Tuesday 30 December 2008

Хайр дурлал, аз жаргал, амжилтын тухай – социологийн судалгааны үр дүн

Энэ бас дажгүй санагдлаа. Дараа нь эргээд л хайж явах гэж яршиг гэж бодоод, эндээ хэрэгтэй хэрэггүй олон төрлийн юм оруулж байна даа. хэхэ. Тэгж байгаад блогуудаа төрөлжүүлээд тус тусад нь болгож авна аа. Одоохондоо ганц нэг мэдээллийн бааз үүсгээдхэе л гэж бодож байна. Сонирхдог юмнуудаа цуглуулаад...


http://injidee.blogmn.net/18510/-хаягаас авлаа.

Хайр дурлал, аз жаргал, амжилтын тухай – социологийн судалгааны үр дүн

Үнэндээ энэ асуудлын талаарх социологийн судалгаа багагүй хийгддэг аж. Мэдээж манайд биш гэдгийг та ойлгож байгаа нь гарцаагүй. Цухас цухасхан дурьдагдсан судалгаа байхыг үгүйсгэж байгаа юм биш л дээ. Гэхдээ хөгжингүй орнуудад хүн хоорондын нандин харилцааны нууцыг илрүүлэх иймэрхүү судалгаа цөөнгүй хийгдсэн байдаг.

Би их олон нарийн үндэстэй судалгааны тухай энд дурьдахгүй. Манай мэргэжлийн сонирхвол өөрсдөө судлаад үзнэ биз. Чин үнэнийг хэлэхэд би нэг хэсэгүе залуучуудын сексийн амьдралтай холбоотой үнэт зүйлсийн түвшинд хэрхэн үнэлэгддэг тухай бяцхан судалгаа хийж үзсэн. Үр дүн нь сонирхолтой гарах нь гарцаагүй байсан ч судлаач миний мэдлэг ур чадвар, бас судалгаанд оролцогчдын хандлагаас үүдээд олигтой үр дүнд хүрч чадаагүй л дээ.

За энэ удаа зарим нэг ном дээр дээрх сэдвээр социологчдын хийсэн судалгааны ажлын үр дүнд яаж гарсныг хүргэе. Энэ бүхний дүнд зарим нэг хүмүүс социологи гэдгийг зөвхөн судалгаа гэж ойлгодог хандлагаас жаахан ч гэсэн эргэлзэж татгалзаасай гэж хүсэж байна.

АНУ-д Балтиморын хамгийн аймшигтай буюу харуудын амьдардаг зөвхөн өөрийн хуулиар амьдардаг дүүрэгт олон жилийн өмнө нэгэн судалгаа хийгджээ. Хотын их сургуулийн социологийн нэгэн профессор оюутнуудаа энэ дүүргийн нэгэн сургууль уруу илгээж хүүхэд бүрийн ирээдүйд үнэлгээ бичихийг хүсжээ.Бүх тайлангуудын хариу “найдваргүй” гэж гарч, мэдээж маргааш би амьд байх эсэх нь тодорхойгүй, хар арьстай, хар тамхичингууд ихтэй, хөвгүүд нь хүүхэд байхаасаа л ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлд холбогдож, охид биеэ үнэлээд л нийгэм нь ч тэднийг хүлээн авахгүй, тэд ч өөрсдийн нийгмээс бусдыг хүлцэж чадахгүй тийм газар ирээдүй яаж харагдах нь ойлгомжтой. Тэдний хувьд хэн болох нь гэхээсээ хэн болохгүй нь илүү ойлгомжтой байв. Тэр цаг мөчөөч яг 25 жилийн дараа нөгөө профессор судалгаанд хамрагдсан бүх хүний хувь заяа хэрхэн өрнөсөнг судлахаар шийдэн дахин өөрийн шавь нарыг илгээжээ. Өмнөх судалгаанд нийтдээ 205 хүүхэд хамрагдсан байж, 25 жилийн дараа тэрхүү 205 хүүхэд насанд хүрээд хаа сайгүй таран амьдарч байсан нь гарцаагүй ч ямар ч “найдваргүй” гэгдэж байсан эдгээр хүүхдүүд хэн болсон нь тухай гайхалтай үр дүн гарчээ. 25 хүүхэд хаа ч яваа нь сайн мэдэгдэхгүй явсан тул мэдээлэлолж чадсангүй байв. Үлдсэн 180 хүүхдээс 176 нь тийм дүүргээс хэзээ ч хүршгүй гэж тооцогдож байсан тийм ирээдүйд хүрч чадсан байлаа. Хуульч, өмгөөлөгч, эмч гээд л олны хүндэтгэлийг хүлээсэн мэргэжилтнүүдээс гадна нэр цуутай хүмүүс ч болоод амжсан байв. Энэ үр дүнг социологичдын анхаарлыг үнэхээр их татаж тэдний амжилтын түүхийг хүн нэг бүрээр нарийвчлан судалж үзжээ.

Тэд ганц л хариу өгч, тэр нь амжилтанд хүрэх шалтгаан нь “тэдэнд амжилтанд хүрч чадна гэсэн итгэл найдвар төрүүлж, бас тэднээс амжилтыг нь хүлээж, итгэж байсан дунд сургуулийнх нь нэгэн багш эмэгтэй” байв. Ерэн насыг зооглосон байсан багш эмэгтэйгээс гайхамшигтай арга барилынх нь нууцыг асуухад ердөө л “Би тэдэнд хайртай байсан юм” гэжээ. Хэн нэг хүний сэтгэлээсээ зориулах үйлс, басхүү чин сэтгэл, зүтгэл хичнээн хүний амьдралд ч сайнаар нөлөөлж болохыг энэ судалгаа нотолсон юм.

Бас нэгэн хэсэг социологичид тогтвортой гэр бүлийн амьдрал хийгээд жинхэнэ хайрын харилцаанд нөлөөлөгч хүчин зүйлсийн тухай судалжээ. Судалгаанд 50-аас дээш жилийг хамтдаа аз жаргалтай өнгөрүүлсэн хосууд оролцсон бөгөөд судалгааны үр дүнд жинхэнэ хайрын тогтвортой харилцаа тогтоход тухайн хосын харилцаанд нөхөрлөл хамгийн их үүрэгтэй байжээ гэсэн дүгнэлтийг гаргажээ. Энэ ч утгаараа Адам Жексон хайрын нууцууддаа заяаны ханиа, жинхэнэ хайраа хайж буй бол баар, ресторан, шөнийн клубээс хайх хэрэггүй ээ, чиний хамгийн их очдог, чиний хамгийн байх дуртай тэр газарт чинь хайж яваа хүн чинь байгаа гэсэн байдаг. Сонирхол, үнэт зүйлс, итгэл үнэмшил, зорилгоороо зохицон нийцэх нь чухал буюу тодруулан хэлбэл дүр байдал, дур хүслээс илүүтэй дотоод ертөнцөөрөө нэгдэж чадах тийм харилцаанаас эхэлсэн хайрын холбоо цаг хугацаа, амьдралын ямар ч саад бэрхшээлийг давах туулах чадвартай байдаг аж. Анхны харцаар дурлаад л эсвэл анхны сэтгэгдлээрээ хайрлаад хамт амьдрах нь агуу их романтик хувилбар ч ихэнх хүмүүс дасан ээнэгших сэтгэл гэж андууран дүгнэчихээд байдаг ч үнэндээ өдрөөс өдөрт татагдан нийлэх сэтгэлээр жинхэнэ хайрыг бүтээдэг байна. Үнэндээ ч анхны сэтгэгдэлээр гайхамшигтай санагдаж байсан бүхэн төд удалгүй тийм ер бусын биш болохыг анхны сэтгэгдлээр уур бухимдал төрүүлж байсан хэн нэгэн үнэндээ хамгийн дотно анд нөхөр болж болдгийг бид мэддэг шүү дээ. Энд та өөрийгөө ч өрөөлийг хүндэтгэн харилцаж, бас өөрийн ертөнцийг ч, бусдын ертөнцийг ч нээн харж чаддаг байх хамгийн чухал гэдгийг, үүнд бас цаг хугацаа орж болохыг, сэтгэгдэл бодитой үнэлэмж болж батжин тогтжсоноор та тогтвортой харилцаа үүсгэж болохыг өгүүллээ. Та өөрийнхөөрөө л болгоо.

Сургамжит өгүүллэг

Вьетнамын дайны дараа... Гэртээ харих гэж буй нэгэн цэрэг Сан Францискогоос гэрлүүгээ залгалаа.

- " Ааваа, ээжээ би харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болох уу? Би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм."
- " Тэгэлгүй яахав найзтай чинь танилцахдаа баяртай байх болно."
- " Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байна. Найз маань дайны үеэр тэсрэх бөмбөгт өртөж шархтаад нэг хөл нэг гаргүй болчихсон. Өөр очих газар байхгүй болохоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч"
- " Үүнийг сонсоход харамсалтай байна, хүү минь. Түүнийг байж болох өөр газар олоход нь тусалж болох юм.
- " Үгүй ээ ээжээ, ааваа түүнийг бидэнтэй хамт байхыг би хүсч байна."
- " Хүү минь түүнийг биднээс юу хүсч байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс. Ийм мэт зүйл бидний амьдралд төвөг, дарамт болохыг бид зөвшөөрөхгүй. Чи наад найзаа мартаад гэртээ хүрээд ир" гэжээ.

Яг энэ үед хүү утсаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ сураг сонссонгүй холбоо тасрав. Хэд хоногийн дараа Сан Францискогийн цагдаагийн газраас гэр лүү нь залгаж хүүг нь өндөр байшингийн дээрээс унаж нас барсныг дуулгав. Цагдаа үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ.

Гүн эмгэнэлд автсан эцэг эх хоёр нь тэр дороо Сан Франциско руу нисэн очиж хүүгийнхээ цогцсыг танихаар хотын моорог руу очив. Аав ээж хоёр нь хүүгээ тэр дор нь танилаа. Харин хэзээ ч төсөөлөөгүй зүйлийг мэдээд харамсан амаа барив... Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтэй байлаа.

"Сургамжит өгүүллэгүүд-2" 47-р талв


Энэ өгүүллэгээс нэг зүйл л үнэхээр ойлгогдлоо. Тантай ярилцах гэсэн, таниас зөвлөгөө авах гэсэн хэнтэй ч чин сэтгэлээсээ , нөхцөл байдлыг мэдрэн ярилцаж байх хэрэгтэй гэж... Таньд л итгэн харилцан ярихыг тэр хүн хүссэн шүү дээ. Ам бол хамар доорх хагархай биш , харин бодож, мэдэрч, тунгаасан үгс л түүнээс гарах ёстой ажээ.

http://boginya.blogmn.net/17718/

Monday 29 December 2008

Хамгийн азтай хувьцаа эзэмшигчид

Олон мянган бизнесмэн аливаа компанийн хувьцааг хямд авч, єндєр vнээр худалдан, тэрбумтан болохыг мєрєєддєг. Харин тэр бvхний хvслийг биелvvлсэн дэлхийн шилдэг 5 компани юу болохыг та мэдэх vv.

1. Poseidon
Австралийн уул уурхайн жирийн нэг жижигхэн компани байсан ч 1969 оны есдvгээр сард никелийн орд илрvvлж олборлолт хийж эхэлсэн байна. Vvнээс улбаалан компаний хувьцаа тухайн vеийн Австралийн 0.8 доллараас єсч 12.3-т хvрчээ. 1970 оны хоёрдугаар cap гэхэд хувьцааны vнэ 280 долларт хvрэв. Ийнхvv компанийн хувьцааг эзэмшигч цєєнгvй хvн саятан болжээ.

2.Berkshire Hathaway
Уоррен Баффеттай хэн ч тухайн vед ганзага нийлэн хувьцааны бизнест хєл тавьж зvрхлэхгvй байв. 1962 онд тэрээр Berkshire Hathaway компанийнхаа хувьцааг 7.56 ам.доллараар хєрєнгийн бирж дээр гаргаж байв. Харин єнєєдєр энэ vнэт цаас 112 мянгаар vнэлэгдэж байна. Энэ тухайн vед ердєє л 10 ширхэг хувьцааг 70 ам.доллараар худалдаж авсан хvн єнєєдєр саятан болжээ.

3.Microsoft
1987 онд тийм нэр алдартай бус "Microsoft" компанийн хувьцаа 0.08 ам.доллар байлаа. Харин єнєєдєр энэ компанийг vндэслэгч нь дэлхийн толгой баян болсон тєдийгvй тухайн vед 3000 ам.долларын хувьцаа авсан хvн одоо саятан болжээ.

4. Cisco Systems
Калифорнийн энэ компани 1990 оны сvvлээр жинхэнэ технологийн шинэ эриний шуугиан тарьж чадсан юм. Тухайн жилд нэг бvр нь 0.08 ам.доллараар vнэлэгдэж байсан нэг хувьцаа нь 2000 онд 77.3 ам.долларт хvрсэн юм. Тиймээс мянган ам.долларын хувьцааг эзэмшигч нь саятны зэрэгт хvрчээ.

5.Google
Технологийн ертєнцєд хєл тавиад дєрвєн жилийн дотор л энэ компани єєрийн олон мянган ажилтан, болоод хувьцаа эзэмшигчийг саятан болгосон. 2004 оны наймдугаар сард 85 ам.доллараар vнэлэгдэж байсан хувьцаа нь єнєєдєр 700 ам.долларт хvрчээ.

Мэдээллийн эх сурвалж: Ардчилал сонин

http://andromeda.blog.banjig.net/post.php?post_id=79546


Ухаантай эмэгтэй баяжиж чадна

Эмэгтэйчүүдийн санхүүгийн асуудлыг яагаад тусгайлан авч үзэх ёстой юм бэ? Өрх гэр болон нийт хүн амын санхүүгийн боловсрол гэж ярихын оронд яагаад чухам эмэгтэйчүүдийнх гэж авч үзэж байгаа юм бэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирнэ.

Энэ асуултын шууд хариултыг авч үзэхийн өмнө доорх оршил хэсгийг уншигч та бүхэнд хүргэснээр манай орны нөхцөлд эмэгтэйчүүдийн санхүүгийн байдал болон санхүүгийн үүрэг хариуцлага ямархуу байгаа талаар эхлээд саналаа солилцьё.

Өнөөдөр Монгол улсад эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлагын хэмжээ өмнө байгаагүйгээр өссөн гэж хэлвэл маргах хүн гарахгүй биз ээ. Өрх толгойлсон болон нэр нь биш ч нидэр дээрээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өнөөдөр улам нэмэгдсээр байна. Хүн амын дийлэнх болсон ядуу, дундаж амьдралтай хүмүүсийн хүрээнд өрх гэрээ авч явах үүрэг хариуцлага эмэгтэйчүүдийн нуруун дээр илүүтэй хүндээр бууж байна.

Ямар ч цаг үед эмэгтэй хүний өөрийнх нь төрөлх мөн чанар болсон гэр бүлээ, үр хүүхдээ гэсэн мөн чанар нь енеедрийн хүнд хэцүү (дээшээ төр засаг хол, доошоо амьдралын бодит байдал хатуу болчихсон) үед илүү тодорч харагдах болсон учраас л емнө хэзээ ч байгаагүйгээр эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага өссөн мэт харагдаад байгаа болов уу.
Иймээс хүнд ачааг үүрч яваа эмэгтэйчүүддээ гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө, цаашлаад бусдын төлөө зүтгэх сайхан сэтгэлд нь дэм болох, амьдралын ухаан сэтгүүлэх ач холбогдолтой байж чадах "Ухаантай Эмэгтэй Баяжиж Чадна" номыг орчуулан хүргэсэн билээ. Америкад бэстселлэр болсон энэхүү ном нь Баян Чинээлэг Амьдрах гэдгийг зөвхөн мөнгөний хүрээнд төдийгүй сэтгэл санаа амар тайван, өөртөө итгэлтэй байх, хүнийг хайрлах, еерийн мөрөедлийг бүтээн бий болгох хүсэл эрмэлзлэлтэй амьдрахын тухайд өргөн хүрээнд авч үзсэнээрээ бусад мөнгөний тухай номнуудаас илүү давуу талтай юм. Мөн мэдээж эмэгтэйчүүдийн хувьд тулгардаг асуудлуудыг онцгойлон авч үзсэн учраас бидний өнөөдөр ухаарч ойлгоогүй яваа, санаж сэтгэхгүй байгаа зүйлсийг хэлж өгсөнөер заавал өерийн биеэр туулж өнгөрсний дараа ухаарч ойлгон, үнэт эрдэнэ болсон цаг хугацаагаа алдах аюулаасурьдчилансэргийлэхболомжийг эмэгтэйчүүдэд олгох гайхалтай давуу талыг агуулсан ном юм.

Ээж аав, сургууль соёл, найз нөхдийн тань танд өгч чадаагүй тийм үнэтэй сургаал зөвлөмжүүдийг энэ ном өгөх болно.

Хүний амьдралын үнэ цэнэтэй зүйлсийн тухай, түүндээ хүрэхэд хэрэглэгдэх мөнгийг олох аргын тухай, үр хүүхдийнхээ амьдралыг баталгаажуулж, тэдэндээ сайн үлгэр дууриал болохын тухай, хамгийн үнэтэй цаг хугацааг еөртөө бий болгохын тухай маш сайхан унэтэй сургамжууд энэ номонд багтсан байгаа. Хүн бүрийн хувьд үнэт зүйлс нь харилцан адилгүй байдаг. Хүн бүрийн туулж ирсэн зүйлс нь өөр өөр байх нь ойлгомжтой хэрэг. Хэдийгээр өөр, еөр зүйлийг эрхэм болгож амьдардаг ч гэсэн хүн бүрийн хувьд тэрхүү эрхэм нандин үнэт зүйлсээ хамгаалж, хадгалж байхад нь мөнгө гэдэг зүйлс зайлшгүй хэрэгтэй болдог. Иймээс та мөнгийг тоохгүй гэж хичнээн ч тунхаглаад нэмэргүй, мөнгө таныг эрхэндээ оруулах л болно. Мөнгөөр дутагдах тусам мөнгөний эрхэнд орох магадлал өсөх болно. Иймээс гэр бүл, үр хүүхэд, ажил төрөл, хүсэл сонирхол, найз нехөд гээд таны үнэт зүйлс юу байх нь чухал биш гол нь та тэр үнэт зүйлсээ үргэлж сайн сайхнаар хадгалж, хамгаалж байхын тулд та өнөөдрөөс эхлээд тэднийхээ мөнгөөс шалтгаалах байдлыг нь арилгах хэрэггэй болно. Үүнд л үндэслээд санхүүгийн төлөвлөгөө танд зайлшгүй хэрэгтэй болно шүү дээ. Та гарч яваад азгүй тохиолдлоор халтирч унаад хөлөө хугаллаа гэхэд гэртээ 3 сар байх шаардлагатай болно. Энэ хугацаанд та ажил хийхгүй байна гэхэд таны гэр бүлд ямар нэгэн хүндрэл үүсэх үү? Хүүхдүүд, аав, ээж гээд хүмүүст хэвийн амьдрах боломжоо алдах эрсдэл эндээс үүсэх үү? Нөхөр тань саллаа гэхэд, эсвэл гэнэтийн осол түүнд тохиолдлоо гэхэд танай гэр бүл санхүүгийн тал дээр цаашид хэр зэрэг хугацаанд хэвийн хэмжээндээ амьдарч чадахаар байна вэ? Гэнэтийн өвчин зовлон, эрсдлүүд бидэнд хэлж ирэхгүй шүү дээ. Иймээс дээрхтэй тестэй асуултуудыг өөрөөсөө асууж, магадлалтай эрсдэлд амьдралаа бэлтгэлтэй байлгах нь таны үүрэг. Энэ үүргээ биелүүлээгүй байгаа бол та эцэг, эх байх үүргээ биелүүлээгүй байна гэсэн үг.

Хүүхдийн хүмүүжлийн асуудал дээр ч гэсэн та тун үнэтэй зөвлегөөг энэ номноос авч болно. Энэ асуудал дээр өнөөдөр манайд ажиглагдаж байгаа хоёр хандлага байна. Нэг хэсэг хүүхдүүд менгийг байх ёстой хэмжээнээс нь илүү өндөр үнэлдэг хүн болон хүмүүжиж байна. Мөнгөтэй л бол бүх зүйл болдог гэж ойлгосон тэдгээр хүүхдүүдийн хувьд амьдралынх нь үнэт зүйлс нь мөнгө өөрөө болчихоод байна. Иймээс тэд мөнгө олохын төлөө юу ч хийхээс буцахгүй хүн болж байна. Охидууд багаасаа хэдэн төгрөгийн төлөө биеэ үнэлж, хөвгүүд нь дээрэм, хулгай хийх, залилах зэрэг гэмт үйлдлүүд хийж байна. Нөгөө нэг хандлага нь хүүхдээ мөнгөөр зүгээр л хангасанаар, тэдэнд учир зүйг нь ойлгуулаагүйн улмаас хүүхэд мөнгийг хамаа замбараагүй үрдэг зуршилтай хүн болон өсч байна.Тэд алдаж онох өөрийн туршлагаас суралцаж, мөнгийг зөв зарцуулдаг болох гэсээр хичнээн жилийг өнгөрүүлэх бол? Гэтэл мөнгийг өсгөх ажлын хамгийн гол нэг хүчин зүйл бол цаг хугацаа байдаг. Аль болох л эрт хадгаламж хийж сурах тусмаа мөнгө цаг хугацааны уртад маш их болж өсдөг хуультай.

Өнөөдөр эцэг эх нь хялбархан олсон мөнгөөрөө /хялбархан олсон учраас л хэт тансаглал, мөнгөнд ухаалаг бус хандах үрэлгэн зан үүсдэг/ тансаг амьдралаа зохиож суухдаа тэр нь эргээд хамгийн хайртай үр хүүхдийнх нь амьдралын аз жаргалыг

хэрхэн хулгайлж, сүйрүүлдэгийг ухаарч ойлгохгүй байгаа нь бидний нүдний өмнө олон хүний амьдралын жишээнээс харагдаж байна. Эцэг, эх нь санхүүгийн хувьд амжилттай байх тусам хүүхдүүд нь хар тамхи татаж, элдэв хэрэг төвөгт орох магадлал нь өсч байна. Учир нь тэр хүүхэд хэзээ ч гэр бүлийнхээ өмнө санхүүгийн хариуцлага хүлээдэггүй, мөнгө олох шаардлага тэр хүүхдэд байдаггүй. Иймээс хайртай хүмүүсээ өөрийн хөдөлмөрийнхөө үр днд олсон мөнгөөрөө баярлуулж болдог юм гэсэн сэтгэлийн тэр сайхан таашаалыг тэр хүүхэд хэзээ ч авч чадахгүй. Ийм хүүхэд өөртөө итгэлгүй, азгүй нэгэн болдог учраас амьдралдаа бүтэлгүй үйлтэй орооцолдох нь маш элбэг байдаг Эцэг эхчүүдээ та мөнгө олж болно, гэхдээ түүнийгээ ухаалаг зарцуулаач. Тэр мөнгө тань таны хүүхдийн ирээдүйн аз жaргал гэж энэ тал дээр хэлмээр байна.


http://hentei.blog.banjig.net/post.php?post_id=92791#

Өсөн дийлэх алтан дүрмүүд

Та өөрийнхөө нэр алдарт хүрэх хүслээ бүү нуу, нэг байран дээрээ насан туршдаа суух гээгүй л юм бол урагшаа тэмүүл чадах бүхнээ хий, Юу хийх тухайгаа мэдэхгуй байгаа бол "Өсөн дийлэх алтан дүрмүүд "-д анхаарлаа хандуулна уу.

-Юуны өмнө та өөртөө итгэлтэй байж даргатайгаа шулуухан харьц. Ингэхдээ даргадаа өөрийн зөв болохыг батлах гэж шургуу бүү тэмцэлд. Хэрэгтэй үедээ дуугүй байж сур. Гэрт чинь ноёрхдог харьцааны уур амьсгалаа ажил дээрээ авчирсны хэрэггүй. Дундыг баримталсан ааш араншинтай бай. "Зөв ажилчин" гэдэг бол тэвчээртэй, ажилсаг, эелдэг, анхааралтай бөгөөд "Босс"-оо нэг хараад л сэтгэл нь тавгүй байна гэдгийг мэддэг хүнийг хэлдэг.
Нягт нямбай зан нь хаадын эелдэг зан мөн. Багахан хүн л нягт нямбай, цаг нарийн барьдаг зангаараа онгирч чадах байх. Хэрэв чамд эдгээр чанарууд байхгүй бол өөртөө төлөвшүүл. Алба чинь ахихад чамд заавал хэрэг болно.
Ажил дээр чинь болж байгаа бүх явдлуудын тухай мэдэж бай. Алдагдсан боломж шиг их зовоодог юм байдаггүй. Фирм дээр чинь болж байгаа бүх арга хэмжээний талаар чи мэддэг байх ёстой. Байдлыг гартаа оруулснаар хурдан санаа авч нэр хүндээ дээшлүүлэх магадлал өндөр. Хамгийн сайн ажил хэргийг хамгийн мэдлэгтэй нь биш, харин хамгийн хурдан сэтгэдэг нь л хийдэг гэдгийг сэтгэл судлаачид баталсан байдаг юм. Урам зоригийн баг зүү. Зөвхөн шинэ ажилчин л даруухан, олон үггүй байдаг. Байгууллагадаа удаан ажилласан, илүү сайн төвхнеж авах санаатай хүн бол бүр эрч хүчтэй, санаачлагатай,, ажил хэрэпн байх ёстой. Урам зоригийн баг зүүгээд үз. Тэгээд ч үүнийгээ дуртай үедээ тайлаад хаячихаж болно шүү дээ.

-Цайны газар дарга нарыгаа бүү муул. Олон хүнтэй газар даргынхаа гаргасан шийдвэрийг нь ярилцахдаа түүний "чих" сонсоогүй эсэхэд бүрэн итгэлтэй байж чадахгүй. Хүний хэлсэн бүхэн түүний эсрэг ашиглагдаж болно.
Хов яриагтоохгүй өнгөрөөж болохгүй. Гэхдээ хэзээ ч битгий тарааж бай. Модгүйгээр гал асдаггүй. Мөн шалтгаангүйгээр хов яриа тарахгүй. Мэдээллээс бүү татгалз. Гэхдээ яриаг тарааж байгаа хүнтэй бүү адилхан бол. Бусдын хэрэгт хушуугаа бүү дүр. Байгууллага болгон өөрийн гэсэн бүтэцтэй. Иймд тэнд өөрийнхөө хуулийг тогтоох гэсний хэрэггүй. Шинэ ажилд чинь таныг сайнаар хүлээж аваасай гэж бодож байвал эхлээд бүх хүний нэрийг нь, бас юу хийдгийг нь л сайн цээжил. Болгоомжтой бай. Өрселдөгчид зуйрмэглээгүй шүү. чиний хамтран ажиллагсдад ч гэсэн ийм өсөн дэвших хүсэл байхгүй гэж бодох нь тэнэг хэрэг. өрсөлдөгчөөс өөрийгөө хамгаалахын тулд эхлээд зорилгоороо гайхуулах хэрэггүй. Харин хоёрт, бусдыгаа сайн ажигла. Тэдэн дунд чамд атаархагч байгаа юм биш биз. Тушаал дэвших болоход тэр чамайг магтаж болзошгүй. Даргадаа үнэнч гэдгээ харуулах боломжийг бүү алд. Үнэнч гэдэг бол үнэтэй сайн зан. Хүн болгон найзтай болохыг, харин дарга болгон үнэнч ажилтантай болохыг хүсдэг. Өөрийнхөө авьяас чадварынхаа талаар ярь, ямар нэгэн ажилд өөрийгөө санал болго. Тэгж л байж та хүнд анзаарагдаж чадна.

- Шинэ мэдлэг чадварыг эзэмш. Ажилдаа сайн мэргэжилтэн ажлын хүрээнд нь баггаж байгаа ном зохиолоос хэзээ ч хоцордоггүй. Гэхдээ мэргэжлийн мэдлэг, шинэ санаа хоёр нийлж байж л амжилт авчирна. Даргаасаа ухаантай гэдгээ хэзээ ч битгий харуул. Даргыгаа байнга хунд сорилтод оруулж нэр хүндэд нь халдаг мэргэжлийн ур чадвар өндөртэй ажилчныг онгироо гэж нэрлэдэг. Ухаанаа гайхуулах биш, харин хэрэгтэй үед, мэдлэгээ гаргадаг хүн л жинхэнэ ухаантай хүн юм.
Бүх хүнд сайн санаж яв. Байнга сэтгэл ханамжгүй дүнсгэр явдаг хүнээс сайн санаж явдаг хүнд амьдрахад хамаагүй хялбар байдаг. Бүх хүнтэй өгөөмөр хандана гэдэг байж боломгүй зүйл. Гэвч чамд сайн санасан хүмүүсийн дундаас тушаал дэвших нь хамаагүй хялбар.


-Өөрийн имиджээ анхаарч яв. Гадаад байдал бол хүний нэрийн хуудас. Ажилчны гадаад байдал бол компаний нэрийн хуудас. Гадаадбайдалдаа санаа тавьснаар та компанийхаа эрх ашгийг хамгаалж байна гэсэн үг Амьдралын аз жаргалын тухай бүү март. Бүх л зорилго хэзээ нэгэн цагт биелдэг боловч түүн рүү хүрэх зам хэцүү. Хүссэндээ хүрэхийн тулд заримдаа жаахан зогсоод, амьсгаа аваад, амьдралын аз жаргалаас амсах хэрэгтэй.
Амжилтанд хүрсэндээ санаа бүү амар. Олж авснаа алдана шүү. Зогсоно гэдэг бол ялагдсантай адил. Байнга урагш тэмүүлэх ёстой. Тавьсан зорилго чинь биелсэн ч гэсэн шинэ зорилт тавиад зүтгэ. Тэгвэл олж авсан амжилт чинь хэзээ ч хуучрахгүй ашгаа өгсөөр л байх болно. Зорьсондоо хүрэх хугацаа заа. Хэн болох, хэзээ болох гэсэн бүрэн эрх чөлөөтэй зорилго нь юу ч бүтэхгүй байх зорилго юм. Хэрэв чи зорилгодоо хугацаа заахгүй бол бүхэл амьдралаараа бүх зүйлд цаг хүрнэ гэсэн буруу бодлоор явсаар юунд ч хүрэхгүй байр аюултай.

Бид ихэнхдээ тод, бусдаас өөр, сэтгэл хөдлөгсөн юмыг тогтоодог. Иймд өөрийгөө анзааруулаж хамт олныхоо дунд алдартай нэгэн болохын тулд бусдаас өер байх хэрэгтэй. Алдартай хүн гэдэг бол байнга анхаарлын дунд байдаг, тусламж нь бусдад хэрэг болдог, тэдний хүсэн хүлээдэг хүнийг хэлдэг. Санаагаа хэлэхээсээ өмнө гэрээгээ байгуул. Шинэ гайхалтай сайхан санаа нь "худалдан авагчдад" мэдэгдээгүй байхдаа л гайхалтай байдаг. өөр тохиолдолд санаа чинь ажил өөр хүнд очно. Иймд ямагт гэрээгээ эхлээд хийж бай.
Өөрийнхөөсанаагсаналболгохоосбүүич. Санал дэвшүүлж байгаа ажилчид холыг хардаг хүмүүс. Энэ нь үргэлж нэмэлт оноо авчирдаг. Иймд ямар нэгэн асуудал шийдэхэд чамд санаа орж ирсэн бол түүнийгээ хэлэхээс бүү ич. чи юу ч алдахгүй шүү дээ. Өөрийнхөө авьяас чадварынхаа талаар ярь, ямар нэгэн ажилд өөрийгөө санал болго. Тэгж л байж та хүнд анзаарагдаж чадна


http://hentei.blog.banjig.net/post.php?post_id=92793

Д.Энхбат

Энэ хүнийг зөв бодолтой, зөв, сайн хүн гэж хүндэтгэж явдаг юм. Иргэний Холбооны ерөнхийлөгч байхдаа бичсэн бичлэгийг нь оллоо. Тэгээд эндээ хадгалаад авчихъя гээд тавьж байна.


Одоогоос 17 жилийн өмнө ялсан хувьсгал, 15 жилийн өмнө баталсан шинэ Үндсэн хуулийн үр дүнд иргэд бид ардчилал, эрх чөлөөний үнэ цэнийг мэддэг болсон билээ. Хувийн өмч, зах зээлийн харилцаа бодит зүйл болж, бид аж ахуйгаа хөтөлж, наймаа хийж, өрсөлдөж, ихийг санаачлан бүтээж ирлээ. Монгол Улс дэлхийг дахин таньж, дэлхий ч биднийг дахин, цоо шинээр мэддэг боллоо. Байгалийн их баялаг, нийгмийн ардчилсан, нээлттэй тогтолцоо, гадаад таатай нөхцөл байдал нь Монгол Улсыг эрчимтэй хөгжих бололцоотой улс орнуудын нэг болгож байна. Угтан авах боломж, урагшлах сайхан ирээдүйдээ бид өнөөг хүртэл итгэж ирсэн билээ. Харин өнөөдөр бид, ардчилал, эрх чөлөөгөө хэр хамгаалж, хэр тордон хөгжүүлж ирж вэ гэж өөрсдөөсөө дахин асуух хэрэгтэй боллоо.

Яагаад гэвэл

Монгол хүн Монголдоо тайван, сэтгэл хангалуун амьдрах орчин улам бүр багасч, иргэд, залуучууд боломж л таарвал гадаадад дүрвэн гарах хүсэлтэй боллоо. Орон нутгийн иргэд нутаг усандаа хавчигдаж, уух ус нь хүртэл аминд эрсдэлтэй болж байхад хот сууринд ажил хийх боломж нь гадныханд, харин архи уух зам нь бидэнд үлдэх боллоо. Газар нутгийн баялаг, мянган жилийн тэмцлийн түүхээрээ олж авсан амьдрах орон зайгаа хуйвалдан худалдаж, улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, тусгаар тогтнолоо үл тоомсорлох болов. Өөрсдийн амьдрал, улс орныхоо ирээдүйн төлөө сонголт хийх эрх чөлөөгөө мөнгөөр үнэлж, мөнгө, архидалт, булхайн сонгууль хийх болсоор удлаа. Эрх баригчид гурван жилийн турш хулгай хийж, улс орныг туйлдуулаад, сонгуулийн сүүлчийн жил бүрт хамгийн сайхан ааштай, хамгийн өгөөмөр дүр эсгэх жүжгээ тавих нь ёс мэт болоод байна. өнөөдөр энэ жүжиг яаж эхэлж байгааг бид дахин харж байна. Энэ бүхэн бидний төсөөлж мөрөөдөж ирсэн ардчилал, эрх чөлөө мөн гэж үү? Авилгал, ядуурал, байгаль, экологийн гамшиг, ашигт малтмалын луйвар, улстөрчдийн урвалт, хуйвалдаан энэ бүгд бидний хүсч буй Монгол Улсын маань дүр зураг мөн гэж үү? Өнөөдөр бид эргэцүүлэн бодож, хариуцлагаа ухаарч, иргэний сонголтоо хийх цаг болоод байна.

Өнөөгийн хямрал, бидний дүгнэлт

Өнөөгийн хямралын үндсэн шалтгаан нь төр, намуудын үйл ажиллагаатай нэн түрүүнд холбогдох боловч иргэд бид эрхээ эдлэн оролцож, эрх баригч түшмэд, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хянаж сураагүй, хяналтын механизмыг бүрдүүлж чадаагүйтэй холбоотой. Хяналтыг зөвхөн сөрөг хүчнээр ойлгодог цаг нэгэнт хуучиржээ. Бид төрийн байгууллагуудын системийг хэт том, дотроо саланги, уялдаагүй, дотоод болон нийгмийн аливаа хяналтаас ангид байгуулсан нь зарчмын алдааны эхлэл байжээ. Үүний улмаас улс төрийн намууд нь гишүүдийнхээ хяналтаас, төр нь иргэдийн хяналтаас гарч, төрийн албыг арилжааны зарчимд шилжүүлэх, гэмт хэрэг, улс төр, бизнесийн хүрээний зааг ялгааг алга болгох үндсэн нөхцлийг бүрдүүлжээ. Хэрэв иргэдийн хяналт байхгүй бол төр засаг болон эрх баригчид яаж дураараа туйлдгийг бид нүдээрээ харж, амьдралаараа туулж байна. Ардчилал Монголын нийгмийн бүхий л салбарт эрс шинэчлэл, өөрчлөлтийг авчирсан ч нийгмийн амьдралын хамгийн чухал институтын нэг болох улс төрийн намуудын бүтэц, үйл ажиллагааг нээлттэй болгож чадсангүй. Улс төрийн намууд нь манай нийгмийн хамгийн хаалттай, ил тод бус институт болчихжээ. Намууд нь хууль болон гишүүдийн хяналтаас гадуур эрх мэдэлд хүрэх зам болж байгаагаас болоод авилгал, хуйвалдааны аюулд хамгийн их эрсдэж байна. Бодит ардчиллын тулгуур зарчмууд, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд харш, нам төвтэй тогтолцоог хадгалж, амьдруулоаар байгаа нь эрх мэдэлд шунасан гэмт бүлэглэлүүдийн нуугдах орчин болж байна. Монгол бол ядуу орон биш билээ. Харин Монгол бол замбараагүй учир ядуурсан орон юм. Бид ёс суртахуун, улс үндэстнийхээ эрх ашиг, хуулиа дээдэлдэггүй, замбараагүй орон болжээ. Хууль цаазаас дээгүүр хэн ч байх ёсгүй гэж тэртээ 800 жилийн өмнө эзэн Чингэс хаан тунхаглаж байсан нь хүчирхэг Монгол улсыг байгуулсан гол нууц байсныг бид мартсан байна. Чингэс хаанаас ч илүү эрх дархтай, хуулиас дээгүүр орших олон арван түшмэд, нам, бүлэглэл өнөөгийн Монголын доройтол, замбараагүйтлийн гол учир шалтгааны нэг юм. Дүгнэн хэлбэл, Монголд өнөөдөр ёс суртахуун, засаглалын хямрал нэн даамжирч, замбараагүй байдал ихэсч, төр бизнесийн цөөнхийн бүлгийн дарангуйлал тогтоохыг хүсэгчид улам хүчирхэг болж байна. Тэд хуулийн сул систем, төрийн хяналтгүй тогтолцоо, иргэдийн сул оролцоог хүсч байна. Бид яаж тэмцэх вэ, ямар гарц байна гэж олон нийт асууж байна. Иргэн төвтэй, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж бид Үндсэн хуульдаа заасан билээ. Бид хийсэн сонголтондоо үнэнч байж, энэ заалтыг туйлбартай хэрэгжүүлэх нь өнөөгийн улс төр, засаглалын хямралыг давах гол гарц юм. Тиймээс 15 жилийн өмнө хийсэн түүхэн сонголтоо эргэн санаж, хүсэл зоригоо нэгтгэн, хамтран тэмцэж чадвал бид Монголдоо сайхан амьдралыг бүтээх болно. Харин үүнийг эс ухварч, дуугай байх нь тэднийг чимээгүй зөвшөөрсөн гэсэн үг бөгөөд хариуцлагаас татгалзсан бидний хамгийн муу сонголт байх болно. Иргэний холбоог санаагчлагч бидний олонхи ч гэсэн өнөөдрийг хүртэл зөвхөн ийм л замыг сонгож ирснээ хүлээх ёстой. Харин өнөөдөр бид шинэ сонголтоо хийлээ. Авилгал, хүнд суртал, дарангуйллыг дан ганц зөв санаа, хэдэн зөв хүн дийлэхгүй. Хар хүчийг зөвхөн түүнээс том цагаан хүч л давж гарна. Зөв үзэл санаа, зөв зохион байгуулалт, иргэн бүрийн оролцоо энэ бол бидний хүч юм. Энэ бол шийдэл, бидний явах зам, нийгэмдээ хийх шинэчлэлийн эхлэл юм. Иймд иргэд бид өнөөдөр Иргэний Тунхагаа батлан, зохион байгуулалтад орж энэ зөв хүчийг үүсгэн тэмцэхээр сонголтоо хийж байна.

Бид хэн бэ?

Улс төр, нийгмийн байдалд шүүмжлэлтэй ханддаг зуу гаруй иргэд, сэхээтнүүдийн мэтгэлцээн, хэлэлцүүлгээс холбоо маань төрж гарсан. Олон сайхан санаа, шийдэл гарсан ч үүнийг чинь тэгээд хэн хийх юм бэ гэсэн энгийн асуултын хариу нь Иргэний холбоо өөрөө байсан юм. өнөөдөр бид мянгуулаа боллоо. Иргэний холбооны эрхэм зорилго нь намын ашиг сонирхол ноёлсон Монголын нийгмийн өнөөгийн тогтолцоог иргэний эрх ашиг давамгайлсан тогтолцоогоор солих явдал юм. Бид Иргэний Холбоог байгуулахдаа иргэдийн өргөн оролцоонд тулгуурласан, эрх баригчид болон төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэний хяналт тогтоох, иргэдийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, орон нутгийн ардчиллыг хөгжүүлэх иргэний улс төрийн байгууллага болгох зорилт тавьж байна. “Монголдоо сайхан амьдаръя” энэ бол бидний уриалал, бид бүхний хүсэл мөрөөдлийн үг юм. Бид ганц нэгээрээ, эсвэл зөвхөн хэсэг бүлгээрээ Монголдоо сайхан амьдрах боломжгүй билээ. Иргэн нэг бүрт нээлттэй байж, хүн бүрт хичээн зүтгэх боломж олгосон, нийгмийн шударга тогтолцоог бүрдүүлсэн цагт л бид бүгдэд Монголдоо сайхан амьдрах үүд хаалга нээгдэнэ. Үүнийг хийж эс чадваас,
Та хичнээн их мөнгөтэй ч хорт утаагаар амьсгалж, хогондоо дарагдсан хотод амьдралаа өнгөрөөх болно.
Та хэчнээн их мөнгөтэй ч үр хүүхдийнхээ өнөө, болон ирээдүйд байнга санаа зовон явах болно.
Та хэчнээн их мөнгөтэй ч улс төрийн гэмт бүлэглэлийн далд дарамт дор амьдрах болно. Хэрэв та мөнгөгүй бол Монгол нутагтаа гадуурхагдан, харийн хүнээс дорд үзэгдэн, амь зогоон явах болно. Үүнийг бид хүсэхгүй байгаа. Гэхдээ бид үүнийг чимээгүй зөвшөөрч, тус бүртээ л өөрийн амьдралаа аргалчихна гэсэн богино бодолтой амьдарсаар байна. Би улс төрд оролцоогүй, надад хамаагүй гэж хэн нэгэн хэлж болох боловч авилгач, хүнд сурталтнуудад өөрийнхөө, улс орныхоо амьдралыг шийдэх эрхийг даатган өгч байгаагаа мартдаг. Бидний ийм чимээгүй дэмжлэг л тэдний амьдрах орчинг бүрдүүлдэг. Ийм цаг үед иргэний сонголтоо хийлгүй, нийтийн үйл хэрэгт оролцохгүй явах нь өөрөө хамгийн муу сонголт болох юм.

Монголдоо сайхан амьдарна гэж бид юуг хэлж байна вэ?

Бид тунгалаг, хариуцлагатай төртэй, шударга шүүхтэй, байгалийн баялгаа харилцан ашигтайгаар хамтран ашиглах чадвартай, үйлдвэрлэл, аж ахуйгаа хөгжүүлсэн, байгаль дэлхийгээ хамгаалсан, сайхан хөдөө, сайхан хотууд бүхий улс болмоор байна. Хот суурин газарт амьдардаг айл өрх бүр өөрийн орон сууцтай, хөдөө нутгийн малчид өөрийн бэлчээр, эдлэнтэй болж, орон нутагтаа эзэн нь байж, нутаг ус, хот, гудамжаа хэрхэн хөгжүүлэх, цэцэрлэг, сургууль, дэлгүүр, үйлчилгээгээ яаж авч явахаа бид өөрсдөө шийддэг болмоор байна. Хүн бүр, айл гэр бүхэн өөрийн ажил, орлоготой байхыг хүсч байна. Хүн бүрийг ажлын байртай болгох нь Монголдоо сайхан амьдрахын гол баталгаа юм. үүнийг гардан хийж, нэг, хоёр, олон арван хүнийг ажлын байртай болгож буй хүмүүс бол манай нийгмийн манлайлагч иргэд гэдгийг бид ойлгож байна. Монгол Улс зөвхөн нийгэм, төр, бизнесийн манлайлагчиддаа тулгуурлан хөгжиж чадна. Бид оюунлаг, шударга, эх оронч хүмүүсээ тойрч, бүгдийг оролцуулах замаар л амжилтад хүрч чадна. Энэ бүгд бол бидний хүсэл эрмэлзлэл юм.

Бид юу хийх вэ?

Иргэний холбоо үйл ажиллагаагаа дараах 3 чиглэлд төвлөрүүлэн явуулна. Бид байгууллагаа байнгын үйл ажиллагаатай, орон нутагт салбар нэгжтэй, үндэсний хэмжээний, иргэний оролцооны сүлжээ болгоно. Нийгмийг хямралаас гаргаж, бодит ардчиллыг бэхжүүлэх Иргэний Хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө тэмцэнэ. Улс төр, нийгмийн өдөр тутмын амьдралд шуурхай дүгнэлт өгч, иргэдийн эрх ашиг, ардчилал, шударга ёсыг хамгаалсан үйл ажиллагааг байнга явуулна. “Өөрөөсөө бусад бүх зүйлийг өөрчлөх гэсэн хүн юуг ч өөрчилж чаддаггүй” гэсэн мэргэн үг байдаг. Хэрэв бид их үйлс бүтээхийг зорьж байгаа бол, хэрэв бид шударга, эрүүл нийгмийг хүсч байгаа юм бол анхнаасаа ёс суртахууны хувьд цэвэр, үйл ажиллагааны шударга зарчимтай байх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Тиймээс цаашдаа бид ёс суртахууны зарчим, бидний сэтгэлгээний үнэт зүйлсийг багтаасан ёс зүйн дүрэм боловсруулан чанд сахин ажиллах болно. Иргэний холбоо нь иргэдийн өөрсдийн санаачлага дээр үндэслэн байгуулагдсан, удирдлагаа ардчилсан сонгуулиар сонгодог, орон нутаг, сонирхлын бүлгийн хүрээнд үйл ажиллагаагаа бие даан явуулах чадвартай нэгжүүдийн сүлжээ хэлбэрийн зохион байгуулалттай байна. Иргэний холбоо нь идэвхтнүүдээ бэлтгэх, орон нутгийн нэгжүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сургалтын нэгдсэн тогтолцоог байгуулж, хууль, засаглал, улс төр, эдийн засаг, нийгмийн болон оюун санааны асуудлуудаар шүүмж, дүгнэлт гаргаж, төрийн байгууллагууд, улс төрийн намуудад шаардлага хүргүүлэх, ярилцлага, цуглаан зохион байгуулж, хэвлэл мэдээллийн сувгаар өөрийн байр сууриа илэрхийлэн ажиллах болно. Бид Монголын улс төрийг цэвэр байлгаж, шударга, эх оронч, чадвартай хүмүүсийг төрд ажиллуулах, улс төрд оролцуулахын төлөө ажиллана. Бид ирэх сонгуулиудад хүчтэй нөлөөлж, иргэний нийгмийн манлайлагчид, дэвшилтэт улс төрчидийг дэмжиж ажиллах болно. Иргэний хөтөлбөр нь манай Холбооны үйл ажиллагааны программын баримт байх болно. Иргэний хөтөлбөрийн үзэл санааг тусгасан Иргэний Тунхагийг бид та бүхэнд урьдчилан тараасан билээ. Иргэний холбоо өөрийн санхүүжилтийг нийтэд ил тод, нээлттэй байлгаж, аливаа нэг улс төрийн нам, бүлэглэлийн төлөө ажиллахгүй. Бид хөдөлмөр, зүтгэлээрээ амь зууж, гэр бүл, газар нутаг, эх орныхоо төлөө ихэд санаа зовж байгаа ч, Монголдоо сайхан амьдрах хүслээ гээлгүй яваа мянга мянган иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах болно. Монголын Иргэний холбоо ийм л байгууллага байна. Иргэд ээ, Монголд иргэний ардчиллын шинэ давалгааг эхлүүлэх цаг болжээ. Өнөөдөр манай улс төрийн байдал тун эгзэгтэй байна. ёс суртахуун, засаглалын хямрал улам даамжирч, замбараагүй байдал ихсэх тутам дарангуйллыг хүсэгчид улам сайхан ярьж, улам ихийг амалж эхэлж байна. Тэдэнтэй тэмцэх нь маш хэцүү ч та бид ялна. Яагаад гэвэл бид үнэн зөв үзэл санаатай, тэднээс илүү зохион байгуулалттай байж чадна. Бид тэдний бодож байгаа шиг харанхуй, хариуцлагагүй биш ээ. Өнөөдрөөс эхлэн бид үзэл санаагаа хөгжүүлэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын хүчирхэг сүлжээг үүсгэх хэрэгтэй болж байна. Бид Монголын бүх дэвшилтэт хүчийг нэгтгэсэн, эрүүл саруул, нээлттэй, иргэний улс төрийн тэргүүлэх хүчийг бий болгох хэрэгтэй болж байна. Шударгаар амьдарч, өөрийнхөө төлөө, гэр бүл, улс орныхоо төлөө бидэнтэй хамтдаа тэмцэх хүсэлтэй, оюунлаг, эх оронч хүмүүс мянга мянгаараа байгаа гэдэг огтхон ч эргэлзэхгүй байна. Монгол Улсын эзэд нь та бид билээ. Иргэд бид оролцоогүй, хамтдаа тэмцээгүй цагт Монголд иргэний ардчилал, шударга ёс тогтохгүй. Иргэд бид өөрсдөө орохгүйгээр ёс зүйгүй улс төрчид, эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцож чадахгүй. Оролцоогүй үед зөвхөн гэртээ шүүмжилж суух л сонголт үлдэнэ. Энэ бол бидний зам биш ээ. Монголын хөх яргуйг бид бэлгэдлээ болгон авсан билээ. Хөх яргуй бол ирж буй урин дулаан цагийн дохио. Хөх яргуй цасан дороос урган гарч байгаа нь авилгал, хүнд суртлын хөлдүү тогтолцоог эвдэн ялж буй иргэн хүний тэмцэлтэй адил юм. Монгол нутагт цас ханзран яргуй дэлгэрч, урин цаг эхэлдэг билээ. Монголын иргэн бүр оролцсоноор Монголдоо сайхан цагийг авчирна. Бид оролцоно. Сайхан амьдралаа өөрсдөө бүтээе. Монголдоо сайхан амьдарья. Та бид хамтдаа чадна.

НББ

Тайлан тушаах хугацаа:Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Аж ахуйн нэгж, байгууллага улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаана.Нэгдсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага улирлын тайланг дараа улирлын эхний сарын 25, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаах ёстой байдаг.

Профессор Д.Бямбасүрэн: Сангийн сайд сайхан зүүд яриад л сууж байна

Дэлхийн эдийн засгийн уналт манайд хэрхэн нөлөөлөх талаар профессор Д.Бямбасүрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр 1990-1992 оны Засгийн газарт сайдын албыг гүйцэтгэж явсан нэгэн билээ.
-Та манай зах зээл дэх инфляцийн жинхэнэ төрхийг хэлэхгүй юу?
-Үндсэндээ инфляцийн жинхэнэ төрх бол манай улс төрийн болон эдийн засгийн амьдралтай холбоотой юм. Сүүлийн хоёр жилд үнийн өсөлт нилээн хүчтэй ажиглагдаж байна. Энэ байдлын талаар эдийн засагчид, хэрэглэгчид хичнээн дуугарсан ч төр засгаас арга хэмжээ аваагүй. Тэгвэл одоо инфляцийг дэлхийн зах зээлийн хямралтай холбож тайлбарлах гээд байна.
-Монголын зах зээл дээр инфляци яагаад хөөрөгдөх болов?
-Сүүлийн үед монголын эдийн засаг бизнесийн бүлэглүүд (олигархи)-ийн эрхшээлд орсон. Эд нар үнээ тулгаж барьсан. Жишээлбэл: 2001 оны үед Монгол 25 сая толгой малтай байсан. Гэтэл одоо 40 сая болтлоо өсчихөөд байхад махны нийлүүлэлт бус үнэ нь өссөн. Энэ нь зах зээл дээрх бизнесийн бүлэглэлүүд шударга бус өрсөлдөөн явуулж ноёрхсон гэсэн үг.
-Энэ их хөөрөгдлийг өөр юунаас олж харж болох вэ?
-Жишээ нь сүүлийн үед дотоодод хөрөнгийн нийлүүлэлт эдийн засгийн өсөлтөөс хэд дахин түрүүлж явсан. Өнгөрсөн оныхтой харьцуулахад эдийн засгийн өсөлт 10 хувь байхад банкуудын өсөлт 40 хувиар өссөн нь банкууд мөнгө хүүлэгч болохыг харууллаа. Мөнгөний нийлүүлэлт асар их хэмжээтэй байсан. Түрүүчийн сонгуулиар улс төрийн намууд өгсөн амлалтаа биелүүлэх гэж 2007 оноос их бүтээн байгуулалтын жилээр зарласан.Тухайн үед барилгын материал ч үгүй, мэргэшсэн ажиллах хүч ч үгүй байсан нөхцөлд их бүтээн байгуулалт хийсэн нь барилгын материалын үнийг хөөрөгдсөн гэж болно. 2008 оны сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн намууд цалин, тэтгэмжинд дэндүү муухай бодлого явуулсан. Тухайлбал өнгөрсөн оноос л төрийн ажилчдын цалинг нэмнэ гээд байсан. Нэмсэн цалинг нь энэ онтой харьцуулахад 84 хувиар өссөн. Мэдээж энэ нь хувийн секторуудад нөлөөлнө. Хувийнхан ч гэсэн ажиллах хүчээ алдахгүйн тулдцалингаанэмнэ. Ингээд гинжин урвал явж эхэлсэн. Энэ мэтийн бодлогоос болоод Монголын дотоод инфляци хүчтэй явсан. Энэ бол дэлхийн эдийн засгийн хямрал эхлэхээс өмнө болсон зүйл гэж боддог. Энэ бүхний эсрэг төр оновчтой бодлого явуулж чадаагүй. Харин ч бүхнийг дэврээх эх үүсвэр нь учраас Монголын инфляцийн гол буруутан нь төр гэж ойлгодог. Инфляцийн эцсийн үр дүнд ард түмэн ядуурна.
-Яг одоогийн инфляцийн түвшинг та хэлэхгүй юу?
-Есдүгээр сарын байдлаар инфляци 34 хувь гэж зарлалаа. Оны эцэст 50 хувь болох байлгүй. Ийм нөхцөлд олон түмний хэрэглэж байгаа зүйл 50 хувь хорогдлоо гэсэн үг. Энэ мэт хохиролтой байдлаар инфляци өсч байна.
-Та сая банкууд мөнгө хүүлэгч болсон тухай ярилаа. Гэтэл чимээгүй байсан банкууд хадгаламжийн тухай хууль батлах талаар яриад байна?
-Банкууд хадгаламж дээр тогтдог. Гэтэл одоог хүртэл манайд хадгаламжийн даатгал байхгүй л байна шүү дээ. Банкуудын хямралдхамгийн эрсдэлтэй зүйл нь хувийн хадгаламж байна. Хадгаламжийн даатгалын асуудлыг аль хэдийн шийдэх ёстой байсан. Хамгийн гол алдаа нь төрийн бодлого. Дэлхийн санхүүгийн хямрал эхлээд банкууд дампуураад эхлэхээр энэ асуудал манайд яригдлаа. Банкууд мөнгө хүүлж эдийн засгийг сорж явсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
-Шатахууны хувьд манайх Оросоос хараат мэт байдаг. Дотооддоо болон өөр бусад орноос шатахуунаа авах боломж байдаггүй юм уу?
-Энэ бол стратегийн бодлогын асуудал. Монгол арваад жилийн өмнөөс нефтийн хайгуулаа эрчимжүүлэн, олсон нефтиэ дотооддоо боловсруулаад нүүрсээ нэрэхэд анхаарсан бол болох байсан. Энэ бүхэнд төрийн хараа дутсан гэж хэлэх байна. 2006 онд нэг баррель нь 801 доллар 2007 онд 100 долларт хүрнэ гэж зарлаад байхад манайхан дуугүй суугаад Оросын хэдэн ШТС-ыг байгуулах талаар маргалдаад байсан. Одоо Оросын компаниудын тоглоом болчихоод л сууж байна. Гэтэл өнөөдөр нэг баррель нефть 65 доллар байгаа. Ийм байдалд хүртэл манайхан анхаарахгүй явсан. Дэлхийд нефтийн үнэ буурлаа гэхэд манайд буухгүй л байсан шүү дээ. Энэ Оросын компаниас үнэ өсгөх үү гэж асуугаад байгаатай холбоотой юм.
-Дэлхийд нефтийн унэ буурлаа гэхэд манайд буухгүй байдаг нь манай зах зээлийн мэдрэмтгийг харууллаа гэж ойлгож болох уу?
-Маш зөрчилтэй. Монголын эдийн засаг жижигхэн гэсэн утгаараа унахдаа ч босохдоо ч амархан гэдэг талаас нь хандвал мэдрэмтгий гэж хэлнэ. Гэтэл цөөхөн хэдэн олигархи бүлэглэлүүдийн эрхшээлд орсон байдлаараа бол мэдрэмтгий биш гэсэн бодол төрдөг.
-Инфляци иймэрхүү байдалтай байна. Эруул инфляцитай байхын тулд яах ёстой вэ?
-Шатахууны хямрал дэлхийд анх удаа тохиож байгаа юм биш. 1973 оны анхны хямралыг Япончууд хоёр жилийн өмнөөс хараад энэ байдалд бэлдчихсэн байсан. Энэ байдлыг тэд ямар ч хямралгүйгээр давсан түүхтэй. Яг үүнтэй адил манай төрийн бодлого алсыг хардаг байх ёстой. Инфляцийг эрүүл байлгахын тулд хамгийн түрүүнд төрийн бодлого зөв байх ёстой, Аль ч оронд амьдрал сайжирна гэдэг сонгуулиар мөнгө тарааснаар биш бүтээмж, баялагаа дээшлүүлснээр хэмжигддэг. Өөрөөр хэлбэл төр алсыг харсан бодлоготой байх ёстой. Жищээ нь: Манай зэсийн үнэ таван жил тутамд хэлбэлздэг. Гэтэл зэсийн үнэ өндөр байх үеийг харчихаад эдийн засгийг 15 жилийг энэ үнээр төсөөлөөд байгаа юм.
-Мөнгө тараахгүй гэснээс энэ удаагийн сонгуульд улс төрийн хоёр хүчин маань их хэмжээний мөнгө амалсан. Ингэж бэлэн мөнгө өгөх нь зөв үү?
-Эдийн засгаараа тоглож байгаа туйлын буруу зүйл гэдгээ хэвлэлээр хэлсэн. Сонгуулийн энэ амлалтыг монголын эдийн засаг даахгүй. Саяхан нэг хэвлэл дээр “Хувьсгалт намын бүх амлалтыг хэрэгжүүлэхэд 31 триллон төгрөг хэрэгтэй” гэсэн байсан. Монголын ДНБ өнгөрсөн жилийн байдлаар 4 триллон 551 төгрөг гэж гарсан. Энэ жилийн хувьд 5 триллон давж гарах биз. Ийм байдалтай байхад юун 31 триллон төгрөгний асуудлыг шийдэх вэ. Хамгийн сонирхолтой нь манай төрийн түшээд хүртэл хэвлэл мэдээллээр “Гаднаас мөнгө босгоод асуудлыг шийднэ” хэмээн ярих юм.
-Мөнгө босгоно гэдгийг тодруулахгүй юу?
-Энэ нь зээл авч өрөнд орно гэсэн үг. Бид хойч үеэ өрийн барьцаа болгон байж сонгуулийн амлалтаа биелүүлэхэд хүрнэ. Улс төрийн сонгуулийг эдийн засагтай хутгаж заваардгаа болих цаг нь болсон. Хэрэв энэ байдлаа болихгүй бол монгол сүйрэл рүүгээ явж байна.
-Тэгэхээр энэ амлалтыг биелүүлэх боломжгүй байх нь ээ?
-Ямар ч үндэс байхгүй. Орд газрыг бодохдоо хэдэн төгрөгөөр бодсон билээ. Зэсийн үнэ гэхэд хэлбэлздэг шүү дээ. Гэтэл манайхан нэг л үнээр бодоод байх юм.
-Орд газруудыг ашиглана гээд байгаа. Энэ талаарх таны бодол юу вэ?
-Орд газар ашиглаад хэзээ ч баяжихгүй. Түүнийгээ гадагш нь зөөгөөд баахан ухсан нүхтэй үлдэнэ биз дээ. Хамгийн чухал нь олсон баялагтаа мэдлэг, технологи наагаад түүгээрээ нарийн бүтээгдэхүүн хийж гаргавал асуудлыг удаан хугацаанд шийдэх бүрэн боломжтой юм.
-Алт, зэснээс 68 хувийн татвар авсан. Энэ нь зөв байсан уу?
-Эдийн засгийн хувьд энэ нь утгагүй зүйл. Монгол шаталсан татварын системтэй, гэнэтийн орлогын ашгаас 68 хувийн хууль гаргалгүйгээр ашгийг төсөвт авдаг байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Нөгөө талаас бид байгалийн, хэвлийн баялгаа маш хямдаар үнэлдэгтэй холбоотой юм. 1997 оны хуулиар борлуулах үнийг 5 хувиар, 2006 оны хуулинд 5 хувиар үнэлж байгаа. Энэ бол утгагүй зүйл л дээ. Байгалийн нөөц эрдэс баялгийн үнэлгээ гэдэг орд газрын онцлог баялгийн хэмжээ баяршил гээд олон зүйлээс шалтгаалдаг. Энэ бүхнийг харахгүйгээр энэ жаахан хувиар огтолно гэдэг буруу. Америкийн нүүрсний орд газрын хувь нь 12.5 байдаг гээд боддоо.
-Монголын эдийн засаг олигархиудын гарт байдаг гэж ойлгож болох уу?
-Бүх гол зангилаа цэгүүд нь олигархиудын гарт байгаа.
-Манайд орон сууц хамгийн үнэтэйд тооцогддог. Энэ байдал цаашид хэрхэн өрнөх бол?
-Байрны үнийн өсөлт хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт бүтээн байгуулалтын жилтэй холбоотойгоор барилгын үнийг өсгөж, барилгын салбарыг Солонгос, Японы идэш болгосон. Өөр нэг үндэслэл нь банкууд орон сууцанд зориулж их хэмжээний зээл өгсөнтэй холбоотой л доо. Орон сууцны үнэ ерөнхийдөө хямдрах төлөв ажиглагдаж байна. Үүнд нарийн тооцоо хэрэгтэй. Гол нь дотооддоо барилгын матөриал үйлдвэрлэж түүгээрээ зах зээлээ хангах хэрэгтэй.
-Банкууд дампуурлаа гэх юм. Энэ нь бодит зүйл үү эсвэл цуурхал уу?
-Дэлхийн санхүүгийн хямралтайгаар холбоотойгоор банкууд зээлэндээ хязгаарлалт хийлээ. Дампуурлын тухайд банкууд өмнө нь бага хүүтэй удаан хугацааны зээл өгсөн нь хямралд оруулах хүчин зүйл гэж бодож байна. Нөгөө талаас нь авч үзвэл шуугиан байж болох юм. Монголын эдийн засгийг нэгэн үед сайн ашиглаж байгаад сүүлд нь амандаа хүлхих бодолтой байгааг үгүйсгэхгүй. Мөн банкуудын шударга бус өрсөлдөөн ч байж ч болно.
-Дэлхийн эдийн засгийн хямрал манайд хэрхэн нөлөөлөх бол?
-Олон талаар нөлөөлнө. Хэвлэлийнхэн энэ хямрал манайд хүндээр тусна, харин ч ашигтай хоёр талтай байна. Энэ талаар гадныхан зөвлөгөө өгсөн гэж ч шуугиж байгаа. Хожиж болох саналтай хүмүүст хандаж ярихад ядуу буурай орон дэлхийн эдийн засаг хямарч байхад хог түүж амьдардаг. 1997-1998 онд Азийн хямралд манайхан ийм байдлаар жаахан ашиг олж байсан талтай. Гэхдээ ийм байдлаар Монгол хожоотой гэж төсөөлвөл л том эндүүрэл. Дэлхийн эдийн засгаас манайд алдах юм их олон бий. Тэгээд ч дэлхийн эдийн засгийн хямрал бол хүн төрөлхтний зовлон. Энэ дунд гадаад зах зээл хумигдаж, экспортын барааны үнэ унаж, банк санхүүгийн систем хямарч эхэлнэ. Энэ бүхэн нүүрлэхгүй биш нүүрлээд байгаа зүйл шүү дээ.
-Хямралаас гарах ямар гарц байгаа вэ?
-Миний бодоход Их Хурал ямааны тэтгэмжийн асуудал ярилгүй өөрөөр хэлбэл цаг алдалгүйгээр ард түмний хувь заяаг шийдэх хэд хэдэн асуулдал байгаа. Саяхан Монгол Банкны дэд ерөнхийлөгч Энхжаргал “Монгол орон амьдралаа хэмнэлтийн горимд оруулах ёстой” гэж ярьсан. Энэ бол маш зөв. Хоёрдугаарт эдийн засаг дахь улс төрийн оролцоог зогсоох хэрэгтэй. Сонгуульд өгсөн энэ их амлалтаа хоосон гэдгээ хүлээн зөвшөөрч ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй.
-Инфляцийг яаж эрүүлжүүлнэ гэж та бодож байна?
-Инфляцийг эрүүлжүүлэхийн тулд хамгийн түрүүнд хадгаламжийн даатгалын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Банкуудын хүрээнд төв банкны эрх үүргийг өргөтгөж, хувьцаа гаргах, худалдаж авах эрхийг өгмөөр санагддаг. Нөгөө талаас хувийн банкуудад тавих төрийн хяналтыг хүчтэй болгох нь зүйтэй. Энэ нь хувийн банкуудыг нийгэмчилж авна гэсэн үг огт биш. Энэ бол хувийн банкуудыг үйл ажиллагаанд тавих хүчтэй болгохгүй бол болохгүй байна. Саяхан Японы “Иточу” компани холбоотой асуудал дэгдсэн. Үүнийг маш ул суурьтай шалгаж хянахгүй бол болохгүй. Эдгээр алхмуудыг түргэн хийх шаардлагатай байна. Нөгөө талаас төсвөө хэмнэ. Төрийн төсөв дэндүү данхайж хэтрэх болсон. Саяхан сангийн сайд УИХ-д “2009 онд манай ДНБ долоон триллон төгрөг давна, нэг хүнд ногдох ДНБ 2212 доллар болно” гэж байх юм. Энэ бол сайхан зүүд. Бид ийм зүүдээр амьдарч болохгүй. Төр бол бодит байдлаар харж эрсдлийг тооцож бодлого боловсруулах ёстой.

Ярилцсан Э.Цолмонбаяр

http://badraa.blog.banjig.net/post.php?post_id=92619



Үнэгүй мөнгө

Бусад улс оронд мөнгө бутархай руугаа задардаг байхад манай улсад задрах нь байтугай улам бүхэлжээд байх юм. Энэ нь манай улс эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн баян цатгалангийн баталгаа юу? Эсвэл баян харагдаж ядуу амьдардгийн илрэл үү?

Социалист нийгмийн үед 10 мөнгө, 20 , 50 мөнгө гээд л нэг төгрөг маань 100 бутархай мөнгөнд хуваагддаг байсан. Ардчиллын хонх дуугарахтай зэрэгцээд бутархай мөнгө хэрэглэхгүй болсон нь нэг талаас олон жижиг мөнгө авч явахгүй амар мэт боловч нөгөө талаас томоохон компаниудын халаас руу үлдэгдэл мөнгө цуварсаар. Өнөөдөр аль ч дэлгүүрээс юм аваад нийт дүн 2, 3 , 4 ч гэх юмуу задгайгаар төгссөн бол дараагийн аравт руу шилжиж, энэ дундаас 1-9 төгрөгний ашиг тухайн дэлгүүрт автоматаар ордог. Дэлгүүрээр үйлчлүүлэх мянга мянган үйлчлүүлэгчдийн энэ мэт бутархай мөнгөний үлдэгдэл багагүй “юм” болдог нь эргэлзээгүй ээ. Энэ нь манай улсад бутархай мөнгө байдаггүйтэй холбоотой гарах сөрөг үр дагаврын хамгийн энгийн жишээ. За энэ ч яахав , бутархай мөнгө гэж бодож байна уу? Тэгвэл бас тийм биш юм байна. Хариултандаа бутархай мөнгөө авч чадахгүй байна гэдэг бол инфляци маш өндөр байгаагийн баталгаа гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тэд инфляци дагаад бага мөнгөн тэмдэгтийн хэрэглээ багасдаг гэсэн юм. Яагаад гэж үү? Учир нь танд нэг сая төгрөг байлаа гэж бодоход мөнгөө аль болох бүхэлжүүлэхийг хичээнэ. Хэн ч энэ мөнгөө дан аравт болгохыг хүсэхгүй шүү дээ. Үүнээс нөгөө арван төгрөг маань хэнд ч хэрэггүй үнэгүй болж байгаа юм. Энэ мөнгөний үнэгүйдлийг л инфляци гэж нэрлэдэг.

Ямар ч нийгмийн үед инфляци байж л байдаг. Байх ёстой хэвийн хэмжээ нь гэхдээ нэг оронтой тоо буюу 1-9 хооронд. Гэвч манай улсын инфляци нэг оронтой тоог аль хэдийн даваад одоо бүр 36 хувьд хүрчихсэн байгаа. Инфляци ингэж өсөх нь мөнгийг үнэгүйдүүлэхээс гадна нийгмийг бухимдуулаад байгаа бараа таваарын үнийн хөөрөгдлийг бий болгоно. “арван мянган төгрөгөөр юу ч авахаа байж ээ!” гэх яриа хаа сайгүй л “хөглөрч” байгаа нь ард иргэдэд хэрхэн тусч буй нь хэнд ч ойлгогдоно. Мөнгө улам бүхэлжээд , хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгө ихсээд ирэхээр бараа бүтээгдэхүүний хомсдолд орж тэр хэрээр панзчид өөрийн дураар үнээ хэлж хөөрөгдөл эхэлдэг. 2006 оны эцсээр 6 % байсан инфляци юунаас болоод хэт их өсчихөв? Үүнд хэд хэдэн нөхцөл шалтгаан нөлөөлжээ.

· Сонгуулийн үеэр бэлэн мөнгө ард иргэдийн гар дээр хэт их тарааснаас зах зээл дэхь мөнгөний илүүдэл үнэгүйдлийг үүсгэсэн.

· Төрийн албан хаагчдын цалинг эхлээд 30, дараа нь 20 гэх мэтчилэн хэдхэн сарын дотор 60 хүртэлх хувиар нэмсэн нь эргэлтэн дэхь мөнгийг нэмэгдүүлж үнэгүйдэх шалтгаан болсон. Энэ талаар ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Рожер Кронэнберг:

“Монгол улсын засгийн газрын зарлагын хамгийн их нэмэгдсэн хэсэг нь цалин хөлс. Үүнийг богино хугацаанд 60-70 хүртэл хувиар өсгөсөн нь үнийн өсөлтийг хөөргөдөөд байгаа юм. Нэг удаад ийм их хэмжээний мөнгийг эдийн засагт оруулбал инфляцийг тогтоож барихад хүндрэлтэй ” гэж дүгнэсэн юм. Мөн

· УИХ-ын сонгуулийн үеэр намууд хоорондоо ард иргэдэд өгөх сая, сая таван зуун мянган төгрөгөөр өрсөлдсөн нь сөрөг нөлөө үзүүлж хүлээлтийг бий болгосноос үүдэлтэй барааны өсөлт ч бий болсон.

Сургаар таваарын үнэ өсч байгаа юм чинь мөнгөө тараачихвал 36 байгаа инфляци маань магадгүй бүр 40 ч шүргэж болох талтай. Манайд мөнгөний бодлогыг Төв банк, эдийн засгийн бодлогыг сангийн яам зохицуулж байдаг. Энэ хоёр байгууллага ижил түвшинд үйл ажиллагаа явуулдаг, бие биенийгээ нөхөж чаддаггүй, уялдаа холбоотой ажилладаггүйгээс манай инфляци өсөх бас нэг нөхцөл болдог байна. Энэ талаар сангийн сайд асан, улсын их хурлын гишүүн Ч.Улаан “Ирэх онд инфляцийг 12 % хүртэл бууруулна гэсэн. Үүний тулд хөрөнгө оруулалтыг багасгах хэрэгтэй. Мөн урсгал зардлыг бууруулж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй байх шаардлага гарч байна. үүний дараа хяналттай оновчтой бодлогыг бүх шатанд явуулах учиртай. Ингэж байж л инфляцийг бууруулна. Монгол банк мөнгөний хатуу бодлого явуулж зээл олголтыг багасгаж байгаа ч төсвийн бодлого үүнтэйгээ уялдахгүй байна. Монгол банк хориод байхад төсвөөс зээл өгдөг. Зээлээр бий болдог эрэлтийг төсвийн хөрөнгөөр бий болгоод байгаа юм. ” гэж хэлсэн нь сангийн яам, төв банк хоёрын тус тусдаа үйл ажиллагаа явуулдагийн уялдаа холбоогүй ажиллагаа, сул талыг тодхон харуулж байгаа юм. Азийн таван барын нэг Японы төв банк сангийн яамдаа харьяалагдсанаар улс орныхоо эдийн засгийг цогц аргаар шийдэж хүчирхэг болгодог байна. Үүнээс нь бид үлгэр авч тус хоёр байгууллагаа нэгтгэчихвэл манай улсын эдийн засгийн байдал арай дээрдэж, цогц уялдаатай бодлого явуулах нөхцөл бүрдэнэ. Мөн ажлын байрыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн тоо болон цалин хөлсийг дахин нэмэхээс зайлсхийж, ач холбогдол багатай хөрөнгө оруулалтыг багасгаж, мөнгөний хатуу бодлого баримтлах замаар өнөө үед үүсээд буй мөнгөний үнэгүйдлийг бууруулж болох юм. Бид инфляцаа бага болголоо гээд бутархай мөнгө хэрэглэх хүртлээ бууруулдаггүй юм аа гэхэд ядаж нэг оронтой тоо хүртэл нь буулгаад тогтвортой барьчихвал ард иргэдийн нуруун дээр тохсон хүнд ачаа бага ч болов дундрах л байх даа!

http://goonaran.blog.banjig.net/post.php?post_id=93829

Монгол эдийн засаг өсөлтөө хадгалж чадах эсэх нь цөөнгүй хүчин зүйлээс шалтгаалах нь

Европын сэргээн босголт, хөгжил//ЕСБХ/-ийн банкнаас жил бүр дэлхийн улс орнуудын шилжилтийн үеийн тайлан судалгааг гаргадаг байна.

Тайланд Төв Ази болон Зүүн Европын улсуудын төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийн явцыг хамруулдаг аж. Энэ жилийн тайлангийн талаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны тэргүүн эдийн засагч Ральфе де Хаас, Монголыг хариуцсан захирал Жон Шомель Доу нар өнгөрсөн бямба гаригт манай эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарын төлөөлөгчдөд сонсголоо.

Тайланд Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах, хууль эрх зүйн орчноо тогтворжуулах шаардлагатай гэжээ. Түүнчлэн ипотекийн зээл, эрүүл мэндийн болон бусад төрлийн даатгалын тогтолцоогоор дамжуулан санхүүгийн бие даасан салбарыг хөгжүүлэх боломж бийг ч тэмдэглэв.

Мөн манайхыг цалин хөлсний зохицуулалт байхгүй, орж ирж буй шууд хөрөнгө оруулалтад тавих хяналт хараахан бүрдээгүй байна хэмээн дүгнэв. Түүнчлэн манай уул уурхайн салбарт Хөрөнгө оруулалтын гэрээг шийдвэрлэх хугацаа цаашид ч сунжрах төлөвтэйг тэмдэглээд, татвар ногдуулалт, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр нөлөө гарахгүй байгааг тайланд тод тусгасан байна.

Мөн Монгол Улс цаашид олон улсын хамтын нийгэмлэгтэй эдийн засгийн чиглэлээр хэр зэрэг хамтран ажиллахаас эдийн засгийн өсөлтөө хадгалж чадах эсэх нь хамаарна гэж Европын сэргээн босголт, хөгжлийн банкныхан зөвлөжээ.

Жижиг бизнес ба эхний сая

Жижиг бизнес хаана байна тэнд мөнгө эргэлдэж байдаг. Ерөнхийлөгч Кальвин Кулиж нэгэнтээ "Америк бизнес. Энэ бол их мөнгө, жижиг бизнес хоёр юм" гэжээ.
Жижиг бизнес эрхлэгч нэг өдөрт компанийн захирлын сарын дотор хийдэг ажлыг амжуулна. Том компаниас бас нэг ялгарах зүйл гэвэл, жижиг бизнес эрхлэгч өөрөө борлуултаа хийнэ. Бас худалдаж авна. Зээл хөөцөлдөнө, тооцоогоо гаргана. Мөнгө авна, төлбөрөө хийнэ, шинэ санаа олно. Өөрчлөлт хийнэ, бодлого шийдвэр гаргана, эрсдэлтэй алхам хийнэ. Тэр энэ бүгдийг өдөр бүр хийнэ.
Том компанийн удирдлагууд шинэ зүйл сэдэж бүтээхийн төлөө ихээхэн ярьдаг ч хэрэг дээрээ түүнийгээ огтхон ч биелүүлдэггүй. Хэрвээ чи иймэрхүү томоохон пүүс компанид ажилладаг бол аливаад тун соргог хандаж, нилээд чих тавьсан байдалтай байх хэрэгтэй.
Компани байгуулахдаа тун түргэн хугацаанд хөл дээрээ босох салбарыг сонгох нь чухал.
Бусдад хэцүү, өөрт чинь хялбар байх бизнесийг сонго.
Юуны өмнө чи өөрийнхөө дуртайяа хийх ажлийг ол. Дасгал сургууль сайн хий.
Авъяас чадвараа улам өөрийн болго. Мөн түүнийгээ сайн сурталчил. Сайн үнэл. Тэгээд худалд. Түүн дээрээ өөрийн бизнесийг босгох хэрэгтэй.
Ер нь бурхан шүтээндээ харшлаагүй, хууль номноос гажаагүй, хүний эрэлт хэрэгцээг хангаж байвал ямар ч бизнес муухай биш.
"Хамгийн гол нь чанар" гэдэг уриа буруу юм. Бүтээгдэхүүний борлуулалт жижиг бизнес эрхлэгчийн хувьд амин чухал асуудал.
Алдар нэр бүү хай. Эд хөрөнгө хай. Медалиас мөнгө нь дээр.
Таны бизнес тун хэмнэлттэй байхын зэрэгцээ асар энгийн байх шаардлагатай.
Ажилд авахдаа хамгийн бага хөлсөөр хамгийн их үр дүн гаргах хүнийг сонго.
Бэлэн мөнгө гэдэг бол компанийн хувьд агаар ус шиг хэрэгтэй зүйл. Бэлэн мөнгө энэ бол үнэт баялаг. Хайрла. Хураа. Хадгал.
Цаасан дээр бичээгүй зүйл байхгүйтэй адил.
Удирдах зөвлөлд бүү ор. Элдэв хуралдаанд бүү суу. Нэрээ битгий дэвшүүл. Маш их цаг үрсэн ажил шүү.
Цагаа өөртөө, амьдралдаа, гэр бүлдээ, бизнестээ зарцуул. Хүүхэддээ цаг гаргана гэдэг асар том хөрөнгө оруулалт. Хариу нь эргэж ирэх тийм л зүйлд үнэт цагаа зориул.
Чиний баримтлах 9 алтан зарчим - хэрэглэгч - бэлэн мөнгө - хуримтлал - итгэл - зардал - гүйцэтгэл - өөрийн хүчинд итгэ-Ялагчийг хүн бүхэн хайрладаг тайван байдал - үүрэг хариуцлага - Шаварт унасан шарын эзэн чи шүү Хэрэглэгч нь төлсөн мөнгөнөөсөө арай илүү зүйл авахыг хүсдэг. Ялангуяа "үнэгүй" зүйлд нугасгүй. Тиймээс ямар нэг сюрприз байнга барьдаг компанийн зүг ихээхэн хошуурдаг. Жижиг бизнесийн үндсэн 2 төрөл байдаг 1. Амьдралын тодорхой хүрээнд өөрийнхөө эзний эрэлт хэрэгцээг хангаж яваа компани. 2. Удахгүй худалдагдах компани. АНУ-д 25 сая компанийн 20 сая нь жижиг бизнес эрхэлдэг бөгөөд тэд зөвхөн эзнийхээ амьдралын баталгааг хангадаг. Эдгээрээс 1 сая гаруй нь жилдээ 500.000$ орлого олдог. Өөрийн гэсэн бизнесээ эхлэхэд хэзээ ч оройтдоггүй юм. Бизнесээ эхлэхэд нэг их олон зүйл огтхон ч шаардлагагүй. Үнэнийг хэлэхэд ганцхан зүйл л хэрэгтэй. Чи гагцхүү үйлчлүүлэгч, хэрэглэгчтэй байх ёстой. Тэднийгээ хайж олоорой. Хэрэглээгээ багасга, багасга, бас дахин багасга. Ертөнцийн эрээн мяраан элдэв юмсыг бүгдийг эдэлж хэрэглэнэ гэвэл нас чинь хүрэхгүй шүү. Юу чаддагаасаа эхэл. Бүх бодол санаа, сэтгэл зүрхээ зориул. Аз завшаан чамайг заавал олно. Урагшлахын тулд эхлэх хэрэгтэй. Эхлэхийн тулд том ажлыг жижигхэн хэсгүүдэд хуваагаад эхнийхээс нь эхлэх хэрэгтэй. Дэлхий дээр мөнгөний дутагдал гэж байдаггүй юм. Харин түүнийг олж авах л хэрэгтэй. Шинэ санаа, сайн үйлсэд ашиглах мөнгө заавал олдоно. Бид хөдлөх хэрэгтэй, риск хийх ёстой. Бүтэлгүйтэл гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Энэ бол амжилтын замд бидний сурах ёстой процессийн нэг хэсэг л юм. Бизнесмэн, юуны өмнө яг юунд хүрэхийг хүсч байгаагаа яв цав тодорхойлсон байх хэрэгтэй.


http://chaddag.blog.banjig.net/index.php?tag=%D0%96%D0%B8%D0%B6%D0%B8%D0%B3%20%D0%B1%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81%20%D0%B1%D0%B0%20%D1%8D%D1%85%D0%BD%D0%B8%D0%B9%20%D1%81%D0%B0%D1%8F

Монголын хамгийн баян 10 хүний жагсаалт

Энэхүү жагсаалтанд улс төрчид байсангүй. Харин бизнес эрхлэгчид байсан юм.

1. Лу.Болд 400 гаруй тэрбум төгрөг
2. Эм Си Эс Оджаргал 200 гаруй тэрбум төгрөг
3. Женко Баттулга байсан санагдана. 100 гаруй тэрбум төгрөг.

Су.Батболд 279.9 сая төг-ийн хөрөнгөтэй гэнэ. Түүний жилийн орлого 3.1 сая төг, харин гэр бүлийнх нь орлого 49.7 сая төг.Н.Баяртсайхан 402 сая төг-ийн эзэн. Өөрийнх нь орлого 9 сая, гэр бүлийнх нь 64 сая төг. Ж.Наранцацралт 356.7 сая төг-ийн хөрөнгөтэй бөгөөд түүний жилийн орлого 6.7 сая төг, гэр бүлийнхэн нь 43.3 сая төг. С.Отгонбаяр 4.9 тэрбум төг-ийн хөрөнгөтэй гэнэ. Сайдын жилийн орлого 21 сая төг, гэр бүлийнх нь 2.3 сая төг. Мөн 299.4 сая төг-ний үнэтэй байранд амьдардаг гэнэ. Эрүүл мэндийн сайд Д.Туяа 1.3 тэрбум төгрөгтэй юм байна. Түүний өнгөрсөн жилийн орлого 159.2 сая төг бол гэр бүл нь 16.8 сая төг олжээ. ХХААн сайд Д.Тэрбишдагва 12.5 тэрбум төг-ийн хөрөнгөтэй гэнэ. Түүний жилийн орлого 40.3 сая бол гэр бүл нь 194.4 сая төгрөг. Б.Эрдэнэбат 17.9 тэрбум төг-ийн хөрөнгөтэй. Жилийн орлого нь 3.3 сая төг, гэр бүлийнх нь 66.4 сая төгрөг. Гадаад хэргийн сайд Н.Энхболд 228.8 сая төг-ийн хөрөнгөтэй гэнэ. Өөрөө 3.3 сая төг олдог бол гэр бүл нь 18.8 сая төгрөгийн орлого олжээ.

Монголын хамгийн баян 10 хүний жагсаалт. Энэхүү жагсаалтанд улс төрчид байсангүй. Харин бизнес эрхлэгчид байсан юм.

1. Лу.Болд 400 гаруй тэрбум төгрөг

2. Эм Си Эс Оджаргал 200 гаруй тэрбум төгрөг

3. Женко Баттулга байсан санагдана. 100 гаруй тэрбум төгрөг.

Зөвхөн Женко Баттулгаар бодвол Баянгол Зочид Буудал, Талх-чихэр, Мах-Импекс, Сити-Такси, Коникагийн салбарууд, Ийгл ТВ, Касбаланка баар, Женко Тур, Женко сургууль гээд бодохлоор дээрхи тоонууд үнэнд нилээд дөхсөн тоонууд болов уу.
Тэгэхдээ эдгээр бизнес эрхлэгчид бол жинхэнэ баячууд нь биш, цаана нь жинхэнэ акулууд нь нуугдаж байгаа. Малигар шар залуугаас авахуулаад, Нямдорж, Улаан, Мөнх-оргил, Сү.Болд гэх мэтчилэн.

Монголын толгой баячуудыг 200 сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй Лу.Болд тэргүүлдэг байна. УИХ-ын гишүүн асан Лу.Болд Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бүлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн өндөр, хамгийн үнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мөн Лу.Болдынх.
2-рт, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишүүн Д.Туяа 100 гаруй сая долларын хөрөнгөтэй хэмээн бичигддэг байна. Ш.Отгонбилэг агсан Монголдоо төдийгүй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй үед “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж, хөл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нөхөрлөж явсан домогт ноёнтныг монголчууд үгүйлж, эмгэнэн дурссаар байдаг. Нөхрийнхөө ажил албыг залгамжилж үлдсэн хатагтай Туяа хүүгийн хамт төрийн албанд зүтгэж яваа ч, бизнесээ өргөжүүлж, хотын төвд гоёмсог байр сүндэрлүүлж, “Капитрон” хэмээх өвөрмөц нэртэй банк байгуулан ажиллаж байгаа. Хууль тогтоох байгууллагад ажилладаг төрийн түшээ Туяа хатагтай бизнес, аж ахуйн үйл ажиллагаа удирдаж явуулдаг, харин аж ахуйгаа удирдах ажилтнуудаа “нүдийг нь олж” томилсон, гайхалтай мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хөрөнгөөрөө аман хүзүүддэг УИХ-ын гишүүн Туяа хотын төвд 7 өрөө байранд амьдардаг
“MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалыг 50 гаруй тэрбумаар тооцогдох хөрөнгөтэй гэдэг. “MCS электроникс” компьютерийн зах зээлд ноёрхож, “Анун”, “Анунгоо” төв өргөн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж, “Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцаа гарт нь төвлөрч, “Орчлон” дунд сургууль, “Орчлон” цогцолбортой, эрчим хүч, дэд бүтцийн салбарт амжилттай ажилладаг энэ эрхэм дэлхийд алдартай брэнд “Coca cola” ундааг Монголд үйлдвэрлэх эрхийг 4 сая доллараар худалдан авч, монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван хүүхдийн хамт өөрийн “Орчлон” цогцолорбн хоёр давхар хауст амьдардаг.
“НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 4-рт бичигддэг аж. “НИК”-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар ТӨХ-нд шууд өгөв. Мөн “Каитрон” банкинд ихээхэн хөрөнгө оруулсан нэгэн.
5-рт “Буян”-гийн Жаргалсайхан орж байна. Түүний халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг сурагтай. Топ-10 бизнесмэнд багтдаг бизнесмэнүүдээс хамгийн нээлттэй, илэн далангүй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ рхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггү йнь гайхмаар. Тэрээр хотын төвийн хоёр өрөө байранд, гэргий гурван хүүхдийн хамт “зутруухан” амьдардаг. Саяхан хоёр тэрбум төгрөгөөр хувийн онгоц худалдан авсан. 1 сая долларын үнэтэй хөгжим аппаратуртай. Ноён Жаргалсайханы мэдэлд байдаг “Мираж” продакшн энэ зун залуу дуучин Жавхлан, дуучин Ариунаа, Оросын ВИА Гра хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, 300 сая төгрөгийн ашиг олсон гэнэ.
“Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат 29 тэрбумын хөрөнгөөр 6-рт бичигддэг. Улсын төсөвт жил бүр 3-4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ эр 15-р хороололд “Эрэл”-ийн ажилчдынхаа байрны 4 өрөө сууцанд амьдардаг.
Жагсаалтын 7-д “Монгол газар”-ын Мянганбаярыг оруулдаг. Есөн эрдэнийн дээд алтаар “занималддаг” энэ эрхэм худалч хүнд Монголын бүх аймагт алтны үндсэн ба шороон ордтой. “Монгол газар” алтны эрэл хайгуул, нөөц тогтоох ажилд онцгой анхаарч ОХУ, Япон, Канад, Солонгостой хамтарч, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож хайгуулын ажил хийхийн зэрэгцээ, хамгийн энгийн далдыг харагч, үзмэрч ажиллуулж алтны ордыг илрүүлэхийг оролддог. “Цэцэг” зочид буудал, худалдаа үйлчилгээний “Цэцэг” төвтэй. Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг компанитай. 28,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэгддэг.
“Алтай трейдинг” компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн С.Батболд 8-рт бичигдэж байна. Чингис зочид буудал, “Скай” худалдааны төв, “алтай кашемир”, “Скайтель” компанид хөрөнгө оруулсан.Мөн “Бороо гоулд” алтны уурхайд чамгүй хөрөнгө оруулсан гэдэг. Тэрээр 13-р хорооллын 4 өрөө байранд эхнэр, таван хүүхэдтэйгээ амьдардаг.
Монголын толгой баячуудын 9-рт 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй “Оюуны ундраа” группын ерөнхийлөгч с.Отгонбаяр бичигджээ. Тус компани 20 гаруй салбар нэгжтэй. Нефтийн бизнес эрхэлдэг түүний мэдэлд хэд хэдэн дээд сургууль, худалдаа үйлчилгээний томоохон төвүүд харьяалагддаг. Гэвч 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй УИХ-ын эрхэм гишүүн Сансар хороололд 4 өрөө байранд тун даруухан амьдардаг.
10-рт “Женко” групын ерөнхийлөгч Х.Баттулгыг оруулсан байна. Ноён Баттулга 22 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэдэг. Баянгол зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг үндэсний томоохон үйлдвэрийг удирддаг. “Коника” гэрэл зургийн студи, “Сити шоп” дэлгүүрийн сүлжээ ноён Баттулгын өмч. Саяхан УИХ-д сонгогдсон Х.Баттулга гишүүнийх 11-р хороололд найман өрөө байранд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Энд Монголын зарим нэг толгой баячуудын яаж баяжсан талаарх түүхээс бичсэн байна. Хэдэн жилийн дараа манай вимочдийн нэрс Монголын толгой баячуудын жагсаалтанд явж байхыг ерөөе. Доорх бичлэгийг мөн л гоогл ахаас авлаа.

1. Лу. Болд
Энэ хүн оюутан байхдаа хоёр Германы хооронд наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон. Ардчилсан Хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байсан М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч Бодь группыг байгуулсан бөгөөд компьютерийн наймаанаас нэлээдгуй ашиг олж түүгээрээ Голомт банкыг байгуулсан. Голомт банк нь Сэргээн Босголтын банктай нэгдээд буцаад салсан алдарт хэргээс хойш маш хурдацтайгаар өссөн бөгөөд одоо Монголын 2-т ордог банк болсон. Бас Бодь группын хамгийн том саалийн үнээ гэж хэлж болно. Бодь групп нь нэг хэсэг мөнгө угаасан, Монголд цөмийн хаягдал булах гэсэн, Сэргээн Босголтын банкыг дампууруулсан гэсэн хэргүүдэд орооцолдож байсан авч, тэгсхийгээд нам болсон. Голомт банк нь 2004 оны Монголын шилдэг банкаар шалгарсан хамгийн сайн менежменттэй банк бөгөөд нийт актив нь 200 тэрбум төгрөгт дөхөж яваа. Удахгуй Монголын нэгт ордог банк болж болзошгүй.

2. Улсын Их Хурлын гишүүн хадагтай Туяа
Түүний нөхрийн талаар та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Туяа гишүүн нөхрөөсөө 20,0 сая ам долларын хөрөнгө өвлөж аваад гадаадын банкинд байршуулсан гэж ярьдагч үнэн худлыг нь мэдэхгүй юм . Гэхдээ энэ хадагтайд нөхрөөс нь ирсэн нилээн хэмжээний хөрөнгө байгаа гэдэг нь ойлгомжтой. /хэдий хэмжээтэй гэдгийг нь мэдэхгүй юм/ Отгонбилэг агсан Эрдэнэт үйлвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн үнэн дээр тоглож /улсын хөрөнгөөр/ дундаас нь гайгүй ашиг олсон юм шиг байна лээ. Одоо хүртэл Отгонбилэг захирлын үүсгэсэн энэхүү бизнесийг нэгэн эрхэм атгачихсан сууж байгаа.

3. Буянгийн Жагаа
Энэхүү нөхөр анх багаасаа бизнес хийсэн хүн. Түүнд хамгийн их ашиг авчирсан анхын бизнес нь орост улаан хамба хилэн өндөр үнэтэй байдгийг нь мэдээд Хятадаас маш хямд үнээр өөр өнгийн хамба хилэн Монголд авчраад улаанаар будаад Орос руу гаргаж байсан нь гэсэн. Бас хамгийн анх Монголд хоршоо байгуулсан хүн бөгөөд хуучин нийгмийн үеийн хамгийн том хувийн өмчтөн байсан байгаа юм. Энэ хүн улс төр лүү ороогүй бизнестээ хамаг анхаарлаа хандуулсан бол өдийд ч юм уу ирээдуйд тэрбумтан /доллараар/ болчих найдвартай хүн гэж би боддог юм.

4. Эрэлийн Эрдэнэбат
Энэ хүн Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нөхдийн хамт өөрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулийн чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн гишүүн байсан нэгэн эрхэмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь тус хоршооны цаашаа өсч хөгжих гол эх үндэс нь болсон. Алтны маш их нөөцтэй уурхайнуудын хүчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сүүлийн жилүүдэд бизнес нь хумигдаж байгаа. Учир нь бас л нөгөө улс төр, хэрэгтэй хэрэггүй баахан хөрөнгө оруулалтууд. Гадаадын банкинд их хэмжээний өртэй гэгдэж байгаа хэдий ч Эрдэнэбат захиралын нөөц халаасанд буй ашиглаагүй томоохон алтны ордоо ашиглаад ирэхээр удахгуй буцаад сэргэнэ гэж байгаа.

Одоо харин Монголын топ баячуудаас өөр хүмүүсийн талаарх мэдээлэлийг хүргэе. Эдгээр хүмүүс нь Монголд азаар ч гэх юм уу, маш хурдан их мөнгөтэй болж чадсан хүмүүс байгаа юм.

5. Нэр нь Х
Энэ хүн зүгээр л нэг жирийн албан хаагч байсан бөгөөд Монголын нэгэн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Түүнд нэг хуучин танил нь 40 сая төгрөгөөр хаана ч байдаг юм вэ нэгэн том обьектийг худалдаж аваач гэсэн саналыг тавьсан юм байна. Мань хүнд ямар ч мөнгө байгаагүй ч гэсэн очиж үзээд авмаар санагджээ. Тэгээд нэгэн найзаасаа байраа барьцаанд тавиад 40 сая төгрөг зээлж авсан байна. Мэдээж авгай нь боож үхэх дөхсөн юм байна лээ. Энэ үед Солонгост ажилладаг дүү нь тэдний эзэд нь Монголд тахианы аж ахуй байгуулахаар сонирхож байгаа. Удахгуй Монголд очих гэж байгаа, та өөрт байгаа нөгөө барилгаа үзүүлээч гэж ээ. Нөгөө эр дүүгээсээ эзэд нь яг ямархуу барилга сонирхож байгааг сонсоод дахиад нөгөө найзаасаа 30 сая төгрөг зээлж аваад барилгаа шувууны фермэрхүү болгож тохижуулсан байна. Тэгээд нөгөө Солонгосууд ирээд барилгыг нь үзээд шууд 250,0 мянган ам доллар өгөөд авсан гэж байгаам даа. Одоо энэ хүн мөнгөө банкинд хадгалуулчихаад хүүгээрээ амьдарч байгаа сурагтай.
Анх би үүнийг сонсоод итгээгүйл дээ. Гэхдээ энэ яриаг суулд нь Х хүнээс өөрөөс нь сонсоод итгэсэн дээ.

6. Женко Баттулга.
Мөн хар багаасаа бизнесийн ухаанд суралцсан нэгэн бөгөөд гадаадад тэмцээнд явахдаа хүртэл барилдахын хажуугаараа наймаа хийж явсан нэгэн. Түүнд мөнгөний амтыг мэдрүүлсэн буюу хамгийн их ашиг авчирсан бизнес нь Сингапураас электрон бараа зөөж борлуулсан, мөн Гүржээс 2 камаз ногоон цай авчирч борлуулсан зэрэг нь юм .
Бас Монголд анхны саятан сугалааг гаргаж тоймгүй их мөнгийг бидний аав ээжийн халааснаас суйлсан нэгэн. Тэгээд сити таксиг хүртэл тэр анх монголд байгуулж байсан.
Баянгол зочид буудал, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК зэрэг монголын үндэсний томоохон компаниуд түүнийх бөгөөд түүнд хийж үзээгуй бизнес Монголд хуруу дарам цөөн.
АПУ-гийн 49%, Улаанбаатар Спирт ХХК, Сити Шоп ХХК зэрэг хүртэл түүнийх.
Гэхдээ түүний хямдханаар авсан томоохон Монголын компаниудаас гайгуй ажиллаж байгаа нь Баянгол зочид буудал бөгөөд бусад нь дөнгөн данган ажиллаж байгаа сурагтай. Тийм болохоор энэ нөхөр бизнесийн удирдлагын талдаа нэлээн нойл хүн гэдэг нь эндээс харагдаж байна. Баттулгын мэдэлд байдаг нэгэн томоохон эмийн үйлдвэр нь түүний бусад бизнесээ дэмжих саалийн үнээ болж өгдөг гэж сонссон юм байна.

7. Бридж группын Ганхуяг
Энэ хүн Японд дээд сургууль төгсөж ирсэн соц-ын үеийн анхны монгол оюутнуудын нэг юм. Монголд ирсэн даруйдаа Говь ХК -нд ажиллаж байсан бөгөөд эндээс ноолуур хэмээх бизнесийн үнэрийг авсан. 1990 оны эхээр цуг японд төгсөж ирсэн хэсэг нөхдийн хамт орчуулгын товчоо нээсэн. Энэ нь товчооноосоо анхны мөнгөний хуримтлалаа олсон бөгөөд цаашаа ноолуурын бизнес эрхлэх болсон. Говь-ийн боловсруулсан ноолуурыг Япон, Европын орнуудад худалдаж тоймгүй их ашиг олж байсан. Улмаар Бридж ХХК -г хамтарч байгуулаад удалгуй өөрөө захирал нь болсон. Бридж групп нь бизнесийн хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гол ашгийн эх үүсвэр нь ноолуурын ганзагын наймаа гэж байгаа. 9-11 ны алдарт хэрэг явдлаар хамгийн том шаталт амссан боловч үүндээ нэг их алзаагүй гэж байгаа. Говь ХК-ны хувь эзэмшигч

8. Номингийн Баярсайхан
Ардчилалын салхи үлээгээд, зах зээлийн эдийн засгийн системтэй болоод хэдхэн жил өнгөрч байсан энэ үед америкийн Майкл Жексоныг монголын залуучууд ид шүтэж байлаа. Эдгээр залуучуудын нэг нь Баярсайхан. Энэ залуу Майкл Жексоныг Сингапурт тоглолт хийх гэж байгааг мэдээд ааваасаа мөнгө гуйжээ. Энэ үед нь аав /Шагдарсүрэн УИХ-ын гишүүн асан/ нь тухайн үеийн валютын дэлгүүрүүдэд эхнэрийнхээ хамт хатгаж оёсон Монгол даалин, дээл, хантааз зэрэг бэлэг дурсгалын зүйл зарж гайгүй мөнгө олдог байжээ.
Аав нь өөрийн хадгаламжинд байсан 5000 долларыг хүүдээ өгөөд буцааж өсгөж өгөөрэй хэмээн тоглоомоор хэлсэн гэдэг. Баярсайхан Сингад очиж Майкл Жексоны тоглолтыг ч үзэж. Тэгээд өвчтэй хэвтрийн ээж, хөгшин аавынхаа цуглуулсан мөнгийг буцааж яаж өгөх вэ гэсэн бодолтой байж. Сингагийн нэгэн дэлгүүрээр ороход тэнд Монголд их үнэтэй байдаг нөгөө электрон бараанууд маш хямдхан үнэтэй байсан байна. Эндээс л бизнесийн гараагаа эхэлжээ. Компаний нэрээ Номин /Ахынх нь талийгч охиных нь нэр. Энэ охин бүгдийн хайрыг булаасан охин байсан бөгөөд энэ охины буянаар энэ компани өдий зэрэгтэй яваа байх./ гэж нэрлэсэн байна. Улсын их дэлгүүрийн хяналтын хувьцааг худалдан авсан нь тус компаний хувьд тэнгэрээс од шүүрсэн хэрэг болсон юм даа

Эх сурвалж: Өглөөний сонин

Менежер, удирдагч 2 ялгаатай юу?

Ямар ч бизнесийн амжилт сайн менежер, удирдагчидаас ихээхэн шалтгаалдаг. Тодрон гарсан сайн удирдагч хүмүүс ихэнхдээ сайн менежерийн чадварыг эзэмшсэн байдаг бол харин менежер болгон сайн удирдагч байж чаддаггүй байна.
Тэгэхээр үнэхээр сайн удирдагчидыг менежерүүдээс ялгаж чадвал таны бизнес хөгжиж чадна. Удирдагчид компаны ирээдүйн хөтөч болдог учир сайн удирдагчдыг олж компанидаа ажиллуулах нь амжилтын үндэс болох юм.
Тэгвэл та доор бичсэн зүйлээс сайн удирдагч, менежер 2ын ялгааг харж, мөн сайн удирдагч хүнд байх ёстой чадваруудыг мэдэж авна.

1. Компанийхаа зорилго зорилтуудыг хэлэлц.Менежерүүд ихэнхдээ өдөр тутмын ажилд төвлөрч ажилладаг. Тэгвэл удирдагчид холыг харж ажилладаг. Компаныхаа зорилго зорилтыг мэдэхгүй, түүнд холбогдож ажиллаж чадахгүй бол сайн удирдагч байж чадахгүй юм.
2. Багаар ажиллах чадвартай байх ёстой. Доор байгаа хүмүүс болон дээд албан тушаалын хүмүүс аль алинтай нь хамтран ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол сайн удирдагч хүний чухал шинж байдаг. Мөн бусад хүмүүсийн санаа бодлыг хүлээн авч, ажилчидадаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж орчныг нь бүрдүүлж өгдөг ба үүний дүнд санаанууд дундаас ашигтайг нь сонгодог.
3. Менежерүүд дор байгаа хүмүүсээ үнэлж урамшуулах шаардлагатай байдаг. Гэвч төдийлөн ингэж чаддагүй байна. Гэтэл сайн удирдагчид ажилчидаа урамшуулж, тэднийг хамаг сайнаар нь ажиллуулж чаддаг. Сайн удирдагчид хүмүүсийг сайн сургаж, хөгжүүлж, идэвхжүүлж чаддаг.
4. Зарим менежерүүд алдаанаасаа суралцах нь бага байдаг. Тиймээс өөрийн хийсэн ажил, чадвараа дээд албан тушаалтандаа тайлагнаж байх хэрэгтэй. Ингэж байж тухайн менежер алдаанаасаа суралцаж, мөн өөрийгөө хөгжүүлж байгаа эсэхийг нь мэдэж болдог. Тэгвэл сайн удирдагчид байнга алдаа, амжилтаасаа суралцаж, юуг дахин хийж болох, юуг дахин хийж болохгүйгээ мэдэж чаддаг байна.
5. Удирдах чадвараа илүү нэмэгдүүлэхийн тулд ажилчидадаа алдаа гаргахыг нь зөвшөөрч байх хэрэгтэй. Сайн удирдагчид өөрийн гаргасан шийдвэрийх нь үр дүн ямар байхаас нь үл хамааран өөрөө хариуцлага хүлээдэг. Бусдыг буруушаадаг хүнд удирдах чадвар байхгүй гэсэн үг юм.
6. Цалингийн асуудлыг сайн шийдвэрлэх. Сайн удирдагч байхын тулд сайн ажилтан, муу ажилтануудыг ялгаж салгадаг байх ёстой. Хэрвээ менежер муу ажилтанг ажилд авж ,цалин өгж байвал тэр өөрөө муу менежер гэж ойлгож болно.
Сайн удирдагчийн чадваргүй гээд менежерээ шууд битгий халаарай. Хийх юмаа сайн төлөвлөдөг,
итгэлтэй, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг менежерүүд компаныхаа зорилго зорилтыг бий болгоход ихээхэн үүрэгтэй.

http://ak47.blog.banjig.net/post.php?post_id=4400



Globalization

Globalization is a series of social, economical, technological, cultural, and political changes that promote interdependence and growth. Globalization raises the standard of living in developing countries, spreads technological knowledge, and increases political liberation. The main cause of globalization is influence from other, more developed, countries. Globalization is a historical process that results from human

innovation and technological progress. The social effects of globalization are clearly illustrated in Peru.

Once a third-world country filled with poverty and oppression, Peru is now transitioning into a
developed nation. in Peru, globalization has raised the human development index, empowered women,

and created a stronger country.

One of the benefits of globalization on a social level is an increased Human Development Index. The

Human Development Index is a measurement of a country's social, political, and economical growth in

comparison to other countries in the world. The Human Development Index rates each country with a score between 0 and 1, with 1 being the most advanced, glohalized country. Factors that are involved in determining a country's HDI are gross domestic production per capita, life expectancy at birth, adult

literary, and the number of persons enrolled in educational institutions. In 1975, Peru's Human Development index was a 0.643. By 2003, the Human Development Index had risen more than one tenth to 0.762. The substantial increase of Peru's HDI is a clear indication that globalization has made a positive impact. From 1975 until 2003, globalization has caused a 2% increase in the adult literacy rate. During the same time period, the poverty rate to dropped 6%. V'Vome 1's fertility rates have also
dropped. In 1975, women had an average of 6 children each. In 2003, that average dropped to less than
3 children per woman. (Genovese 457-8) When fertility rates drop in developing countries, such as Peru,
it is usually an indication that there is an increase in women's liberation. Women are no longer facing as much social pressure to have lots of children and stay home to raise them. By having fewer children, women are exposed to more opportunities for employment.The role of women as housewives and
domestic servants is rapidly changing. Women in Peru have begun to experience liberation and equality,

mostly due to the spread of globalization.

Санхүүгийн тайлангийн шинжилгээ

Санхүүгийн тайлангийн шинжилгээ

Санхүүгийн шинжилгээг хамрах хүрээ, цаг хугацааны хувьд экспресс болон гүнзгийрүүлсэн шинжилгээ гэж 2 ангилдаг.

1. Санхүүгийн тайлангийн экспресс шинжилгээ (хэвтээ ба босоо) буюу цөөн үзүүлэлтээр энгийн аргаар харьцангуй бага хугацаанд бага хөдөлмөр зарцуулж санхүүгийн байдалд дүгнэлт өгөх шинжилгээ

2. Санхүүгийн тайлангийн гүнзгийрүүлсэн шинжилгээ буюу санхүүгийн тайлангийн үзүүлэлт тус бүрээр бүхэлд нь эсвэл тодорхой үзүүлэлт болон сэдвийг илүү дэлгэрэнгүй байдлаар нөлөөлсөн хүчин зүйл, харилцан холбоо хамааралд судалж, дүгнэлт гаргах шинжилгээ гэж 2 ангилна

Санхүүгийн тайлангийн шинжилгээний гүнзгийрүүлсэн арга зүйг авч үзвэл мэдээллийг хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийлүүлэн олон тооны томъёолол харьцаануудыг ашиглаж болдог.

Харьцааний шинжилгээ

Компанийн үйл ажиллагааны түвшинг шинжилж үнэлэхийн тулд санхүүгийн харьцаа коэффициентуудыг тооцдог. Санхүүгийн харьцаануудыг тооцоход тайлан баланс ба орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг ашиглана. Компанийн үйл ажиллагааны талаар бодитой үнэлэлт дүгнэлт хийхэд харьцуулан шинжлэх арга үр дүнтэй байдаг. Харьцааны шинжилгээний гол онцлог нь үүнд оршино.

Компанийн хувьцаа эзэмшигчид болон сонирхогчид компанийн эрсдлийн ба өгөөжийн түвшинг анхааралтай ажиглаж байдаг бол зээлдүүлэгчид төлбөрийн чадвар, ашигт ажиллагааг сонирхох жишээтэй. Удирдлагуудын хувьд компанийн санхүүгийн харьцаануудыг тооцож гаргаж болох авч хамгийн чухал харьцааны шинжилгээгээр тооцож гаргасан коэффициентууд юуг илэрхийлж байгааг тодорхойлох явдал болдог. Харьцаа өндөр гарч байна уу эсвэл хэт бага байна уу, энэ нь эерэг үзүүлэлт үү эсвэл сөрөг үзүүлэлт үү, гэдгийн тодорхойлохын тулд ямар нэгэн дундаж, стандарт эсвэл харьцуулах шалгуур хэрэгтэй болно. Иймээс санхүүгийн харьцаануудыг тооцож гаргаад тэдгээрийг харьцуулан шинжлэх аргатай хослуулан хэрэглэдэг. Харьцуулсан шинжилгээний түгээмэл хэлбэрүүд нь:

  • Салбарын харьцуулсан шинжилгээ
  • Цаг хугацааны харьцуулсан шинжилгээ байдаг.

Салбарын харьцуулсан шинжилгээг хийхдээ компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг өрсөлдөгчтэй нь, эсвэл салбарын дундаж үзүүлэлттэй, мөн тухайн салбарын компанийн үзүүлэлттэй харьцуулна. Үүний үр дүнд дундаж норм буюу стандартаас компанийн үзүүлэлт хэр зэрэг хазайлттай байгааг тодорхойлно. Энэ нь компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн асуудал, хүндрэл оршиж байгааг илэрхийлэх ба цаашил тайлангуудад нарийвчилсан шинжилгээ хийсний үр дүнд асуудлын учир шалтгааныг тодорхойлж болно.

Цаг хугацааны харьцуулсан шинжилгээгээр компанийн үйл ажиллагааны үр дүнг өнгөрсөн ба өнөө үеийг харьцуулан шинжилж үнэлгээ өгнө. Үүний үр дүнд үйл ажиллагааны явцын чиг хандлагыг тодорхойлох боломж бий болох ба үүн дээр үндэслэн хэтийн төлөвийг тодорхойлно.

Компанийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө салбарын ба хугацааны харьцуулсан шинжилгээг хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй. Ингэснээр тухайн салбарын хөгжлийн чиг хандлага ба компанийн үйл ажиллагааны явцыг харьцуулан дүгнэх боломж бий болно.

Харьцааны шинжилгээг хийхэд анхаарвал зохих дараах зүйлс байдаг.

  1. Тооцож гаргасан ганц харьцаан нь компанийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд хангалттай мэдээлэл болж чадахгүй бөгөөд хэсэг бүлэг харьцаануудыг авч үзэж байж сая бодитой үр дүнг бий болгож болно.
  2. Шинжилгээнд ашиглаж буй санхүүгийн тайлангууд цаг хугацааны хувьд тохирч байх ёстой. Эс тэгвэл үр дүнд нь бодитой болж чадахгүй.
  3. Санхүгийн шинжилгээнд ашиглаж буй үзүүлэлтүүд тоо баримтууд үнэн бодитой эсэхэд итгэлтэй байхын тулд хөндлөнгийн хяналтын байгууллагаар баталгаажуулсан тайлан тэнцэлийг ашиглах нь зүйтэй.
  4. Харьцуулсан шинжилгээнд ашиглах тайлангууд нь нэгдсэн нэг аргачлалаар хийгдсэн байх ёстой.
  5. Хугацааны харьцуулсан шинжилгээ хийж байх явцад инфляцийн нөлөөллийг хайхрахгүй байж болохгүй. Тухайлбал өнгөрсөн үеийн бараа материалын нөөцийн хэмжээнээс өнөөгийн нөөцийн хэмжээ асар их зөрүүтэй байхад энд үнийн өсөлтийн нөлөөлөл орсныг үгүйсгэх аргагүй юм. Иймээс инфляцийн нөлөөллийг тооцох хэрэгтэй болно.

Шинжилгээ хийх мэдээллийн бааз , шинжилгээний

ажлын зохион байгуулалт

1. Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх мэдээллийн бааз нь .

а) Тайлант болон өнгөрсөн мөн үеийн санхүүгийн тайлан

б) Санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга

в) Байгууллагын бизнес төлөвлөгөө, орлого зарлагын төсөв, эдийн засгийн

бусад төлөвлөгөөт болон нормативт үзүүлэлт

г) Удирдлагын шийдвэр, гэрээ хэлэлцээ

д) Бусад тооцоо судалгаа зэрэг болно.

2. Санхүүгийн тайлангийн шинжилгээний ажлын дэс дараалал, хамрах хүрээ.

а) Тухайн шинжилгээний зорилго, хамрах хүрээ, хугацааг тодорхойлох

б) Урьдчилсан тойм гаргах .

- Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны чиглэл,онцлогыг тодорхойло

- Санхүүгийн тайлан түүний тайлбар, тодруулгыг уншиж ололт дутагдлыг урьдчилан тоймлох

- Санхүүгийн хүндрэлд орж болзошгүй байдлыг урьдчилан тооцох

в) Санхүүгийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэх .

- Хөрөнгө, капиталын байдлыг үнэлэх

- Санхүү, төлбөрийн чадварыг үнэлэх

- Хөрөнгө, капиталын ашиглалтыг үнэлэх

- Ашиг, ашигт ажиллагааны үзүүлэлтүүдийг үнэлэх

- Эдийн засгийн тогтворжилт, өсөлт хөгжлийн хандлага

динамикийг тодорхойлох

- Хөрөнгө оруулалтын томоохон шийдвэрүүдийг үнэлэх

- Бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь иж бүрэн үнэлэх

г) Санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд нэгдсэн дүгнэлт өгөх

Санхүүгийн харьцааны ангилал

Санхүүгийн харьцаануудыг үндсэн 4 бүлэгт хувааж үзнэ. Үүнд:

  1. Хөрвөх чадварын харьцаанууд
  2. Үйл ажиллагааны харьцаанууд
  3. Ашигт ажиллагааны харьцаанууд
  4. Өрийн харьцаанууд зэрэг орно.

Хөрвөх чадвар, үйл ажиллагааны, өрийн харьцаанууд нь ерөнхийдөө компанийн эрсдлийн түвшинг, ашигт ажиллагааны харьцаанууд нь өгөөжийн түвшинг илэрхийлж байдаг. Харьцааны шинжилгээнд шаардлагатай гол мэдээллүүдийг орлогын тайлан, тайлан балансаас авна.

Хөрвөх чадварын шинжилгээ

Компанийн хөрвөх чадвар нь богино хугацаат өр төлбөрөө хэр хурдан төлж барагдуулах чадвараар тодорхойлогдоно. Хөрвөх чадвар бол компанийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын хэмжүүр болно. Компанийн хөрвөх чадварыг хэмждэг 3 гол харьцаа байдаг. Үүнд:

  1. Ажлын цэвэр капитал
  2. Эргэлтийн харьцаа
  3. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа

Ажлын цэвэр капитал (АЦК)

Ажлын цэвэр капиталын дүнг тооцохдоо нийт эргэлтийн хөрөнгийн дүнгээс нийт эргэлтийн эх үүсвэрийн дүнг хасна.

Ажлын цэвэр капитал ═ Эргэлтийн актив - Эргэлтийн пассив

Ажлын цэвэр капитал нь компанийн хөрвөх чадварын нэг чухал үзүүлэлт болдог. Мөнгөн дүнгээр илэрхийлэгддэг учир энэ үзүүлэлтийг бусад компанийн үзүүлэлтэй харьцуулахад, өөрөөр хэлбэл салбарын харьцуулсан шинжилгээнд ашиглахад төдийлөн тохиромжтой бус. Харин компанийн өнгөрсөн ба өнөө үеийн хөрвөх чадварын түвшинг харьцуулан шинжлэхэд чухал ач холбогдол бүхий үзүүлэлт болно. Ажлын цэвэр капиталыг бусад компанийн үзүүлэлтэй харьцуулахын тулд борлуулалтын хувиар илэрхийлэн тооцож болно. Энэ үзүүлэлт нь өндөр байх тусам хөрвөх чадвар сайн байгааг харуулна.

Эргэлтийн харьцаа ЭХ

Эргэлтийн харьцаа нь богино хугацаат өр төлбөрөө эргэлтийн хөрөнгөө ашиглан төлөх чадвар ямар байгааг илэрхийлнэ.

Эргэлтийн харьцаа= эргэлтийн актив/эргэлтийн пассив

Эргэлтийн харьцаа нь хоёртой ойрхон байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг боловч энэ нь салбар болон компанийн онцлогоос шалтгаална. Компанийн ирээдүйн мөнгөн урсгалыг урьдчилан таамаглах боломж их байх тусам эргэлтийн харьцаа бага байх боломжтой байдаг.

Нэгийг эргэлтийн харьцаанд хувааж гарсан дүнг нэгээс хасаад 100 хувиар үржүүлсэн дүн нь компани эргэлтийн хөрөнгөө хэдэн хувиар бууруулахад эргэлтийн эх үүсвэртэй тэнцүү хэмжээтэй болохыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл энэ нь ажлын цэвэр капиталыг эргэлтийн хөрөнгөд харьцуулсан харьцаатай тэнцүү. Богино хугацаат өр төлбөрийг төлөх эх үүсвэр нь эргэлтийн хөрөнгө гэж үзэх юм бол богино хугацаат өр төлбөрөө 100 хувь чадвартай үлдээд, эргэлтийн хөрөнгөө бууруулж болох хэмжээг харуулна.

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа (ТТГЧХ)

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь эргэлтийн харьцаатай төстэй. Гагцхүү эргэлтийн хөрөнгөөс бараа материалын нөөцийг хассан дүнг эргэлтийн эх үүсвэртэй харьцуулдгаараа ялгаатай. "Төлбөр түргэн гүйцэтгэх" гэсэн утгаараа хамгийн хөрвөх чадвар сайтай хөрөнгүүдийг авч, хөрвөх чадвар хамгийн багатай хөрөнгө болох бараа материалын нөөцийг тооцохгүй орхидог. Учир нь бараа материалын нөөц нь эргэлтийн хөрөнгүүдээс хөрвөх чадвар хамгийн багатай нь байдаг.

ТТГЧХ=эргэлтийн хөрөнгө - бараа материал/эргэлтийн пассив

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь нэгээс их байх нь илүү тохиромжтой гэж үздэг.

Үйл ажиллагааны шинжилгээ

Үйл ажиллагааны харьцаанууд нь компанид янз бүрийн хэлбэрээр байршсан хөрөнгө ба эх үүсвэрүүдийн борлогдох, эсвэл мөнгө болж ирэх хурдыг илэрхийлнэ. Хөрвөх чадварын харьцаанууд компанийн хөрвөх чадварыг ерөнхийд нь тодорхойлодог бол үйл ажиллагааны харьцаанууд нь тодорхой дансдуудын хөрвөх чадварыг илэрхийлдэг гэж үзэж болно.

Бараа материалын эргэц

Бараа материалын эргэцийн харьцаа нь бараа материалын нөөцийн хөрвөх чадварыг илэрхийлнэ.

БМЭ = ББӨ/бараа материал

Бараа материалын эргэлтийн харьцаа нь "удаа" гэсэн нэгжтэй. Бараа материалын эргэлтийн харьцаанаас "Бараа материалын дундаж наслалтыг олж болно. Ингэхийн тулд 360 хоногийг бараа материалын эргэцэд харьцуулна.

БМДН = 360 хоног / бараа материалын эргэц

Авлага цуглуулах дундаж хугацаа

Авлага цуглуулах дундаж хугацаа нь дансны авлага үүсэж бий болоод төлөгдөж орж ирэх хүртэлх дундаж хугацааг илэрхийлнэ.

АЦДХ = дансны авлага/өдрийн дундаж борлуулалт

Өрийн шинжилгээ

Компанийн хувьд өр зээл бол ашиг олохын тулд хэрэглэж байгаа "өөр хүмүүсийн мөнгө" юм. Зээлдэгчдийн өр төлбөрийг хувьцаанд ногдол ашиг олгохоос өмнө төлж барагдуулах учир хувьцаа эзэмшигчид ба хөрөнгө оруулагчид компанийн өр зээлийн түвшин ба төлбөрийн чадварт онцгой анхаарал хандуулдаг. Зээлдүүлэгчид зээл олгохын өмнө компанийн өр зээлийн түвшинг судлах хэрэгтэй байдаг. Өр зээлийн түвшин өндөр байх тусам компанийн төлбөрийн чадвар буурч, өр төлбөрөө төлж чадахгүйд хүрнэ. Компанийн нийт хөрөнгөд өр зээлийн өр зээлийн эзлэх хувь их байх тусам "санхүүгийн хөшүүрэг" өндөр болно. Санхүүгийн хөшүүрэг нь зээл, онцгой эрхт хувьцаа зэрэг тогтмол зардалтай эх үүсвэр ашиглаж байгаатай холбоотойгоор үүсдэг ба эрсдлийн хэмжүүр болдог. Өөрөөр хэлбэл тогтмол зардал бүхий зээлийн эх үүсвэр нэмэгдэж, компанийн хэрэглэж буй санхүүгийн хөшүүрэг өсөх тусам эрсдэл ба өгөөж мөн өснө.

Компанийн өр зээлийн байдлыг хэмжих хоёр үндсэн төрлийн хэмжүүр байдаг. Үүнд:

1. Өр зээлийн түвшин

2. Төлбөрийн чадвар юм.

Өр зээлийн түвшин нь зээлийн эх үүсвэр ба өөр бусад эх үүсвэрүүдийн харьцааны хэмжүүр болох ба хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь өрийн харьцаа, өр хувьцаат капиталын харьцаа байдаг.

Төлбөрийн чадвар нь зээлийн хугацааны туршид тогтоосон графикийн дагуу төлбол зохих төлбөрүүдийг гүйцэтгэх боломжийн хэмжүүр болно. Зээл авсан бол хүүгийн ба үндсэн төлбөр, хөрөнгө түрээсэлсэн тохиолдолд ноогдол ашиг зэрэг нь компанийн тогтмол төлөх төлбөрүүдэд хамаарна. Эдгээр төлбөрийг төлөх чадварыг төлбөрийн чадварын харьцаанууд илэрхийлнэ. Төлбөрийн чадварын харьцаа бага байх тусам компанийн эрсдлийн түвшин өндөр байна. Тогтмол төлбөрөө төлөх чадваргүй болсон тохиолдолд компани санхүүгийн хүндрэлд орно, улмаар дампууралд ч хүрч болох талтай.

Өрийн харьцаа

Өрийн харьцаа нь нийт эх үүсвэр дотор зээлийн эх үүсвэрийн эзлэх хувь буюу нийт хөрөнгийн дотор зээлийн эх үүсвэрээр санхүүжигдэж байгаа хэсгийн хувь хэмжээг илэрхийлнэ.

Өрийн харьцаа = нийт өр төлбөр/нийт хөрөнгө

Хүү төлөх чадварын харьцаа

Хүү төлөх чадварын харьцаа нь хүүгийн төлбөр төлөх чадварыг илэрхийлнэ. Энэ харьцаа нь өндөр байвал компанийн төлбөрийн чадвар сайн гэж үзнэ.

ХТЧХ = хүү ба татварын өмнөх ашиг / хүүгийн зардал

Ашигт ажиллагааны шинжилгээ

Ашигт ажиллагааг олон талаас нь шинжилж үздэг. Тухайлбал, ашиг орлогын борлуулалт, нийт хөрөнгө, хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцааны үнэд харьцуулан ашигт ажиллагааны түвшинг тодорхойлно.

Хувиар илэрхийлсэн орлогын тайлан

Ашигт ажиллагааны шинжилгээнд түгээмэл хэрэглэдэг нэг хэлбэр нь орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг борлуулалтад эзлэх хувиар нь илэрхийлэн тооцож, хувиар илэрхийлэгдсэн орлогын тайлангийн өнгөрсөн ба өнөөгийн үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулахад маш тохиромжтой байдаг. Энэ орлогын тайлангаас компанийн ашигт ажиллагааны 3 гол харьцааг гаргаж болно.

1. Ахиуц нийт ашиг

2. Үйл ажиллагааны ахуиц ашиг

3. Ахиуц цэвэр ашиг

Ахиуц нийт ашиг

Ахиуц нийт ашиг нь борлуулсан бүтээгдэхүүний өртгийг төлөөд борлуулалтаас үлдэж буй орлогын хэмжээг харуулна. Ахиуц нийт ашиг нь өндөр байвал борлуулсан бүтээгдэхүүний өртөг бага, ахиуц нийт ашиг нь бага байвал борлуулсан бүтээгдэхүүний өртөг өндөр байгааг илэрхийлдэг.

АНА = нийт ашиг / борлуулалт

Үйл ажиллаганы ахиуц ашиг

Үйл ажиллагааны ахиуц ашиг нь үйл ажиллагааны зардлуудыг төлсний дараагаар үлдэж буй борлуулалтын орлогын хэсгийг харуулна.

ҮААА = үйл ажиллагааны ашиг / борлуулалт

Ахиуц цэвэр ашиг

Ахиуц цэвэр ашиг нь татвар болон бусад бүх зардлуудаа төлөөд үлдсэн борлуулалтын орлогын хэсгийг илэрхийлнэ.

АЦА = татварын дараах цэвэр ашиг / борлуулалт

Хөрөнгө оруулалтын өгөөж (ROА)

Хөрөнгө оруулалтын өгөөжийг мөн нийт хөрөнгийн өгөөж гэж нэрлэдэг. Нийт хөрөнгийн нэг төгрөг тутамд ногдож байгаа цэвэр ашгийн хэмжээг хилэрхийлнэ. Хөрөнгө орулалтын өгөөж өсвөл ашигт ажиллагаа мөн өснө.

ROA = татварын дараах цэвэр ашиг / нийт хөрөнгө

Хувьцаат капиталын өгөөж (ROE)

Энэ харьцаа нь хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн 1 төгрөг тутамд ноогдож буй ашгийн хэмжээг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл хувьцаат капиталын өгөөгжийн харьцаа юм.

ROE = татварын дараах цэвэр ашиг / хувьцаат капитал

Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS)

Нэгж хувьцаанд ногдох ашиг нь эргэлтэнд байгаа нэгж хувьцаанд ноогдож буй цэвэр ашгийн хэмжээ юм. Компанийн ашигт ажиллагааны хамгийн чухал үзүүлэлтүүийн нэг болдог.

EPS = энгийн хувьцаанд хуваарилах боломжит ашиг / гаргасан энгийн хувьцааны тоо

Нэгж хувьцаанд ногдож буй ашгийн харьцаа нь нэгж хугацаанд олгох ногдол ашгийн хэмжээ биш юм. Ихэнх тохиолдолд нэгж хугацаанд ногдох ашгийн тодорхой хувийг л ногдол ашигт олгодог байна.

Үнэ ашгийн харьцаа (Р/Е)

Үнэ ашгийн харьцаа нь зах зээл компанийн 1 төгрөгийн ашгийн төлөө төлөхөд бэлэн байгаа мөнгөний хэмжээг илэрхийлнэ. Мөн зах зээл компанийн хэтийн төлөвийг үнэлж байгаа үнэлгээний хэмжүүр болдог. Үнэ ашгийн харьцаа өндөр байх тусам компани зах зээлд нэр хүндтэй, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтанд итгэх итгэл өндөр байгаагийн илрэл болно.

Үнэ ашгийн харьцаа = хувьцааны зах зээлийн үнэ / нэгж хувьцаанд ногдох ашиг

Харьцааны нэгдсэн шинжилгээ

Зөвхөн ганц харьцаа компанийн санхүүгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх хангалттай мэдээлэл өгч чадахгүй бөгөөд харин дээрх бүлэг харьцаануудыг нэгтгэн шинжилбэл компанийн талаарх бодит үнэлгээнд хүрэх боломжтой. Нэгдсэн шинжилгээг хийдээ:

1. Шинжилгээний Du Pont загвар

2. Нэгдсэн чиг хандлагын шинжилгээг ашиглана.

Шинжилгээний Du Pont загвар

Анх Америкийн "Du Pont" компанийн менежерүүд хөрөнгө оруулалтын өгөөж, нийт хөрөнгийн эргэц, цэвэр ахиуц ашиг ба хөшүүргийн хоорондын уялдаа холбоог илэрхийлсэн нэгдсэн шинжилгээний аргыг боловсруулан гаргасан нь тэр дороо нийтээр хүлээн зөвшөөрөгдөж санхүүгийн шинжилгээнд өргөнөөр хэрэглэгдэх болсог бөгөөд уг компанийн нэрээр "Du Pont загвар" хэмээн нэрлгдэх болжээ. Энэ загвар нь санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа, холбоо, хамаарлыг нэгтгэн үзүүлдэгээрээ онцлогтой. Компаниуд энэ загварыг өөрийн онцлогт тохируулан боловсруулж хэрэглэдэг. Du Pont томъёо нь.

ROA= ахиуц цэвэр ашиг * нийт хөрөнгийн эргэц

Du Pont загвар нь хувь нийлүүлсэн хөрөнгийн өгөөжийг ашигт ажиллагаа, хөрөнгийн ашиглалтын өгөөж, өр зээлийн түвшингээр задлан шинжлэх боломжийг олгодгоороо давуу талтай.

Нэгтдсэн чиг хандлагын шинжилгээ

Нэгдсэн чиг хандлагын шинжилгээг компанийн хөрөнгө эх үүсвэрийн бүтэц хоорондын харьцаа, цаг хугацааны туршид хэрхэн өөрчлөгдөж байгааг буюу ерөнхий хандлагыг харах, шинжлэхийн тулд хийдэг. Мөн өрсөлдөгчдийн болон салбарын дундаж үзүүлэлтүүдтэй харьцуулан шинжилнэ. Салбарын тэргүүлэх болон хангалтгүй үзүүлэлтүүдтэй харьцуулан шинжилж тухайн нэг компани ямар түвшинд явааг тодорхойлж болох юм. Гэхдээ харьцуулж буй үзүүлэлтүүдийг сонгохдоо анхааралтай хандах нь чухал. Харьцуулахдаа бодит тоон үзүүлэлтүүдийг авч болохоос гадна индексчлэн тооцож хувиар илэрхийлэн тооцож шинжилж болно.

Санхүүгийн тайлангийн шинжилгээ хийхэд тулгардаг бэрхшээлүүд

Харьцаануудын үр дүн нь салбарын онцлогоос ихээхэн хамааралтай байдаг. Нэлээд тооны компаниуд, ялангуяа томоохон компани корпорациуд ихэвчлэн нэг биш хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуудаг. Энэ тохиолдолд олон салбарт явуулсан үйл ажиллагааны үр дүнг үнэлж хэмжихэд тохиромжтой оновчтой дундаж үзүүлэлтийг тооцож гаргахад бэрхшээлтэй, маргаантай байдаг. Хамгийн үр дүнтэй оновчтой шалгуур үзүүлэлтүүд зөвхөн тухайн нэг салбарын хувьд л тооцогдож гарах боломжтой байдаг. Нөгөө талаар салбарын дундаж гэдэг нь хамгийн оновчтой үзүүлэлт биш байж болох талтайн дээр үүнээс хэр зэрэг хазайвал сайн эсвэл муу болохыг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг.

Санхүүгийн тайлангууд нь компанийн үнэн бодитой дүр зургийг гаргах боломжгүй байх. Тухайн тайлан гарч байгаа цаг үе болон гаргаж байгаа талын сонирхлоос хамааран үнэн бодитой мэдээлэл өгөх боломжгүй байх тохиолдол байдаг. Иймээс нилээд урт хугацааны хандлагыг ажиглах хэрэгтэй болно.

Үнийн түвшний өөрчлөлт. Ямарч санхүүгийн тайланд тухайн хугацаанд гарсан үнийн өөрчлөлтийг тусгадаггүй.

Үр дүнг тайлбарлахтай холбоотой бэрхшээлүүд. Ихэнх санхүүгийн харьцаануудад салбарын дундаж болон оновчтой түвшин тогтоосон байдаг боловч зарим нэгэн харьцааны үр дүнг сайн эсвэл муу гэж үнэлэхэд бэрхшээлтэй байдаг. Жишээ нь хөрвөх чадварын харьцаа өндөр байх нь хөрвөх чадвар сайтай байгааг илэрхийлдэг боловч энэ нь нөгөө талаар илүүдэл нөөц их байгааг илтгэдэг.

Харьцаануудын харилцан хамаарал. Зарим харьцаануудын хоорондын хамаарлын түвшин нилээд өндөр байдаг. Энэ нь тэдгээрийг тооцоход ашигладаг аль нэг үзүүлэлтүүд нь ижил байдагтай холбоотой. Иймээс хэт олон биш оновчтой сонгож авсан цөөн тооны харьцааг шинжилгээнд ашиглах нь чухал. Үүний тулд харьцаануудын талаар хангалттай мэдлэгтэй байх шаардлагатай болдог.


http://good-life.blog.banjig.net/post.php?post_id=117584