Friday 19 December 2008

Мировая экономика

Энийг би дэлхийн эдийн засаг гээд хадгалчихаж. Бодвол Мировая экономика дээр реферат хийж байсан бололтой. Илүүдэхгүй юм чинь хадгалаад л авчихъя.



Оршил

НҮБ улс орнуудын ангиллыг дараах байдлаар тодорхойлсон байна:
1. Үйлдвэрлэл хөгжсөн орнууд эсвэл зах зээлийн эдийн эпийн засаг хөгжсөн орнууд. Үүнд: АНУ, Япон, Герман, Франц, Итали, Их Британи, Канад, хойд европын орнууд, Австрали, Шинэ Зеланди орно. Эдгээрийн дунд эдийн засгийн хамтрал, хөгжлийн байгууллагууд олон байдаг. Эдгээр улсуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 12000 доллараас их байдаг.
2. Хөгжиж буй орнууд. Дотроо а) шинээр аж үйлдвэржиж буй орнууд /Сингапур, Тайланд, Турк, Саудын Араби, Аргентин, Мексик, Бразил, Венесуэл, өмнөд Солонгос/ , б) аж үйлдвэр дунд түвшинд хөгжиж байгаа /Египет, Энэтхэг/ болон в) сул хгжилтэй орнууд /Азийн хэдэн орон, Африкийн ихэнхи орнууд/ гэж хуваагдана.
3. Шилжилтийн эдийн засагтай орнууд /эдийн засгийн системээ өөрчилсөн. Югослави, Чех, Венгри, Хорват, Болгар, Орос, Монгол зэрэг орон багтана.
4. Социалист орнууд. Куб, Вьетнам, Хятад, хойд Солонгос.

Улс орны хөгжлийн түвшинг тодорхойлдог гол үзүүлэлт нь ДНБ ба ҮНБ байдаг.
ДНБ – Улсын газар нутаг дээр үйлдвэрлэгдсэн бүх л зүйлийг хэлнэ. Үүнд, үндэсний үйлдвэрүүд, гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд, гадаадын байгууллагуудын салбар, хамтрал байгууллагууд бүгд орно.

ҮНБ – Улсынхаа газар нутаг дээр болон хилийн чанадад үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүх зүйлийг нэрлэнэ.

Түүнчлэн ийнхүү ангилж ялгах гол үзүүлэлтэд бүс нутгийн бүтэц, нэг хүнд ногдох бүтээгдэхүүний үндсэн төрөл /электоэнерги, хүнсний бүтээгдэхүүн, уул уурхай гэх мэт/, хөдөлмөрийн бүтээмж зэргийг харгалзана.

Харин дэлхий дээрх бүх улс орнуудад адил процесс явагдаж байгаа /социалист улсуудаас гадна/. Өөрөөр хэлбэл тэд бүгд даяаршил болон харилцаа холбоо, бие биендээ харилцан туслах замаар хөгжиж байгаа.
Тиймээс би “Дэлхийн даяаршил” гэдэг сонгон авсан.


1 хэсэг. Дэлхийн эдийн засгийн даяаршил

1.1. Энх тайван болон аюулгүй байдлын асуудлууд даяаршлын бэрхшээл болох нь


Дэлхий дээр энх тайвныг хадгалах болон болзошгүй цөмийн дайнаас зайлсхийх асуудлууд нь саяхныг хүртэл дэлхийн номер нэг тулгамдсан асуудал байсан бол өнөө үед урьдны адил хэзээ хэзээгүй нүүрлэж болох аюул, толгой өвтгөсөн асуудал байхаа больжээ.
70-аад оны дунд үеэс өөрчлөгдөж эхэлсэн дэлхийн улстөрийн байдал болон 80-аад оны сүүлээрх дэлхийн “Хүйтэн дайн”-ы төгсгөл нь Дэлхийн 2-р дайны дараах 40 гаран жилд дэлхийг айдаст автуулж байсан тэрхүү 2 системийн хоорондын тэмцлийг аажмаар зогсоожээ.
Энэ нь улстөр – дайнын бүсүүд, цэргийн хүч, зэвсэг хэрэгсэл болон түүний зардлын асуудал дээр эсрэгцэн байсан гол орнуудын хооронд цуврал гэрээнүүд болон зөвшилцлүүд байгуулагдах үйлд өөрийн тусгалаа олсон байна. Дэлхий дахинд түгшүүртэй байдал багассан нь 80-аад оны сүүлээр дэлхийн зэвсгийн худалдаа хоёр дахин багассанаар нотлогдоно.
Гэвч мөргөлдөөнийг шийдвэрлэх арга буюу дайн, цэрэг зэвсгийн хуарангууд бүрмөсөн үгүй болсонгүй. Даяаршиж эсрэгцсэн байдал нь газар нутаг, угсаатны гарал үүсэл, шашны ялгаатай үзэл, бүс нутгийн болон дэлхийн янз бүрийн зөрөлдөөний ихсэлт, хүчирхэгжилт зэрэг шинэ оролцогчдыг татан оролцуулсаар байсан тэмцэлт байдал ингэж халагдсан билээ. Нутгийн мөргөлдөөнүүд ихэсч байсан нь дайны оргодлуудын тоог ч ихэсгэсэн байлаа. 90-ээд оны дундуур 50-аад мөргөлдөөн тоологдсон нь дайн тулааны шинжтэй бөгөөд цус асгаруулсан хэргүүд байв. Хэний ч мэдээгүй байсан шинэ асуудал үүсэн нь цөмийн зэвсэг үйлдвэрлэгчдийн клуб өргөсөж байлаа. 1998 оны хавар Энэтхэг, Пакистан улсууд цөмийн зэвсэг туршиж үзэв. Мөн цөмийн зэвсэгтэй байж болох орнуудын тоонд Израиль, Иран, Ирак, түүнчлэн Япон, Тайвань, Бразиль, Аргентин орж байв. Олон улсын зохицуулалтын хэмжээнд яригдаж байсан цөмийн зэвсэг тархах бодит аюул нь зөвшөөрөх боломжгүй байдлыг шинээр дэлхийн улсуудын харилцаанд үүсгэж, тэднээс улс төр, эдийн засгийн шинэ бүтээн байгуулалт, бодлогыг шаардаж байлаа.
Төгсгөлд нь, бидний үед хамгийн том аюул бол олон улсын терроризм болоод байна.

1.2. Дэлхийн эдийн засгийн даяаршил

Даяаршил нь орчин үеийн дэлхийн системийн бодит чухал асуудал , манай гаригийн цаашдын хөгжлийн шатыг тодорхойлох хамгийн нөлөөтэй хүчнүүдийн нэг болж байна. Глобальчлал нь эдийн засаг, улс төр, нийгэм, соёл, экологи, аюулгүй байдал гэх мэт ийгмийн амьдралын бүх салбарт хүрч нөлөөлж байна. Глобалчлал нь илүү нээлттэй, цомхон нөхцөлд ямар нэг зүйлээр хязгаарлагдаагүй дэлхийн худалдааны болон бусад олон улсын арилжаануудын асар их тэлэлтээр ойлгогддог. Үүний учир нь глобалчлагдаж буй өнөө үеийн эдийн засаг, олон улсын худалдаа наймаа нь гадаад худалдаанд уламжлал болсон бараа, нөхцлүүдээр зогсохгүй валютын урсгал, хөрөнгийн гүйлгээ, мэдээлэл, технологи болон оюуны арилжааг хамарч байгаа юм.
Даяаршлын явц нь – 3 шаттай. Үүнд:
1. Дэлхийн 1-р дайнаас хойших 20 жил. Гол зорилго нь: экспортлогч орнуудын мэдэлд байдаг улсуудын газрын баялгийг ашиглах байлаа. /хөгжиж буй орнууд/
2. Дэлхийн 2-р дайнаас хойших 25 жил. Гол зорилго нь: Шууд хөрөнгө оруулалтын хэлбэрээр зарим төрлийн барааг үйлдвэрлэгч байгууллагуудад хөрөнгө оруулах. Жишээ нь, хүрээлэн байгаа орчноо бохирдуулдаг бүтээгдэхүүн гэх зэрэг үйлдвэрлэл хөгжсөн орнуудад гаргаж болдоггүй байсан бүтээгдэхүүн.
3. 80-аад оны дундуураас өнөөдрийг хүртэл. Гол зорилго нь: Үйлдвэрлэл хөгжсөн орнууд олон улсын зах зээл дээр хүчирхэгжих, өрсөлдөх байр сууриа өсгөхийн тулд эдийн засгийг цомхотгохын давуу талыг ашиглахаар оролдох болов. Энэ нь ялангуяа шинжлэх ухаанч салбаруудад хамаарна.

Даяарших болсон шалтгаанууд:


• Тээвэр, харилцаа холбооны зардлуудын огцом бууралт, мэдээллийн боловсруулалт, хадгалалт, хэрэглээнээс үүдсэн зардлуудын тодорхой хэмжээний хэмнэлтийг дагуулсан Технологийн дэвшил. Мэдээллийн үйлчилгээ нь цахим шуудан, Интернет буюу олон улсын сүлжээ, дэлхийн “паутинк” зэрэг цахим ертөнц /электроник/ дэх ололтуудтай шууд холбоотой. Орчин үеийн 2000 долларын үнэтэй компьютер 20 жилийн өмнөх 10 сая долларын үнэтэй компьютероос олон дахин илүү чадалтай.
• Гаалиар дэмжих бодлогыг хязгаарлаж, дэлхийн эдийн засгийг илүү чөлөөтэй болгодог, худалдааны ба бусад төрлийн эдийн засгийн либералчлал. Үүний үр дүнд тарифууд багасч, бараа нөхцлүүдийн худалдаан дахь элдэв хоригууд устсан байна. Энэ мэт бусад либералчлалын арга хэмжээнүүд нь үйлдвэрлэлийн хөрөнгийн ба бусад хүчин зүйлүүдийн хөдөлгөөнийг идэвхижүүлжээ.
• Үндэстэн дамнасан компаниуд. – мэдээллийн болон техник технологийн дэвшил, харилцаа холбооны шинэ хэрэгслүүдийг ажилдаа түлхүү ашиглаж эхэлсэний үндсэн дээр байгууллагуудын үйл ажиллагаа асар хурдтай өргөжиж, дэлхий дахинд өөрсдийн хэрэглэгч, бүтээгдэхүүний хүлээлттэй болсон байдаг. Жишээ нь: бид Кока кола ундаа, Шанелийн цүнх зэргийг бүгд хэрэглэдэг, сайн мэддэг.
• Зах зээлийн эдийн засаг болон чөлөөт худалдааг авч үзвэл дэлхийн улсууд нэг санаа зорилготой болсон. Үүний эхлэл нь 1978 оны Хятадын шинэчлэл, түүний нөлөөгөөр Төв болон Зүүн Европын улсуудын улс төр, эдийн засгийн шинэчлэлүүд, ЗХУ-ын задран унасан зэрэг нөхцөл байдлууд болж өгчээ. Энэ их өөрчлөлтүүд нь үзэл суртлын эргэлтэд хүргэж, барууны зах зээлийн эдийн засагт болон зүүний социалист эдийн засагт улсуудын хоорондын тэмцэлт байдлыг өөрчилж, үндсэндээ аж ахуйн зах зээлийн системийг сонгох нэгдмэл шийдвэрт хүргэсэн байна. Энэ эргэлтийн үр дүнд тухайн үеийн социалист улсууд зах зээлийн тогтолцоо руу шилжих шийдвэрийг гаргаж их шинэчлэлийг хийсэн байна.
• Соёлын хөгжлийн онцлогууд. Утга санаа нь дэлхий нийтээрээ мэдээлэл, соёл, урлаг зэргийг хүлээн авах нэгэн ижил хэрэгсэлтэй болсон. Өөрөөр хэлбэл харилцааны гол хэрэгсэл нь англи хэл болж, өнцөг булан бүрийн өөр өөр үндэстнүүд хоорондоо англиар харилцаж, ойлголцож, мэдээллээ солилцдог болсон.

1.3. Дэлхийн эдийн засгийн нийтлэг асуудлууд.
Товчхон тодорхойлох нь.


Дэлхийн эдийн засаг нь Олон улсын Хөдөлмөрийн Хуваарилалтад оролцдог, олон улсын эдийн засгийн харилцааны системтэй холбоотой оршдог улс орнуудын үндэсний эдийн засгийн нэгдэл маягаар тодорхойлогдож болно. Дэлхийн эдийн засгийн энэхүү нэгдмэл хандлага нь нэг талаараа тодорхой аюулыг ч бас агуулж байна. Тухайлбал, аливаа улсын нийгмийн бүлэг, давхарга зэрэг амьдралын сонирхлуудад ч ажиглагдаж, улс орны өөрийн онцлог алдагдаж байгаа.

Глобал асуудлуудын онцлог нь:
• Үйлдвэрлэх хүчний болоод ихээр иргэншиж соёлжиж буй дэлхийн бүлэглэлүүдийн цаашдын хөгжил, ирээдүйн хандлагад шийдвэрлэх нөлөөтэй стратегийн төлөв.
• Техник, эдийн засаг, нийгэм, байгаль орчны гэх мэт сул хяналттай хүчин зүйлүүдийн нөхцөл байдал.
• Далайцат байдал. Энэ нь манай гаригийн 6 миллиард гаруй хүмүүсийн бүгдэд буюу ихэнхид нь шууд ба шууд бус хамаатай. Өөрөөр хэлбэл, энэ нь бүх дэлхийн хэмжээнд яригдана.
• Хугацаат байдал, өөрөөр хэлбэл шийдвэрийг удаан гаргаж байна. Нэг талаар, гариг дээр сая сая хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэн үхэж байхад шийдвэр гаргах явцыг удаашруулахгүй байх тухай яригдаж байхад, нөгөө талаар, түүхийн туршлагаас шийдвэр гаргахгүй байсаар хэдэн, бүр олон арван жил өнгөрч, асуудал даамжирсаар байгааг сануулдаг.
• Шууд хамааралтай байдал, жишээлбэл газар нутгийн асуудлууд тулгамдаж байгаагийн улмаас өлсгөлөнгийн аюулыг хүмүүс шийдвэрлэхгүй, хойш тавьсаар байна.

Глобал асуудлууд 3 үндсэн хэсэгт хуваагддаг:
• Интерсоциал буюу олон улсын нийгмийн асуудлууд. (аюулгүй байдал, зэвсгээр хөөцөлдөх, хөгжиж буй орнуудын хоцрогдол, цөмийн зэвсгийг устгах, терроризмтой тэмцэх, хүний эрхийг хамгаалах гэх мэт ). Дэлхийн 2-р дайнаас одоог хүртэл хүн төрөлхтөн зэвсэг үйлдвэрлэхэд асар их зүйлийг зарцуулах болжээ. Хөгжиж буй бүс нутгуудад (хүн амын янз бүрийн давхаргуудад орлогын хэт ялгаатай байдал үүссэн, гуйланч байдал ихэссэн, нийгмийн шударга ёс алдагдсан, ажилгүйдэл ихтэй гэх зэрэг доголдолтой улс орнууд)учирч болзошгүй зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаануудад зориулсан цэргийн зардал ихэссэр байна.
• Нийгэм – газар нутгийн. (Хүн амын өсөлт, ядуурал, хөгжиж буй орнуудын соёлын хоцрогдол, өвчлөл, үйлдвэрлэл дотоод зах зээлээ хангаж чадахгүй байх ). Энэ хүрээнд яригдах асуудал нь , юуны түрүүн 20-р зууны дунд үеэс ажиглагдах болсон “Газар нутгийн тэсрэлт” юм. Энэ нь өнөөгийн эрин үеийн өөрчлөлтийн онцлог болоод байгаа. Дөнгөж өнгөрсөн зууны дунд үеэс л дэлхийн хүн ам тэрбумаар тоологдож эхэлсэн. Гэтэл өнөө үед, хамгийн сүүлд 2000 оны судалгаагаар нийт хүн ам 6,03 млрд. хүртлээ өссөн байна. Энэ нь цаашдаа 2015 он гэхэд 7,47 млрд хүрнэ гэсэн тооцоо бий. Үүнээс харахад, дэлхийн хүн амын өсөлтийн 80-аад хувь, магадгүй ирээдүйд улам ихсэх хувийг хөгжиж буй орнууд эзэлж байна.
Өнөөдөр дэлхий дээр урьд өмнө хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй их өлсгөлөн нүүрлэж байна. Урц овоохой, борчуудын хороололд амьдрагсадын тоо нэмэгдсээр байна. Дэлхийн хүн ам, байгалийн баялгийн хэмжээг тооцож үзэхэд, сул хөгжилтэй орнуудын хоцрогдмол байдал нь газар нутгийн асуудлыг улам хүндрүүлж байна. Хөгжингүй болон буурай орнуудын хооронд үл ойлголцол үүсээд байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн өөрчлөн байгуулалт нь ядуу улс орнууд олон улсын улс төр, эдийн засгийн харилцаанд бүрэн эрхтэй субъект болж чадсан тохиолдолд л үнэн утгаараа явагдах юм.
• Нийгэм – экологийн. (байгаль орчны бохирдол, энерги, түүхий эдийн дутагдалтай байдал, дэлхийн дайлай тэнгисийн баялаг болон сансрын орон зайг эзэмших шаардлага гэх мэт асуудлууд орно.)
Экологийн асуудлууд. 20-р зууны 60-аад оноос эхлэн мэргэжилтнүүд манай гаригийн экологийн байдлыг аюултай гэж үзэж байна. Энэхүү эрсдэлтэй бөгөөд аюултай байдал нь юуны түрүүн хөгжингүй орнуудад, дараагаар нь хөгжиж буй орнуудад хамаарах ба хөрс устах, ой мод сүйрэх, усжуулалт болон энгийн хэрэгцээний ус хүрэлцхгүй болох, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлууд гарч ирж байгаа билээ.
Дэлхийн түлш - түүхий эдийн байдал. Орчин үеийн соёлжилт нь байгалийн баялгийн хэрэглээг өргөтгөж, хэрэглээний болон үйлдвэрлэлийн хаягдлыг ч нэмэгдүүлж байна.
Өнөөгийн хөгжлийн түвшинд дэлхийн байгалийн баялаг шавхагдах аюул тулгараад байгаа. Дэлхийн түлшний нөөцийг дараах 3 категориор үнэлсэн байна: хайгуул хийгдсэн, боломжтой гэж үзсэн, магадлалтай. – Дэлхийн нүүрсний нөөц ойрын 600 жилд хүрэлцэнэ, нефть – 90 жилд, байгалийн хий – 50, уран – 27 жил байж болох гэнэ.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд Оюуны өмчийг хамгаалах талаар нэгэн шинэ хандлага гарч ирээд байна. “Экспортын тооцоогоор, дэлхийн худалдааны 7-8%-г оюуны өмчийн бүтээгдэхүүн эзэлдэг байна. Энэ нь зөвхөн кино үйлдвэрлэлд хамаараад зогсохгүй, басхүү компьютер, аудио тоглуулагч, эмзүйн, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн, хангамжийн үйлдвэрлэл, тансаг хэрэглээний болон спортын бараа зэргийн үйлдвэрлэл ордог.” – хэмээн Медведев хэлжээ.
- Дээрмийн хэрэг газар авч байгаа нь улс бүрийн үндэсний эдийн засгийн тогтвортой байдлыг заналхийлж байна.



2 хэсэг. Эдийн засгийг шинэчлэх Хятад улсын туршлага

Улс төрийн шинэчлэл хийж, эдийн засгаа нээлттэй болгосны ачаар сүүлийн 20 жилд Хятад өөрийнхөө түүхэнд асар том амжилтыг олсоор байна. Тэдний хэлж байгаагаар, энэ хугацаанд эдийн засгийн өсөлт нь дунджаар 9,8% байсан гэнэ. 1998 онд Хятадын үндэсний нийт бүтээгдэхүүн нь 961,9 млрд америк доллартай тэнцэж, дэлхийд 7-р байр эзэлж байв. Валютны нөөц нь одоогийн байдлаар 149 млрд америк доллар ба иргэдийн дундаж наслалт нь 35 байсан бол сүүлийн 20 жилийн дотор 70 болж өссөн байна.
19-р зуунаас 20-р зууны эхний 25 жил хүртэл хугацаанд хятад дэлхийн тавцанд гарч ирж чадаагүй байсан, тус орны олон сая хүн ам нь ямар ч ид шидгүй мануухай шиг л байжээ. Хятадууд өнгөрсөн түүхээсээ дараах 2 сургамжийг олж авсан байна:
1. Бүх хүчээрээ Хятад улсын тусгаар тогтнол, хараат бус байдлыг хамгаалах.
2. Түүхийн богинохон хугацаанд маш баян, хүчирхэг гүрнийг байгуулах хэрэгтэй, учир нь хоцрогдсон оронд ирээдүй байхгүй.
Гэвч бодит амьдрал дээр өлсгөлөн, гуйланчлал энгийн үзэгдэл болсон Хятад оронд яаж энэ бүхнийг хийх вэ? 1949-1978 онд Хятад хөгжлийнхөө хэд хэдэн шатыг алхжээ. Үүнийхээ дараагаар тэд шууд л ЗХУ-тай холбоо тогтоож, зөвлөлтийн боловсрол, туршлага хятадын нийгэмд нэвтэрч, иргэдийг соён гэгээрүүлж байлаа. Манай мянга мянган мэргэжилтнүүд Хятадад очин юу ч байхгүй шахуу газарт үйлдвэрүүд барьж өгсөн бөгөөд, хятадын оюутнууд манай их дээд сургуулиудад боловсорч, хүмүүжиж байжээ. Хятад, оросын настай хүмүүс одоо энэ тухай эргэн санах биз ээ.
10 жилийн дотор сул эдийн засагтай Хятад улс АНУ-аас эхлээд, барууны ертөнц, зөвлөлт – хятадын хагарлын дараа ЗХУ-тай эсрэгцсэн байр суурийг хадгалж эхэлсэн байна.
1979 онд ЗХУ-ын Афганистан руу цэргээ оруулах “судьбоносное” гэдэг шийдвэрийн үеэр Бээжин эцсийн байдлаар зөвлөлтийн жишиг хөгжлөөс татгалзаж, бид хятадын амьдралтай зохицсон өөрсдийн хөгжлийн замаар явна, их бүтээн байгууллатын онолыг “ Хятадын онцлогт тохирсон социализм” болгож хэрэгжүүлнэ хэмээжээ.
Ингээд 1979-1989 онд, өөрөөр хэлбэл 10-хан жилийн дотор Хятадын үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өссөн байлаа. Энд 70-аад онд ЗХУ-аас татгалзах үедээ Хятад хүн амынхаа хэсгийнх нь ч орон байр, дулаан, хоол хүнсний асуудлыг шийдэж чадахааргүй, ядуу орон үлдэж байсан гэдгийг санах хэрэгтэй. Ажилгүйдлийн асуудал маш хурц тавигдаж байсан.

Дэн Сяопинын бодлого нь тактикийн эрсдэл хийж, стратегийн хожил авах зарчим дээр суурилжээ. Ийм бодлого нь ч үр жимсээ өгсөөн. Хүн амын амьдралын түвшин харьцангуй дээшилсэн (хувьсгал хийхээс өмнөх үеийнхтэй харьцуулбал, 2-4 дахин нэмэгдсэн) байна. Нэгэн хэвийн төрийн өмчит байдлыг халж, олон талт бүтэц байгуулсан нь өмчийн 30% нь хувийн хэвшлийн буюу гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг төрүүлэв. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчинг үүсгэжээ (нийт хэмжээ нь, 277,6 млрд америк доллар). Хятад улсын эдийн засгийн цаашдын төлөв байдал ч тодорхой болж, үсрэнгүй хөгжсөөр 2000 оноос хойших 30-50 жилийн дотор тус улсын хөгжил хөгжингүй орнуудын түвшинд тун ч ойрхон очихоор төлөвлөгджээ. Үнэндээ тухайн үеийн социалист нийгмийн өнцгөөс харахад энэ их эрсдэл, шинэчлэл нь “Алдагдал”-аар л төгсөнө дөө гэж харагдаж байсан ч, бодит байдал дээр эсрэгээр, харин ч техник технологи, шинжлэх ухааны асар их дэвшилт, хөгжилтийг ардаа дагуулж, стратегийн хожлоо авсан явдал болж таарав.
Тэмдэглэж хэлэхэд, хэрвээ би эндүүрээгүй бол Хятадын өөрчлөн байгуулалт нь эдийн засгийн үр дүнтэй ажиллагааг идэвхижүүлж, тухайн орныг аажмаар зах зээлийн эдийн засаг руу шилжих, капитализмын хуулийг дагах зам руу татсан билээ.
БНХУ-ын хвьд зах зээлийн эдийн засгийг байгуулах нь – зорилго биш, харин Хятад улсын хөгжин цэцэглэх боломжтой ганц нөхцөл байдал нь байсан юм. “Хятадын онцлогт тохирсон социализм” нь юунаас ч илүү “олон хэвшилт холимог эдийн засаг”-ийн шинж чанарыг бүрэлдүүлжээ.
Хятадын удирдагч нарын байр суурь нь Джон Гэлбрейтын онолтой төстэй. Уг онолд, “Эдийн засаг, улс төрийн төлөвлөгөөт систем бол улсынхаа бодлогод орчин үеийн технологийн шаардлага, уян хатан байдал, аль үр дүнтэй хэлбэрийг сонгон нэвтрүүлж, өөрийн онцлогт тохируулан хэрэглэх нь зүйтэй” гэж үзсэн байдаг. Дэн Сяопин болон Джон Гэлбрейт нар төлөвлөгөө болон зах зээл 2-г социализм, капитализм гэдэг утгаар нь хатуу холбож туйлшраагүй юм. Гэлбрейтийнхээр бол, энэ 2 системийн хоорондоо зөрөлдөөд байгаа зүйл нь, төлөвлөгөөт системд техноструктур, харин зах зээлд – энэ бүтцэд дарлагдсан, жижиг үйлдвэрүүд нь хоорондоо өрсөлдсөн байдал ноёрхдогоор л тодорхойлогдоно. Төлөвлөгөөт систем – хамт олны хүч ухааныг ашигладаг, үүнд л түүний давуу тал оршиж байгаа. Төлөвлөгөөт системийн үйл ажиллагаа нь хүчирхэг корпорациуд, мэргэжилтнүүдийн нэгдлээр тодорхойлогддог.

Хятадын нийгмийг юу гэж нэрлэж байгаагаас хамаарахгүйгээр, тус улсын удирдагчдад шийнэчлэлийг түргэн хийх гэж хүмүүсийг үймүүлэн, улс орондоо эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх л чухал бөгөөд өөрсдийн “Чулуу өрж тавиад, голыг гатлах” тактикаа хадгалсаар байгаа. Хятад улс 21-р зуунд хуучин социалист улсуудтай адил алдаа гаргахгүйн тулд, эрс шинэчлэлт хийлгүй, “хялбар аргаар” зах зээл рүү шилжих оролдлого хийж байна. Ямар ч үнийн либералчлалыг нураалгүй, гиперинфляци үүсгэхгүй, ард түмний материаллаг байдлыг муутгахгүй, мөн нийгмийн хамгааллын хүчин зүйлүүдийг эвдэхгүй. Хятадын эдийн засгийн шинэчлэлийн туршлага нь сталиных шиг хэт дайн тулаанд хошуурсан шинжтэй улс төр, эдийн засгаас төрийн эрх мэдлийг хадгалсан хэвээрээ зах зээлийн эдийн засаг руу шилжиж болох байсныг харуулж байна. Хятадын шинэчлэлийн хамгийн гол онцлог бол өөрчлөлтийг тодорхой дараалалтайгаар нийгэмд зохицуулсан; шинэчлэлийн үнэ, ард түмний эрх ашиг 2-ыг зэрэгцүүлж чадсан явдал юм. Шинэчлэлийн гол шалгуурыг Цзян Цзэмин дараах байдлаар тодорхойлжээ“ Шинэчлэл нь ард түмний абсолют олонхид үр дүнгээ өгөх ёстой, мөн шинэчлэлийн үнэ абсолют олонхид зөвшөөрөгдөх ёстой”.

Хятадын өөрчлөн байгуулалтын онцлог шинж:

1. Хятадын өнө эртний уламжлалтай их соёл иргэншлийг сайтар судлах, ажилдаа ашиглах, мөн улсаа олон улсад нээлттэй болгож эрчимтэй хөгжихөөр зэхэж буй тул өөрийн үндэсний онцлог байдлыг сайтар харгалзан, олон улсын соёлын довтолгооноос хамгаалж үлдэх.
2. Төрөөс эдийн засгийн чиг хандлагыг зохицуулахдаа аливаа абстракт сургааль болон дүрэмд баригдалгүй, тодорхой зорилго, эдийн засгийн өсөлтийг хангах туршлага зэргийг тооцсон.
3. Үндэсний менталитет болон өв уламжлалын онцлогийг идэвхитэй хэрэглэх /конфуцист арга, шатлан захирах ёс/.
4. Эдийн засгийн эрс шинэчлэл рүү хувьсах байдлаар, сайн боловсруулсан аргаар орох.
5. Эерэг туршлагуудынхаа хүрээнд болон хятад, улсын туршлагыг нарийн судлаж шүүмжлэлт дүгнэлт хийснээр эдийн засгийн туршилт хийх.

Хятад энэ замыг сонгох болсон нь, тэдний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байсан Гонконг, Таывань, Сингапур зэрэг улсуудын үлгэр жишээ нөлөөлсөнийх байсан юм. Тэдний эдийн засаг, соёлын их амжилт нь Бээжинд сууж байсан БНХУ-ын удирдлагуудад эргэлт буцалтгүй тайван замын өөрчлөн байгуулалтыг сонгоход хүргэжээ. Энэ нөхцөл байдал тэднийг ухаалгаар, тодорхой үзэл бодол, стратегитайгаар өөрчлөлт хийхэд нь нөлөөлсөн биз. Тэдний зорилго бол – иргэдийнхээ материаллаг болон сэтгэлзүйн түвшинг хангах, Хятадын хүчирхэг байдлыг бий болгох юм. Энэ маягаар, нийт ард түмнийг урамшуулан өдөөсөн санаанууд төрж байв. Шинэчлэлийн энэхүү амжилт нь хятадын иргэншлийн дэвшилд түлхэц өгсөн юм. Энэ эртний иргэншил, соёл төсөөлөшгүй их саад бэрхшээлтэй тулгарсан боловч амьдрах чадвараа баталж харуулав. Нөгөө талаас, өөр ямар ч үндэстэн хятадтай адил үндэсний оцлогоо хадгалж хөгжөөгүй билээ. Хятадууд социалист үзлийг ч хятадыг ч орхилгүй дунд нь амьдарч, үндэсний чанар болон хятадын агуу байдлыг хангаж чадлаа. Хятадад хөрөнгө оруулагчдын 80% нь гадаадад суугаа хятад иргэд байдаг нь санаандгүй хэрэг биш. Хятад улс бүх түүхийнхээ туршид гадаад улсын туршлагыг өөрийнхөө соёлд зохицуулж авах механизмыг боловсруулжээ. Хятадын түүхээс, тус улсыг эзэлж байсан харийн түрэмгийлэгчдийн үед ч хятадын соёл давамгайлж байсан нь олон жишээн дээр харагддаг.

Мэдээллийг хэт ташуу өгөхгүй гэсэндээ тэмдэглэж хэлэхэд, хятад ямар ч асуудалгүй байсан гэвэл огт худлаа бөгөөд бүр нилээн их байсан гэдгийг хэлье. Энэ нь юу вэ гэвэл, газарзүйн тулгамдсан асуудлууд ба экологийн хямрал. Мөн улсын үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, төвийн бүс болон хөдөө орон нутгуудын дэд бүтцийн асуудал, ялгаа, далайн эргийн дагуух баян хотууд болон бусад ядуу бүсүүдийн орлогын түвшин гэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд гарч ирж байлаа. Энэ дундаас хамгийн хурцадмал нь ажилгүйдэл байжээ. Гэмт хэрэг залуучуудын дунд ихэд тархаж, авилга хээл хахууль хүчээ авч байв. Санхүү – зээлийн хүрээнд олон асуудал тулгарч, зээлийн хүү хэт өндөр байв. Гэвч энэ бол стратегийн хожлын төлөөх тактикийн эрсдэл байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм. Хэрвээ Хятадын хөгжлийн бодлогод нэг л доголдол буюу алдаа гарвал, дээр дурдсан бүх хямралууд улс орныг тэр чигээр нь залгих аюултай байлаа.

Гэсэн ч Хятадын их өөрчлөлт нь олон улсын ямар ч жишиг, үлгэр жишээтэй адилгүй, хүнд хэцүү, өргөн хүрээтэй асар том үйл хэрэг байж чаджээ. Хүндрэлтэй байдал нь гагц Хятадын хүн ам дэндүү олонд байсангүй, аварга том улс орны хөгжлийн төлвийг цогц байдлаар тодорхойлж авч явахад оршиж байсан билээ. Тэдний нэгэн давуу тал бол бусад улсуудын өнө удаан жилийн дараалалтайгаар шийдэж, хэрэгжүүлдэг асуудлуудыг нэг дор, хэд хэдэн зорилго зорилт дэвшүүлэн, тууштай хэрэгжүүлж чаддагт байгаа юм. Өрнөдийн үнэт зүйлийн систем дээр үндэслэсэн дэлхийн нэгдсэн соёлыг эх орондоо нэвтрүүлэхдээ өөрийн боловсруулсан альтернатив бодлогыг гарган тавьж байсан нь хятадын шинэчлэлийн туршлагаас сурах зүйл мөн. Үүнээс гадна, урьдаас тааварлаагүй өөрчлөн шинэчлэх арга замыг сонговол Хятадын уламжлалт ёс суртахууны үнэ цэнийг ард түмний дунд үгүй хийж, сэтгэлгээнд нь өөрчлөлт орууах байлаа. Өөрөөр хэлбэл, хүмүүс баян тансагийн төлөө утга учиргүй тэмүүлж, орчин үеийн өрнөдийн соёлыг хуулбарлаж, даган дуурайх сэтгэхүй ард түмэнд буй болох бодит аюул Хятадын хөгжлийн альтернатив сонголтыг тосон хүлээж байв. Оросын эрдэмтдийн дунд өнөөдөр хэдий нь хожимдсон ч,Орос орон хятадтай адил замаар явж болох байсан тухай яриа тархаж, “Бид нөхцөл байдалдаа тохируулан зөвлөлт орноо авч үлдэж болох байсан шүү дээ” хэмээн ярьцгааж байгаа.



Дүгнэлт.

Орос орныг даган, ардын хувьсгал хийж, бас орос орныг даган капиталист нийгэм рүү шилжсэн монголчууд бидний дунд “Төрийн хүү, сайн удирдагч” төрөхгүй гэж үү? 1990 онд ардчилал ялахад юу нөлөөлсөн бэ? “Перестройка!” хэмээн босч ирсэн зөвлөлтийн хэсэг тэмцэгчид: ‘Эх орны хөгжлийг удирдагчид хэт ташууран буруу тийш залж байна, бидэнд эрх чөлөө алга, шинэчлэл хийе’ гэсэн уриатай гарч ирсэн. Гэвч энэ нь хувьсгал болон өрнөж, манайд гүнээ туслан дэмждэг байсан Зөвлөлтийн төр үймсэн. Монголын төр Орост гарсан хувьсгалын нөлөөгөөр гарч ирсэн ардчилсан залуучууддаа төрийн эрх мэдлийг өгч, өөрсдөө бүх зүйлийг хаяад засгийн газраа огцруулсан. Тэгээд л дээшээ харсан савны амыг доошоо харуулаад сэгсрэв, гэдэг шиг олон олон үйлдвэр, завод хаагдаж, ажилчин анги их ажилгүйдэлд нэрвэгдэж, төр засгийн эрх баригч нар дураараа дургиж, парламентын суудлыг өөрсдийнхөө хувийн эрх ашгийн төлөө ашигласан. Ямарч зохицуулалтгүй мөнгөний бодлого догонцож, гиперинфляци болж иргэд ядууралд нэрвэгдсэн. Хувьсгал хийсэн хэсэг залуус өөрсдөө “Улс оронд юу хийх ёстой, яаж авч явах ёстой вэ” гэдгээ ухаарч ойлгоогүй, эсвэл төлөвлөж чадаагүй. Зарим хүмүүс, Монголд сайндаа ч хувьсгал ялаагүй, араас дэмжлэг үзүүлдэг байсан орос орон социалист системээсээ ухран, дотрооүймж байса тул Монголын төр цаашид хэрхэн хөгжих нь ойлгомжгүй байсан хэмээнэ.
Манайхтай адил ОХУ-д ч нийгмийн олон асуудлууд гарч ирсэн билээ. Банкнууд дампуурч, ажилгүйдэл газар авч, гэмт хэрэг хүрээгээ тэлсээр, 1998 оны нэг л өглөө юм үнэгүйдэж, гиперинфляци болов. Гэвч тэд алдаагаа даруй засч, олон шинэ өөрчлөлтүүд, эрчимтэй бодлогуудыг баримталж эхэлсэн нь одоо үр дүнгээ өгч, дэлхийд Орос орон их гүрний статустай хүчирхэг улс болохоо зарлаад байна. Ерөнхийлөгч Путины ажлын үр дүн бас их бий. Хууль эрхзүйн хүрээнд асар олон өөрчлөлтүүдийг хийж, эдийн засгийн шинэ бодлого баримталсан. Тус улсад нийгмийн халамж харьцангуй тогтвортой, өндөр тэтгэмжтэй болсон нь иргэдийн ядуурлыг бууруулж байгаа. Басхүү хүн амаа өсгөх бодлогод ч нөлөөлж, залуу эхчүүд үр хүүхэдтэй болохоосоо бэрхшээхгүй болсон байна. Басхүү ажлын байрууд нэмэгдэж, дотооддоо төдийгүй гадаадад томоохон корпораци, үйлдвэрүүдийнх нь салбар байгуулагдаж ашигтай ажиллаж байна. Зах зээлд шилжсэнээс хойш 10 жилийн дотор л дэлхийд данстай тэрбумтангууд төрж, улсын хөгжлийг урагш нь татаж байна. Мэдээж бүх юм цэгцэрчихээгүй бөгөөд тус оронд одоог хүртэл авилга хээл хахууль байсаар л байна. Гэвч түүндээ идэгдээд, эх орноо худалдахгүй байгаад л тэдний давуу тал оршдог.
Бидний дунд “Төрийн хүү, сайн удирдагч” төрөхгүй гэж үү?



Номзүй.

1. www.5ballov.ru
2. www.yandex.ru.

No comments:

Post a Comment