Monday 22 December 2008

Эдийн засаг ба аж үйлдвэр

Япон улс эдийн засгийн хєгжлєєрєє дэлхийд тэргїїлэгч орнуудын нэг юм. Тус улс дотоодын нийт бїтээгдэхїїнийхээ /Япон улсад нэг жилд їйлдвэрлэж буй бїх бараа таваар, їйлчилгээний дїн/ хэмжээгээр дэлхийд хоёрт ордог. Японы нэрд гарсан Тоёота, Сони, Фужифильм, Панасоник компанийн нэрийг дэлхий дахинаа андахгїй.

ЭКСПОРТ, ИМПОРТ

Япон улс їйлдвэрлэлийн салбарт хамгийн хїчирхэг нь боловч байгалийн нєєц баялаг багатай. Японы компаниуд нийтээрээ гадаадаас тїїхий эд авч, тїїгээрээ эцсийн бїтээгдэхїїн їйлдвэрлээд, дотоод, гадаадад борлуулж худалдаалдаг. Япончуудын дэлхийд тэргїїлдэг робот техникийн салбарыг алсдаа эдийн засгийн єсєлтийг хангах хамгийн ирээдїйтэй салбар хэмээн тооцож байна. Хонда корпорацийн бїтээсэн хїн маягийн АСИМО робот хоёр хєлєєрєє явж, хїний хэлээр ярьдаг. Ойрын ирээдїйд роботуудыг тєрєл бїрийн салбарт идэвхтэй ашиглаж, тїїнчлэн тэд уран зєгнєлт кинонд гардаг шиг хїмїїстэй эн зэрэгцэн аж тєрж ч магадгїй.

ХӨДӨӨ АЖ АХУЙ
Японы хєдєє аж ахуйн гол бїтээгдэхїїн нь цагаан будаа бєгєєд япончууд ихэвчлэн дотооддоо тариалсан цагаан будааг хоол хїнсэндээ хэрэглэдэг. Япон улс хїн амынхаа тоотой харьцуулахад тариалангийн талбай багатай учраас ард тїмнийг бїхэлд нь хангаж чадахуйц улаан буудай, буурцагт ургамал болон бусад ногоо тариалах боломжгїй. Їнэндээ, Япон улс єєрєє єєрийгєє хїнсээр хангахын хувьд аж їйлдвэржсэн улсуудын дотор нилээд доогуур байр эзэлдэг. Энэ нь Япон улс гадаадаас ихээхэн хэмжээний хїнсний зїйл авдаг гэсэн їг юм. Гэхдээ Япон улс далайн гаралтай хїнсний нєєц элбэгтэй. Япончуудын хоол хїнсэнд загас ихээхэн чухал байр эзэлдэг учир загас олборлолтын салбар маш идэвхтэй ажилладаг юм.

ТЭЭВЭР

Японд тээврийн салбар маш єндєр хєгжсєн. Улс орны єнцєг булан бїхнийг засмал, тємєр замын сїлжээгээр холбосноос гадна агаарын болон далайн тээврийн їйлчилгээ нь нэн єргєн хїрээнд їйл ажиллагаа явуулж байна.
Шинкансэн буюу суман галт тэрэг дээд тал нь цагт 250-300 километр хурдалдаг маш шуурхай унаа. Суман галт тэрэг Токио, Осакагаас гадагш таван чиглэлд їйлчилж байна. Ноцтой осол хэзээ ч гарч байгаагїй тул Шинкансэнийг дэлхийн хамгийн аюул осолгїй хурдан галт тэрэгний зам гэж тооцож байгаа юм.
Шинкансэнээс гадна Япон улсад зорчигч тээврийн ердийн галт тэрэг їйлчилдэг. Японы томоохон хотуудад метро ажилладаг. Олон зуун километр їргэлжилсэн арав гаруй шугамтай Токио хотын метрог дэлхийн шилдэгїїдийн нэг хэмээн тооцдог бєгєєд одоо ч єргєжин тэлсээр байна. Өдєр бїр сая сая хїн ажил, сургуульдаа хїрэхийн тулд метрогоор зорчдог юм. Японы бїхий л тєрлийн галт тэрэгнїїд цэвэр цэмцгэр байдал, цаг сайн баримталдгаараа алдартай.

No comments:

Post a Comment