
Би намрын хүүхэн
Хүсвэл өгч үнсүүлэх
Хүйтэн уруултай Хүүхэн
Хүнд зовхийн доор
Гал гялбах Харцтай
Шар хилэн хувцастай
Шалигүй эмзэг
Маргааш болоход Мартагдах ... тийм хэрэггүй Намрын хүүхэн
Юухан ч биш жаахан гуниг
Ерөөл зохихгүй бардам зан
Цээжинд минь шувуу шиг үүрлэсэн
Цэнгэх хүсэлтэй дууч зүрх
Амьдрахын тулд үхэхийг л чадах
Амь...
Ай, энэ би Намрын хүүхэн
No comments:
Post a Comment