Monday 22 December 2008

Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа

Статистикийн үндэсний хорооноос энэ оны эхний 11 сарын байдлаар монголын эдийн засаг, нийгмийн байдлын талаар мэдээлэл хийлээ-

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого энэ оны эхний 1-1 сарын байдлаар тусламжийн дүн 1913.9, зарлага болон эргэж төлөгдөх зээл 2076.9 тэрбум төгрөг болжээ. Энэ тоон үзүүлэлтээс харвал төсвийн тэнцэл 162.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Мөн улсын нэгдсэн төсвийн орлого 1901.6 тэрбум, урсгал зардал 1521.2 тэрбум төгрөг болж, 380.4 тэрбум төгрөгийн ашигтай тооцогдсон байна. Татварын нийт орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32, гадаад худалдааны татварын оролго 48.1, онцгой албан татварын 34.1 хувиар өсжээ.

Валютын ханш 14,2 хувиар өсчээ

Монгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 11 дүгээр сарын эцэст 330.9 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх оныхоос 2.3 хувиар өсчээ.
Иргэд, аж ахуйн нэгжийн төгрөгийн хадгаламж өнгөрсөн оныхоос 6.3 хувиар буурч 1011 тэрбум төгрөг болсон байна. Харин гадаад валютийн хадгаламж өнгөрсөн оныхоос 14.2 хувиар өсчээ. Статистикийн Үндэсний хорооноос үүнийг иргэд төгрөгөв валют болгон хадгалсантай холбоотой гэж үзэж байгаа юм.
Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 36.1 хувиар өсч, 2668.1 төгрөгт хүрсэн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 10.4, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 21.5 тэрбум төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээл нь 32.9 хувь өссөн үзүүлэлт юм. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 87.1 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн 3.3 хувийг эзэлж байгаа юм. Чанаргүй зээл 3.3 хувьтай байхад банкуудын хэвийн ажиллагаанд нөлөөлдөггүй мэргэжилтнүүд нотолдог.

Гадаад худалдаа 80,9 сая ам.долларын алдагдалтай

Манай орны гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 оны эхний 11 сарын байдлаар 5664.6 сая ам.доллар , үүнээс экспорт 2325.8, импорт 3338.8 сая ам.доллар болжээ. Энэ үзүүлэлтээр Монголын гадаад худалдааны 1013 сая ам.долларын алдагдалтай гарч байгаа аж. Гадаад худалдааны алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулвал 807.9 сая ам доллараар нэмэгджээ.Үүнд импортын бэлэн бүтээгдэхүүн, шатах тослох материалын үнийн өсөлт, манай орны экспортын гол бүтээгдэхүүн зэс, цайрын баяжмалын үнэ дэлхийн зах зээлд хямдарсан нь нөлөөлжээ.

Дотоод, гадаадын зах зээлд 273,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна

Аж үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 65.2 хувийнх нь үйлдвэрлэл өсч, 34.8 хувийнх нь буурчээ. Аж үйлдвэрүүдийн хадөлмөрийн бүтээмж энэ оны эхний 11 сарын байдлаар 31.1 сая төгрөгт хүрч, өнгөрсөн оныхоос есөн хувиар өссөн байна. Салбарын дүнгээр энэ оны эхний 11 сарын байдлаар 2733.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулжээ.

Агаарын тээврийн зорчигчдын тоо буурсан

Төмөр замын тээврээр энэ оны энхний 11 сарын байдлаар 13.5 сая тонн ачаа, давхардсан тоогоор 4.1 сая зорчигч тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ачаа тээвэр 700.1 мянган тонноор өсч, зорчигч 55.4 мянгаар буурсан байна. Мөн агаараар 1715.3 тонн ачаа, давхардсан тоогоор 344.6 мянган зорчигч тээвэрлэжээ. Агаарын тээврээр олон улсад зорчигчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 0.8 мянгаар буурчээ. Мөн дотоодын зорчигчдын тоо 17.3 мянгаар буурсан байна. Тус салбарын орлого энэ оны Эхний 11 сард 96.2 төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 9.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Т.Энхбат

http://www.mglclub.com/news2/982898


No comments:

Post a Comment