Friday 26 December 2008

Зvvдээ манаж, зөн совингоо мэдэрье

Өглөө сэрээд урьд шөнө юу зvvдэлснээ эргэж санах гэж хvн бvр оролддог. Заримынх нь зvvдэлсэн зvvд тод байдаг бол огт санаанд нь орж ирэхгvй байх тохиолдол ч бий. Зvvд гэдэг хvнд баяр жаргал, зовлон шаналал авчирдаг. Yvний учрыг тайлж сайхан зvvдээ биелvvлэхийг хvн бvр хvсдэг. Тиймээс зvvд хэмээгч нь чухам юу байж болох талаар уншигч та бvхэнд зориулан сонирхолтой материал бэлтгэлээ.

Зvvд таныг болзошгvй аюулаас хамгаалдаг
Од эрхсийн хөдөлгөөн нь тухайн хvний амьдралд байнгын өөрчлөлтvvдийг авчирдаг талаар олон арван жилийн турш эрдэмтэд судалсаар ирсэн. Аливаа зvйлийн vр дагаврыг хvний тархи эхлэн тусган авч тvvний нөлөөгөөр бий болох нөхцөлийг нэлээд өмнө нь мэдэрдэг ажээ. Тиймээс зvvд нь хvнд хэрэгтэй зvйлээ урьдчилан харах гол хэрэглэгдэхvvн болдог. Хvний тархи унтаж байх vед биеэ бvхэлд нь хянаж, өдрийн болсон явдлыг тунгаан боловсруулж, алс холоос илгээсэн дохиог хvлээн авдаг байна. Тvvнчлэн ямар эрхтэн өвдөх, шинэ сонин нээлт хийх, хамаатан садан, найз нөхдийнхөө амьдралыг төсөөлөн зvvдэлж мэдэрдэг ажээ. Зvvд тухайн хvнд тохиолдох аюул осол гай тотгорыг урьдчилан харж мэдэрч байдгаараа ач тустай vйл явц гэнэ.
Зvvдийг урьдчилан төлөвлөж, ямар хувь заяа угтаж байна вэ гэдгийг мэдэх гэж оролдож болдоггvй. Хэрвээ “би vvнийг л зvvдлэх ёстой, өнөө шөнө л зvvдэндээ ирээдvйн ханиа харъя” гэх зэргээр хvчилбэл сөрөг vр дагаварт хvргэдэг байна. Ингэснээр зvvд төөрдөг . Хvн сэтгэл санаа тавгvй, стресст орсон vед уураг тархи хэт ачаалалд орж сэтгэхvйд нөлөөлдөг. Yvнтэй адил ямар нэгэн зvйлийг зvvдлэх гэж хvчилбэл тархины хэвийн vйл ажиллагаа алдагддаг аж.

Өнгөтөөр зvvдэлж болдог
Хvн тухайн орчинд, ямар байрлалтай унтаж байгаагаас хамааран зvvдний сэдэв өөр өөр байдаг ажээ. Тайван орчинд, цагаан цайвар өнгийн ор дэрний хэрэгсэл хэрэглэж, гэрэл гэгээтэй тасалгаанд унтаж буй тохиолдолд ихэвчлэн сэтгэл хөдөлгөсөн, мөрөөдөл биелсэн зvvд зvvдэлдэг гэнэ. Энэ vед зvvдний vйл явдал илvv тод төрөл бvрийн өнгөтэйгөөр харагддаг байна. Харин тайван бус, харанхуйд хажуу тийшээ эсвэл доошоо харж унтсан тохиолдолд хар, цагаанаар зvvдэлдэг аж. Өнгөрсөн амьдрал, аюул ослыг зөгнөсөн vйл явцыг илvv зvvдэлдэг гэнэ. Мөн агаарын урсгал чөлөөтэй нэвтэрсэн орчинд болон гадаа унтах тохиолдолд зvvдээ vргэлжлvvлэн зvvдэлж болдог байна.

Далд зvvдийг ил гаргах арга

Хэн ч бусдын зvvдийг тааж мэддэггvй, тайлж чаддаггvй болохоор зvvд нь далд vзэгдэл юм. Харин тэр далд vзэгдлийг ил гаргаж болдог гэнэ. Ямар ч гэрлийг ойлгох чадвартай толины гадаргуу нь энэ vед тусалдаг байна. Хvний тархинд бий болсон сэтгэцийн өөрчлөлтvvдийн vед толины тусламжтайгаар гадагшлуулж, ил гаргаж болдог байна. Хэн нэгэн хvн бусдыг унтаж байхад цээжин дээр нь толь тавьж, ямар нэгэн зvйл асууж, зvvдийг нь яриулах гэж оролддог нь ийм учиртай ажээ.

Ижил зvvд гэж байдаггvй

Хvн бvр ямар нэгэн төсөөлөлтэй , дохио тэмдэгтэй зvvд зvvдэлдэг. Тиймээс ижил зvvд гэж байхгvй. Орой унтахдаа хоёр хvн нэг сэдвээр ярилцлаа гэхэд шөнө нь өөр өөрийн төсөөлөл, зураглалаар бодлоо vргэлжлvvлэн зvvдэлдэг. Хvмvvс заримдаа хаа нэг газар учрал уулзалт тохиолдоход би энэ хvнийг хаана харлаа, энэ газар урьд нь ирж байсан юм байна гэж гайхдаг.
Гэтэл vvнийг зvvдэндээ урьдчилан харж, тэр газартаа зvvдээрээ дамжин хэдийнэ аялчихсан байдаг нь гайхалтай, тайлагдашгvй нууц юм.

Хамгийн барьцгvй нь зvvд

Зvvдэнд барьц, гарц гэж байдаггvй. Хаанаас нь харах, хаана очихыг хэн ч мэддэггvй. Морийг гахайн хоншоортой, хvнийг далавчтай болгож чаддаг цорын ганц шидтэн нь зvvд. Хvн зvvдэндээ юуг ч харж, яаж ч явж мэднэ. Ямар нэгэн дvрсийн хоосон эвлvvлэг ч гэж хэлж болох талтай. Тиймээс бид зvvд зэрэглээ гэж ихэвчлэн хэлдэг. Та зvvдийг барьж vзэх гэж, зvvдэндээ харсан төгс хvнийг олох гэж зvvдний гvнд vзэгдсэн диваажингийн хотхонд зочлох гэвэл хоосон мөрөөдөл л байх болно.

Суу билэгтнvvд шинэ санаа нээлтээ зvvднээс шvvрдэг
Агуу их зөгнөгч Нострадамусын зөгнөж хэлсэн бvхний ихэнх нь зvvдний тайлал байсан тухай бичиж, ярьцгаадаг. Дэлхийн II дайн, байгалийн гай гамшиг сvйрлийг урьдчилан тааж хэлэхэд, зөгнөн мэдэхэд зvvд л тусалсан гэдэг. Химийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Менделеев өөрийн гайхамшигт vелэх системийнхээ заримыг зvvдэндээ анхлан харж, нээлт хийсэн бол суу билэгт эрдэмтэн Альберт Эйнштейн өөрийнхөө алдарт харьцангуй онолын гол санаагаа зvvдэндээ харсан гэж өөрөө хэлсэн байдаг. Мөн М.Ломоносов зvvдэндээ эцгийнхээ сvйрсэн хөлөг онгоц байгаа газрыг харсан гэдэг. Тэгээд тэр арал дээр очтол сvйрсэн онгоцны vлдэгдэлд эцгийнх нь цогцос байсан гэдэг. Энэ мэтчилэн олон жишээг дурьдаж болох юм. Зvvд зөвхөн зөгнөөд зогсохгvй шинэ санаа нээлтvvдийг хэлж өгч байдаг байна.

Зvvдний засал, дом
Монголчууд зvvдний учрыг эртнээс тайлж, арга засал домыг хийсээр ирсэн байна. Дэлхийн соёл иргэншилт бvх хvмvvс л өөр өөрсдийн ёс заншил, арга ухааны хvчээр зvvдийг тайлан, тайлбарладаг. Харин манайд эртнээс уламжлагдаж ирсэн зvvдний засал, дом олон янз байдаг байна. Зvvд бvр өөр өөрийн тайлалтай, өөр өөрийн гэсэн арга засалтай ажээ. Ихэвчлэн муу зvvд сайн vйлсийг билэгдэж, сайн явдлын зvvд муу ёрыг зөгнөдөг гэдэг. Жишээ нь хvний цус зvvдлэхэд баяждаг бол хурим найр зvvдлэхэд өвчин ороох гэх мэт. Сайн зvvдээ манаж хонохын тулд орой унтахдаа дэрэн дороо мөлгөр чулуу хийх, шvтэж явдаг зvйлээ биедээ ойрхон байлгах хэрэгтэй гэнэ. Харин муу ёр зөгнөсөн зvvдийг өөрөөсөө зайлуулахын тулд өглөө сэрээд сэтгэл ариусгасан тарни унших, модны зомгол авч хоёр хуваан баруун, зvvн тийш хаях мэт өөрийн сэтгэлд нийцсэн арга заслыг хийдэг байна. Шөнө дунд зvvдэлсэн зvvд ихэвчлэн төөрсөн, будилсан байдаг тул vvрээр зvvдэлсэн зvvд vнэн бодитой, биелэх магадлал ихтэй байдаг гэнэ.

No comments:

Post a Comment