Monday 22 December 2008

Дотоод өсөлтийн онол гэж юу вэ?

Одоохондоо энэ блогт өөртөө байгаа мэдээллүүдийг нэгтгэх, архив үүсгэх зорилгоор материалуудыг тавьж байгаа болохоор өөрийнхөө бичсэн зүйлсийг тавих гэж яарахгүй байна. Харин хэрэгтэй гэж бодсон сэдвээр маань хүмүүсийн бичсэн зүйлс байсан ч эндээ хадгалж авч байна. Хүмүүсийн блогоос авсан юм уу, сайтнаас авсан мэдээллийг линкийнх нь хамт тавьж байна.


Эдийн засгийн өсөлтийн онолын чухал салбар болох дотоод өсөлтийн онолын тухай зарим зүйлийг өгүүлье. Дотоод өсөлтийн онол нь нео-классик онолыг залгуулж түүнийг сөргөж гарган ирсэн онол бөгөөд энэ нь 1980 аад оны үед Поол Ромерын тусламжтайгаар хүчээ авсан эд юм. Эдийн засгийн өсөлтийг судлахад маш чухал онол болно.

Эхлээд үүний англи нэрний тухай, яагаад endogenous growth theory гэж нэрлэсэн тухай авч үзье. Эндожинос гэдэг нь бол ерөнхийдөө ботинакаас гаралтай үг юм. Эндожен гэдэг нь эсийн бүрхүүл болон эс нь бусад ургамлуудаас арай өөр байдлаар өсдөг тийм ургамлын нэр гэнэ. Энэ нь юу вэ гэхээр өөрийн өсөлтийн явцдаа бусад зэргэлдээх эсээс тусдаа, эсийн хананы бүтэц нь өөр ба энэхүү ханаар тусгаарлагдаж (хальс) дотроо өөрөө өсдөг байна. Дээрх ургамлын байдлаас харахад эндожен гэдэг үгийн утга ер нь цаашид ямархуу санаатай болох нь харагдаж байгаа байх. Exogenous growth буюу монголоор гадаад өсөлт гэдэг нь яг л модны тойрог шиг өсч яаж эдийн засаг өсөх, техникийн дэвшил хэрхэн явагдах зэрэг нь тодорхой юм гэж хэлсэн байх юм. Энэ нь нийгмийг илүү томоор харах ба энэ үед хэмжээ томорч технологийн дэвшил, бас бус юмнууд хяналтнаас гарна гэсэн үг. Дотоод өсөлтийн онолыг товчоор хэлбэл эдийн засаг өөрийн дотоод системээсээ өсөхийг хэлж байгаа юм. Ихэвчлэн nation-state үед тохиолддог. Дотоод өсөлтийн онол цаашдаа өсөн дэвжихэд дараах хоёр зүйл гол шалтгаан болж байна.

1. 100 жилийн өмнөх, одоогийн байдал хоёрыг харьцуулбал одоогийн нөхцөл байдал илүү их үйлдвэржсэн, илүү их болсон байна. Эдийн засагт ямар нэгэн үүнийг загварчилсан загвар хэрэгтэй болсон. Харин технологийн дэвшлийн ашиглан тайлбарлах нь тун сайн тайлбар болсон. Поол Ромерын хэлсэнчлэн “100 жилийн өмнөх нэг цагт гардаг үйлдвэрийн гарц өдгөө 10 дахин өссөн байна”. Энэ нь технологийн дэвшлээс шалтгаалсан болох нь тодорхой. Энэхүү технологи гэдэгт human capital буюу хүмүүн капитал орж байгаа. ( тухайлбал ажиллах хүчний үр ашигтай байдлын өсөлт, гэхдээ шинэ боловсролын технологийн бүтээгдэхүүн нь өөрөө их маргаантай асуудал) Дотоод өсөлтийн онол нь шинээр аж үйлдвэржиж буй орнуудад бас шинэ итгэл найдварыг санал болгож байгаа юм. Мөн бусдаад хараат бус байдлаар хөгжиж болох шинэ арга замыг санал болгох боломжтой. Өсөлтийн уламжлалт онолууд өсөлтийн мотор (хөдөлгөгч хүчин зүйл) буюу худалдаа руу чиглэдэг бол дотоод өсөлтийн онол нь боловсрол, дэлхийн зах зээлд тустай шинэ технологийн дэвшил рүү чиглэдэг.

2. Дотоод өсөлтийн онол нь глобализмийн гол “дайсан” гэж хэлж болох юм. Уламжлалт өсөлтийн онол нь худалдааг гол зүйл болгодог гэж хэлсэн. “Либераль эдийн засагчид тайлбарлахдаа худалдаа хэдий чинээ хурдан явагдана, эдийн засгийн өсөлт төдий чинээ хурдан явагдана” (p. 233, The Global Political Economy) Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр экспортоор “удирдуулсан” хөгжил нь эдийн засгийн бүх хэсэг рүү аажмаар уруудан урсаж яваандаа бүх улсууд ижил түвшинд очихыг илэрхийлж байна.

Шинэ сонгодог онолын нөгөө нэг хэсэг нь бусадтай харьцуулахад илүү хэрэгтэй онол ба энэ нь буруу үзэл санаа аж. Энэ нь Рикардогийн оруулж ирсэн онол ба зарим нь үүнийг хамгийн шилдэг нь ч гэж үзэх нь бий. Эдийн засгийн үүднээс авч үзвэл хэдий тэд үүн дээр хамгийн муу гэх зүйлүүдийг хийсэн ч бай сайн л байна гэсэн байна. Рикардогийг хэлснээр “хэрвээ улс нь илүү үр өгөөж өгөх бараагаа голчлон авч үзээд түүнээсээ ашиг олж чадаж байвал энэ нь хоёр улсад аль алинд нь абсолют зүйл болох боломжтой юм гэсэн байна. (p. 235, Gill & Law) Энэ нь глобальчлалын үед гол саад болж байгаа зүйл юм. Тэр нь юугаар илэрч байна вэ гэхээр “капитал нь өөрчлөгдөхүйц гадаадын хөрөнгө оруулалт ба илүү аж үйлдвэржсэн орноос олон тооны капиталууд тухайн оронд хөрөнгө оруулалт болон орж ирнэ. Энэ нь эцэстээ тухайн эх нутагт нь л ашиг авчирахаас биш үйлдвэрлэл явуулж буй оронд ашиг авчирна гэдэг бол хэцүү.” Энэхүү асуудал нь яг одоо Энэтхэг болон хуучны Английн колонийн орнуудад тохиолдож байна. Ер нь тэгээд иймэрхүү худалдаан дээр чиглэсэн онол нь маш олон оронд асуудал болж байгаа. Ялангуяа хөгжиж буй орнуудад.

Ер нь тэгээд яваандаа энэхүү асуудал нь dependencia гэж нэрлэгдэх үндэстэн дамнасан корпораци гэх мэт рүү орно.

Дотоод өсөлтийн онол нь даяарчлалын үйл явдалд хэрхэн улс орнууд ажиллах өөрсдийн үйл ажиллагаагаа (боловсрох гэх мэт) хэрхэн амжилттай явуулах өөрсдийн эдийн засгийн болон улс төрийн хөршүүдийн үндэстэн дамнасан корпорациудын давалгаанд хэрхэн өртөхгүй байх гэх мэтийн асуудлыг яаж шийдэх тухай хэлэх болно.

Энэхүү онолын эхлэл нь Поол Ромерын 1986 оны ажил дээр тавигдсан гэнэ. “Ашгийг өсгөх ба урт хугацааны өсөлт” гэгдэх энэхүү ажил дээр Ромер эдийн засгийн өсөлт нь мэдлэгээр (ерөнхий ойлголт шүү) удирдагдан явагдах тийм загварыг санал болгосон байж. Энэ ухагдахуун нь цаашдын найман жилд улам боловсронгуй болж сайжирсан.

Ромерын 1986 оны ажил дээр мэдлэг бол капиталын суурь ухагдахуун болох тал дээр нэлээн маргаантай хандсан. Биет капитал болон мэдлэг хоёрын ялгаа:

1. Шинэ мэдлэгийн ахиц нь “бага” орлогыг авчирдаг. Та судалгааны ажилд их хөрөнгө оруулсан ч гэсэн адилхан л үр дүн гарахгүй. Өдөрт 10 бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр авч чадахаас биш жилд 10-аар ихэсгэдэг судалгааны баг худалдан авч чадахгүй. Илүү их мөнгө судалгаандаа зарцуулвал магадгүй багыг олж болох юм.

2. Түүнчлэн мэдлэгийн хөрөнгө оруулалт нь ахиу бүтээгдэхүүний хувьд илүү орлогыг авчирдаг. Хэрвээ танай судалгааны баг шинэ бүтээгдэхүүнд тань тун гоёзагвар гаргаж өгөөд түүнийгээ үйлдвэртээ үйлдвэрлэвэл борлуулалт эрс өсөх нь тодорхой.

3. Ромерын хэлсэн хамгийн гол зүйл нь бол мэдлэгт оруулж буй хөрөнгө оруулалт нь илүү байгалийн нөлөөлөлтэй байдаг. Энэхүү хүний гаргасан санаань тийм ч найдвартай хамгаалалтгүй, зохиогчийн эрх гэдэг зүйл төгс төгөлдөр байдаггүйд оршино. (интернэт бол нэгэн жишээ!!!)

Гэхдээ дотоод өсөлтөнд энэ нь хараахан тохиолдоогүй байна. Ромер 1990 оны “Дотоод технологийн өөрчлөлт” хэмээх бүтээлдээ дотоод өсөлтийн загварт 4 суурь тавил байдаг гэж үзсэн.

1. Капитал – барааны нэгжээр хэмжигдэнэ

2. Ажиллах хүч – хөдөлмөр эрхлэх ур чадвар

3. Хүмүн капитал – боловсрол ба ажлын дадлага.

4. Техонологийн төвшний индекс гэх зүйлүүдээр тодорхойлогдоно.

Ромерын загварын гол зүйл нь хүмүүн капитал юм. Тэр эдийн өсөлтийн гол зүйл нь хүмүүсийн тоондоо биш хүмүүн капиталын дүн нь хэр зэрэг том байх явдал юм гэдгийг олж харсан байна (Romer, 1990, S98). Энэ бол улс орнуудад маш чухал бөгөөд улс төр, эдийн засгийн хийх ёстой гол зүйлүүдийн нэг байх болно гэдгийг хэлсэн байна. Тэр түүнчлэн өсөлтийг тэтгэхэд дараах эдийн засгийн зүйлсийг авч үзэх хэрэгтэй гэж хэлсэн байна.

1. Судалгааны ажилд оруулж буй хөрөнгө оруулалтыг бодит капиталд оруулж буй хөрөнгө оруулалтыг бодвол их байлгах. Хэрвээ энэ нь бүтэхгүй байвал

2. Хүмүүн капиталдаа мөнгө өгөх. (энэн дээр бас асуудал тулгарнаа. Үндэстэн дамнасан фирм, татвар энээ тэрээ)

Тэр мөн 1990 оны ажилдаа 2 сонирхолтой зүйлийг олж харсан.

1. Нээлттэй худалдаа нь технологийн хөгжил болон өсөлтөнд дэмжлэг үзүүлдэг байж болох юм. Үүнийг 19-р зууны үеийн Америкийн газар нутгуудаар жишээ болгон авсан байна. Устай илүү ойрхон байгаа газруудаар илүү хөгжилтэй байсан байна. Энэ нь усан тээвэр хөгжсөний дараа.

2. Их хүн амтай бага хөгжилтэй улсууд нь бусад эдийн засгийн интеграцлагчдсан орнуудаас тусламж авсаар л байдаг. Мөн “сайн хүмүүн капиталтай улсын эдийн засаг нь хурдан өсөлттэй байдаг” гэж хэлсэн байна.

No comments:

Post a Comment