Friday 12 December 2008

ОХУ-ын эдийн засаг

5. ОХУ-ын эдийн засаг

Оросын эдийн засаг


Мөнгөн тэмдэгт 1 Рубль (RUB) = 100 копеек
Төсвийн жил Календарны жил
Худалдааны байгууллагууд СНГ, Ази-Номхон далай бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, Евро-Азийн эдийн засгийн систем

Статистик
Дэлхийд эзлэх байр суурь 8-р байр (2008)[1]

ДНБ
$1,698 трлн
ДНБ (Худалдан авах чадварын паритетаар) $2,274 трлн
ДНБ-ий өсөлт 8,1 % (2007)
Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 12012 $ (2008)
Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ (Худалдан авах чадварын паритетаар) 16085 $ (2008)
ДНБ-ий ангилал ХАА, ан агнуур ба ойн АА, загасны аж ахуй, загас агнуур (4,7 %), үйлдвэрлэл (31,6 %), үйлчилгээний салбар (63,7 %) (2007)
Инфляци 11.9 % (2007)
Ядуу хүн амын нийт хүн амд эзлэх хувийн жин 13,4 % (2007)
Ажиллах хүч
75,4 сая чел. (2008 оны 2 сар)
Ажиллах хүчний тархалт ХАА, ан агнуур, ойн АА, загас агнуур ба загасны АА (10,2 %), үйлдвэрлэл (21,1 %), үйлчилгээний салбар (68,7 %) (2007)
Ажилгүйдэл
6,6 % (2008 оны 2 сар)
Үйлдвэрлэлийн гол салбарууд төмөрлөг боловсруулах үйлдвэр, машин үйлдвэрлэл, ашигт малтмалын олборлолт, барилга, худалдаа, холбоо, тээвэр, хүнсний үйлдвэрлэл, мод боловсруулалт, хими
Худалдааны түншүүд
Экспорт
$355,2 млрд (2007)
Экспортын гол түншүүд Нидерланд12,4 %, Итали 8,9 %, Герман 8,3 %, Турк 5,9 %, Украин 5,2 %, Белорусс 5,2 %, Хятад 4,7 %, Польш 4,6 % (2008 оны 1-4 сар)
Импорт
$223,0 млрд (2007)
Импортын гол түншүүд Хятад 13,0 %, Герман 12,8 %, Япон 6,4 %, Украин 6,1 %, АНУ 4,8 %, Белорусс 4,5 %, Өмнөд Солонгос 4,3 % Итали 4,2 %, (2008 оны 1-4 сар)
Улсын санхүү
Улсын өр
$37,4 млрд /2008/
Гадаад өр
$459,6 млрд, 35,7 % ВВП (2008.)
Төсвийн орлого
$222,2 млрд (2006)
Төсвийн зарлага
$157,3 млрд (2006)
Оросын эдийн засаг — ОУВС-аас авсан мэдээллэр тус улс нь ДНБ-ий хэмжээгээрээ 2008 оны байдлаар дэлхийн 8 дахь орон болжээ. Дэлхийн нийт ДНБ-ний 3,18%-ийг Орос эзэлдэг /2007/.
2007 онд ДНБ –ий хэмжээ 32 987,4 млрд рубль, өсөлт нь 8,7% байжээ. Өөрөөр хэлбэл оны ханшаар ОХУ-ын ДНБ-ий хэмжээ 1290,129 млрд долл. байсан байна.
Эдийн засгийнх нь үндэс социализмын үед байгуулагдсан анхдагч хөрөнгүүдийн хувьсгалын дараа хувьчилж авсанаар тавигджээ.
Нэг талаас Оросын эдийн засаг цөөн тооны эрдэс баялаг, барааны экспортод хязгаарлагдсан мэт боловч, нөгөө талаас хүнд технологийн салбарт арвин туршлагатай орон юм. Сансар мандлын, цөмийн эрчим хүчний, дайны үйлдвэрлэлийн комплекс гэх мэт. Тиймээс орчин үеийн интеграцчлал Оросын зах зээлийн эдийн засгийг тодорхойлж байгаа бөгөөд Бразил, Хятад, Энэтхэг зэрэг улсуудтай нэгэн адил ирээдүйд дэлхийн эдийн засагт тодрон гарч ирнэ.
1990-н оны уналтаас хойш ОХУ нь хөгжиж буй орнуудын тоонд орох болсон бөгөөд 2007 онд тус улс хүний хөгжлийн өндөр түвшинтэй орнуудын тоонд орж байгаа билээ.
Эдийн засгийн бүтэц
Оросын эдийн засгийн бүтцэд үйлчилгээний салбар (худалдаа, тээвэр, ресторан, зочид буудал, холбоо, санхүүгийн үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийн ажил, улсын удирдлага, аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд гэх мэт) нэмэгдсэн өртгийн бүтцийн 56,7%-аас илүүг эзэлдэг /ДНБ-ий 48,6%/.
Түүнээс гадна нэмэгдсэн өртгийн 19,1%-ийг боловсруулах үйлдвэр /ДНБ-ий 16,4%/, үүнд: хүнсний үйлдвэрлэл, нэхмэлийн ба оёдлын үйлдвэрлэл, арьс ширэн бүтээгдэхүүн, модны боловсруулалт, гутлын үйлдвэр, мод модлогийн үйлдвэр, цаасны үйлдвэрлэл, кокс ба нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл, резин, пластмассын үйлдвэрлэл, бусад металл бус эрдэс баялгийн үйлдвэрлэл, эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээврийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, г.м. орно. Ашигт малтмалын олборлолтонд нэмэн өртгийн бүтцийн дөнгөж 10,4% /ДНБ-ий 9,0%/ ногдоно.Мөн барилга байгуулалт -5,9% /ДНБ-ий 5,1%/, ХАА, ойн аж ахуй, загас агнуур – 4,5% /ДНБ-ий 4,5%/ байна. Нэмэн өртгийн хамгийн бага хувийг дулааны эрчим хүчний үйлдвэрлэл, хуваарилал эзэлж байна: 3,1% /ДНБ-ий 2,7%/. Бүтээгдэхүүний цэвэр татварт ДНБ-ий 14,2% ногдоно.

Гадаад худалдаа
Экспорт
Орос улс ихэвчлэн эрдэс баялаг экспортолдог. Нефть, нефтийн бүтээгдэхүүн, байглийн хий, нүүрс, ган, хэд хэдэн өнгөт металл /хөнгөн цагаан, никель, зэс/-ыг анхны хэлбэрээр нь .
Оросын гадаад худалдааны эргэлт 2007 онд 25,8% буюу 552,2 млрд.доллараар өссөн байна. Эерэг сальдо нь 152,8 млрд долл.байв. Алс дорнодын орнуудтай бараа эргэлт 469,8 млрд.долл болж 2007 онд 25,5%-аар өссөн байна.Харин СНГ-ийн орнуудтай бараа эргэлт 2007 онд 21,5%-аар өсч 82,4 млрд.доллар болжээ.
Европын Холбооны улсуудтай гадаад худалдааны эргэлт 2007 онд 284 млрд доллар буюу ОХУ-ын нийт бараа эргэлтийн 51,4%-ийг хийсэн байна.
Худалдааны гол түншүүд нь 2007 онд Герман -52,9 млрд.долл, Нидерланд – 46,6 млрд.долл, Хятад – 40,3 млрд.долл, Итали – 36,1 млрд.долл, Турк – 22,5 млрд.долл, Польш – 17,9 млрд.долл, США-17,5 млрд.долл, Их Британи – 16,7 млрд.долл, Швейцари- 15,9 млрд.долл, Финлянд – 15,7 млрд.долл юм.
Оросын экспортын хэмжээ 2007 онд 352,5 млрд.долл байсан нь өмнөх онтой харьцуулбал 17%-аар өссөн тоо байна. Харин импорт 199,7 млрд.долл буюу 2006 онтой харьцуулахад 44,9%-аар өссөн байна.
Худалдаа
Оросын худалдаа (Оросын статистикийн газрын мэдээлсэнээр)
Он Эргэлт, млрд руб. Стационар худалдааны хувь Зах зээл дэх худалдааны хувь Хүнсний барааны хувийн жин Хүнсний бус барааны хувийн жин
2004 6102 77,9 % 22,1 % 45,7 % 54,3 %
2005 6934 79,0 % 21,0 % 46,0 % 54,0 %

Орост оруулсан хөрөнгө оруулалт
Орост оруулсан хөрөнгө оруулалт, млрд доллар /Оросын статистикийн газар/
Он Нийт хөрөнгө оруулалт Гадаад хөрөнгө оруулалт Дулааны Эрчим хүчний комплекст /ТЭК-д/ орсон хөрөнгө оруулалт Дулааны Эрчим хүчний комплекст /ТЭК-д/ орсон гадаад хөрөнгө оруулалт
1992 21,5 н/д 3,6 н/д
1995 59,3 3,0 8,5 0,5
2000 41,7 10,9 7,7 0,6
2001 51,5 14,3 9,9 1,0
2002 55,9 19,8 9,4 1,9
2003 72,8 29,7 11,6 5,3
2004 94,4 40,5 16,8 8,1
2005 121,0 53,65 6,6
2006 142,9 55,1
2007 220,6 120,0
Оросын эдийн засаг дахь хөрөнгө оруулалт бага түвшинд байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт ихэссэн хандлага гарч байгаа ч энэ нь ихэвчлэн гадаад хөрөнгө оруулалт байна.
Дэлхийн банкны 2004 оны 9 сарын 22-ны “Ядуурлын үнэлгээний тухай илтгэл” дээр 1997-1999 оны хооронд Орос улсын ядуурал нийт хүн амын 24,1%-41,5% /35,3 сая хүн – 60,5 сая хүн/ болж өссөн байна. Дараа нь 1999-2002 онд Орос улс ядуурлаа 19,6%-иар бууруулах зорилго тавьж, энэ хугацаандаа хөдөлмөрийн насны хүн амын 13,2-8,2% болгож бууруулсан ба дундаж цалингийн хэмжээг 15%-аар нэмсэн байна.
Гэвч улс орнуудын экспертүүд ядуурлын түвшинг өөр өөр аргаар тогтоодог. ОХУ-ын мэрэгжилтнүүд ядуу хүн амйн хувь хэмжээг сарын орлогоор хэмждэг. Жишээ нь 2004 оны 2-р улиралд албан ёсны амьдралын баталгаат түвшин сард 2363 рубль байсан ба үүнээс доош орлоготой хүн ам 29,8 сая буюу нийт хүн амын 20,8% байсан байна.
Харин Дэлхийн банкнаас энэ аргыг тийм ч зөв биш гэж үзээд, ядуурлыг орлогын түвшнээр биш хэрэглээний түвшнээр судлахыг илүүд үзжээ. Энэ аргачлалаар тооцоход Оросын хүн амын 19,6% нь ядуу байна гэж дэлхийн банкнаас тооцсон бол Оросын засгийн газрын тоогоор 25% байжээ.

No comments:

Post a Comment