Friday 19 December 2008

2008-5-16 Тансаг алсад хүрнэ

Заримдаа би их зоригтой, тэгэд бас жаргалтай
Захгүй их амьдралыг өөрийнхөөрөө хараад
Тээр тэнд нь хүрэх байх гэсэндээ
Төгсгөлгүй ч юм шиг агуу далайн
Тансаг алсыг ширтэнэ,
Тэр л үед би их жаргалтай.
Зургийн будгаас элдвийг дүрсэлж хараад
Зулын дөл шиг итгэл минь бадамладаг
Зуурдын юм шиг хирнээ үүрдийн бүх зүйлсийг
Зүгээр л харна, бас дотроо жаргалтай.
Тэнгэрлэг санагдах бүгдийг тэвэртээ багтаачихаад
Талбиун сэтгэлд дур зоргоор нь хөгжөөнө.
Тэнгэрийн сайхан өнгө шиг гүн хөх ирээдүйг
Тансаг алсад хүрэх замдаа би заавал авна аа

No comments:

Post a Comment