Monday 22 December 2008

БНХАУ-ын эдийн засаг өнгөрөгч сард

Өнгөрөгч сард манай өмнөд хөрш Хятад Улсын эдийн засагт томоохон үйл явдлууд өрнөлөө. 2008 оны 11 дүгээр сарын эхээр буюу өнгөрсөн сарын 9-ны өдөр Хятадын засгийн газар бүтээн байгуулалтыг өрнүүлэх, татварыг бууруулахад зарцуулах, ядуу буурай хүмүүс болон тариачдад тусламж үзүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихээр 586 триллион долларын тусламжын багцыг зарласан ба энэ багцын зориулалт нь дэлхийн эдийн засгийн уналтаас Хятадыг хамгаалах явдал юм.

Өөрөөр хэлбэл Хятад улс хоёр оронтой тоонд эдийн засгийн өсөлт нь байсан жилүүдээс цуглуулсан үлэмж хөрөнгөө зарцуулах, зөвхөн дэлхийн эдийн засгийн хямралаас өөрсдийгөө хамгаалах зорилгоор 2009 онд 2.6 тэрбум доллар буюу 18 трилион юаныг зарцуулахаар төлөвлөсөн ажээ.
Түүний дараа шинэ он гарах гэж буйтай холбогдуулан Хятадын эдийн засгийн өсөлтийн талаар таамаглалуудыг дэвшүүлж байсны дагуу 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дэлхийн Банк БНХАУлсын эдийн засгийн өсөлт удааширч буйг албан ёсоор баталлаа. Өөрөөр хэлбэл Хятадын эдийн засгийн өсөлт дараагийн жил 1990 оноос хойш хамгийн бага түвшиндээ буюу 7.5-д дөхөж очих тухай Дэлхийн Банк 2008 оны 11 дүгээр сарын 25-ны Мягмар гариг хэлэв.
Үүний дараа Хятад улсын эдийн засгийн талаар гинжин хэлхээ мэт олон мэдээ гарч эхлэв. Хамгийн түрүүнд Хятадын төв банк сүүлийн жилүүдэд хийгээгүй зээлийн хүүгийн бууралтыг зарлав. “Би Би Си” агентлаг энэ үйл явдлын талаар,”Европын холбооны удирдах байгууллага гишүүн улсуудаасаа хувийн хэвшил болон үйлчлүүлэгчидийн итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зориулсан татварын хөнгөлөлтөд зориулан нийт 200 тэрбум еврогийн херөнгө бүтээн босгоход хамтран ажиллахыг шаардаж байх үеэр Хятад улс удааширч буй эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэхэд зориулж гаргасан олон тэрбум долларын туслах багцыг дэмжих, хувийн хэвшлийн зээллэгийг дэмжих үүднээс 11 жилийн хугацаатай зээлийн хүүгийн хэмжээг бууруулсан байна”, “Хятад улс зээлийн хүүгээ 1.08 хувийн бууруулсан нь хувийн хэвшлийн хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг өөрийн тусламжийн багцын зардалд нэмэлт хүч болгох үүднээс өсгөх засгийн газрын оролдлого юм.” хэмээн мэдээлэв. Ийнхүү Хятад улсад жилийн зээлийн хүү 5.58 болон буурав.
Түүний дараа буюу 2008 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ху Жинтао дэлхийн эдийн засгийн хямрал Хятад улсын давамгайлах байр суурийг сулруулах боломжтой талаар мэдэгдэл хийв. Хятад улсын коммунист намын тэргүүлэгчидийн хурлын үеэр Ерөнхийлөгч Ху “үүсэн буй эдийн засгийн уналт нь засгийн газрын удирдах чадварыг харуулах шийдвэрлэх сорилт болж байна” хэмээн хэлсэн нь дэлхийн эдийн засгийн хямрал явагдаж буй үед худалдааны салбард Хятад улс давамгайлах байр сууриа алдаж эхэлж байгааг харуулав.
Коммунист намын албан ёсны сонин болох “People’s Daily” сонинд бичсэнчлэн ноён Ху “Гадны улсуудын эрэлт илэрхий суларсан нь Хятадын үндэсний давамгайлах байр суурийг аажим аажмаар сулруулсаар байна … дарамт шахалтууд түлхэх хүч болж, саад бэрхшээлүүд боломж болон хувирахаас үл шалтгаалан бэрхшээлтэй нөхцөл байдлыг хяналтандаа авах бидний чадвар, мөн бидний намын удирдах чадварыг шалгаж байгаа шалгуур болно гэж үзэж байна” хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ху хурлын үеэр намын тэргүүлэгчдийг тогтвортой хөгжилд хүрэх эдийн засгын өсөлтийн загварыг шинэчлэх, өөрчлөх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг шаардсан байна. Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараагаар Засгийн Газрын Кабинетийн Үндэсний хөгжил болон шинэтгэлийн хорооны дарга, Хятадын тэргүүлэх эдийн засгийн төлөвлөгөөч Зиан Пин дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө нь улам лавширч байгаа талаар, мөн ажлын байраа алдах явдал ажилгүйдэл нэмэгдсэнээр тогтворгүй байдал бий болж болзошгүй талаар сэрэмжлүүлсэн байна.
Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилд 11.9 хувь байсан бол энэ жил ойролцоогоор 9 хувьд хүрж унах нь тодорхой болсон. Дараагийн жил буюу 2009 онд эдийн засгийн өсөлт дахин 7 эсвэл 8% болж унана хэмээн Дэлхий банк таамаглал дэвшүүлсэн. Зарим эдийн засгийн хувьд 7%-н өсөлт хангалттай байж болох ч Хятад улс тэгж үзэхгүй байна. Хятадын мэргэжилтэнүүд нийгмийн тогтвортой байдлыг хадгалж үлдхийн тулд эдийн засгийн өсөлт дараа жил зайлшгүй 7%-с дээш байх хэрэгтэй хэмээн итгэж байгаа ажээ. Мөн Хятадын засгийн газрын судлаачид хэдийгээр дэлхийн эдийн засгийн уналт бидэнд нөлөөлөх боловч Хятад хувь хүмүүсийн орлого нэмэгдэхтэй хамт дотоодын хэрэглээ өссөнөөр дараагийн жил эдийн засгийн өсөлт 10% болж өсөх болно хэмээн үзэж байна. Харин Хятадын удирдагч үүнд одоохондоо төдийлөн санаагаа чилээсэнгүй харин түүний санаагаа зовинуулж буй зүйл бол ажилгүйдэл.
Хятад улсад экспортын салбарт үйлдвэрүүд дэлхийн эрэлт огцом буурсантай холбогдуулан үйл ажиллагаагаа зогсоосны улмаас ажилгүйдэл огцом өсч байгаа ба үүнтэй холбогдон нийгмийн тогтворгүй байдал үүсэж болзошгүйд тэрээр санаагаа зовоож байна. Ерөнхийлөгч Ху-гын санаагаа чилээж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагаагаа зогсоолт буюу үйлдвэрлэлийн огцом уналттай зэрэгцэн экспорт буурав. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн огцом бууралт нь гадаад улсуудын захиалга огцом буурсантай холбоотой ажээ. Үүнтэй холбогдон экспортын хэмжээ буурлаа. Энэ жилийн эхний хагаст cap бүр дунджаар 12000 тонн өдөр тутмын бүтээгдэхүүн экспортонд гаргаж байсан бол энэ тоо 10 дугаар сард 1000 тонноор унажээ.
Ийнхүү өнгөрөгч сарын Хятадын эдийн засгийн талаархи мэдээллүүд засгийн газар дэлхийн эдийн засгийн хямралд бусад орнуудтай нэгэн адил санаагаа зовоох цаг ирснийг харуулж байна. Харин тэд зээлийн хүүний бууралт, тусламжийн багц, ерөнхийлөгчийн анхааруулга зэрэг нь Хятад улс аль хэдийн дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг хариу арга хэмжээ авч эхэлсний илрэл буй за.

С.Амар

http://www.sonin.mn/2008/12/11/10356/


No comments:

Post a Comment