Friday 19 December 2008

Soyombiig halah tsag bolson... 10:31 , 2007-11-16


Зургий нь начин Шонхорын зураг тавьчихлаа. :)
Өнө удаан жилийн түүхт Монголчууд бидний Их хаан Чингис хиад – боржигин баймгаас гаралтай гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Хэрэв та санаж байгаа бол хиад аймгийн сүлд нь “Цагаан шонхор” шувуу байдаг. Монголын Нууц Товчоонд “Цагаан Шонхор шувуу нар, сарыг атган ирээд алган дээр минь буув гэж зүүдэллээ. Зүүдний учир ийм байж...” гэж худ ураг Дэй Сэцэн Есүхэй Баатарт хэлдэг шүү дээ. Эртнээс ийн хүндэтгэн үзэж сүлдээ болгосон цагаан шонхор шувуу нь ер бусын эрч хүч, эрэлхэг зоригтой, бүхнийг ялан дийлэгч, ихэмсэг бардам шинжтэй гэнэ. Хүн адил ухаантай, сүргэлэн явахдаа удирдагч, түшмэл, харц гэж хэлж болохуйц эгэл хүний нийгмийн адил нарийн зохион байгуулалттай амьтан гэнэ. Энэ талаараа хүнтэй адил ухаалаг, өндөр зохион байгуулалттай юм. Энгийн нүдэнд үзэгдэмгүй хөх тэнгэрийн өндөрт дүүлэн нисэгч энэ шувуу дунд зэргийн л биетэй боловч араатан амьтан, бүргэд шувууг барьж иддэг агаад хэзээ ч үхсэн амьтны сэг зэвээр хооллодоггүй. Маш сэхүүн, ихэмсэг. Чингисийн хөх монгол эрэлхэг Цагаан Шонхор шиг эрэмгий дайчин, бүхнийг ялан дйилэгч, басхүү омгорхог, бас хүчирхэг байсаан. Харин 1686 онд шашин төрийн зүтгэлтэн Г.Занабазар соёмбо үсгийг зохиосноор хүчит цагаан шонхорын дуулийг монголчууд бид шинэ орж ирсэн шарын шашнаар солин, мартагнаж орхисон нь харамсалтай. Г.Занабазар шашин төрийн нэрт зүтгэлтэн гэгдэх боловч үнэн хэрэг дээрээ эх орны эх орны тусгаар тогтнолын төлөө хийсэн зүйлгүй гэж ярьдаг хүмүүс ч бий. Тэрээр Манжийн Энх-Амгалан хаантай ойр дотноор сүлбэлдэж, уламжлалт бөөгийн шашин, их сүлд Цагаан Шонхор гэхчлэн омгорхог Монгол хүний цөс ихт, халуун цусыг үргэлжид булиглуулан байсан өв соёл болгоныг харийн бурангуй шашин, юу нь үл мэдэгдэх шинэ соёмбо үсгээр сольж орхисон гэнэ. Соёмбо үсгийг зохиосноос хойш Монгол Улс маань эрс уруудаж яваа гэж ярих агаад үнэхээр ч юм уу, тохиолдлоор ч юм уу, цаг хугацаа нь таарах ажээ. Басхүү гоё сайхнаар тайлбарладаг Соёмбо тэмдгийг энгийн хүний нүдээр харахад, нүд нь эргэлдсэн хөөрхий хос загас дээшээ, доошоо, баруун, зүүнгүй бат бөх хана хэрмээр гарах ч газаргүй хашигдсан агаад, дээшээ нар, сар, гал гурав хол /хос загас, нар сар гал гурвын дунд нь доошоо чиглэсэн хана байгааг анзаараарай/ , доошоо газар хатуу үнэхээр өрөвдөлтэй. Хоёр талынх нь хана нилээд өргөн, хүчирхэг харагдана. Манай хөрш хоёр улс биднийг шахан, гарах газаргүй болгоод байгаа ч юм шиг харагдаад, үндэсний үзэл буцлах юм... Гэвч Соёмбо үсгийг зохиоход хүргэсэн улс төрийн түүхэн учир шалтгаан байсан гэж ярих хүмүүс цөөнгүй бөгөөд ном, товхимолууд ч их байдаг. Тэндээс үзвэл, тухайн үед Монгол улс тарж бутран, Манжид эзлэгдэх нь гарцаагүй болсон байсан бөгөөд үүнийг урьдчилан харсан Г.Занабазар хятадын Энх-Амгалан хаантай /жич: Энх-Амгалан хаан монгол эхээс гаралтай тул манайд их элгэмсүү байсан гэнэ/ холбоотой байж, асар олон хүнтэй Манж Чин гүрний соёл иргэншлийг монголд нэвтрүүлэхгүй байх талаар ихэд анхаарсан байна. Монгол бөөгийн, Хятад бумбын шашинтай. Монголын шашин, соёлыг хятадад дэлгэрүүлнэ гэдэг худлаа, хятадын шашин, соёлыг монголд дэлгэрүүлвэл их аюултай байдалд орох байсан учраас гуравдагч шашин, бичгийн соёлыг оруулж ирэхээр болжээ. Ингээд Төвдийн шарын шашин, шинээр зохиосон Соёмбо үсгийг нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ зохиогдмол Соёмбо тэмдгийн нэр нөлөөгөөр халхавчлан Монголчууд хятадын соёлын довтолгооноос зайлсхийж байжээ. Гэвч, өнөө үед бидэнд тавигдах хамгийн том асуулт бол: Бид өнөөдрийг хүртэл Манжид эзлэгдсээр байгаа билүү? Бидний өв соёл түгэн дэлгэрэх боломж хязгаарлагдсаар байгаа билүү? Нэгэнт бид өв соёлоо сэргээж, “Монгол”-оо гэсэн сэтгэл, монгол уламжлалаараа хөгжих гээд байгаа юм бол, юуны түрүүн Монгол үндэсний бичиг соёл, төрийн их бэлгэ тэмдгээ сэргээе! Хүчит Цагаан Шонхорын эр зориг “бид”-ний зүрхийг ч зоригжуулж, зөв ухааныг сэргээнэ гэдэгт итгэнэм.

No comments:

Post a Comment