Thursday 9 April 2009

Сэтгэл зовних тухай мэдвэл зохих үндсэн баримтууд

Дейл Карнеги: "Сэтгэл зовнихоо больж амар жимэр аж төрөх ёсон"

I. СЭТГЭЛ ЗОВНИХ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХ ҮНДСЭН БАРИМТУУД

1. Зөвхөн өнөөдрийнхөө "орон зайд" л амьдарч сур


"Манан дундах алсын ирээдүйг бус, тод харагдаж байгаа чиглэлийг барьж, одоо ажиллаж сурах нь бидний гол зорилго мөн."

Өнөөдрийнхөө орон зайд бүрэн аюулгүй байдлаа ханга. Үүний тулд өнгөрсөнөө оршуул! Тэнэгүүдийг булш руу нь хөтөлдөг өнгөрсөн өдрүүдийг бодол санаанаасаа тусгаарла. Ирээдүйн болон өнгөрсөн үеийнхээ ачааг өнөөдрийнхөө ачаатай цуг мөрөндөө үүрээд байвал ямар ч хүчтэй хүн аян замдаа бүдэрнэ. Ирээдүйгээ өнгөрсөн үетэй адил бив битүү хаалгаар өнөөдрөөс тусгаарлаж сур. Маргааш гэж байхгүй. Бүх ирээдүй чинь өнөөдөрт шингэжээ.

Дайны ч, энхийн ч цагт ялгаагүй, зөв буюу буруу сэтгэхүйн ялгаа дараах байдлаар илэрнэ. Зөв сэтгэхүй - шалтгаан ба үр дагаврын задлан шинжилгээнд тулгуурладаг бөгөөд учирзүйн холбоотой оновчтой төлөвлөгөөнд хүргэдэг, бол буруу сэтгэхүй - голдуу түгшүүртэй байдал, мэдрэлийн ядаргаанд хүргэдэг байна.

"Нэгж хугацаанд элсний нэг ширхэг ... тодорхой хугацаанд нэг ажил".
Салан задгай, сэтгэлээр амархан унадаг зангаасаа сал.


- Ийсүс Христос: "Маргаашийн өдрийн төлөө санаа бүү зов!"
- Уильям Ослер: " Өнөөдрийнхөө орон зайд амьдар!"


"Хүн бүр, өөрийнх нь амьдралын ачаа хичнээн хүнд байсан ч шөнө болтол түүнийгээ үүрч чаддаг. Бидний хэн нь ч гэсэн нар шингэтэл эелдэг зөөлөн, тэвчээр хатуужилтай, хүмүүсийг хүндлэн амьдрах чадвартай, амьдрахын утга учир чухам үүнд л байгаа юм".


Айж сандарч, түгшиж найдаж байсан ч
Амьдралынхаа өдөр бүрийн төлөө тэмцэж сур!
Харамсахгүйгээр өнгөрүүлсэн цаг мөч бүр чинь
Хамгийн их аз жаргал авчирдаг юм.
м.э.ө. 30 он, Ромын яруу найрагч Гораций.


Өглөөний мэндчилгээ
Энэ өдрийг сайн харж аваарай!
Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ.
Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид
Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү!
Өнөөдрийн үйлс тань бүтэмжтэй байвал
Өчигдрийн амьдрал чинь сайхан зүүд шиг санагдана.
Угтан авах маргаашийн өдөр тань
Учрал дүүрэн итгэл төрүүлнэ.
Өнөөдөр бид жаргалтай амьдарна гэж
Үүрийн туяаг тосон мэндлээрэй!
Эртний Энэтхэгийн нэрт жүжгийн зохиолч Галидаса.


2. Сэтгэл зовоосон асуудлыг шийдвэрлэдэг тусалдаг шидэт томъёо.

1/ Учирч болох тохиолдлоос хамгийн муу нь аль вэ? гэдгийг тогтоо.
2/ Зайлшгүй тохиодол гарвал энэ тохиолдолтой эвлэрэхэд өөрийгөө бэлтгэ.
3/ Дараагаар нь түүнийг яаж даван туулж болох вэ гэж тайван бодох хэрэгтэй.

Зүгээрл санаа зовж тэвдэлгүй, бүгдийг мартаад тайван бай!
Үхэл бол үхэл, эсвэл дампуурал, салалт, хагацал бүх муу юманд өөрийнхөө сэтгэлзүйг бэлд. Энэ нь танд ямар ч алдах юм байхгүй болгож байгаа хэрэг. Нэгэнт нөхцөл байдал гарцаагүй болсон үед энэ асуудалтайгаа эвлэрч тайвшрах хэрэгтэй. Тэгээд, харин тайвширсаныхаа дараа энэхүү асуудлыг хэрхэн зөв тийш нь шийдвэрлэж болох вэ, эсвэл өөрийгөө яаж зовоохгүй байх вэ гэдгийг ухаалгаар эрэгцүүлж үзээд үйл ажиллагаагаа төлөвлө.

"Эгэл хүн та үхлээс бүү ай!
Энэ өдрийн тавилангаас зайлж битгий зугт!
Өнгөрсөн мөч, ирээдүйн мөчид бүү итгэ!
Өнөөдрийнхөө хоромд л жаргаж цэнгэж ав!"
Өвгөн Омар.


3. Сэтгэл зовнисноос болж ямар уршиг учирч болох вэ?


"Сэтгэлийн зовиуртайгаа тэмцэж чаддаггүй ажил хэрэгч хүмүүс залуугаараа нас нөгчдөг".
Доктор Алексис Каррель.

Айж түгшсэнээс болоод сэтгэл зовниж эхэлдэг. Үүний улмаас хүмүүс сэтгэлийн хөөрөл, уур уцаарт автагдан улмаар ходоод, дотоод эрхтэн, шүд, үс гэх мэт эрхтнүүддээ нөлөөлдөг. ҮҮнээс болж ходоодны шүүсний ажиллагаа өөрчлөгдөж ходоод шархлах боломж нэмэгддэг. Үс унах, толгой өвдөх, шүд цоорох, зүрх өвдөх, чихрийн шижин тусах гэх мэт нь бүгд адил шалтгаантай.

Сэтгэл зовнисны улмаас төрөл бүрийн өвчинг өөртөө үүсгэдэг!

No comments:

Post a Comment