Хуучин байсан бүхнээ санаад байх боллоо
Хөөрхий зүрх минь юунд гансрах болов
Ирээдүйд угтах бүхнээс эмээгээд байх боллоо
Ирмэг зүрх минь юунд мохох болов
Чадна гэдэгсэн бүгдийг, чадахгүй гэх боллоо
Чалх тэнхээ минь хаана гээгдэж хоцров оо
Хийнэ л гэдэгсэн бүгдийг, хийхгүй гэх боллоо
Хүсэл эрмэлзэл минь хаана унтарч орхив оо
Дээгүүр нь алхсан мөр минь зам бүхэнд үлдсэн байгаа
Дээгүүрээ алхуулсан замын тоос гутланд минь наалдсан байгаа
Хий хоосон бүхнээс өөрийгөө бүтээх гэж хичээсэн юмсан
Хаана ч байгаагүй хүн, хаана ч байдаггүй л юм байна.
2009-04-14. 23:42 цаг.
No comments:
Post a Comment