Monday 5 January 2009

Эссэ хэрхэн бичих вэ?

Оюутан залуучуудад хичээлийн даалгавраар болон ямар нэгэн хeтeлбeрт хамрагдахад эссе бичих хэрэг гардаг. Гэтэл оюутнууд маань энэ талаар тодорхой мэдлэггeйгээс болж боломжоо алдах тохиолдол их байдаг учраас ЭССЕ ХЭРХЭН БИЧИХ тухай та бvхэнд толилуулая.

Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн ергедлийн маягтыг бvрдvvлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгvй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишvvдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.
Их дээд сургуульд ергедел гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн vг хэллэгтэй, еерийн зорилгоо зев тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон тvvнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч бакалаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ еерийгее хувь хvний талаас нь илvv танилцуулж бичих хэрэгтэй байдаг. Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны vзэл бодолд хамгийн их нелее vзvvлсэн хvний тухай эсвэл челеет цагаа хэрхэн яаж енгерvvлдэг тухай бичвэл зvгээр. Учир нь Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишvvд зевхен хичээлийн дvн, шалгалтын оноо харахаас гадна, ергедел егегчийг хувь хvний талаас нь мэдэхийг хvсдэг. Мен еерийн хvрсэн амжилт, бvтээсэн зvйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зvйтэй. Харин еерийгее хэт тевийлгеж магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгvй.

Та эссегээ яаж бичих вэ?


1-р алхам: Бичихээсээ емне

Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бvтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг vл хайхран бодол санаандаа байгаа бvхнээ цаасан дээр буулга.
Бичсэн зvйлээ утга санаагаар нь хооронд нь холбож vз.
Дэс дараалал, логикийг анхаар.
Одоо бичсэн зvйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла.
Бvгдийг дахин эхнээс бич.

2-р алхам: Эхний хэсэг
Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, еренхий телевлегеег тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж егвел уншигчдад еренхий утга санааг тvргэн ойлгож, vргэлжлvvлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.

3-р алхам: Их бие
Их биеийн хэсэг бvр нь еерийн агуулгыг хадгалсан егvvлбэрээр эхэлдэг бегеед энэ егvvлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхvv егvvлбэрийн утга санааг тодруулсан янз бvрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.

4-р алхам: Дvгнэлт
Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрх бичсэн зvйлийнхээ талаар дvгнэлт гарган бичих хэрэгтэй.

5-р алхам: Засвар хийх

Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар еерее еертее уншаад vз. Хэрэв та зохиогч биш харин уншигчийн байрнаас хандвал еерийн алдаагаа илvv амархан олох болно.

Сайн эссе ямар байх вэ?

• Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийн сайн эссе гэж дvгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
• Эссе нь зохиогчоо хувь хvний талаас нь харуулж чадсан байх.
• Эхлэл ба тегсгел нь ойлгомжтой бегеед утга санаа нь логик холбоотой байх.


Эссе бичихэд анхаарах зvйлvvд

Хэдийгээр зохион бичлэг тань тегс болж чадаагvй ч гэсэн дараах тvгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгvй байхыг анхаараарай:
• Хэтэрхий том эсвэл эртний vг бvv хэрэглэ. Зарим хvмvvс зохион бичлэгээ ухаантай, гоё харагдуулах зорилгоор хэт том vг хэрэглэдэг. Гэвч эдгээр vгнээд нь зохион бичлэгийн зевхен хоосон чимэг болж, хувь хvний vзэл бодлыг бvрэн илэрхийлж чаддаггvй.
• Зохион бичлэгийн зорилго нь утга санаанаасаа зерсен, авцалдаагvй байх.
Ядуу хэллэгтэй байх.
• Тэмдэг нэр болон еер туслах vг аль болох цеен ашиглаарай.
• Ергедлийн маягтанд егсен мэдээллээ эссендээ дахин битгий давтаарай.
• Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.
• Еерийнхее сайн мэддэг, сонирхдог зvйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.
• Эссе хэтэрхий урт байх хэрэггvй.
• Гол сэдвээсээ хазайх ёсгvй.

No comments:

Post a Comment