Friday 26 December 2008

О.Дашбалбар Элегия


Намар болгон модод шарлаж, навчис унана

Надад дэндүү танил уй гуниг сэргэнэ

Харах тусам тэнгэр улам дотно эгнэгшиж

Хан бүргэд тэртээ дээр дурдатгал мэт эргэлдэнэ

Биеээр минь шаргалхан гуниг нэвт харваж

Би навчис адил уйтгарлан хорвоод цөхөрнөм

Сэм сэмхэн үүлс бударч, сэрүүн намар хүдэнтэнэ

Сэтгэлийн минь гүнрүү намар өөрөө шургажээ

Бүхий л хорвоо эрвээхэй шиг эмзэг санагдана

Бүр тэгэхдээ намрын бээрэгхэн эрвээхэй шиг хөөрхийлөлтэй

Би харь газарт цөлөгдсөн мэт дэлхий дээр хаягдаж

Биеийг минь бус сэтгэлийг минь ирж авах эзнээ хүлээнэм

1993-1998

No comments:

Post a Comment