Monday 2 March 2009

Цаггггггггггггг ... урсана ...


Цаггггггггггггг ... урсана ...
Сэтгэл рүү урсах толтин дусал!
Тоогдох гэж би хэн нэгэнд дурладаггүй
Тоосоон гөвүүлэх гэж тэмцээнд би ордоггүй
Атга дармын зайд амьдрал намайг урлаж байдаг
Алаг хүний хорвоод өөртөө л би жаргалтай байх гэдэг.
Таалагдах гэж хүмүүст би ханддаггүй
Дардан замд учрах бүхэн учирч л байг
Хэнээс ч хамааралгүй эрх чөлөөтэй л байх гэдэг
Хэнд ч төвөггүй, өөртөө л би жаргалтай байх гэдэг!
Цаг урсан, өдөр хоногууд өнгөрнө...
Өөрөө ч анзааралгүй нас нэмэн хөгширнө...
Цагаахан цаасан дээр өөрөө л би өөрийгөө зурсан учраас
Цагдаж намайг хоргоох асуудал бүхнээс хулчийдаггүй ээ!
Тоогдох гэж, таалагдах гэж хүмүүстэй би харилцдаггүй
Төөрөөд одох заяатай нь байхад, түшээд явах ерөөлтэй нь байдаг юм
Би нөхөддөө хайртай, гэр бүлдээ хайртай!
Тэдний л хувьд эрдэнэ нь байхад, энэ хорвоод надад өөр юу ч хэрэггүй ээ!

Б.Оюунтөгс 2009-03-01. 22:32 цаг.

1 comment:

  1. Оюунтөгсийн оюун төгс ертөнцийн өчил байна. Чи өөртөө эзэн нь. Чиний амьдрал чамд олдсон бэлэг, хувь тавилан. Эгэл миний хажуугаар зурайх азтай магадгүй би ч байж болох нэгэн хүүгийн хамт аялах харгуй.

    ReplyDelete