Friday 12 December 2008

АНУ-ын эдийн засаг

1. АНУ-ын эдийн засаг



Америкийн эдийн засгийн бэлэг тэмдэг, Нью-Йоркийн Уолл-стрит
Валют АНУ-ын доллар /USD/
Дараах байгууллагуудад гишүүн: НАФТА,ОУХБ /WTO/, OECD ЭЗ-н хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага
Статистика
ДНБ (оны үнээр)
15 160 миллиард $ (2006)

ДНБ Худалдан Авах Чадварын Паритетаар 13 060 миллиард $ (2006)
Худалдан Авах Чадварын Паритетаар ДНБ-ий эзлэх байр хэмжээгээрээ: 1-р байр
хүн амын хэмжээгээр: 9д
ДНБ-ий өсөлт
2,9% (2006)
Худалдан авах чадварын паритетаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 43 800 $ (2006)
ДНБ салбараар ХАА: 0,9%
Үйлдвэрлэл: 20,9%
Үйлчилгээ: 78,2% (2006)
Инфляци 3,2% (2006)

Ядуу хүн амын хэмжээ 12% (2004)
Хүний хөгжлийн индекс
8-р байр (2006)
Хөдөлмөрийн насны хүн ам 153,9 миллиона чел.
Ажилгүйдэл
4,8% (2006)
Салбарууд Газрын тос олборлох,
түүхий эдийн,
хүнсний,
авто машины,
химийн,
электрон,
агаарын тээврийн,
зам харилцхх холбоо
Гадаад худалдаа
Экспорт
1 023 миллиард $ (2006)
Экспортын бүтэц хүнс (шар буурцаг, эрдэнэ шиш, жимс), хөнгөн үйлдвэр, техник хэрэгсэл (нисэх онгоц, компьютер г.м..), өргөн хэрэглээний бараанууд (авто машин, эм г.м.)
Экспортын түншүүд Канада (22,2%), Мексик (12,9%), Япон (5,8%), Хятад (5,3%), Их Британи(4,4%) (2006)
Импорт
1 861 миллиард $ (2006)
Импортын бүтэц Хүнсний бараа, нефть, техник хэрэгсэл (компьютер,…), өргөн хэрэглээний бүтээндэхүүн (авто машин, хувцас, тоглоом,…)
Импортын түншүүд Канада (16%), Хятад (15,9%), Мексик (10,4%), Япон (7,9%), Герман (4,8%) (2006)
Улсын санхүү
Улсын өр
Гадаад өр
10 040 миллиард $ (2006)
Улсын орлого
2 407 миллиард $ (2006)
Улсын зарлага
2 655 миллиард $ (2006)
Эдийн засгийн тусламж
23 миллиард $ (2006)
Дээр тусгайлан заагаагүй бол, бүх цифрүүд ам.доллараар өгөгдсөн

АНУ-ын эдийн засаг – дэлхийн хамгийн том, тэргүүлэгч үндэсний эдийн засгуудын нэг бөгөөд дэлхийн эдийн засгийг чиглүүлэгч нь билээ.
Улсын ДНБ нь 2006 онд $13,3 трлн байв. Эдийн засгийн хөгжлийг чиглүүлэгч нь дэлхийн хэмжээний корпорациуд болон хувийн компаниуд байдаг. Эдийн засаг дахь төрийн оролцоо бага.

Эдийн засгийн бүтэц
АНУ-ын эдийн засгийн бүтэц нь пост үйлдвэржилтээс илт ялгардаг. Америкийн ДНБ-ий үнэмлэхүй хэсгийг /79,4% -2004 он/ үйлчилгээний салбар, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, санхүү, худалдаа, төрөл бүрийн мэргэжлийн болон хувийн үйлчилгээнүүд, харилцаа холбоо, төрийн байгууллагуудын үйлчилгээ хангадаг. Материаллаг үйлдвэрлэлийн /ХАА, ойн АА, загас агнуур, олборлох болон боловсруулах үйлдвэр, барилга/ ДНБ-д эзлэх хувь нь 20,6% байдаг. Үүнд ХАА-н салбарт ДНБ-ий 0,9 %, үйлдвэрлэлт 20-оос бага хувийг ногдоно.

Дэлхийн хөгжингүй орнуудын дотор АНУ нь өөрийн үйлдвэрлэлийн хөгжлөөрөө өрсөлдөгчгүй билээ. ДНБ-ий үйлдвэрлэлийн бүтцэд үйлчилгээний салбарын эзлэх хувиараа энэ салбарт мэргэшиж өөрийн гэсэн өрсөлдөх давуу талтай болсон Нидерланд, Израил улсуудыг гүйцэж түрүүлээд, одоо зөвхөн Гонконгийн / үйлчилгээний салбарын эзлэх хувь нь – 86% байдаг/ ард орж байна. Гэвч Гонконг нь ДНБ-д эзлэх үйлчилгээний хэмжээ нь 40-өөс бага % -тай байдаг Хятад улсын эдийн засгийн бүтцэд багтаж орсон, тусгаар тогтносон улс биш юм. Энэ жишгээр, АНУ нь өнөө үед дэлхийн хамгийн постиндустриалный улс болоод байна.
Эдийн засгийн салбарт ажиглагдаж байгаа анхаарал татахуйц зүйл бол ХАА болон эрдэс баялгийн салбарын эдийн засагт эзлэх байр суурь эрчимтэй буурч байгаа явдал юм. АНУ нь мөн шинжлэх ухаан техникийн ололт амжилт, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг бөгөөп өөрийн нээлт, шинэ ололтын лицензүүдээ зарах замаар экспортын бүтцээ өргөжүүлдэг. Энэ бүгд нь шинжлэх ухаан техникийн салбарт бусад улс орнууд АНУ-аас хамааралтай болоход хүргэж байна.
Эдийн засаг дахь төрийн оролцоо
АНУ-ын эдийн засагт улсын оруулах хөрөнгө ДНБ-ий 28%, бусдыг буюу 72%-г хувийн сектор оруулдаг.

No comments:

Post a Comment