Monday 15 December 2008

Германы худалдааны балансын профицит 2008 оны 3-р сард багасчээ.

Одоо л нийтэд ил тавьж байгаа болохоор хоцрогдсон материал байгаа байх. гэхдээ хэрэгтэй гэж бодсон зүйлсээн тавиад, архивлаж авч үлдэх зорилготой болохоор тавьчихъя даа. Энэ оны эхний улирлын мэдээ байна.

Германы худалдааны балансын профицит 2008 оны 3-р сард багасчээ.
Ройтер [2008-05-08 16:12:48] – Германы худалдааны балансын профицит нь улирлын чанартай хүчин зүйлүүдийг тооцон 2008 оны 3-р сард 15,4 млрд байв. 2-р сард 16,3 млрд евро байсан энэ хэмжээ сарын дотор 0,9 миллиард еврогоор буурлаа хэмээн Холбооны Статистикийн Ерөнхий Газар мэдэгдсэн байна.
Шинжээчид Германы худалдааны профицит 3-р сард 16,5 миллиард евро байхаар тооцож байжээ.
Улирлын чанартай хүчин зүйлүүдийг тооцон экспортын хэмжээ 3-р сард 0,5%-аар буурсан буюу 84,6 миллиард евро байсан байна. Жилийн тооцоонд экспортын өсөлт 0,2% байсан.
Сарын тайланд импортын хэмжээ 0,8-аар өсч 69,2 млрд евро хүрсэн гэжээ. Жилийн өсөлт нь 3,3% байгаа юм.
Улирлын хүчин зүйлүүдийг тооцолгүйгээр энэ оны 3-р сард худалдааны балансын профицит 2-р сартай харьцуулахад 16,1 –ээс 17,2 миллиард евро хүртэл өссөн дүн гарчээ.


http://www.stockportal.ru/main/invest/world/news?news_id=21895&page=

No comments:

Post a Comment