Friday 26 December 2008

Шуналтайгаар үнсдэгт уучилаарай

Дахиж олдохгүй юм шиг
Даруй даруйхан, ойр ойрхон үнсдэгт уучил
Дасаж дурласан биш, шатаж хайрласан болхоороо
Давчдаад байгаа зүрх минь үнсэхээс нааш амардаггүй юм

Шуналтайгаар удаан, бүүр удаан үнсдэгт уучил
Шударга хэлэхэд өөрийнхөө төлөө үнсдэгт уучил
Хайж хайж олсон ганц эрдэнэ минь чи болхоор
Харамлаж бас хайрлаж үнсдэгийг минь ойлгоорой

Надад ирсэн жаргалыг зүүд байхаас эмээж
Нам, намуухан нойрыг чинь сэртэл үнсдэгт уучил
Нар, сарны эртэд жаргал юугаан амтлах гээд
Нас насны минь амраг гэж чамайгаа би үнсдэгээ

Дулаахан хүзүү, булбарайхан уруулыг чинь өвтгөж
Дутуу хуссан сахалаараа хатгаж үнсдэгт уучил
Үнэрлээгүй, үнсээгүй хэдхэн мөч л өнгөрвөл
Үрэл балын амттай уруулаар чинь би дутнаа

Сүүлчийн удаа юм шиг чамдаа би хоргодож
Сүүдэр сарним төрхөнд чинь согтож үнсдэгт уучил
Сүрчиг энгэсэг, мянган сарнайн охь ч
Сүүн гэгээн хацрын чинь үнэрт хүрдэггүймаа

Хайрлахдаа уруулыг чинь үнсэж жаргадаг
Харамлахдаа хацрыг чинь үнсэж тайвшир
даг
Ханийгаа чи минь уучилаарай...

Г.Гантулга 2007

No comments:

Post a Comment