Saturday 27 December 2008

Гоо сайхан залуу насаа ...


Үргэлж гоо сайхан, залуугаараа байхыг хүсдэггүй бүсгүй хүн энэ хорвоод үгүй биз ээ. Хэрэв бүсгүй та үргэлж гоо сайхан, залуу байя гэвэл юун түрүүнд сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Мөн амьдралаа өөдрөгөөр төсөөлж эрүүл мэнддээ анхаарах нь зүй. Болж өгвөл үргэлж шинийг санаж сэдэж байхыг хичээгээрэй. Залхуурах нь хөгшрөлтийн гол үндэс гэдгийг мартаж болохгүй. Ингээд гоо сайхан залуу насаа хадгалахыг хүсэж буй хэн бүхэнд дараах зөвлөгөөг толилуулж байна.

1.Гэр бүлийнхэнтэйгээ эвтэй найрсаг бай.

2.Найз нөхөдтэйгөө холбоотой байж, дотно харьцаатай бай.

3.Шинэ танилтай болохыг хичээ. Танилын хүрээ өргөжих тутам хүний сэтгэл сэргэж сэргэлэн цовоо, авхаалжтай болдог.

4.Хоббигоо хөгжүүлж, өөртөө байгаа нуугдмал авъяасаа нээн илрүүл.

5.Та урьд өмнө хийх гэж үргэлж хүсдэг байсан зүйлээ хийж бүтээхийг оролд.

6.Бусдад чин сэтгэлээсээ тусалж бай. Бусдаас талархал хүлээнэ гэдэг өөрийн хүч чадлаа мэдрэх хамгийн шилдэг арга юм.

7.Өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй чухал хүн гэдгээ мэдрүүлэх зүйлийг байнга хий.

8.Ой ухаанаа хөгжүүлэх дасгал байнга хий. Ой ухаан сэргэг байх нь бие махбодийн залуужих процессыг улам идэвхижүүлдэг.

9.Үгийн сүлжээ байнга бөглөж бай. Энэ нь хүнийг сэтгэл зүйн хямралд орохоос сэргийлж ой ухааныг хөгжүүлдэг.

10.Сайн чанарын хүнс хэрэглэж, цагаар хооллож бай. Хүнс тэжээлийг эмх цэгцтэй хэрэглэх нь бие махбодыг эрүүлжүүлж чийрэгжүүлдэг.

11.Илчлэг ихтэй хоол болох махыг бага ид. Болж өгвөл загас болон тахианы мах, шинэ жимс, хүнсний ногоог ихээр хэрэглэ.

12.Шингэн зүйл маш их уу. Давсыг аль болох бага хэрэглэ.

13.Спортын дасгалуудыг тогтмол хийвэл залуужихад тань тустай.

14.Байнгын хөдөлгөөн дунд амьдар. Энэ нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан шинэ сэргэг санааг төрүүлж залуужих процесст дэм болдог.

15.Гоо сайхандаа сайтар анхаар. Нүүрэндээ тос, нүүр цэвэрлэгчийг байнга хэрэглэж байвал арьс тань эрт хөгшрөхгүй.

16.Наранд удаан явахаас аль болох зайлсхий. Нарны шил байнга зүүж бай. Ингэхгүй бол нүдний тэнь ойр орчимд үрчлээ үүсч залуу гоо үзэмжээ алдах нөхцлийг бүрдүүлнэ.

17.Зогсохдоо нуруугаа шулуун болгон цэх зогсох нь таны галбирт онцгой нөлөөтэй.

18.Толгой цээжээ өргөж биеэ тэгш зөв авч яв. Бөхийж явах нь насыг тань улам нэмдэг.

19.Хаана ч гэсэн зөв сууж бай. Биеийн зөв хэлбэр таныг наснаас тань залуу харагдуулна.

20.Шүдээ эмчлүүлж, амаа эрүүл байлга. Хоол идэхийн өмнө , дараа нь шүдээ сайтар угааж занших хэрэгтэй.

21.Эмийг хамаагүй бүү уу. Уух шаардлагатай бол эмчийн зааврыг дага. Эмийн хордлого таныг хөгшрүүлнэ.

22.Эрүүл байхын төлөө өөрийгөө дайчлан тэмц. Хэрэв та өөрийнхөө эрүүл мэндийн талаар огт санаа зовдоггүй бол та амархан хөгширнө.

23.Амьдралын аливаа зөрчил тэмцэл, маргааныг хүлээж авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Энэ нь таныг хэт стресстэхээс сэргийлнэ.

24.Сэтгэлийн тэнхээтэй байж сур. Хэрэв сэтгэлийн гуниг зовлонгоо давж гарч чадахгүй бол дотны найз юмуу өөр хэн нэгэнтэй хуваалцан сэтгэлээ тайвшруулаарай. Удаан гуниглах нь хөгшрөх процессыг түргэтгэдэг.

25.Дуу хуур, наргиан наадамд оролцож хөгжилдөж бай. Ганцаардахаас аль болох зайлсхий. Гуниг гутрал, ганцаардал нь хүнийг амархан хөгшрүүлдэг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

Ингээд бүсгүй та өөрт хэрэгтэй гэснийг тунгаан авч амьдралдаа мөрдлөг болгоно гэдэгт итгэж байна. Амжилт бүсгүйчүүд ээ.


http://www.huurhun.mn/page.php?nid=2552

No comments:

Post a Comment