Sunday 19 April 2009

Сэтгэлийн зовиурыг задлан шинжлэх үндсэн аргууд

Дейл Карнеги: "Сэтгэл зовнихоо больж амар жимэр аж төрөх ёсон"

Хоёр дугаар хэсэг. Сэтгэлийн зовиурыг задлан шинжлэх үндсэн аргууд

4. Сэтгэл зовоосон асуудлыг задлан шинжилж шийдвэрлэх арга

Хүссэн бүхнийг минь саадгүй биелүүлдэг
Хөнгөн шингэн зургаан зарц надад байдаг
Хуруугаараа дохиход л гүйлдэн ирдэг тэдний маань нэрийг
Хэрхэн, яагаад, хэн, юу, хэзээ, хаана гэдэг юм.
Редъярд Киплинг

Нэг дүгээр мөрдлөг. Баримт цуглуулах. "Хэрэв хүмүүс аливаа баримтыг тайван, шударгаар цуглуулахад цаг хугацаагаа зарцуулбал мэдлгийн хүрээ тань тэлж, санаа зовнихгүй байж чадна". Хүмүүс өөрийнхөө санаанд нийцсэн зүйлийг зөв хэмээн итгэж, баримт цуглуулахдаа 1 өнцгөөс хандаад байдаг. Үүнээс сэргийлэх 2 арга бий: 1/ Баримт цуглуулах үедээ түүнийг өөртөө биш, өөр ямар нэгэн хүнд зориулж байна гэж бод. Энэ нь баримтанд алагчлалгүй ухаалаг хандаж, сэтгэл хөдлөлдөө баригдахгүй байхад тусална. 2/ Санаа зовоож буй асуудалтайгаа холбогдсон баримт цуглуулахдаа зарим үед эсрэг талыгаа төлөөлөн үг хэлэх гэж байгаа хуульч гэж төсөөл. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө эсрэг чиглэсэн, хүсэлд чинь нийцээгүй бүх баримтыг олохыг хичээ. Дараа нь тухайн асуудлыг "дэмжсэн", "үгүйсгэсэн" бүх баримтыг бичиж ав. Жинхэнэ үнэн голдуу энэ 2 хязгаарын голд нь ч биш, хаа нэгтээ дунд нь байдаг.

Хоёр дугаар мөрдлөг. Задлан шинжилж дүгнэх.
1/Би юунд санаа зовж байна вэ? - гэж өөрөөсөө асуугаад хариултыг нь бич.
2/ Энэ талаар би юу хийж чадах вэ? - гэсэн асуулт тавиад, боломжит хувилбаруудыг бүгдийг нь сайн томъёолон бич.
Тэгээд байдлыг бүх талаас нь шинжилж үзсэний үр дүнд өөрийн шийдвэрээ гарга.

Гурав дугаар мөрдлөг. Эрүүл, зөв баримтуудад үндэслэн, тайван эрүүл ухаанаар задлан шинжилгээ хийж, тэр дор нь чанартай зөв шийд гарга. Харин одоо шийдвэрээ тэр дор нь хэрэгжүүл. Эргэлзэх, ахин дахин бодох нь ашиг тусгүй, та эцэс төгсгөлгүй эргэлзэх болно. Тогтсон төлөвлөгөөнөөсөө ухралгүй, эргэж буцалтгүй гүйцэтгэ!

Өөртөө тавьж, хариултыг нь олоход туслах асуултууд:
1/ Би юунд санаа зовж байна вэ?
2/ Би юу хийх ёстой вэ?
3/ Асуудлаа шийдвэрлэхийн тулд юу хийх гэж байна вэ?
4/ Гаргасан шийдвэрээ хэзээнээс эхлэн биелүүлэх вэ?

5. Ажил дээр чинь үүсдэг сэтгэлийн зовнилоо яаж 50% багасгах вэ?

Дэмий яриа, хэлэлцүүлэгт цагаа үрэх хэрэггүй. Хэрвээ та ажилтан бол доорх асуултуудад хариулан, даргадаа тодорхой асуудал дэвшүүлэн оруулж бай. Энэ нь цаг алдалгүй, бүтээлчээр асуудлаа шийдэх боломж олгоно.

1/ Асуудлын гол нь чухам юунд байна вэ? /Юуг шийдэх хэрэгтэй байна?/
2/ Уг асуудал юунаас үүсэв?
3/ Асуудлыг шийдвэрлэх ямар бололцоо байна вэ?
4/ Та ямар тодорхой шийдвэрийг санал болгож байна вэ?

Харин та удирдагч, захирал, дарга бол ажилтнууддаа асуудал дэвшүүлэн орж ирэхдээ дээрх асуултуудад хариулан тодорхой саналтай орж ирж байхыг сануулан даалгаарай. Танаар шийдүүлэх гэж орж ирдэг байсан асуудлууд 2 дахин багасч, шийдвэрлэх зам ч илүү дөхөм болно.

6. Сэтгэл зовних цаг завгүй бай. "Хөдөлмөрлөж" өөрийгөө эмчил.

7. Хэрэггүй юманд санаагаа бүү зовоо! Жижиг сажиг дуу чимээ, хооллох ёс горим гэх мэт жижиг асуудлуудад хүмүүс бууж өгч, сөхрөх гээд байдаг.

8. Тоо баримтыг шинжилж үзвэл, золгүй явдал тохиолдох магадлал маш бага байдаг. Тиймээс дэмий зүйлд эрсдэл тооцон, зовниж байх хэрэггүй.

9. Гарцаагүй болсон нөхцөл байдалтай эвлэр!

"Нэгэнтээ байгаа юмыг хүлээн авч байгтун! Нэгэнт болж өнгөрсөн юмтай эвлэрнэ гэдэг бол золгүй үр дагаврыг даван өнгөрөөхийн анхны алхам буюу" Уильям Джеймс.

"Боломжгүй юмыг болгох гэж шаардахгүй байх, засаршгүй юмны төлөө гаслахгүй байхад намайг сурхгана уу!"

"Амьдралын замналд ороход дээд зэргийн хүлцэнгүй чанартай байх явдал тэргүүн зэргийн ач холбогдолтой байдаг".


- Энэ ертөнцөд чинь золгүй явдал бүхнээс
Энэрэн тэтгэх эм тан байна уу даа
Тийм эм байдаг эсэхийг хайгаад үз чи,
Тэгээд хэрэв байхгүй бол дэмий сэтгэлээ бүү зовоо!
Матушка Гусына


Аз жаргалд хүрэх нэг л зам бий. Түүнд хүрэхийн тулд бидний санаа зоригт үл захирагдах юмсын төлөө сэтгэл зовнидгоо болих хэрэгтэй юм.
Эпитект

10. Сэтгэлийнхээ зовиурт хязгаар тавигтун!

Үнэт цаасны арилжаандаа алдагдлын хязгаар тавих, хүн хүлээх хугацаандаа хязгаар тавьж тохиролцох хэрэгтэй юм. Жишээ нь, та бусдыг хүлээсээр залхаж байгаа бол нөгөө хүндээ "Би таныг яг 5 минут хүлээнэ. Тэгээд ирэхгүй бол би явна шүү" гэж хэлэн хүлээлтийнхээ хугацаанд хязгаар тавих хэрэгтэй. Энэ нь таныг хүлээлтэнд бухимдаж, сэтгэл зовоохоос аварна шүү.

Мөн урд өмнө болоод өнгөрсөн зүйлийг марталгүй, олон жил бодож гомдоллосоор явах нь таны л сэтгэлийг зовооно. Тиймээс аливаад уурсах, түүнээсээ болж өөрийгөө зовоох зэрэгт хязгаар тавь!

11. Үртэс хөрөөдөх гэж бүү хичээ. Өнгөрсөн юм өнгөрсөнөөрөө л дуусдаг.

No comments:

Post a Comment