Friday 19 December 2008

Hyatad gedeg ug mongolchuud bidniig nerlej baijee 11:32 , 2007-11-16



Кидан улсын газрын зураг
(IX-XI зуун)

Кидан улсын нутаг дэвсгэр Дорнод далайгаас Алтайн уулс, Хэрлэн голоос хятадын Цагаан суваг суваг хүртэл өрөгжиж байжээ.


Хятад гэдэг үг Монголчуудыг нэрлэдэг гэнэ. Харин жинхэнэ хятадуудыг бид “Нанхиадууд” гэж нэрлэж байжээ. Чухам яагаад хятад гэдэг үг монголчуудыг нэрлэдэг билээ? Хүннүчүүдийг бидний өвөг дээдэс гэдэг. Монголчууд өөрсдийгөө Нируны үр удам гэж үздэг бөгөөд Нирун буюу Жужаныг үүсгэн байгуулахад Хүннүчүүд оролцож байжээ. Тиймээс Жужануудын өвөг нь Хүн нар, эндээс монголчуудын өвөг дээдэс нь Хүн нар юм.Хүннү гүрэн дотроо монгол, түрэг угсааны 24 омгоос бүрдэж, омгийн толгойлогчдыг буюу бүх Хүннүг Шаньюй удирддаг байжээ. Хэдийгээр ихэд хүчирхэгжиж, хөрш улсынхаа /тухайн үеийн хятадад Хан гүрэн ноёлж байжээ/ төрийн эрхийг гартаа авч явсан Хүннү гүрэн Азийн анхны төрт улс байж, асар том газар нутгийг эзэлж байсан боловч түүхийн нугачаанд идэгдэж, дотоод асуудлуудаасаа болоод задарч унасан билээ. Түүний дараа одоогийн Монгол Улсын газар нутагт Хүннүгийн харъяанд байсан монгол түрэг угсааны улсууд хүчирхэгжиж байсны дотор Сяньби, Нирун 2 монгол угсааных байжээ. Их Нирун улсыг мөхсөний дараа Монголын нутагт Түрэг, Уйгар, Киргиз гэх мэтийн түрэг угсааны улсууд ноёлж байсан бол тэдний араас 1100-аад оны үед Монголын орчим говийн цаанаас Шар мөрний эргийг гол түшиц газраа болгосон Монгол үндэсний Кидан улс хүчирхэгжин гарч иржээ. Хятад улсыг эзлэн захирч байсан тус улс Юань гүрэн шиг Хятадын гүнд нэвтрэн Хятадыг эзлэх бодолгүй байжээ. Яагаад гэвэл кидан нь нүүдэлчин цөөхөн хүнтэй улс тул их хүнтэй суурьшмал улсыг захирч хүчрэхгүй гэж боддог байжээ. Тэрний оронд Хятадын жижиг улсуудыг аль болох хагаралтай байлгаж тэдний дундаас албан татвар, гувчуур аван оронд нь цэргийн тусламж үзүүлэх нь илүү ашигтай байсан байна. Ийнхүү Кидан нь Хятадын гадна талаас Хятадыг захирсан цорын ганц улс гэдэг. Гэвч Киданы хаад ноёд 100 гаруй жил дайн байлдаан хийлгүй тайвширч, найр наадам хөөцөлдөн назгайрсанаас болоод урьдны хүчирхэг байдлаа алдан өөрийн эзэмшилд байсан хятадын 16 аймгийг Алтан улсад алдсан нь 1125 оны үе байсан бөгөөд тэр үед Зүрчидийн Алтан Улс байгуулагджээ. Ийнхүү хүч нь суларсаар эцэстээ Киданы эзэн хаан Елүй Янисүй Алтан Улсад баригдан 1127 онд цаазаар авахуулсанаар Кидан улс мөхсөн байна. Кидан мөхөхөд ихэнхи иргэд нь говийн өмнөд хэсэг рүү нүүн одсон бөгөөд төв халхыг үүсгэсэн монгол аймгууд нь говийн хойт хэсэгт төвлөрдөг байжээ. Тиймээс тэр үеийн Монгол аймгууд Өмнө зүгийн Кидан улсыг Хидан, олон тоонд оруулаад тэдгээр улсыг Хитад, Хятад гэдэг болсон байна. Тиймээс бид Хятад гэдэг үгийг хэрэглэх нь тохиромжгүй юм. Нэгэн цагт бид Хятад гэдэг үгээр өөрсдийгөө нэрлэж байсан бол одоо бусдыг нэрлэх болжээ.

No comments:

Post a Comment