Sunday 2 November 2008

Зах зээлийн эдийн засгийн загвар


Зах зээлийн эдийн засгийн загвар нь сонгодог либерализмын үед (18 дугаар зууны хоёр дугаар хагас ба 19 дүгээр зууны эхний хагас) боловсруулагдсан. Түүний гол төлөөлөгч нь Адам Смит (1723-1790), Давид Рикардо (1772-1823), Жон Стюарт Милль (1806-1873) нар юм.

Адам Смит, Үндэсний баялгийн мөн чанар ба учир шалтгааны судалгаа

Энэхүү дэлхийг донсолгож, улс төрийн эдийн засагт шинэ хуудсыг нээн, олон үндэстнийг байлдан дагуулж чадсан номноос өөрт хамгийн чухал санагдсан хэсгийг тавья. Энд 1-рт, хувь хүний хувиа хичээх, өөрийн ашиг хонжоог урьтал болгох явдал нь нийт нийгмийн сайн сахны төлөө хийх ямар ч үйлдлээс илүү үр өгөөжтэй, ашиг тустай байх талаар, 2-рт, төр эдийн засагт ямар үүрэгтэйгээр оролцох ёстойг бичсэн байгаа. Харин үүний дараа Монгол Улсын эдийн засаг дахь төрийн оролцооны талаар бичнэ. хэрэгтэй гэж бодвол уншаад үзээрэй.

Бараг бүх араатан амьтан өсөж өндийхийн хэрээр бүрэн хараат бус, бие даасан байдаг бөгөөд орчин тойрондоо бусдын дэмжлэг шаардахгүй байдаг. Харин хүн бол ямагт тусламж дэмжлэг авахад хүрч байдаг, ингэхдээ бүр хамт байгаа хүнийхээ гагцхүү сайн сайхныг хүссэний улмаас авна гэж бараг л хүлээдэггүй юм. хэрэв тэрбээр өөрийгөө бодох сэтгэлийг нь түүнд ашиг тустайгаар ашиглахыг ойлгож байвал, тэгэхдээ тэр хүний танаас хүсэж байгаа зүйлийг түүнд зориулан хийх нь таны өөрийн ашиг сонирхолд нийцэж байна гэдгийг түүнд харуулж байгаагаар зорилгодоо хүрэх нь илүү магадлалтай байна...
Махны худалдагч, шар айраг исгэгч, талхчны сайн сайхныг хүсэх сэтгэлээс бус, харин тэд өөрсдийн хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээс бид хэрэгцээтэй идэх уух юмаа хүлээдэг. Бид тэдний хүнийг хайрлах сэтгэл биш, харин өөрийгөө хайрлах сэтгэлд нь хандаж байдаг бөгөөд бид өөрсдийн хэрэгцээний тухай дурсахгүй, харин тэдний ашиг хонжооны тухай өгүүлдэг.
Тодорхой хүн бол ямагт өөрийн эзэмшиж болох капиталаа аль болох ашиг хонжоотой байрлуулах газар олохыг бодож байдаг. Тэгээд үнэхээр үндэсний эдийн засгийн тухай ямар нэгэн байдлаар бус, өөрийн ашиг хонжоог харгалзан үзэж байдаг. Гэхдээ чухам ингэж өөрийн ашиг хонжооны талаар эрмэлзэх нь бас нийт улс оронд хамгийн их ач тус авчрах газарт түүнийг бүр өөрөө буюу тэр ч байтугай гарцаагүй байдлаар капиталаа оруулахад хүргэдэг.
Тодорхой хүн бүр боломжоороо өөрийн капиталыг эх орны аж үйлдвэрийг дэмжихэд хэрэглэж, энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн нь хамгийн их өртөгтэй байхаар энэхүү үйлдвэрийг чиглүүлэхийг хичээж байдаг болохоор тэрээр нийгмийн жилийн орлого хамгийн их байхад заавал тус дөхөм болж байдаг, тэгэхдээ энэ хүн мэдээжээр гол төлөв нийгмийн сайн сайханд тус дөхөм болно гэж тооцдоггүй, хэр зэрэг тус дөхөм болж байгаагаа ухамсарладаггүй. Хүмүүс гадаадын бус, харин эх орны үйлдвэрийг дэмжихийг урьтал болгохдоо зөвхөн өөрийн ашиг сонирхлыг харгалзаж байдаг. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн дээд зэргийн өртөгтэй байхаар аж үйлдвэрийг чиглүүлэхдээ хүн гагцхүү өөрийн ашиг хонжоог л мөрдлөг болгож байдаг. гэвч бусад олон тохиолдолд байдгийн адилаар энэ хүнийг өөрийнх нь зорьсон зүйлд огт ороогүй зорилго руу үл үзэгдэх гараар чиглүүлж байдаг. Тэр үед энэхүү зорилго түүний санасан төлөвлөсөн зүйлд ороогүйгээс болж нийгэм дандаа хохирдоггүй юм. Энэхүү өрийн ашиг сонирхлыг баримталж мөрдөлөгө болгосноороо нийгмийн ашиг сонирхолд ухамсартайгаар эрмэлзэхийг бодвол илүү жинхэнэ байдлаар үйлчлэх нь олонтаа байдаг. Нийгмийн тусын тулд худалдаа хийж буй дүр үзүүлдэг хүмүүс олон сайн зүйл хийсэн гэдгийг би нэг ч сонсож байгаагүй. Дашрамд хэлэхэд иймэрхүү санаархал нь худалдаачдын дунд нэг их ердийн зүйл биш бөгөөд тэднийг ийм санаархлаасаа татгалзахыг ятгахад олон үг хэрэггүй юм. Ийнхүү урьтал болгох юм уу, шахаж хавчих бүхий л тогтолцоо бүрэн арилсанаар жам ёсны ердийн эрх чөлөөний жирийн, түвэггүй тогтолцоо үлдэж тогтоно. Хүн бүр шударга ёсны хуулийг зөрчөөгүй байгаа цагт өөрийн ухаанаар өөрийн ашиг оснирхлыг бүрэн чөлөөтэй баримталж, өөрийн капитал болон хөдөлмөрөөрөө бусад аливаа хүмүүс, бүхэл бүтэн ангийн хөдөлмөр, капиталтай өрсөлдөх боломж олж байна. Эзэн хаан хэгжүүлэн биелүүлэхдээ ямагт тоо томшгүй олон хуурмаг заль мэхэнд өртдөг, зохих ёсоор хэрэгжүүлэх нь хүний ямар ч мэргэн ухаан, мэдлэгт хүртээмжгүй үүргээс хувь хүний хөдөлмөрийг удирдах, түүнийг нийгмийн ашиг сонирхолд илүү тохирсон ажил төрөлд чиглүүлэх үүргээс чөлөөлөгддөг. Жам ёсны эрх чөлөөний дагуу эзэн хаан гагцхүү гурван үүрэг, тэгэхдээ нэн чухал ач холбогдолтой үүрэг, гэвч ердийн оюун ухаанд тодорхой, ойлгомжтой үүрэг биелүүлэх ёстой. нэгдүгээрт, бусад бие даасан улсын зүгээс довтлох, хүчирхийллээс нийгмийг хамгаалах үүрэг, хоёрдугаарт: бололцооны хирээр нийгмийн гишүүн бүрийг шударга бус явдал, нийгмийн бусад гишүүдийн зүгээс дарлахаас хамгаалах буюу сайтар шүүн таслах ажиллагааг тогтоох үүрэг, гуравдугаарт: нийтийн тодорхой байгууламж, нийгмийн байгууллыг бий болгож, ажиллуулах үүрэг, эдгээрийг бий болгож ажиллуулах нь тодорхой хүмүүс юм уу, жижиг бүлгийн ашиг сонирхолд нийцэхгүй байдаг, учир нь гэвэл хэдийгээр том нийгэм ийм байгууллагын ашгаар голдуу зардлаа илүү гарган төлж чаддаг боловч тодорхой хүн юм уу жижиг бүлэг зардлаа хэзээ ч нөхөж чаддаггүй юм.

Монгол төрийн Монгол эдийн засаг дахь оролцоо

......

No comments:

Post a Comment