Friday 10 April 2009

Өнгөрсөний зураг...




Миний багын мөрөөдөл...




-Мөрөөдөл ч юу байхав, дунд сургуулийн 7-8 р ангид байхдаа би махлаг хүүхэд байлаа. Кинон дээр гарч байгаа хөөрхөн охидуудыг хараад л тэдэн шиг болохыг хүсдэг байж билээ. Бас намбатай хөөрхөн эгч нар зурагтаар гарахаар алхаа гишгээ зөөлөн, ааш аяг ялдам байх гээд л нэг хэсэгтээ л мөрөөдөлд автаж, сэтгэл өөдрөг явдаг байж билээ.

Цонхны тавцан дээрээ гарч суугаад л өвлийн орой цонхоор харж суух ямар гоё байдаг байсан гээч. Цас будраад л, гудамжны гэрэлд орж байгаа цасны ширхэгүүд гялтганаж харагдана... Дэвтэр, харандаа гартаа атгачихаад л хуучин байрныхаа хүүхдийн талбай, замыг ямар ч олон зурлаа даа... Хайртай ганцхан цэцэгтэй, тэрнийгээ байнга зурна... Тал талаас нь харуулаад л... Өдрийн тэмдэглэл бичнэ ээ. Одоо юу бичиж байснаа сайн санадаггүй юм, лав л одооных шиг ажил хэргийн төлөвлөгөө, уулзалт энэ тэр биш. Найз нөхөд, гэр бүлийнхнийхээ тухай л бичдэг байсан байх.

Нэг хэсэг бас дуулдаг байлаа.. Бүжиглэж ч байсан, гэхдээ бүжиг гэж бараг хэлэхгүй л дээ. Гэхдээ л миний алтан дурсамжинд хөгжилтэй бүжгийн хамтлагтай байлаа шүү дээ...

4-р ангид байхдаа билүү Бритни Спирсийн нэг плокатыг өрөөнийхөө ханан дээр наачихсан байдаг байж билээ.
Дөнгөж гарч ирж байсан байх, нээх хөөрхөн бүжиглэдэг хөөрхөн охины зураг... Тэгж л боддог байж билээ, Бритни лав 17-той охин байсан юмдаг.


Цав цагаан, цэв цэвэрхэн хувцас өмсөөд л гэртээ сууж байх дуртай байсан даа...

Уран зохиолын номнууд уншаад л... Үлгэрт бас их дуртай, үлгэрийн номыг бол өдөрт хэд хэдээр нь дуусгана дөө... Даанч одоо тэр номнууд хаачсын бүү мэд, байхгүй. Хүүхэдтэй болохоороо уншиж өгнө гээд их л нандигнадаг байж билээ.



Болсон болоогүй бас шүлэг бичнэ. Минийл санахын нилээн хэдэн шүлгийн дэвтэр гаргаж байсаан, дүүрэн урт богино шүлэгтэй. Бичих гэсэн юмаа л дандаа толгой холбоод биччихдэг байсын.

Өнөөдөр нэг л ганцаараа зураг зураад суумаар өдөр байна аа. Гэхдээ би зураг биш ойрын үед гоё хатгамалд дуртай болоод байгаа, тэгж байгаад найз залуудаа гоё ороолт ч юм уу, нэг хөөрхөн жижигхэн юм нэхэж өгнө өө. Даанч зав гардаггүймөө...



Харин энэ бол миний нар. :)

Ингээд л өөдөөс минь хардгийн, харц нь намайг нэвт хараад ч байгаа юм шиг, зэмлээд ч байгаа юм шиг, ямар нэг юм дотроо бодоод нуугаад байгаа ч юм шиг байгаа биз.

Бас инээмсэглэсэн хирнээ дотор нь гуниг дүүрэн байгаа ч юм шиг.

Нүднийх нь цаана дотоод сэтгэл нь...

Их зөөлхөн сэтгэлтэй ч юм шиг, айхтар тооцоотой, хатуу хүн шиг ч...


Энэ куртка, энэнтэй адилхан өнгөтэй цамц хоёр нь дэндүү дотно санагддаг болжээ.


Бүтэн жил хагас болоход нэг ч өдөр би түүнийг дуудахгүй байж үзээгүй юм, өчигдөр өнөөдөр хоёр л харин уулзахгүй, чимээгүй байлаа.


Хүн хүнээ гэж байдаг хорвоод өчнөөн олон хүнийг амьдралдаа нэг секунд ч харж чадахгүй байхад, энэ хүнтэй би амьдралынхаа 1 жил хагасыг өдөр бүр уулзаж өнгөрүүлсэн байна... Хувь заяа гэдэг сонин юм шүү.

No comments:

Post a Comment