Monday 29 December 2008

Ухаантай эмэгтэй баяжиж чадна

Эмэгтэйчүүдийн санхүүгийн асуудлыг яагаад тусгайлан авч үзэх ёстой юм бэ? Өрх гэр болон нийт хүн амын санхүүгийн боловсрол гэж ярихын оронд яагаад чухам эмэгтэйчүүдийнх гэж авч үзэж байгаа юм бэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирнэ.

Энэ асуултын шууд хариултыг авч үзэхийн өмнө доорх оршил хэсгийг уншигч та бүхэнд хүргэснээр манай орны нөхцөлд эмэгтэйчүүдийн санхүүгийн байдал болон санхүүгийн үүрэг хариуцлага ямархуу байгаа талаар эхлээд саналаа солилцьё.

Өнөөдөр Монгол улсад эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлагын хэмжээ өмнө байгаагүйгээр өссөн гэж хэлвэл маргах хүн гарахгүй биз ээ. Өрх толгойлсон болон нэр нь биш ч нидэр дээрээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өнөөдөр улам нэмэгдсээр байна. Хүн амын дийлэнх болсон ядуу, дундаж амьдралтай хүмүүсийн хүрээнд өрх гэрээ авч явах үүрэг хариуцлага эмэгтэйчүүдийн нуруун дээр илүүтэй хүндээр бууж байна.

Ямар ч цаг үед эмэгтэй хүний өөрийнх нь төрөлх мөн чанар болсон гэр бүлээ, үр хүүхдээ гэсэн мөн чанар нь енеедрийн хүнд хэцүү (дээшээ төр засаг хол, доошоо амьдралын бодит байдал хатуу болчихсон) үед илүү тодорч харагдах болсон учраас л емнө хэзээ ч байгаагүйгээр эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага өссөн мэт харагдаад байгаа болов уу.
Иймээс хүнд ачааг үүрч яваа эмэгтэйчүүддээ гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө, цаашлаад бусдын төлөө зүтгэх сайхан сэтгэлд нь дэм болох, амьдралын ухаан сэтгүүлэх ач холбогдолтой байж чадах "Ухаантай Эмэгтэй Баяжиж Чадна" номыг орчуулан хүргэсэн билээ. Америкад бэстселлэр болсон энэхүү ном нь Баян Чинээлэг Амьдрах гэдгийг зөвхөн мөнгөний хүрээнд төдийгүй сэтгэл санаа амар тайван, өөртөө итгэлтэй байх, хүнийг хайрлах, еерийн мөрөедлийг бүтээн бий болгох хүсэл эрмэлзлэлтэй амьдрахын тухайд өргөн хүрээнд авч үзсэнээрээ бусад мөнгөний тухай номнуудаас илүү давуу талтай юм. Мөн мэдээж эмэгтэйчүүдийн хувьд тулгардаг асуудлуудыг онцгойлон авч үзсэн учраас бидний өнөөдөр ухаарч ойлгоогүй яваа, санаж сэтгэхгүй байгаа зүйлсийг хэлж өгсөнөер заавал өерийн биеэр туулж өнгөрсний дараа ухаарч ойлгон, үнэт эрдэнэ болсон цаг хугацаагаа алдах аюулаасурьдчилансэргийлэхболомжийг эмэгтэйчүүдэд олгох гайхалтай давуу талыг агуулсан ном юм.

Ээж аав, сургууль соёл, найз нөхдийн тань танд өгч чадаагүй тийм үнэтэй сургаал зөвлөмжүүдийг энэ ном өгөх болно.

Хүний амьдралын үнэ цэнэтэй зүйлсийн тухай, түүндээ хүрэхэд хэрэглэгдэх мөнгийг олох аргын тухай, үр хүүхдийнхээ амьдралыг баталгаажуулж, тэдэндээ сайн үлгэр дууриал болохын тухай, хамгийн үнэтэй цаг хугацааг еөртөө бий болгохын тухай маш сайхан унэтэй сургамжууд энэ номонд багтсан байгаа. Хүн бүрийн хувьд үнэт зүйлс нь харилцан адилгүй байдаг. Хүн бүрийн туулж ирсэн зүйлс нь өөр өөр байх нь ойлгомжтой хэрэг. Хэдийгээр өөр, еөр зүйлийг эрхэм болгож амьдардаг ч гэсэн хүн бүрийн хувьд тэрхүү эрхэм нандин үнэт зүйлсээ хамгаалж, хадгалж байхад нь мөнгө гэдэг зүйлс зайлшгүй хэрэгтэй болдог. Иймээс та мөнгийг тоохгүй гэж хичнээн ч тунхаглаад нэмэргүй, мөнгө таныг эрхэндээ оруулах л болно. Мөнгөөр дутагдах тусам мөнгөний эрхэнд орох магадлал өсөх болно. Иймээс гэр бүл, үр хүүхэд, ажил төрөл, хүсэл сонирхол, найз нехөд гээд таны үнэт зүйлс юу байх нь чухал биш гол нь та тэр үнэт зүйлсээ үргэлж сайн сайхнаар хадгалж, хамгаалж байхын тулд та өнөөдрөөс эхлээд тэднийхээ мөнгөөс шалтгаалах байдлыг нь арилгах хэрэггэй болно. Үүнд л үндэслээд санхүүгийн төлөвлөгөө танд зайлшгүй хэрэгтэй болно шүү дээ. Та гарч яваад азгүй тохиолдлоор халтирч унаад хөлөө хугаллаа гэхэд гэртээ 3 сар байх шаардлагатай болно. Энэ хугацаанд та ажил хийхгүй байна гэхэд таны гэр бүлд ямар нэгэн хүндрэл үүсэх үү? Хүүхдүүд, аав, ээж гээд хүмүүст хэвийн амьдрах боломжоо алдах эрсдэл эндээс үүсэх үү? Нөхөр тань саллаа гэхэд, эсвэл гэнэтийн осол түүнд тохиолдлоо гэхэд танай гэр бүл санхүүгийн тал дээр цаашид хэр зэрэг хугацаанд хэвийн хэмжээндээ амьдарч чадахаар байна вэ? Гэнэтийн өвчин зовлон, эрсдлүүд бидэнд хэлж ирэхгүй шүү дээ. Иймээс дээрхтэй тестэй асуултуудыг өөрөөсөө асууж, магадлалтай эрсдэлд амьдралаа бэлтгэлтэй байлгах нь таны үүрэг. Энэ үүргээ биелүүлээгүй байгаа бол та эцэг, эх байх үүргээ биелүүлээгүй байна гэсэн үг.

Хүүхдийн хүмүүжлийн асуудал дээр ч гэсэн та тун үнэтэй зөвлегөөг энэ номноос авч болно. Энэ асуудал дээр өнөөдөр манайд ажиглагдаж байгаа хоёр хандлага байна. Нэг хэсэг хүүхдүүд менгийг байх ёстой хэмжээнээс нь илүү өндөр үнэлдэг хүн болон хүмүүжиж байна. Мөнгөтэй л бол бүх зүйл болдог гэж ойлгосон тэдгээр хүүхдүүдийн хувьд амьдралынх нь үнэт зүйлс нь мөнгө өөрөө болчихоод байна. Иймээс тэд мөнгө олохын төлөө юу ч хийхээс буцахгүй хүн болж байна. Охидууд багаасаа хэдэн төгрөгийн төлөө биеэ үнэлж, хөвгүүд нь дээрэм, хулгай хийх, залилах зэрэг гэмт үйлдлүүд хийж байна. Нөгөө нэг хандлага нь хүүхдээ мөнгөөр зүгээр л хангасанаар, тэдэнд учир зүйг нь ойлгуулаагүйн улмаас хүүхэд мөнгийг хамаа замбараагүй үрдэг зуршилтай хүн болон өсч байна.Тэд алдаж онох өөрийн туршлагаас суралцаж, мөнгийг зөв зарцуулдаг болох гэсээр хичнээн жилийг өнгөрүүлэх бол? Гэтэл мөнгийг өсгөх ажлын хамгийн гол нэг хүчин зүйл бол цаг хугацаа байдаг. Аль болох л эрт хадгаламж хийж сурах тусмаа мөнгө цаг хугацааны уртад маш их болж өсдөг хуультай.

Өнөөдөр эцэг эх нь хялбархан олсон мөнгөөрөө /хялбархан олсон учраас л хэт тансаглал, мөнгөнд ухаалаг бус хандах үрэлгэн зан үүсдэг/ тансаг амьдралаа зохиож суухдаа тэр нь эргээд хамгийн хайртай үр хүүхдийнх нь амьдралын аз жаргалыг

хэрхэн хулгайлж, сүйрүүлдэгийг ухаарч ойлгохгүй байгаа нь бидний нүдний өмнө олон хүний амьдралын жишээнээс харагдаж байна. Эцэг, эх нь санхүүгийн хувьд амжилттай байх тусам хүүхдүүд нь хар тамхи татаж, элдэв хэрэг төвөгт орох магадлал нь өсч байна. Учир нь тэр хүүхэд хэзээ ч гэр бүлийнхээ өмнө санхүүгийн хариуцлага хүлээдэггүй, мөнгө олох шаардлага тэр хүүхдэд байдаггүй. Иймээс хайртай хүмүүсээ өөрийн хөдөлмөрийнхөө үр днд олсон мөнгөөрөө баярлуулж болдог юм гэсэн сэтгэлийн тэр сайхан таашаалыг тэр хүүхэд хэзээ ч авч чадахгүй. Ийм хүүхэд өөртөө итгэлгүй, азгүй нэгэн болдог учраас амьдралдаа бүтэлгүй үйлтэй орооцолдох нь маш элбэг байдаг Эцэг эхчүүдээ та мөнгө олж болно, гэхдээ түүнийгээ ухаалаг зарцуулаач. Тэр мөнгө тань таны хүүхдийн ирээдүйн аз жaргал гэж энэ тал дээр хэлмээр байна.


http://hentei.blog.banjig.net/post.php?post_id=92791#

No comments:

Post a Comment