Sunday 19 April 2009

Сэтгэлийн зовиурыг задлан шинжлэх үндсэн аргууд

Дейл Карнеги: "Сэтгэл зовнихоо больж амар жимэр аж төрөх ёсон"

Хоёр дугаар хэсэг. Сэтгэлийн зовиурыг задлан шинжлэх үндсэн аргууд

4. Сэтгэл зовоосон асуудлыг задлан шинжилж шийдвэрлэх арга

Хүссэн бүхнийг минь саадгүй биелүүлдэг
Хөнгөн шингэн зургаан зарц надад байдаг
Хуруугаараа дохиход л гүйлдэн ирдэг тэдний маань нэрийг
Хэрхэн, яагаад, хэн, юу, хэзээ, хаана гэдэг юм.
Редъярд Киплинг

Нэг дүгээр мөрдлөг. Баримт цуглуулах. "Хэрэв хүмүүс аливаа баримтыг тайван, шударгаар цуглуулахад цаг хугацаагаа зарцуулбал мэдлгийн хүрээ тань тэлж, санаа зовнихгүй байж чадна". Хүмүүс өөрийнхөө санаанд нийцсэн зүйлийг зөв хэмээн итгэж, баримт цуглуулахдаа 1 өнцгөөс хандаад байдаг. Үүнээс сэргийлэх 2 арга бий: 1/ Баримт цуглуулах үедээ түүнийг өөртөө биш, өөр ямар нэгэн хүнд зориулж байна гэж бод. Энэ нь баримтанд алагчлалгүй ухаалаг хандаж, сэтгэл хөдлөлдөө баригдахгүй байхад тусална. 2/ Санаа зовоож буй асуудалтайгаа холбогдсон баримт цуглуулахдаа зарим үед эсрэг талыгаа төлөөлөн үг хэлэх гэж байгаа хуульч гэж төсөөл. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө эсрэг чиглэсэн, хүсэлд чинь нийцээгүй бүх баримтыг олохыг хичээ. Дараа нь тухайн асуудлыг "дэмжсэн", "үгүйсгэсэн" бүх баримтыг бичиж ав. Жинхэнэ үнэн голдуу энэ 2 хязгаарын голд нь ч биш, хаа нэгтээ дунд нь байдаг.

Хоёр дугаар мөрдлөг. Задлан шинжилж дүгнэх.
1/Би юунд санаа зовж байна вэ? - гэж өөрөөсөө асуугаад хариултыг нь бич.
2/ Энэ талаар би юу хийж чадах вэ? - гэсэн асуулт тавиад, боломжит хувилбаруудыг бүгдийг нь сайн томъёолон бич.
Тэгээд байдлыг бүх талаас нь шинжилж үзсэний үр дүнд өөрийн шийдвэрээ гарга.

Гурав дугаар мөрдлөг. Эрүүл, зөв баримтуудад үндэслэн, тайван эрүүл ухаанаар задлан шинжилгээ хийж, тэр дор нь чанартай зөв шийд гарга. Харин одоо шийдвэрээ тэр дор нь хэрэгжүүл. Эргэлзэх, ахин дахин бодох нь ашиг тусгүй, та эцэс төгсгөлгүй эргэлзэх болно. Тогтсон төлөвлөгөөнөөсөө ухралгүй, эргэж буцалтгүй гүйцэтгэ!

Өөртөө тавьж, хариултыг нь олоход туслах асуултууд:
1/ Би юунд санаа зовж байна вэ?
2/ Би юу хийх ёстой вэ?
3/ Асуудлаа шийдвэрлэхийн тулд юу хийх гэж байна вэ?
4/ Гаргасан шийдвэрээ хэзээнээс эхлэн биелүүлэх вэ?

5. Ажил дээр чинь үүсдэг сэтгэлийн зовнилоо яаж 50% багасгах вэ?

Дэмий яриа, хэлэлцүүлэгт цагаа үрэх хэрэггүй. Хэрвээ та ажилтан бол доорх асуултуудад хариулан, даргадаа тодорхой асуудал дэвшүүлэн оруулж бай. Энэ нь цаг алдалгүй, бүтээлчээр асуудлаа шийдэх боломж олгоно.

1/ Асуудлын гол нь чухам юунд байна вэ? /Юуг шийдэх хэрэгтэй байна?/
2/ Уг асуудал юунаас үүсэв?
3/ Асуудлыг шийдвэрлэх ямар бололцоо байна вэ?
4/ Та ямар тодорхой шийдвэрийг санал болгож байна вэ?

Харин та удирдагч, захирал, дарга бол ажилтнууддаа асуудал дэвшүүлэн орж ирэхдээ дээрх асуултуудад хариулан тодорхой саналтай орж ирж байхыг сануулан даалгаарай. Танаар шийдүүлэх гэж орж ирдэг байсан асуудлууд 2 дахин багасч, шийдвэрлэх зам ч илүү дөхөм болно.

6. Сэтгэл зовних цаг завгүй бай. "Хөдөлмөрлөж" өөрийгөө эмчил.

7. Хэрэггүй юманд санаагаа бүү зовоо! Жижиг сажиг дуу чимээ, хооллох ёс горим гэх мэт жижиг асуудлуудад хүмүүс бууж өгч, сөхрөх гээд байдаг.

8. Тоо баримтыг шинжилж үзвэл, золгүй явдал тохиолдох магадлал маш бага байдаг. Тиймээс дэмий зүйлд эрсдэл тооцон, зовниж байх хэрэггүй.

9. Гарцаагүй болсон нөхцөл байдалтай эвлэр!

"Нэгэнтээ байгаа юмыг хүлээн авч байгтун! Нэгэнт болж өнгөрсөн юмтай эвлэрнэ гэдэг бол золгүй үр дагаврыг даван өнгөрөөхийн анхны алхам буюу" Уильям Джеймс.

"Боломжгүй юмыг болгох гэж шаардахгүй байх, засаршгүй юмны төлөө гаслахгүй байхад намайг сурхгана уу!"

"Амьдралын замналд ороход дээд зэргийн хүлцэнгүй чанартай байх явдал тэргүүн зэргийн ач холбогдолтой байдаг".


- Энэ ертөнцөд чинь золгүй явдал бүхнээс
Энэрэн тэтгэх эм тан байна уу даа
Тийм эм байдаг эсэхийг хайгаад үз чи,
Тэгээд хэрэв байхгүй бол дэмий сэтгэлээ бүү зовоо!
Матушка Гусына


Аз жаргалд хүрэх нэг л зам бий. Түүнд хүрэхийн тулд бидний санаа зоригт үл захирагдах юмсын төлөө сэтгэл зовнидгоо болих хэрэгтэй юм.
Эпитект

10. Сэтгэлийнхээ зовиурт хязгаар тавигтун!

Үнэт цаасны арилжаандаа алдагдлын хязгаар тавих, хүн хүлээх хугацаандаа хязгаар тавьж тохиролцох хэрэгтэй юм. Жишээ нь, та бусдыг хүлээсээр залхаж байгаа бол нөгөө хүндээ "Би таныг яг 5 минут хүлээнэ. Тэгээд ирэхгүй бол би явна шүү" гэж хэлэн хүлээлтийнхээ хугацаанд хязгаар тавих хэрэгтэй. Энэ нь таныг хүлээлтэнд бухимдаж, сэтгэл зовоохоос аварна шүү.

Мөн урд өмнө болоод өнгөрсөн зүйлийг марталгүй, олон жил бодож гомдоллосоор явах нь таны л сэтгэлийг зовооно. Тиймээс аливаад уурсах, түүнээсээ болж өөрийгөө зовоох зэрэгт хязгаар тавь!

11. Үртэс хөрөөдөх гэж бүү хичээ. Өнгөрсөн юм өнгөрсөнөөрөө л дуусдаг.

Wednesday 15 April 2009

Бяцхан дэвтрээсээ ...

Салхи асгаран над дээр
Бороо шиг шаагина

Сайхан чамайг санахдаа

Бүлээн зүрх минь догдолно


Гадаа хүнгүй, салхины чимээ сүнгэнэн

Ертөнцийн нэгэн өдөр, хаврын салхи шуурна

Ерөөс дулаан болсон энэ сайхан өдөрт

Ганцхан л чамайг бодон сэтгэл минь хөвөлзөж байна


Шороотой, шуургатай ч сэтгэлд дулаан энэ өдөр

Шилэн цонхны цаанаас бүх дэлхийг би ажиглана

Машины суудалд шигдэн би дэвтэртээ үүнийг бичнэ

Маш ихээр тайван - сэтгэлд минь чи инээнэ!


2009-04-06. 16:34 цаг.


Байхгүй

Хуучин байсан бүхнээ санаад байх боллоо
Хөөрхий зүрх минь юунд гансрах болов
Ирээдүйд угтах бүхнээс эмээгээд байх боллоо
Ирмэг зүрх минь юунд мохох болов

Чадна гэдэгсэн бүгдийг, чадахгүй гэх боллоо
Чалх тэнхээ минь хаана гээгдэж хоцров оо
Хийнэ л гэдэгсэн бүгдийг, хийхгүй гэх боллоо
Хүсэл эрмэлзэл минь хаана унтарч орхив оо

Дээгүүр нь алхсан мөр минь зам бүхэнд үлдсэн байгаа
Дээгүүрээ алхуулсан замын тоос гутланд минь наалдсан байгаа
Хий хоосон бүхнээс өөрийгөө бүтээх гэж хичээсэн юмсан
Хаана ч байгаагүй хүн, хаана ч байдаггүй л юм байна.

2009-04-14. 23:42 цаг.

Tuesday 14 April 2009

Та ямар өнгөтэй вэ?

Хэдэн сарын хэдэнд төрсөн бэ?

1 сарын 2-оос 11-д : Улбар шар
1 сарын 12-оос 24-д: Шар
1 сарын 25-аас 2 сарын 3-нд: Ягаан
2 сарын 4-өөс 8-нд: Цэнхэр
2 сарын 9-өөс 18-нд: Ногоон
2 сарын 19-өөс 28-нд: Бор
3 сарын 1-ээс 10-нд: Оюу ногоон
3 сарын 11-ээс 20-нд: Цагаан саарал
3 сарын 21-нд: Хар
3 сарын 22-оос 31: Хөх ягаан
4 сарын 1-ээс 10-нд: Хөх
4 сарын 11-ээс 20-нд: Мөнгөлөг
4 сарын 21-ээс 30-нд: Цагаан
5 сарын 1-ээс 14-нд: Цэнхэр
5 сарын 15-аас 24-нд: Алтлаг
5 сарын 25-аас 6 сарын 3-нд: Цагаан шаргал
6 сарын 4-өөс 13-нд: Саарал
6 сарын 14-өөс 23-нд: Элгэн хүрэн
6 сарын 24-нд: Саарал
6 сарын 25-аас 7 сарын 4-нд: Улаан
7 сарын 5-аас 14-нд: Улбар шар
7 сарын 15-аас 25-нд: Шар
7 сарын 26-аас 8 сарын 4-нд: Ягаан
8 сарын 5-аас 13-нд: Цэнхэр
8 сарын 14-өөс 23-нд: Ногоон
8 сарын 24-өөс 9 сарын 2-нд: Бор
9 сарын 3-аас 12-нд: Оюу ногоон
9 сарын 13-аас 22-нд: Цагаан саарал
9 сарын 23-нд: Цайвар ногоон
9 сарын 24-өөс 10 сарын 3-нд: Хөх ягаан
10 сарын 4-өөс 13-нд: Хөх
10 сарын 14-өөс 23-нд: Мөнгөлөг
10 сарын 24-өөс 11 сарын 11-нд: Цагаан
11 сарын 12-оос 21-нд: Алтлаг
11 сарын 22-оос 12 сарын 1-нд: Цагаан шаргал
12 сарын 2-оос 11-нд: Саарал
12 сарын 12-оос 21-нд: Элгэн хүрэн
12 сарын 22-нд: Хар ногоон
12 сарын 23-аас 1 сарын 1-нд: Улаан

Улаан: Та сэтгэл татам, хайраар дүүрэн хүн юм. Тиймээс ч хайр дурлалын асуудалд орооцолдох дуртай. Ихэнхдээ хөгжилтэй, хөдөлгөөнтэй байх боловч, гунигтай урам хугарах үе ч бий. Бусадтай харилцаа тогтоохдоо сайн. Ичимхий бүрэг зан таныг огтхон ч зовоодоггүй.

Цагаан шаргал. Та бол жинхэнэ өрсөлдөгч. Хэзээ ч ялагдах дургүй, хөнгөн шингэн байдал тань таныг үргэлж хөгжилтэй байлгадаг. Нээлттэй, илэн далангүй байдалд тань хүмүүс татагдаж, итгэл даах хүн гэсэн бодлыг төрүүлдэг. Та хайрын эзнээ сонгохдоо тун няхуур ханддаг. тиймээс дурлах нь салхины явдал шиг хөнгөн хуумгай биш. Зөв шийдвэр гаргахын тулд удаан тэвчээртэ йхүлээх чадвартай.

Хар ногоон: Та гадаад үзэмжийг чухалд тооцогчдын нэг юм. Материаллаг шинж чанар ихтэй. Ажил амьдралынхаа төлөө төлөвлөгөө, дэс дараалалтай зүтгэдэг занг тань бахдууштай. Арвич хямгач, эргэлзсэн тохиолдолд аз туршихаас татгалздаг. Эрсдэл бол таны хувьд хамгийн том "мангас". Удирдан зохион байгуулах чадвар сайтай. Харилцааг эрхэмлэдэг тул шинэ танил таны зовлон биш.

Саарал: Та ямагт бусдын анхаарлын тєвд байдгаа мэдэх vv? Амьдралын эрч хvчээр баялаг, нєхєрсєг гээд танд олон сайхан чанар бий. Ургуулан бодох чадвар тань таныг мєрєєдємтгий болгодог. Сэтгэлийн хєдлєлєє нуудаггvй, тохиромжтой газар оновчтой vгийг хэлдэг тань бусдын амьдралыг гэрэлтvvлэх сайхан энерги болдог. Гэхдээ зарим vед зєвхєн єєрийгєє л аргацааж, хувиа хичээх тал бий.

Ногоон: Ямар ч байдалд дасан зохицож, бусадтай амархан танилцдаг. Ухаалаг, тансаг зvйлд дуртай, єєртєє итгэлтэй, эрvvл мэнддээ анхаардаг. Шийдэмгий, тэвчээргvй, бусдыг удирдах дуртай байдал тань хамтрагчдын дургvйцлийг тєрvvлдэг бололтой. Гэхдээ Ромео, Жульетта шиг сайхан хайрыг хvлээдэг таныг романтик хvн гэхээс аргагvй.

Алтлаг: Та буруу зєвийг маш сайн дэнсэлж чаддаг. Хєгжилтэй, шударга, нvvрэмгий байдал тань бусдын сэтгэлийг татдаг. Захиргаадах, зандрахыг дарангуйлал гэж vздэгээс харахад нэлээд эмзэг нэгэн юм. Сэтгэл тавгvйтэж, хямрах нь элбэг. Иймээс шинэ танил, шинэ хамт олон, харилцаа гэдэг танд нэлээд тєвєгтэй асуудлын нэг.

Ягаан: Цаг vргэлж бvхнийг єєрийн чадах хамгийн дээд бололцоогоор хийхийг хvсдэг. Бусдад туслах, хамгаалах дуртай. Гэвч заримдаа эсрэг бодолтой болдог. Vлгэрт гардаг хайрыг хvсдэг болохоор хэзээ нэгэн цагт цагаан морьтой ханхvv ирж нойрноос нь сэрээхийг хvлээдэг.

Шар: Илvv дутуу зvйлгvй эелдэг, vнэнч, ааш сайтай таныг бурхан гэлтэй. Бусдад итгэдэг, харилцаанд тэргvvлэгч байдаг. Хvний дор орох дургvй болохоор таны шаралхуу хэмээх хvн олон. Бусдын тєлєє шийдвэр гаргах дуртайгаасаа болж асуудалд орооцолдох нь элбэг. Цайлган сэтгэлт “шарууд” романтик хайрыг хvсч, хайдаг.

Элгэн хvрэн: Ухаалаг, хvчтэй, бие даасан, юу хийхээ сайн мэддэг гээд танд сайн чанар олон бий. Нийтэч байх эрмэлзэлтэй хэрнээ бусдын эрх ашгийг vл тоомсорлодог тань хvмvvсийн дургvйг хvргэдэг. Тоглоом сайн даадаг, гvйлгээ ухаан сайтай болохоор амьдралд алзахгvй. Ганцхан залхуу зангаа тэвччихвэл бvх зvйл болох нь тэр.

Улбар шар: Хариуцлагатай бєгєєд нийцтэй байх нь таны гол уриа. Зорьсондоо хvрэхийн тулд шургуу хєдєлмєрлєдєг. Єрсєлдєєнєєс татгалздаггvй. Хэнд ч итгэдэггvй атлаа итгэл даах нэгэнтэй учирсан бол тvvнийг яаж ч ятгаад нэмэргvй.

Хєх ягаан: Нууцлаг, сэтгэл татам, хvлээцтэй, бусдад нєлєєлєх дуртай, хэзээ ч хувиа хичээдэггvй нэгэн. Найз нєхдийнхєє дунд нэр хvндтэй. Тухайн єдєр ямархуу байдалтай байхыг тогтооход бэрх. Учир нь сэтгэл санаа нь тогтворгvй, байнга хувирч байдаг.

Цагаан саарал: Тайван хэрнээ амархан сэтгэлээр унадаг. Нэлээн хартай хэрнээ эрх. Хоосон хардалт таныг хохироодог гэдгийг мартуузай. Дотоод мэдрэмж сайтай, ажилсаг, хувиа хичээхийг vзэн яддаг. Мєн энэрэнгvй, нигvvлсэнгvй. Найз нєхдийнхєє тєлєє юугаа ч зориулахад бэлэн.

Мєнгєлєг: Ургуулан бодох, мєрєєдлийн цар хvрээ ихтэй. Иймээс шинийг санаачлагч байдаг. Ичимхий, тэмvvлэгч, бардам, єєртєє итгэлтэй, шинэлэг бvхэнд нээлттэй зан чанартай. Адтай байдал нь сайн суралцагч гэсэн сайшаалыг дагуулдаг. Сэтгэл дундуур байдлаасаа болоод гэр бvлийн амьдрал нь ээдрээтэй болдог.

Цагаан: Гал дєлтэй, дайчин. Тиймээс атаархах нь элбэг, бvх юманд тийм ч амархан бодол санаагаа илэрхийлдэггvй. Эрхэмсэг байдалтай, хvнийг зєв юман дээр урамшуулахыг мэддэг. Заримдаа єєрийгєє бусад хvмvvсээс дээгvvр гэж vздэг.

Хар: Та эрvvл чийрэг, зоригтой, хvчтэй, эрх чєлєєтэй, санаачлагатай нэгэн. Бусдыг єрєвдєх нь цєєн. Шийдвэр гаргахаасаа ємнє сайн бодож, найдвартай алхам хийдэг тэд ёстой л долоо хэмжиж нэг огтолдог. Гэхдээ хайр дурлалыг євєрмєц байдлаар цэцэглvvлэх хvсэлтэй.

Цайвар ногоон: Та тайван амгалан, зєєлєн тєрєлд хамаарагдана. Хvч хэрэглэсэн ямар ч зvйлд дургvй. Тиймээс цагаан хоолтон байх нь элбэг. Хэрvvлээс дєлж, бухимдлаас ангид байхыг хичээдэг. Гэсэн ч загас шиг дуугvй гэсэн vг биш. Хэрэгтэй vгийг хэлэх vед нь харамладаггvй. Мэдрэмтгий уян зєєлєн, хєгжилтэй тул хамт байхад уйдхааргvй нэгэн.

Бор: Хєдєлгєєн. Таныг ганц энэ vгээр тодорхойлоход л хангалттай мэт. Чєлєєтэй, хєнгєн шингэн, бусдыг єєртєє ойртуулдаггvй, хэнтэй ч хялбар дотносдогvй. Магадгvй дотносож чаддаггvй байх. Гэхдээ харилцаанаас эмээдэг гэсэн vг биш л дээ. Та дурламтгай нэгэн. Зєрєєд єнгєрєх агшинд дурласан шигээ єєр хэн нэгэнтэй ярилцахдаа л дурлалын эзнээ мартчихдаг. Тохирох хvнээ олтол хайсаар л байна. Харин тєгс тєгєлдєр байх шаардлага нь дэндvv єндєр тул эрэл тань мухардалд хvрэх нь элбэг.

Цэнхэр: Та єєртєє нэг их итгэлтэй бус. Гэхдээ хэрэгтэй цаг vедээ маш шийдэмгий, зоригтой байж чаддаг. Хээнцэр, донж маягийг тааруулдагт тань хvмvvс татагддаг. Сэтгэл зvрхнийхээ дуудлагаар биш ухаан бодлоо илvvд vзэж сонголтоо хийдэг нь таныг алдаа онооны аль алинд хvргэж болохыг сануулъя.

Хар хєх: Анхаарал татсан, таашаал сайтай, амьдрах дуртай, амьдралд vнэн сэтгэлээсээ хайртай нэгэн. Хийж байгаа зvйлдээ анхаарлаа тєвлєрvvлж чаддаггvй сул талтай. Хайр дурлалд гал халуун, мэдрэмтгий, сэтгэл хєдлєл ихтэй байж болох. Таныг гомдоосон нэгнийг уучлах нь ховор юм.

Оюу ногоон: Тогтворгvй. Сэтгэл хєдлєл нь маш хурдан єєрчлєгддєг. Ганцаардмал, аялах дуртай, vнэнч, сайн сонсогч. Гэхдээ итгэмтгий байдал нь алдаанд хvргэх нь элбэг. Хайр дурлалыг олох нь таны хувьд хvнд бєгєєд энэ асуудал толгойг тань євтгєж, сэтгэлээр унамтгай болгодог.

Friday 10 April 2009

Өнгөрсөний зураг...




Миний багын мөрөөдөл...




-Мөрөөдөл ч юу байхав, дунд сургуулийн 7-8 р ангид байхдаа би махлаг хүүхэд байлаа. Кинон дээр гарч байгаа хөөрхөн охидуудыг хараад л тэдэн шиг болохыг хүсдэг байж билээ. Бас намбатай хөөрхөн эгч нар зурагтаар гарахаар алхаа гишгээ зөөлөн, ааш аяг ялдам байх гээд л нэг хэсэгтээ л мөрөөдөлд автаж, сэтгэл өөдрөг явдаг байж билээ.

Цонхны тавцан дээрээ гарч суугаад л өвлийн орой цонхоор харж суух ямар гоё байдаг байсан гээч. Цас будраад л, гудамжны гэрэлд орж байгаа цасны ширхэгүүд гялтганаж харагдана... Дэвтэр, харандаа гартаа атгачихаад л хуучин байрныхаа хүүхдийн талбай, замыг ямар ч олон зурлаа даа... Хайртай ганцхан цэцэгтэй, тэрнийгээ байнга зурна... Тал талаас нь харуулаад л... Өдрийн тэмдэглэл бичнэ ээ. Одоо юу бичиж байснаа сайн санадаггүй юм, лав л одооных шиг ажил хэргийн төлөвлөгөө, уулзалт энэ тэр биш. Найз нөхөд, гэр бүлийнхнийхээ тухай л бичдэг байсан байх.

Нэг хэсэг бас дуулдаг байлаа.. Бүжиглэж ч байсан, гэхдээ бүжиг гэж бараг хэлэхгүй л дээ. Гэхдээ л миний алтан дурсамжинд хөгжилтэй бүжгийн хамтлагтай байлаа шүү дээ...

4-р ангид байхдаа билүү Бритни Спирсийн нэг плокатыг өрөөнийхөө ханан дээр наачихсан байдаг байж билээ.
Дөнгөж гарч ирж байсан байх, нээх хөөрхөн бүжиглэдэг хөөрхөн охины зураг... Тэгж л боддог байж билээ, Бритни лав 17-той охин байсан юмдаг.


Цав цагаан, цэв цэвэрхэн хувцас өмсөөд л гэртээ сууж байх дуртай байсан даа...

Уран зохиолын номнууд уншаад л... Үлгэрт бас их дуртай, үлгэрийн номыг бол өдөрт хэд хэдээр нь дуусгана дөө... Даанч одоо тэр номнууд хаачсын бүү мэд, байхгүй. Хүүхэдтэй болохоороо уншиж өгнө гээд их л нандигнадаг байж билээ.



Болсон болоогүй бас шүлэг бичнэ. Минийл санахын нилээн хэдэн шүлгийн дэвтэр гаргаж байсаан, дүүрэн урт богино шүлэгтэй. Бичих гэсэн юмаа л дандаа толгой холбоод биччихдэг байсын.

Өнөөдөр нэг л ганцаараа зураг зураад суумаар өдөр байна аа. Гэхдээ би зураг биш ойрын үед гоё хатгамалд дуртай болоод байгаа, тэгж байгаад найз залуудаа гоё ороолт ч юм уу, нэг хөөрхөн жижигхэн юм нэхэж өгнө өө. Даанч зав гардаггүймөө...



Харин энэ бол миний нар. :)

Ингээд л өөдөөс минь хардгийн, харц нь намайг нэвт хараад ч байгаа юм шиг, зэмлээд ч байгаа юм шиг, ямар нэг юм дотроо бодоод нуугаад байгаа ч юм шиг байгаа биз.

Бас инээмсэглэсэн хирнээ дотор нь гуниг дүүрэн байгаа ч юм шиг.

Нүднийх нь цаана дотоод сэтгэл нь...

Их зөөлхөн сэтгэлтэй ч юм шиг, айхтар тооцоотой, хатуу хүн шиг ч...


Энэ куртка, энэнтэй адилхан өнгөтэй цамц хоёр нь дэндүү дотно санагддаг болжээ.


Бүтэн жил хагас болоход нэг ч өдөр би түүнийг дуудахгүй байж үзээгүй юм, өчигдөр өнөөдөр хоёр л харин уулзахгүй, чимээгүй байлаа.


Хүн хүнээ гэж байдаг хорвоод өчнөөн олон хүнийг амьдралдаа нэг секунд ч харж чадахгүй байхад, энэ хүнтэй би амьдралынхаа 1 жил хагасыг өдөр бүр уулзаж өнгөрүүлсэн байна... Хувь заяа гэдэг сонин юм шүү.

Thursday 9 April 2009

Сэтгэл зовних тухай мэдвэл зохих үндсэн баримтууд

Дейл Карнеги: "Сэтгэл зовнихоо больж амар жимэр аж төрөх ёсон"

I. СЭТГЭЛ ЗОВНИХ ТУХАЙ МЭДВЭЛ ЗОХИХ ҮНДСЭН БАРИМТУУД

1. Зөвхөн өнөөдрийнхөө "орон зайд" л амьдарч сур


"Манан дундах алсын ирээдүйг бус, тод харагдаж байгаа чиглэлийг барьж, одоо ажиллаж сурах нь бидний гол зорилго мөн."

Өнөөдрийнхөө орон зайд бүрэн аюулгүй байдлаа ханга. Үүний тулд өнгөрсөнөө оршуул! Тэнэгүүдийг булш руу нь хөтөлдөг өнгөрсөн өдрүүдийг бодол санаанаасаа тусгаарла. Ирээдүйн болон өнгөрсөн үеийнхээ ачааг өнөөдрийнхөө ачаатай цуг мөрөндөө үүрээд байвал ямар ч хүчтэй хүн аян замдаа бүдэрнэ. Ирээдүйгээ өнгөрсөн үетэй адил бив битүү хаалгаар өнөөдрөөс тусгаарлаж сур. Маргааш гэж байхгүй. Бүх ирээдүй чинь өнөөдөрт шингэжээ.

Дайны ч, энхийн ч цагт ялгаагүй, зөв буюу буруу сэтгэхүйн ялгаа дараах байдлаар илэрнэ. Зөв сэтгэхүй - шалтгаан ба үр дагаврын задлан шинжилгээнд тулгуурладаг бөгөөд учирзүйн холбоотой оновчтой төлөвлөгөөнд хүргэдэг, бол буруу сэтгэхүй - голдуу түгшүүртэй байдал, мэдрэлийн ядаргаанд хүргэдэг байна.

"Нэгж хугацаанд элсний нэг ширхэг ... тодорхой хугацаанд нэг ажил".
Салан задгай, сэтгэлээр амархан унадаг зангаасаа сал.


- Ийсүс Христос: "Маргаашийн өдрийн төлөө санаа бүү зов!"
- Уильям Ослер: " Өнөөдрийнхөө орон зайд амьдар!"


"Хүн бүр, өөрийнх нь амьдралын ачаа хичнээн хүнд байсан ч шөнө болтол түүнийгээ үүрч чаддаг. Бидний хэн нь ч гэсэн нар шингэтэл эелдэг зөөлөн, тэвчээр хатуужилтай, хүмүүсийг хүндлэн амьдрах чадвартай, амьдрахын утга учир чухам үүнд л байгаа юм".


Айж сандарч, түгшиж найдаж байсан ч
Амьдралынхаа өдөр бүрийн төлөө тэмцэж сур!
Харамсахгүйгээр өнгөрүүлсэн цаг мөч бүр чинь
Хамгийн их аз жаргал авчирдаг юм.
м.э.ө. 30 он, Ромын яруу найрагч Гораций.


Өглөөний мэндчилгээ
Энэ өдрийг сайн харж аваарай!
Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ.
Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид
Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү!
Өнөөдрийн үйлс тань бүтэмжтэй байвал
Өчигдрийн амьдрал чинь сайхан зүүд шиг санагдана.
Угтан авах маргаашийн өдөр тань
Учрал дүүрэн итгэл төрүүлнэ.
Өнөөдөр бид жаргалтай амьдарна гэж
Үүрийн туяаг тосон мэндлээрэй!
Эртний Энэтхэгийн нэрт жүжгийн зохиолч Галидаса.


2. Сэтгэл зовоосон асуудлыг шийдвэрлэдэг тусалдаг шидэт томъёо.

1/ Учирч болох тохиолдлоос хамгийн муу нь аль вэ? гэдгийг тогтоо.
2/ Зайлшгүй тохиодол гарвал энэ тохиолдолтой эвлэрэхэд өөрийгөө бэлтгэ.
3/ Дараагаар нь түүнийг яаж даван туулж болох вэ гэж тайван бодох хэрэгтэй.

Зүгээрл санаа зовж тэвдэлгүй, бүгдийг мартаад тайван бай!
Үхэл бол үхэл, эсвэл дампуурал, салалт, хагацал бүх муу юманд өөрийнхөө сэтгэлзүйг бэлд. Энэ нь танд ямар ч алдах юм байхгүй болгож байгаа хэрэг. Нэгэнт нөхцөл байдал гарцаагүй болсон үед энэ асуудалтайгаа эвлэрч тайвшрах хэрэгтэй. Тэгээд, харин тайвширсаныхаа дараа энэхүү асуудлыг хэрхэн зөв тийш нь шийдвэрлэж болох вэ, эсвэл өөрийгөө яаж зовоохгүй байх вэ гэдгийг ухаалгаар эрэгцүүлж үзээд үйл ажиллагаагаа төлөвлө.

"Эгэл хүн та үхлээс бүү ай!
Энэ өдрийн тавилангаас зайлж битгий зугт!
Өнгөрсөн мөч, ирээдүйн мөчид бүү итгэ!
Өнөөдрийнхөө хоромд л жаргаж цэнгэж ав!"
Өвгөн Омар.


3. Сэтгэл зовнисноос болж ямар уршиг учирч болох вэ?


"Сэтгэлийн зовиуртайгаа тэмцэж чаддаггүй ажил хэрэгч хүмүүс залуугаараа нас нөгчдөг".
Доктор Алексис Каррель.

Айж түгшсэнээс болоод сэтгэл зовниж эхэлдэг. Үүний улмаас хүмүүс сэтгэлийн хөөрөл, уур уцаарт автагдан улмаар ходоод, дотоод эрхтэн, шүд, үс гэх мэт эрхтнүүддээ нөлөөлдөг. ҮҮнээс болж ходоодны шүүсний ажиллагаа өөрчлөгдөж ходоод шархлах боломж нэмэгддэг. Үс унах, толгой өвдөх, шүд цоорох, зүрх өвдөх, чихрийн шижин тусах гэх мэт нь бүгд адил шалтгаантай.

Сэтгэл зовнисны улмаас төрөл бүрийн өвчинг өөртөө үүсгэдэг!