Friday 19 December 2008

Тэмдэглэл: 2007-01-23


Өвлийн нэгэн үдэш өдрийн тэмдэглэл бичиж байна. Ертөнцийн дуу бүхэн уянгалаг, анир бүхэн жингэнэлэг.
Миний дотор гүн харанхуй нойрсож, гэрэлт өдөр бодогдоно. Гэвч харанхуйн ертөнцийг бодлоороо сэрээж болохгүй.
Зуны үдшийн нар шиг улбар туяа татан, эрвээхэй юу гэлтэй зүйл зүрхнээс нисэн холдлоо. энэ юу байв аа? Өнгөний орчлонд үнэр нэмж үлэмж оюун толгой тогшиж байна. Хэн бэ? гэтэл хэн ч үл дуугарна. Гэвч хаалганы цаан зогсох тэр хүнийг би мэднэ.
Ингэж бодож байтал хонх жингэнэлээ. Манай бяцхан сүмийн цохигч хонх байна. тэр намайг авч явах гээд байгаа юм уу даа. Тэр, тээр, тийм байна. Тэр намайг дуудаад байна. Би гэхдээ очихгүй ээ. Тэнд анир чимээгүй ноёрхдог, дэндүү уйтгартай газар...
Өвлийн салхи цонх шавхардаж, тэнгэрээр намайг загнаж байх шиг. Ээ, яалтай орчлон бэ. Би юу ч үл бодон, үл сонсон амьдарч болохгүй гэж үү??
Өдрийн тэмдэглэл минь дээ, өнгө мөнгөний орчлонд чи минь ч бас өнгөтэй шүү дээ.
Өнөөдрийг зурах цагаан цасан зүүдэн дунд минь бүжиж, өвлийн уянгалаг дуун дэлхийг зөөллөн эгшиглэнэ. Амт амтыг үзэж аашилж явах тусам амьдрал дунд чи дэвтэж орхидогоо мэдэх үү?
Ган төмөр юм шиг зогсож чадахгүй гэж бодогдоно. Гэвч өвөл дуусдаг юм чинь, ертөнц ч бас үүрдийн төгсгөлтэй.
Билэгтэн хүмүүн элэглэх боловч бодолтон хүмүүн бүлтийх буй заа...

No comments:

Post a Comment