Monday 22 December 2008

Хэрхэн санхүүгийн амжилтанд хүрэх вэ?


Яагаад хүн бүр баян болдоггүйд та гайхаж байсан уу? Тэгвэл дараах 10 шалтгаан танд яагаад гэдгийг нь хэлж өгөх болно.

Шалтгаан 1. Мэдлэг муу байх. Өөрөөр хэлбэл танд мэдлэгээ нэмэгдүүлэх боломж байсаар байхад санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэл сонирхол бага байдаг. Эдийн засаг, санхүү бидний өдөр тутмын амьралд хэрэглэгдэж байдаг. Юм худалдаж авахаас авахуулаад. Наад зах нь та дэлгүүрт орохдоо ямар дэлгүүрт орох вэ гэж шийдвэр гаргадаг. Дэлгүүрүүдийн бараа адил боловч үнэ нь өөр байдаг зэргээс авахуулаад та сонголт хийж эхэлнэ. Энэ бүхэнд таны мэдлэг хэрэгтэй байдаг. Та өөрийн мэдлэгдээрээ тулгуурлаад л шийдвэр гаргадаг. Та хэрвээ хүсвэл та өдөр тутмынхаа үйл явдлаас суралцах боломжтой байдаг.

Шалтгаан 2. Хүмүүс төлөвлөгөө гаргахдаа алддаг. Бүх хүн амын дөнгөж 5% нь төлөвлөгөө гаргаж, тэдгээрийн 2% нь л төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг гэдгийг та мэдэх үү? Тэдгээр 2% бүгд санхүүгийн амжилтад хүрдэг. Хамгийн гол нь тэд төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд бүх хүчээ зориулдаг. Та яг 5 жилийн дараа ямар амьдралыг бүтээсэн байхыг хүсэж байна? Та 5 жилийн дараа дансандаа хэдэн төгрөгтэй болохыг хүсэж байна? Тэгвэл та энэ бүгдийг төлөвлөгөөгүйгээр хэзээ ч биелүүлж чадахгүй. Төлөвлөгөөгүйгээр энэ бүгд хий хосон яриа л болдог. Үүнд л төлөвлөгөөний утга учир оршиж байгаа юм. Хүн яг тодрхой төлөвлөгөөг гаргасан цагт өдөр хоногийг зорилготой өнгөрөөдөг болдог. Цаг минут тутам тэдний хувьд чухал байдаг. Тэгэхээр хүмүүсийн амжилтанд хүрдэггүй хамгийн чухал шалтгаан бол төлөвлөгөөгүй байдаг явдал юм. Хүн алдахын тулд төлөвлөдөггүй, харин амжилтанд хүрэхийн тулд төлөвлөдөг. Тиймээс та яг одоо өөртөө төлөвлөгөө зохио.

Шалтгаан 3. Цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг. Цаг бол яг мөнгө шиг. Та цагийг зарцуулж болно. Эсвэл өөрийгөө хөгжүүлэхийн тулд цаг гаргаснаар өөртөө хөрөнгө оруулж болно. Тэгэхээр хий дэмий цаг үрнэ гэдэг нь та өөрийгөө үрж байгаатай яг адил юм. Тэгэхээр энэ байдлаас гарахын тулд та өдөр бүр хийх зүйлүүдээ төлөвлөж, өдрийн 24 цагийг яаж өнгөрөөхөө шийдэх ёстой юм. Та олон хүмүүсийг залуу насаа яах гэж хий дэмий өнгөрөөв дөө гэж хэлж байгааг нэг биш, олон удаа сонссон гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр одооноос цагийг үр бүтээлтэй өнгөрөөе.

Шалтгаан 4. Алсын хараа богино байдгаас. Энд таны нүдний харааны талаар яриагүй гэдгийг та мэдэж байгаа байх. Санхүүгийн амжилтанд хүрч буй хүмүүс бүгд одоо болон ирээдүйд болох үйл явдлыг маш гярхай мэдрэгч нар байдаг. Тэд одоо болон ирээдүйд ямар салбар, ямар бизнес ашигтай байхыг мэддэг ба тухайн салбарт хөрөнгө оруулж чаддаг. Таныг алсын хараа сайтай байхад таны зах зээлийн талаархи мэдээлэл, мэдлэг маш их тус болно. Энэ бол хамгийн чухал зүйл. Зах зээлийг мэдрэхгүйгээр бизнес хийнэ гэдэг бүтэхгүй зүйл юм. Тэгэхээр амжилтанд хүрсэн хүмүүс мөнгөний төлөө ажилладаг бус харин тэд мөнгийг өөрсөддөө ажиллуулдаг гэсэн үг.

Шалтгаан 5. Бусдаас өөр бай. Яагаад зарим хүмүүс баян байдаг гэж та бодож байна? Тэд бусдаас өөр байсан учраас. Тэгэхээр та ч мөн адил өөр байх ёстой юм. Эрсдэл гаргахаас бүү ай. Амжилтанд хүрсэн хүмүүс ихэнх хүмүүсийн хийдэг зүйлээс эсрэг зүйл хийдэг юм. Жишээ нь ихэнх хүмүүсийн худалдан авдаг зүйсийг тэд зардаг гэх мэт.

Шалтгаан 6. Өр зээл. Хүмүүс хэтэрхий их өр тавьдаг боловч, түүнийгээ эргүүлэн төлөх арга хэрэгсэл нь маш өчүүхэн байдаг. Тиймээс маш их өрөнд ордог. Мөн мөнгөө зарцуулах ямар ч зарчим байдаггүй ба мөнгө үрэх буруу зуршлуудтай байдаг. Мөн ямар ч төсөв гаргадаггүй. Наад зах нь үнэ цэнэ нь алддаг зүйлүүдийг авахын тулд зээл авдаг. Жишээ нь машин, тавилга гэх мэт. Гэтэл тухайн машин, тавилга нь цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнээ алддаг. Ингээд хүмүүс дандаа алдагдалд ордог. Тэгэхээр аль болох зээлээс татгалзаж, үнэ цэнэ нь алдах бус харин үнэ цэнэ ь байнга нэмэгддэг зүйлд хөрөнгө оруулах эсвэл зээл авах хэрэгтэй. Жишээ нь газар, байшингийн үнэ хэзээ ч үнэ цэнээ алддаггүй, харин ч үнэ цэнэ нь өссөөр байдаг.

Шалтгаан 7. Мөнгөнд хандах буруу хандлага. Буруу хандлага буюу мөнгөтэй болох хүсэл бага байдгаас мөн хүмүүс хүссэн санхүүгийн эрх чөлөөндөө хүрч чаддаггүй. Аливаа зйлд тухайн хүний хандлага маш чухал байдаг. Хүн яг юуг бодож, хүлээж байна, яг тийм үрд үн гардаг. Тэгэхээр та ямар нэг зүйлд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Аливаа зүйлийг эерэг нүдээр харж, сайхан үр дүнг хүлээх хэрэгтэй болж байна. Та хэрвээ анзаарсан бол амжилтанд хүрсэн хүмүүс аливаа зүйлд дандаа өөдрөг байдлаар хандаж, гарч ирсэн асуудал болгонд бууж өгдөггүй.

Шалтгаан 8. Гэнэтийн зүйлд бэлтгэл муутай байдаг. Энэ нь ямар нэг байгалийн гамшиг, эсвэл үхэл алин ч байж болно. Тэгэхээр энэ бүгдээс хамгаалах ганц арга зам бол даатгал юм.

Шалтгаан 9. Зарчимгүй байх. Танд мөнгө үрэх зарчим хэрэгтэй. Тодорхой зарчимгүй байснаараа мөнгө нэг мэдэхэд л дууссан байдаг. Тийм гэж хэлэх нь үгүй гэснээс илүү амар байдаг. Гэсэн хэдий ч энэ нь сүүлдээ их чирэгдэлийг авчирдаг. Та өөртөө үгүй гэж хэлж сурах ёстой. Хичнээн зар сурталчилгаа таны тойлгойг эргүүлж байгаа ч та тухайн зүйл танд үнэхээр хэрэгтэй эсэхийг дахин дахин асууж байж шийдвэр гаргах ёстой юм.

Шалтгаан 10. Шалтаг. Шалтаг хэлэх маш амархан.
Та үнэхээр мөнгөтэй болмоор байгаа бол мөнгөө хадгалж сурах ёстой. Үүнд шалтаг хэрэггүй. Хүмүүс маш олон шалтаг тоочиж мөнгө хадгалахаас татгалздаг. Тэр тусмаа залуу хүмүүс аль болох эрт мөнгө хадгалах хэрэгтэй. Хүн мөнгө хадгалахгүйгээр хэзээ ч мөнгөтэй болохгүй. Мөнгийг олох хэцүү ,харин үрэх маш амархан шүү дээ. Залуу хүмүүс олсон мөнгөөрөө "Гоё машин авч унамаар байна, сайхан хувцасламаар байна. Илүү хадгалах мөнгө байхгүй" гэлцдэг. Тэгвэл 30 гарсан хүмүүс " Би гэр бүлтэй. Гэр бүлээ тэжээх хэрэгтэй. Илүү мөнгө байхгүй" гэдэг. Харин 40 гарсан хүмүүс " Хүүхдээ сургуульд нь оруулмаар байна. Манайх олон хүүхэдтэй" гэдэг. Харин 50 гарсан хүмүүс " Одоо хадгалахаасаа өгөрсөн" гэж хэлдэг. Энэ үнэхээр шалтаг мөн гэж үү?
Та хэрвээ мөнгөтэй болохыг хүсэж байвал хадгалж сурах л хэрэгтэй.

http://www.tsahim.net/component/alphacontent/index.php?option=com_content&task=view&id=480&Itemid=56

No comments:

Post a Comment