Monday 22 December 2008

ОХУ эдийн засаг огцом Сибирь тийш чиглэв

Дэлхийн эдийн засаг хямралд орж 1970 он шиг коммунизмын төмөр хөшигний ард мэдрэхгүй өнгөрөөсөн Монголчууд бид одоо дэлхийн нийтийн хамтаар туулж гарахаас өөр гарцгүй болж буй энэ ороо бусгаа үед жижиг зах зээлтэй, эдийн засгийн хувьд хоёр хөршөөсөө бараг л 100% хамааралтай ард түмний хүүгийн хувьд АНУ гийн "Business weekly " сэтгүүлд нийтлэгдсэн өмнөд болоод хойд хөршид болж буй эдгээр өөрчлөлт жирийн ард иргэдийг хэрхэн хөндөж байгааг харуулах зорилгоор энэхүү нийтлэлийг орчууллаа. Уншигч та болгооно уу. Барнаул хот, ОХУ Гудамж замууд баярын гэрэлд умбаж, гацуур мод гоёлоо зүүн бударсан цасанд будран харагдах Сибирийн аж үйлдвэрийн Барнаул хот нь Москва хотоос 1800 гаруй бээрийн зайтай билээ. Энэ шинэ жилийн баяараар сургуулийн багш Татьяна Савельева бэлэг сэлтээ багасган, өмнөх жилүүдийг бодвол даруухан тэмдэглэнэ, ирж буй шинэ жилд гэрэл гээгээ баясал бага байна" хэмээн ярьж сууна.

Түүний нөхөр инженер Дмитрийн ажилладаг төмөр замын засварын үйдвэр ажилчдын цалинг 1/3 хасаж, 11 сараас эхлэн ажлын дөрвөн өдөрт шилжсэн нь баярт үйл явдал хэрхэвч биш бөгөөд "эдийн засгийн хямрал хэрхэн хурдацтай тархаж буйн тод жишээ" гэж "Тройка Диалог" хөрөнгө оруулалтын нийгэмлэгийн стратегч Кузнецов цааш үргэлжлүүлэхдээ "хөрөнгө оруулалт зогсонги байдалд орж, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж бүс нутгуудын эдийн засагт сөрөг нөлөө ихээр тарж байгааг" дурьдав.

Энэхүү дүр зураг нь албан ёсны Москвагийн мэдэгдэлээр бол зөвхөн Барууны орнуудын хямрал мэтээр тайлбарлан, ОХУ эдийн засаг хамгаалагдсан гэж хийсэн тайлбарыг салхинд хийсгэн, барууны орнуудын санхүүжилт зогсмогц Оросын банк санхүү, пүүс компаниуд эдгээр санхүүжилтэнд хэрхэн гүнзгийн хамааралтайг харуулсан дүр зургийг үүсгэсэн билээ. Экспотын 80% ийг шахуу бүрдүүлдэг газрын тос, металл, байгалийн хийн үнэ ихээр унаж, ОХУ эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг гүнзгийрүүлж байна. Сүүлийн дөрөв хүрэхгүй сарын хугацаанд рублийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Оросын төв банк гадаад валютын ¼ тэнцхүйц 150 тэрбум долларын алдагдал хүлээж, хэдийгээр зээлэгийг сэргээх зорилгоор 50 тэрбум долларын санхүүжилтыг дотоодын банкуудад олгосон ч одоогоор мэдэгдэхүйц үр дүнд хүрээгүй билээ. Мөн жирийн иргэд, банкууд рублийн үнэгүйдэл болохоос эмээн /1998-8 сар/ доллар ихээр худалдан авч инфляц, рублийн үнэгүйдлийг 20% дэврээж буй үйл явц нь яг одогоор Монгол улсад долларын ханш огцомоор нэмэгдэж буйтай ижил дүр зургийг харуулж байна. Ernst & Young компанийн хийсэн судалгагаар ОХУ үйл ажиллагаа эрхэлж буй барууны томоохон пүүс компани бүр толгой дараалан хөрөнгө оруулалат, ажлын байр, ажилчдаа цомхтгон, нэг жишээгээр Их Британы " British Petrolium" 50% эзэмшдэг ТНК- BP удирдах менежментийн 390 ажлын байрыг цомхтгон албан хаагчдын тоог 19% бага! сгах шийдвэр гаргасан байна. Дэлхийн банкны таамгаар ОХУ эдийн засгийн өсөлт 3% байхаар харагдаж буй авч энэ нь зөвхөн цаасан дээрхи таамаг төдийгүй улмаар уруудах магадлал өндөр байгааг санах нь зүйтэй болов уу.

Байдал хэрхэн эргэх талаар хэн нэг нь баталгаатай хэлж чадахгүй авч, Дмитрий Татьяна нар шинэ жилээр "итгэл найдварын төлөө" оргилуун дарсаа өргөх болно хэмээн биднийг үдсэн юм. Жайсон Буш. Бизнес вийкли сэтгүүл 12 сар. Хятадын хэрэлэгч мөнгөө үрэхээс эмээж байна. Өмнөд хөршийн урд мужийн Шинжен хотод амьдардаг хорин дөрвөн настай Тан овогт Жак банкны менежерын 1200$ цалингаараа тун саяхан хүртэл Pizza Hut, TGI Friday ресторанд найзуудын хамт байнга орж, сүүлийн үеийн Nokia гар утас барин, McDonald's үдийн цайгаа уунгаа, Linkin Park ийн цомгийг шинээр авсан iPod nano-д сонсон Starbucks ийн кофений үнэрт сэтгэл баясан явсан нь зүүд мэт, зөвхөн дурсамж болон үлджээ. Учир нь түүний 30,000$ хадгаламж дэлхийн эдийн засгийн хямрал Хятад улсыг тойрч бус, дайран гарч буйн балгаар бараг алга болж, Хятадын үнэт цаасны зах зээл даруй 60% үнэгүйдэн, амьдарлын хэв маягаа өөрчилхөөс өөр аргагүйд хүргэжээ. Тэрээр одоо тун тооцоотой амьдарч, үдийн цайгаа гэрээсээ зөөн, жижиг зоогийн газар өл залгуулан, шинээр машин авах төлөвлөгөгөө тодорхойгүй хугацагаар хойшлуулсан хэмээн ярив. АНУ хэрэглэгчдийн адилаар өсөж өндийсөн Хятад улсын шинэ эрингийн хэрэглэгчид, мөнгийг үрэх бухианы халааг авах болов уу гэсэн эдийн засагчдын горьдолого суурь муутайг харуулж, Хятад улсын үнэт цаасны зах зээл их хэмжээний алдагдал хүлээж, олон үйлдвэрийн газрууд хаалга барьж, үл хөдлөх хөрөнгийн үнэлэмж буурч буй энэ үед түрийвчээ нээн үрэх хүн өдөр ирэх тусам багасаж байгааг Жак Тан-ы жишээ харуулж байгаа билээ.

Хятад улсад үйл ажиллагаа явуулж буй барууны том пүүс компаниууд ашиг болоод өсөлт багасаж буйг сүүлийн арван жилд 30% өсөж явсан гар утасны зах зээл хумигдаж эрчээ алдан 9% хүрэхгүй хэмжээнд очих төлөв байдал нь Nokia, Motorola нарын хувьд таатай сонсогдохгүй нь лавтай. Мөн түүнчлэн 2001 даруй 20% өсөлттэй явж байсан автомашины зах зээл ирэх жилд 2% хүртэл унаж Женерал Моторсын байдлыг хүндрүүлэх гарцаагүй энэ үед Ниссан Хятад дахь төлөөлөгч Ясуаки Хашимото "энэ жил хэдийгээр хэвийн байгаа авч, ирэх жилийн төлөв байдал сэтгэл түгшүүлж байна" хэ! мээн ярьж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь бүс нутгийн эдийн засагт хүндээр тусаж захиалгагүй үйлдвэрүүд маш олноор хаалга бариж буйн тод жишээ Гонг-Конг оос холгүй орших Сувдан голын эргийн хотуудад бараг гамшгийн байдлаар тархаж ерөнхий сайд Вен Жибао очиж байдалтай тусгайлан танилцхад хүргэжээ. Нэгэн жишээгээр New Balance спортын гутлын захиалга 2007 онд 9,3 сая хос байснаас 7 сая болж буурснаас "Ли Кай Шөес" үйлдвэр ажилчдынхаа 22% хувийг цомхтголд оруулж 2007 оны 1 сараас 9000 гаруй ажилчдаа халахад хүргэжээ.

Хятад улсын коммунист намын шийдвэрээр 586 тэрбум долларын дотоодын хөрөнгө оруулалт хийж буй авч эдгээрийн дийлэнх нь шинээр барих авто, төмөр зам, онгоц буудал барихаар ирээдүйн прожект болгон төлөвлөсөн нь хүн амын хэрэгцээ идэвхийг эрчимжүүлхэд яг одогийн байдалаар нөлөөлж чадахгүй байгаа билээ. Мөн түүнчлэн үл хөдлөх хөрөгийн эргэлт өсөлтийг сайжруулах алхамууд хийгдэж буй энэ үед ч үл хөдлөх хөрөнгө уналтанд орж, Шинжен мужид зөвхөн энэ жил даруй 15% унасан нь барилгын ажиллагааг зогсоож, 38 настай Ху Шингжен болон бусад олон ул! ирлын ажилчдын хамтаар галт тэрэгний буудал дээр өдрийн ажил хүлээн суунга, гурван сар байхаар төлөвлөн ирсэн авч 20 хоноод буцах тийзээ авсан, Хэнань муж дахь гэр лүүгээ явах гэж буйгаа хуваалцсан нь өнөөгийн Хятадын төдийгүй дэлхийн өнцөг бүрт тархаж байгааг харуулж байгаа билээ.

http://www.orloo.info/index.php?option=com_content&task=view&id=3891&Itemid=10



No comments:

Post a Comment