Monday 22 December 2008

Монголд далд эдийн засаг бий юу? /2006-08-07/

Яасан арилдаггүй сүүдрийн эдийн засаг вэ? Сангийн яам, гааль, татвар зэрэг эдийн засаг, санхүүгийн гол механизмууд нь олон улсын болон улс дотроо бүртгэл, тооцооны системд аль хэдийнээ шилжин орж зүгшрээд байхад сүүдрийн эдийн засаг нь 40 хувь тайгаа зууралдсаар! Энэ бол бүхэл бүтэн улс дотор давхар оршиж буй төдий хэмжээний эдийн засаг байна гэсэн үг юм. Түүний жижиг ч бай, том ч бай, учрыг нь олж хужрыг нь тунгаавал улс орны хөгжилд хэрэпэй, нэмэртэйсэн.

Бүх нийтээр зах зээлд шилжиж байсан 1990-ээд оны үед дээрх асуултыг тавьсан бол тухайн уед Монголын эдийн засагт далд эдийн засаг байхаар барахгүй нэлээд хувийг эзэлж байсныг захын хүн хэлнэ. Харин өнөөдөр энэ асуултад хэдэн хүн, юу гэж хариулах бол?

Хууль, эрх зүйн орчин бүрдэж, тэр хэмжээгээр эдийн засаг, нийгэм нь тэр бүхэнд хамрагдан хөгжил нь тогтворжин явагдаж буй өнөөгийн нөхцөлд тэртээ 1990-ээд оных шиг далд эдийн засаг Монголд оршиж байгаа гэдэгт эргэлзэх хүн өнөөдөр олон байгаа байх.

Гэхдээ өнөөдөр мэргэжилтнүүдийн багцаалж байгаагаар бол тайлан мэдээнд тусгагдсан эдийн засгиин лавтай 40 хувьтай тэнцэхүйц хэмжээний далд эдийн засаг Монголд амь бөхтэй оршиж байгааг эдийн засагчид болон эрдэмтэд үгүйсгэхгүй байна.

Яасан арилдаггүй сүүдрийн эдийн засаг вэ? Сангийн яам, гааль, татвар зэрэг эдийн засаг, санхүүгийн гол механизмууд нь олон улсын болон улс дотроо бүртгэл, тооцооны системд аль хэдийнээ шилжин орж зүгшрээд байхад сүүдрийн эдийн засаг нь 40 хувьтайгаа зууралдсаар! Энэ бол бүхэл бүтэн улс дотор давхар оршиж буй төдий хэмжээний эдийн засаг байна гэсэн үг юм. Түүний жижиг ч бай, том ч бай, учрыг нь олж хужрыг нь тунгаавал улс орны хөгжилд хэрэгтэй, нэмэртэйсэн. Үүнийг хүмүүс олон янзаар тайлбарлаж байна. Нэгдүгээрт, гол нь авлигатай холбож байна.

Саяхан орох оронгүй, айлын хажуу өрөө хөлслөн дамжиж явсан нэг нөхөр сургуулиа төгсөөд арван ч жил болоогүй байж нэг өрөө байраас аваад үнэ ихтэй, шатахуун их хэрэглэдэг том жип машин хөлөглөөд явж байх жишээтэй. Залуу хүн дэвшиж дээшлэх нь болохгүй зүйлгүй ч тэр бүхэн нь өөрийн хөдөлмөрөөр бус харин бусдын хөдөлмөрөөр олсоноос хумсласных. Тэр нь нөгөө Монголд далд эдийн засгийг төрүүлж, ундаалж байдаг хээл хахуулийн хүч юм. Ийм хүмүүс олон болж Монголын засаг захиргаа, нийгмийг дээрээс нь доошоо аалзны шүлс шиг хэрч байна. Энэ бүхэн нөгөө “сүүдрийн” буюу далд эдийн засгийн нэг илрэл.

Хоёрдугаарт, төр, засгаас үзүүлэх эдийн засгийн “зохицуулалт”-тай холбогдож байна. Төрөөс эдийн засагт, ялангуяа улсын баялгийн 70 гаруй хувийг үйлдвэрлэн бүтээж буй хувийн хэвшлийнхнийг дээрээс зохицуулах гээд чадахгүй, зохицуулсан ч юм байхгүй. Харин ч дарамт шахалт үзүүлж байгаа нь эсрэгээр татвар, тооцоо бүртгэл, албан ёсны статистикаас бултах, зугтах зэргээр нөгөө далд эдийн засаг руу аяндаа чирч аваачиж байна. Сүүдрийн эдийн засаг аль ч оронд байдаг гэдэг. Бүр хангагдаж чадахгүй байгаа эрэлт хэрэгцээг нөхөж, тэр байтугай төр, засгаас улс орны эдийн засагт үзүүлэх буруу, урвуу бодлогын цоорхойг нөхөн эдийн засгийг зохицуулах эерэг нөлөө үзүүлдэг гэх нь ч бий.

Өндөр хөгжилтэй орнуудад байдаг далд эдийн засаг сүүдэр мэт хөрөнгийн биржээс аваад мөнгө санхүүгийн бүртгэл, тооцоонд ордоггүй ч хууль ёсны үйл ажиллагаанд суурилдаг байна. Гэтэл манайд далд эдийн засаг авлига, хээл хахууль зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс үүдэн гарч ямар ч хөгжилгүй, эмх замбраагүй, хууль бус секторын “хөгжил”-өөс үүдэлтэй байгааг мэргэжилтнүүд тодорхойлж байна. Ийнхүү манайд хууль, журамд захирагдаж, бүртгэл тооцоонд ордоггүй мах, арьс, ам.доллар, алт, зэсийн ченжүүдээс аваад Өмнөд Солонгосоос гуйвуулах их мөнгөний эмх замбраагүй урсгал, олон түмний нөр их хүчээр бүрдсэн татвар болох улсын төсвийн мөнгө хөрөнгийг ширээн доогуураа хувааж, хувьдаа эргэлдүүлэн ашиг олж буй бүхэл бүтэн арми бүхий эдийн засгийн систем бүртгэгдсэн эдийн засагтай зэрэгцэн оршиж байна. Үүний хэмжээ далайцыг одоогоор сайн тодорхойлж тооцоолж чадаагүй л байна. Гэвч бидний хажууд өч төчнөөрөө тааралдаж учирч байна.

Бодол доо. Төрийн нэг түшээгийн түмэн олныхоо төлөө, төрийн их ажлыг “нугалж” байгаагийн цалин сарын 200 ам.долларт хүрэхгүй ч гэсэн түүний өрх сарын нэг сая төгрөгийг хаанаас олж зарцуулж байна гэдэг асуулт Монголд олонтоо тавигддаг. Цалин, тэтгэвэр тэтгэмж, зээл, өглөг авлага, бизнес арилжаа наймааны ашиг орлого, тэр ч бүү хэл бэлэг сэлтийг нь хүртэл оруулаад орлогын мэдүүлгийг нь шахан байж авдаг ч нийт зарцуулж буй олон сая төгрөгийнх нь 30-40 хувь нь яаж бүрдээд байгааг нь бодоод олохгүй болохоор статистик болон татварынхан тэр их мөнгийг “бусад орлого” гээд бүртгэчихдэг.

Гэтэл зарим нэгнийх нь тэр “бусад орлого” гэгч нь санаанд оромгүй их мөнгө, хуримтлал бий болчихсон байх нь тун элбэг болсоор… Тэр нь даан ч улс орны хөгжилд, олон түмний төлөө зарцуулагдахгүй нь харамсалтай.

Хөгжилд хөрөнгө оруулалт орохгүй болохоор улс хөгжихгүй хэвээрээ. Хаашаа орж байна гэхээр гаднаас үргэлж үнэтэй авдаг шатахуун нэхсэн гоё гангамсаг машин тэрэг, олон саяын үнэтэй тансаг орд харш гэх мэт хувийн халаас руу орж байна. Тэгэхээр далд эдийн засаг амь бөхтэй оршилгүй яахав. Үүний оронд экспортод гаргах жижигхэн ноолуурын үйлдвэр байгуулвал өөрт болоод өрөөлд, улс оронд ч хэрэгтэйсэн.

Б.Болд

http://origo.mn/24tsag/2006/08/07/1663


No comments:

Post a Comment