Sunday 26 October 2008

Хүсэл мөрөөдлөө биелүүлж хүслийнхээ оргилд хүрэх боломж бидэнд бий


Нэгэн залуу бурханы элчтэй тааралджээ. Тэгээд өөрийн амьдралын тухай асуусанд: чамд 3 том аз таарах юм байна. Чи алдар нэрээ цуурайтуулж маш их баян болж, бас заяаныхаа ханьтай учирч сайхан амьдарна гэжээ. Хүнд өөр юу хэрэгтэй юм бэ. Нөгөө залуу маш их баярлаж гэнэ. Гэсэн ч аль аль нь биелэгдэхгүй явсаар нөгөө залуу тэнгэрт хальж гэнэ. Тэнд бурхны элчтэй таарч гомдолложээ. Бурхны элч би чамайг хуураагүй чи боломжийг ашиглаагүй дандаа алдсан шүү дээ. ...оны ... сарын ...ны өдөр газар хөдөлсөнийг санаж байна уу? Гадаа хүмүүс авраарай гэж хашгиралдаж байсан. Чи яагаад гэртээ суугаад байсан юм бэ? Залуу: тэгж газар хөдлөхөд манай хаалганы цоож эвдрээд тэдэнд туслахаар гарвал ар хударгаар минь манайд хулгайч орох юм шиг санагдаад гэж хэлэв. тэр нь түүний нэр алдар олох боломж байсныг бурхан хэлж гэнэ. Залуу: Та намайг баян болно гэж ёстой худлаа хэлсэн байна лээ гэвэл элч мөн өдөр судрыг нь дурдан нэг том бизнес эрхлэх санаа тархинд нь орж ирсэнийг сануулаад яагаад зориглож хийгээгүй талаар асуув. Залуу: Би тэгэхэд өөрт буй бүх хөрөнгөөрөө дэнчин тавьж бодсон юм. Хэрэв тэр бүтэхгүй бол би модоо барьсан гуйлгачин болох байсан учир зориглоогүй юм гэж толгойгоо илжээ. Тэр бол түүний баян болох боломж байсан ажээ. Заяаны ханьтайгаа яагаад таараагүй талаараа асуувал элч: Чи найзынхаа төрсөн өдрөөр танилцаад бүжиглэж бүр гэрт нь хүргэж өгсөн тэр бүсгүйтэйгээ яагаад дотно үерхээгүй юм бэ тэр чинь чиний заяаны хань байсан шүү дээ гэж эргүүлэн хэлж гэнэ. Залуу: Би тэр сайхан бүсгүй намайг тоохгүй байх, тэгж гуйж нүдний булай болоод яахав гэж бодоод зориглоогүй юм гэжээ. Ингэж хэлэнгүүт бурханы элч цааш явжээ.

No comments:

Post a Comment