жоса /онгоцны ахмад/ нар багтжээ. Итгэлгээний гол утга нь "Дахин энгийн цэрэг, ард иргэний амь биеийг хєнєєх дайнд хvргэлгvй бууж єг. Vvнийг сайтар тунгаатугай" гэсэн байж. Эдгээр элч нарыг Хубилай хааны илгээлтийг хvргэж Японд очих vед Камеяама хаанчилж байсан боловч нэгэнт Юаний цэргийн болзошгvй аюул заналын ємнєєс сєрєн зогсох зориг хvч дутсан учраас бvх эрх мэдлийг нь цэргийнхэн буюу Шёогин булаан авч єєрийн засгийн газрыг Камакурад эмхлэн байгуулж, цэргийн хvч хуримтлуулсаар байжээ. Цаг хожих vvднээс удтал хvлээлгэсний эцэст 5 элчийг Камакvрагийн ойролпоох Тацvнокvчид цаазаар авч харин хєлгийн ахмад Жоса vл мэдэгдэх байдлаар сураггvй алга болжээ.

Vvнээс хойш нэг хэсэгтээ Япон руу чиглэсэн цэрэг дайны бодлого намжуу байдалтай болсон нь санамсаргvй хэрэг байсангvй, 1274 оны Япон руу хийсэн довтолгооноор Япон, Нансогийн дотно харилцаа тасалдаж, Монголчуудад гол дайсан болоод асан эх газрын Нансо улсыг эрхшээн авах таатай нєхцєл бvрэлдсэнтэй холбоотой байжээ. Монголчууд 1276 онд Нансод довтолж, 1279 онд ноёрхлоо бvрэн тогтоож чадав

Vvний дараагаар Япон руу чиглэсэн бодлогоо дахин сэргээжээ. 1279 онд Нансогийн цэргийн жанжин байсан Хамбуко, тvvний туслах Шихvкv, Ланчv, Чинко нарыг Япон улс руу элчээр явуулжээ. Нансогийн цэргийн жанжин Хамбvко Япон улстай их шадар холбоотой байсан цэргийн эрхтэн байв. Хубилай хаан vvнд нь их ач холбогдол єгч ихээхэн найдвар тавьж байлаа. Гэвч хамт очсон 3 элчийг Хакатад цаазалж, харин эртний тvнш Хамбуког єршєєн буцаасан аж. Энэ мэдээ Хубилай хаанд хvрч тэснэ тэснэ гэхэд vvнээс илvv яаж тэсэх вэ гэдэг шиг Япон улсыг цэргийн хvчээр зайлшгvй номхотгох нь зvйтэй гэсэн бодлыг лавшруулж єгчээ. Уг нь тэдгээр элчид ихээхэн найдвар тавьж Солонгост цэргийн усан онгоц барих, зэр зэвсэг бэлтгэх зэрэг цэрэг дайны бэлтгэл ажлаа тvр зогсоон хvлээзнэж байж. Нєгєє талаар Солонгосын дотоодод иргэний шинжтэй жижиг дайн самуун ч дэгдээд байсан нь єєр нэг шалтгаан байлаа

Гэтэл 1280 онд Япон улс Солонгосын Жипо гэдэг жижиг хойг руу гэнэт довтлон оржээ. Япончууд хэдийнээс Солонгост довтлохыг хvсэн хvлээж байсан бололтой. Vvний гол шалтаг шалтгаан нь сонирхолтой юм. Солонгос улс удаа дараа Юань гvрний дуулгавартай зарц, гар хєл нь болж, элч зардас илгээн ятган ухуулж бас тулган шаардаж байсанд Японы цэргийн эрхтнvvд далдуур бухимдан хорсож байсан нь ойлгомжтой. Vvний дараахан Хубилай хаан цэрэг дайны бэлтгэл ханалаа гэж vзэн 1281 оны 1-р сарын 1-нд хуралдай зарлан Алахан, Хамбvко, Кинто, Косакv нарыг Японд довтлох цэргийн жанжидаар томилсон зарлиг гаргасан байна. Ингээд 2-р сарын 20-нд Алаханаар удирдуулсан Их Юань гvрний олон vндэстнээс бvрдсэн цэргийг далайд гаргажээ. Эдгээр цэрэг олон vндэстний цэрэг байсан учраас хаан сэтгэл багагvй зовж "... эв найртай, нэгэн захиргаанд яв", Японд хvрээд " энгийн ард иргэн, тариачдыг ихээр алж хэлмэгдvvлж болохгvй" гэж хатуу цаазлажээ.

Харамсалтай нь энэ vед Япончууд дайсныхаа арга мэхийг мэддэг, тэдний эсрэг шинэ, євєрмєц хамгаалалтын тактик боловсруулсан байлаа. Тоvрагийн 40 мянган цэрэг 5-р сарын 3-нд 900 хєлєг онгоцтойгоор Солонгосын боомт хот Каппогоос Япон руу хєдєлж мєн сарын 21-нд Цушимагийн Сагаvрад цємрєн орж эзлээд, 26-нд Ики рvv довтолгооноо vргэжлvvлсэн аж. Тэндээсээ Ноко, Шика хоёр арлын дунд Япон цэрэгтэй далайд тулгарч багагvй хохирол амсаж. Энэ vед Кунань цэрэг хараахан ирээгvй байсан учраас Тоvра цэрэг хvчин мєхєсдєх байдалтай болж Хаката руу шилжихээр шийдвэрлээд байтал халуун дулааны улирал тул олон хvн амь vрэгдсэнээс халдварт євчин дэлгэрч арга буюу Эки рvv эргэн байршжээ. Мэн сарын 18-нд Кунань цэрэг Хятадын ємнєд хэсэг дэх Кейгин гэдэг боомтоос Япон руу хєдєлж, мэн сарын 29- нд Кунань цэргийн тvрvvч Экид хvрэлцэн ирж Тоvра цэрэгтэй нэгджээ. Цэргийн жанжинаар Алахан ирсэн боловч удалгvй далайн євчнєєр євдєж, цэргийн удирдлагыг Атахай / япон дуудлагаар Адукай/ авч тулалдааныг удирдсан аж. Юаний их цэрэг Кунань, Тоvра хэмээх хоёр vндсэн бvлэглэл болж байж. Кунань цэрэг нийтдээ 3500 хєлєг онгоцтой байсан гэж бичжээ. Vvний бvрэддэхvvнд Ємнєд Су буюу ємнєд хятадын цэрэг дийлэнх нь байсан бєгєєд нийтдээ 100.000 хvнтэй байв. Энэ цэрэг Х-Х1 зууны vед Зvvн Азийн бvсэд маш хvчтэйд тооцогдож байв. Ємнєд Су улс /1127-1279 оны хооронд оршин байв/ Тайвань арлын ойрх одоогийн зvvн ємнєд хятадын эрэг хавийг хяналтдаа байлгаж байсан бол Хогсо / хойд/ Су уясын / 960-1279 он/ оршиж байгаад дараа нь тэдгээрийн оронд Нансо улс байгуулагдсан тvvхтэй. Нансо далайн эрэг хавь газар ба тєв хятадын нэлээд хэсгийг хамарч, Япон улстай бvх талаар ойр дотно харилцаатай хvчирхэг улс байжээ. Монголчууд 1276-79 онд Нансо улсыг доройтуулан Их Юань гvрний эрхшээд ноёрхлыг тогтоосон байна.

Кунань цэрэг Япон улс руу цємрєхдєє хоёр чиглэлээр орсон бєгєєд нэг хэсэг нь Такашима арлаар довтолж, нєгєє хэсэг нь Цушимад буугаад тэндээсээ Эки рvv довтолсон. Тоvрагийн цэргийн бvрэлдэхvvнд Монгол, Хятадын 15000, Солонгосын 10000 цэрэг довтолгоонд оролцсон баримт байдаг.

1281 оны довтолгооны ерєнхий маршрутыг vзэхэд анх Юань цэрэг Кюшv болон Эки арлын дунд байх Такашима / шонхорын арал/ арлыг тvшиц газар болгосон. Дараа нь Экид хvрээд тэндээсээ далайгаар явж Такашима арлыг эзэлсэн байна. Тэндээсээ газраар Мацоvраг эзлэн Кунань, Тоvрагийн хоёр замын цэрэг Хаката далайн боомтод нэвтэрсэн нь Японы тvvхийн бvтээлvvдэд хэвлэгдсэн байлдааны зургаас харагддаг. Японы тvvхийн баримтуудаас vзэхэд 1281 оны довтолгооноор Такашима арлын дэргэдэх тулаанд 10000 орчим цэрэг, Шикано Шима аралд 8-9 мянган цэрэг vрэгдсэн тоо байна. Єнєєг хvртэл мєн л домогт далайн хар шуурга ниргэсэн гэж нотлон ярьж байдаг ч тэд буцаад явсан юмуу эсвэл мєнєєх "Камикизе"-д дахин залгиулсан эсэх нь Японы судлагчдын анхаарлыг єнєєг хvртэл татсаар байгаа сонирхолтой судлагдахуун байсаар аж.

Их Юань гvрний нэгдсэн цэрэг Япон улс руу / далайд/ тулалдсан тvvхийн орооцолдоон, тvvний учир шалтгаан, угтвар нєхцєл нь ийм аж.

Олон улс судлал сэтгvvл 2003 /No 3/
Д.Ганбаатар /Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор/

No comments:

Post a Comment