Sunday 4 January 2009

Дуугүй гэж бүү зэмлээрэй


Хэн нэгэн хүний хувьд хэн ч биш байна гэдэг аймаар... Хайртай хүнийхээ хувьд энгийн нэгэн байхтай адил...
Ор сураггүй алга болоход минь үгүйлж шаналахгүй бол, дуу хоолойг минь сонсох гэж утас цохихгүй бол, "дурлачихлаа би" гэж найзуудынхаа дунд догдлохгүй бол, ... ?
Өөртөө шивнээд өнгөрдөг үнэн сэтгэлийн үгс гэж байдаг. Уйтгарласан үед чинь аргадахгүй байгаа бол би дотроо аль хэдийнэ алив сайхан үгийг хэлсэн гэсэн үг. Уурласан үед чинь юм хэлэхгүй бол уучлаарай гэж дотроо заавал хэлж байгаа. Алс хол явахад чинь аяны ерөөл хэлэхгүй байвал бүхнээс илүү ерөөлийг зүрхэндээ хэлсэн гэсэн үг, зовлон тохиосон үед үргэлж сэтгэл минь хамт байна гэж бод! Сайхан амраарай гэхэд чинь хариу хэлээгүй бол "Гоё зүүд зүүдлээрэй!" гэж аль хэзээний хэлсэн гэсэн үг.

Дуугүй гэж намайг бүү зэмлэ
Дурлал хайрыг нүдээрээ шивнэдэг шүү
Чимээгүй гэж чи минь намайг бүү зэмлэ
Чин зүрхний үгээ харцаараа найз нь шивнэдэг шүү!

2008-03-18.

No comments:

Post a Comment