Friday 26 December 2008

төсөөлөлийн тухай асуултууд


улаан өнгө ягаад цагаан биш гэж?

могой ягаад мэлхийнээс урт,

морь ягаад нисдэггүй юм бэ?

утагүй юм утгагүй юм

бүгдээрээ...

урсах цус цасан ширхэг 2

ягаад адилавтар биш гэж

байшин ягаад дөрвөлжин

өнхрүүш ягаад бөөрөнхий юм бэ?

ягаад? ягаад?

уйтгартай юм бүгдээрээ...

хэн нэгэний бодож олсон төсөөллийн шоронд

амьдрана гэдэг ясан хэцүү юм бэ?

өөрийн зургаа би зурвал

солиорол гэж та нар нэрлэх үү?

бидний эргэн тойрон дахь бүх зүйлс бидний төсөөлөл учраас л оршин байдаг уу? эсвэл үнэхээр бодьгалууд оршин байдаг учраас бидний төсөөллүүд оршдог уу?

зүүдний амьдрал

зүүдэндээ үнэн

амьдын амьдрал

амьддаа үнэн

адаг сүүлд нь

аль аль нь хуурмаг уу?

***

амьдрал хэрвээ зүүд бол

сэрж л таарна нэг цагт

харин тэгэхэд бид

амьдарч зүүдэллээ гэж биш

үхэж зүүдэллээ гэж уулга алдана

Г. Аюурзана...

No comments:

Post a Comment